Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа  даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******, шүүгдэгч /хохирогч/ Г., шүүгдэгч /хохирогч/ Б. нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй   явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн *******  дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                            Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн,  ******* ургийн овогт *******ын , оны дугаар сарын - ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ийн мэргэжилтэй, хувиараа  худалдаа эрхэлдэг, *******, эцэг, эх, ахын хамт аймгийн сумын багийн дугаар байр тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар:ПЮ 22

2.Монгол Улсын иргэн, ургийн овогт ын , оны дүгээр сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн,  эрэгтэй, 23 настай, боловсролтой, ийн мэргэжилтэй, хувиараа тээвэр эрхэлдэг, *******, эцэг, эх, ахын хамт аймгийн сумын багийн -46 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ПЮ9937

                                  Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* нь  шүүгдэгч Г., Б. нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх   хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

1.Шүүгдэгч Г. нь аймгийн сумын Баатархайрхан багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” баарны гадна 23 оны 05 дугаар сарын 22-ны шөнө 23 цаг 50 минутанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.тай маргалдаж, түүний нүүрэн хэсэгт гараараа цохиж,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна,  хохирогч  Б.гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас), хохирогч Б.гийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 476 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн  39-40 дүгээр хуудас)  зэрэг нотлох баримтуудаар, 

2.Шүүгдэгч Б. нь аймгийн сумын Баатархайрхан багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” баарны гадна 23 оны 05 дугаар сарын 22-ны шөнө 23 цаг 50 минутанд архи согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Г.тэй маргалдаж, түүний нүүрэн хэсэгт гараараа цохиж,эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хохирогч Г.гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар хуудас), хохирогч Г.гийн биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний ******* дугаартай дүгнэлт, гэрэл  зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас)  зэрэг нотлох баримтуудаар тус тус  нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Г., Б. нарыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч Г., Б. нар нь холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г., Б. нар харилцан зодолдож нэг нэгнийхээ  эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан бөгөөд  шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэгүүд өгсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөнөөр шүүгдэгч Г., Б. нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх   хэсэгт зааснаар  таван  зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  таван  зуун мянган  төгрөгийн торгох ял  оногдуулж,  оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялыг  5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн. Шүүгдэгч Г., Б. нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хохирогдсон хоноггүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын , ургийн овогт ын нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх   хэсэгт заасан  ... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ...  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн  1 дэх   хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ын д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял, мөн  шүүгдэгч  ургийн овогт ын д  таван  зуун  нэгжтэй тэнцэх хэмжээний  таван  зуун мянган төгрөгөөр торгох ял  тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Г., Б. нарт оногдуулсан 500000 төгрөгний торгох ялыг 5 сарын хугацаанд  хэсэгчилэн төлүүлэхээр  тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн *******  дугаартай  эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хохирогдсон хоноггүй, төлөх  хохирол төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд билүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г., Б. нарт тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарын торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонгосогц хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч нарт  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл  тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА