Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг эрүүгийн хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Э.Алтанцэцэг, шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн .0 дугаар зүйлийн хэсгийн ., .3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******гийн *******, аймгийн анд оны дүгээр сарын -ны өдөр төрсөн, эрэгтэй, настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа уурхайд  оор ажилладаг,  *******, эхнэр хүүхдийн хамт аймгийн ын багт оршин суудаг, урьд аймаг оны дүгээр сарын -ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 00 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн . хэсэгт зааснаар оногдуулсан жил сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар  хянан харгалзаж байсан,  регистрийн дугаар: ОЙ8939.              

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

             Шүүгдэгч *******гийн ******* нь оны дугаар сарын 3-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А-д  ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4 Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг ийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно, 3.8 Суудлын автомашинд болон ачааны автомашины ийн бүхээгт 0 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 36 /хүүхдийн хамгаалах систем/ стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж  тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нас 6 сартай Д.ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .0 дугаар зүйлийн хэсгийн .,.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

                         Нэг:Гэм буруугийн талаарх дүгнэлт:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

.Зөрчлийн талаархи амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл ( хэргийн 3-р хуудас)

.Хэргийн газар үзлэг хийсэн ... Хэрэг учрал болсон гэх газар нь аймгийн Жаргалант ын багийн 3-9 тоот хашаанд болсон байх ба уг хашаа нь ертөнцийн зүгээр баруун хойд  зүгт харсан харсан хаалгатай хаалга нь шар өнгийн гүйдэг хаалгатай улаан тоосгоор баригдсан хашаа байв.Хашааны хаалгаар ороход хашаан дотор хэсэгт үзлэгийг үргэлжлүүлэхэд хашааны зүүн талд эсгий гэр зүүн урд  булан хэсэгт улаан тоосгоор баригдсан хувийн орон сууц байв. Хашааны урд тал хэсэгт монгол гэр байх ба гэрийн ойролцоо үзлэгийг үргэлжлүүлэн хийх гэсэн боловч шөнийн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдмал, нотлох баримт ул мөр илрүүлэхэд хүндрэлтэй байсан тул хяналтын прокурортой зөвшилцөн байгалийн гэрэлд үзлэгийг үргэлжлүүлэхээр тогтов. Үзлэгийг өглөө 7 цаг 30 минутад эхэлж үзлэгийг үргэлжлүүлэв. Хашааны урд талд байрлах гэрийн ойр орчмын газрын гадаргууд хийв. Эсгий гэрийн чанх ард хэсэгт болон гэрийн баруун талд олон тооны тээврийн хэрэгслийн байдалд ажиглалтыг хийж үзлэгт дараах байдлаар тодорхойлов. Тээврийн хэрэгсэл нь анх зогсохдоо гэрийн баруун талд зогссон байсан ба зогссон  цэгийг  баруун талын дугуйг -ын тоогоор зүүн талын урд дугуйг -ийн тоогоор тэмдэглэж анх зогсож байсан цэгээр тодорхойлов. Анхны хөдөлгөөн эхэлсэн хэсгийг тодорхойлсон ертөнцийн  зүгээр баруун хойд зүгт үргэлжлэн ухрах хөдөлгөөн үйлдэж  метрийн зайд байрлах нохойны төмөр байр хүртэл явсан, баруун хойд дугуйг 4-ийн тоогоор зүүн хойд дугуйг 3-ын тоогоор тэмдэглэв. Уг цэгээс тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээр зүүн урд чиглэлд хөдөлгөн урагш явсан. Гэрийн чанх хойд талд ирж зогссон үүнийг тодорхойлж А үсгээр тэмдэглэн А үсгээс үүссэн тээврийн хэрэгслийн мөрийг шороон хөрсөн дээрх үүссэн байдлаас тодорхойлон ухрах үйлдэл хийсэн. Гэрийн баруун хойд талд ирж зогссон тээврийн хэрэгслийн баруун ар талын дугуйг 5-ын тоогоор, зүүн ар талын дугуйг 7-гийн тоогоор тэмдэглэж тэмдэглэл үйлдэв. Дээрх тээврийн хэрэгслийн мөр нь хашааны хаалганы чиглэлд явсан чиглэлтэй байв. Дээрх үзлэг хийсэн газрын хөрсөнд болон тээврийн хэрэгслийн мөр дагах газарт хэрэгт ач холбогдолтой газрын хөрс арчигдсан нь зурагдсан хонхойсон мөр болон биологийн ул мөр илрээгүй. Хэргийн газрын үзлэгийг үргэлжлүүлэн гэр дотор хийхэд гэрийн дотор хэсэг тавилга эд зүйлс нь хэвийн. Ямар нэгэн эвдрэх байрлал хөдөлсөн зүйлгүй байв.  Гэрийн баруун талын хэсэгт угаалгын машины дэргэдээс 0,75 граммын хэмжээтэй Хараа нэртэй нэг ширхэг шил гэрийн баруун хэсэгт байрлах хогийн савыг онгойлгон үзэхэд Хараа нэртэй 0,75 граммын ширхэг архины шил зэргийг гэрэл зургаар бэхжүүлэн авав. Өөр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй.Үзлэг хийсэн багийн 3.9 тоот хашаанаас ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт машины зам болон гудамж тал руу үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд хэрэг учрал болсон хашааны хаалганаас 34 метр зайд төв замаас гарсан. Баруун гар талдаа гарсан тээврийн хэрэгслийн мөр байгааг -ын тоогоор тээврийн хэрэгслийн зүүн талын мөрийг 38-ын тоогоор тэмдэглэв. Уг тээврийн хэрэгсэл замаас гарсан цэгээс зүүн хойд зүгт 55 метр зайд хашааны дэргэд шороон гадаргууд тээврийн хэрэгслийг зогсоосон мөр байсан цэг А цэгээр тэмдэглэж тээврийн хэрэгслийн баруун талын хойд дугуйг 9-ийн тоогоор урд дугуйг 6-ын тоогоор тус тус тэмдэглэв. А цэг дээр үзлэгийг хийхэд тээврийн хэрэгсэл зогссон мөрний хойд дугуйны мөр үүссэн хэсэгт шороон гадаргууд 00х54 радиуст шороон хөрс арчигдсан ул мөр байсныг тэмдэглэв. Уг арчигдсан цэгээс шинжилгээнд зориулж шороон  хөрснөөс дээж авав. Тээврийн хэрэгслийн баруун урд дугуйны хэсэгт үүссэн шороон гадаргууд байх хүний гутлын мөрийг гэрэл зургаар бэхжүүлэв. А цэг дээр үүссэн тээврийн хэрэгслийн тэнхлэг хоорондын зай ,30см А цэг дээр үүссэн тээврийн хэрэгслийн тэнхлэг хоорондын зай ,0см байв. Ингэснээр үзлэг дуусгаж  гарын үсэг зуруулав ...гэм тэмдэглэл,  гэрэл зургийн хамт (хэргийн 4- дугаар хуудас)

3. Эд зүйл тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн  .... Уг тээврийн хэрэгсэл нь Королла Филдер маркийн мөнгөлөг саарал өнгийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл байлаа. Уг тээврийн хэрэгслийн урд талын үүргэвчний хамгаалалт хагархай шинэ улсын дугаарыг нь авч суурийг нь үлдээсэн хар өнгийн суурьтай урд гупер копуд их гэрэл дохио бүрэн бүтэн баруун урд шалавч бүтэн баруун талын гадна талын хамгаалалт байхгүй, халцарсан зүйлгүй бүрэн бүтэн баруун урд хаалга бүтэн. Уг хаалга борооны хар өнгийн хамгаалалттай. Тень 5х6см хэмжээтэй халцралттай баруун хойд хаалга. Бүтэн уг хаалганы цонх хаалга хойд төгсгөл хэсэгтээ х5,5см хэмжээний хуулга холцорсон баруун хойд шанаа бүтэн, хойд гуперийн баруун талын бусад хэсэгт 9-ийг харьцах нь 7см хэмжээний өнгөц тоосон шороогоор арчигдсан хойд гэрлэн дохио бүтэн зүүн хойд хаалга бүрэн бүтэн зүүн урд хаалга бүрэн бүтэн зүүн урд хаалганы доод хормой хэсэг цохигдсон хонхойсон зүүн тал, зүүн урд талын хэсгийг скочдож ороосон. Зүүн урд шанаа, гэрэл дохио зэрэг салхины шил бүрэн бүтэн уг тээврийн хэрэгслийн талын хаалгыг онгойлгон үзэхэд бор өнгийн суудлын бүрээстэй ийн эсрэг талын урд суудал дээр бор өнгийн цагаан устай хүүхдийн гутал байлаа. Хар өнгийн салонтой бор өнгийн суудлын бүрээстэй салоны дунд хэсэгт байх хөгжмийн дэлгэц цацарсан хэлбэртэй урд салон дээр бор өнгийн цайвар дээлтэй цайвар өнгийн малгайтай эрэгтэй хүний хувцас, салоны хайрцаг нээж үзэхэд цэнхэр ногоон өнгийн хадаг хийсэн байв. Хөдөлгөгч хөргүүр, хүрд гэрлэн дохионы чих зэргээс гарын хээ илрүүлэхэд гарын мөр илрээгүй. Уг тээврийн хэрэгслийн гэрэл дохионы байдлыг шалгаж үзэхэд гэрэл дохио бүрэн хэвийн ажиллаж байлаа....тэмдэглэл, гэрэл зургийн хамт (хэргийн 60-64 дүгээр хуудас)

4. Мөрдөгчийн магадлагаа ... Осол гаргасан - улсын дугаартай тээврийн хэрэгслийн Н. ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг нь зөрчсөн байна. Үүнд:

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн -3.7а заалт тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох... гэх заалт.

- 3.4 дэх заалт ... нь тээврийн хэрэгслээ гүйцэт зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэт хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг ийн суудлаас удирддаг бол гүйцэт зогсоогүй байхдаа хаалгыг нээхийг хориглоно... гэх заалт

-3.8 заалт... суудлын болон ачааны авто машины ийн бүхээгт 0 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана ...гэсэн заалтуудыг тус тус зөрчиж ийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж магадлав.

 Магадлагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дүгээр зүйлийн 5 хэсэгт заасны дагуу холбогдох оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов. ...(хэргийн -48)

- - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4 Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг ийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно, 3.8 Суудлын автомашинд болон ачааны автомашины ийн бүхээгт 0 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 36 /хүүхдийн хамгаалах систем/ стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална... гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

5.Шүүх химийн шинжилгээ ... оны дугаар сарын 3-ны өдрийн 55 дугаартай ....Н.*******ийн биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. .Н.*******ийн биенээс авсан гэх цусанд этилийн спирт ирэлсэн. 3. Н.*******ийн  биенээс авсан гэх цусанд .8 промилли  этилийн спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хэргийн 69-70 дугаар хуудас/,

6. Хүний биеэс биологийн дээж авсан ... *******гийн *******ийн  биенээс 4 грамм цусыг авч шилэн саванд хийж авав ... гэх тэмдэглэл / хэргийн дүгээр хуудас/

7. аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад  оны дугаар сарын 9-ны өдрийн 9 дугаартай...Д.ын биед гэмтэл учирсан байна.  Д.ын биед гавал ясны дух хэсгийн цөмөрсөн хугарал, хүзүүний C,C3 сэртэнгийн хугарал, зулай, дух, баруун нүд, хацар, хамарт зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь цаг хугацааны хувьд шинэ байна. Д.ын биед учирсан дээрх гэмтэл нь  “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3..-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний болон эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.... гэх дүгнэлт, гэрэл зураг ( хэргийн 90-93 дугаар хуудас),

8. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн ... Манай залуу болох Эрдэнэтулга нь манай хашаан дотор гэрт байдаг. Тэгээд оны дугаар сарын 3-ны өдөр манай залуугийн гэрт найз нь гэсэн машинтай эхнэр хүүхэдтэй хүмүүс ирсэн байсныг би гэрийнхээ цонхоор харсан. Тэгээд энэ өдөр манай залуугийн гэрт хамт байж байсан бөгөөд манай залуу Эрдэнэтулга ч гэсэн хамт байж байсан. Тэгээд орой 9 цагийн орчим гэрт хүмүүс чанга дуугараад байхаар нь гэрт нь яваад орсон чинь манай залуу байхгүй өөр танихгүй залуу, цагаан машины эзэн нь эхнэр хүүхэдтэйгээ хамт нийт 3 хүн жаахан хүүхэд байсан. Тэгээд би “та нар одоо явцгаа яагаад хашгираад байгаа юм” гэж хэлсэн. Тэгсэн чинь цагаан машины эзэн нь бид нар шөнө 0 цагийн үед явцгаана гэж хэлсэн. Тэгээд би гараад гэртээ орсон. Тэгээд  харанхуй болсны дараа цагийн орчимд байх манай гэрт эхнэр нь хүүхдээ тэврээд орж ирсэн. Орж ирэхдээ “та энэ хүнийг хөөгөөд явуулаад өг миний үгэнд орохгүй байна” гэж хэлэхээр нь би гэрт нь ороод  нөгөө эрэгтэй хүнийг гаргаад гэрийг цоожилсон. Тэгээд би гэртээ эргэж ирээд цонхоор харж байтал цагаан машины эзэн нь машиныхаа руль дээр суугаад эхнэр хүүхэд нь урд талын суудал дээр, нөгөө залуу нь ар талын хаалгаар суугаад хашаагаар гараад орилоод яваад өгсөн. Ердөө ийм л зүйл болсон... гэх мэдүүлэг ( хэргийн 6-7 дугаар хуудас)

           9.  Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн ... багийн 3-9 тоот хашаанд манай ээж болон манай ах бид нар хамт  байдаг юм. Тэгээд оны дугаар сарын -ны орой байх манай ахын гэрт Филдер маркийн авто машинтай хүмүүс ирсэн байсан. Тэгээд оны дугаар сарын 3-ны өдөр манай хашаанд нөгөө хүмүүс байгаа нь харагдсан. Би гэрээсээ гараагүй болохоор яг юу болсныг сайн мэдэхгүй байна ... гэх мэдүүлэг ( хэргийн 9-0 дүгээр хуудас)

0.Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн ... Би ээжийнхээ хашаанд амьдардаг. бол би сайн танина. Их сургуулийн үеэс эхлэн таньдаг. Харин Н.*******тэй танилцаад 3 жил орчим болж байна. Н.******* нь “ аймаг явах гэж байна очих газар байхгүй байна” гэхээр нь би манайд явах хүртлээ байж байгаад яв гэж хэлсэн. Тэгээд манайд Н.******* нь эхнэр хүүхдүүдтэйгээ хамт оны дугаар сарын -ны орой  ирж хоносон. Тэгээд хонохдоо Н.******* бид хоёр шил 0,5 граммын Хараа нэртэй архи уусан. Мөн дараа нь Н.*******ийн эхнэр миний данс руу 0000 төгрөг шилжүүлж, Н.******* бид хоёр дэлгүүр орж нэг шил 0.75 граммын Хараа нэртэй архи "Цахир” гэх нэртэй дэлгүүрээс авч буцаж манай гэрт ирээд Н.*******, бид гурав хувааж уугаад унтсан. оны дугаар сарын 3-ны өглөө бид нар босоод хоол хийж идсэн. Манайхаас цагийн үед Н.*******, , *******ийн хүү Б., бид дөрөв Х.*******ийн машинтай гарч Н.*******ийн найз гэх айлд очсон. Тухайн айлаас Н.*******ийн найз гэх залуу /нэрийн мэдэхгүй/ хүүхэдтэйгээ машинд суусан. Бид зургаа Н.*******ийн машинтай явж гэх залууг хуучин Жаргалант ын ойролцоогоос авсан. машинд суухад архи уусан байдалтай нэг 0.5 литрийн Сэнгүүр нэртэй лаазтай пиво барьчихсан суусан. Тэгээд бид нар Улаан богочийн рашаан орж 0 литр ус хийж аваад буцаж сургууль дээр ирж 4 ширхэг хоосон ундааны сав авсан. Тэгээд Н.*******ийн найз гэх залууг хүүхэдтэй нь гэрт нь буулгаад манайх руу явах замдаа бид нар хоорондоо ярьж байгаад "Цахир" гэх нэртэй дэлгүүр дээр зогсоод Н.*******ийн эхнэр орж 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авч манайд очиж Н.*******, Ганболд, Н.*******ийн эхнэр бид 4 уусан /*******ийн эхнэр нууцаар уусан/, тухайн архиа ууж дуусгаад Ганболд дэлгүүр явж дахин Хараа нэртэй 0.75 литрийн архи авч ирсэн. Тухайн үед намайг манай найз Сарнай дуудаад байхаар нь би ын авч ирсэн архинаас уулгүй, Н.*******, хоёрт найзын төрсөн өдөр болж байна би явчихаад ирье та хоёр хоол унд хийж идээд гэрт амарч бай гэж хэлээд гарч явсан. Гадуур явж байтал цагдаагаас хүн яриад та хаана байна гэртээ хүрээд ир танай хашаанд асуудал болсон байна гэхээр нь алхаад очсон чинь цагдаа дээр очиж мэдүүлэг өгнө гэж хэлээд дагуулаад ирсэн ... гэх мэдүүлэг ( хэргийн 3-4 дүгээр хуудас)

. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн... Манайх аймгийн Жаргалант ын багийн 3-9 тоот хашаанд байдаг. Өчигдөр орой цагийн үед байх гэж бодож байна манай хашаанд байсан машинтай хүмүүс бөөн хэрүүл маргаан болоод хашаанаас гараад явсан. Тэр хүмүүсийг гарахаар нь би гарч бие засъя гээд тэдгээр машинтай хүмүүс хашаанаас гараад явсны дараа гарч 00 руу явж байхад манай хашаанаас гараад баруун гар тийшээ эргээд манай хашаанаас доошоо хоёр юм уу гурав хашааны хавьд нөгөө хүмүүс орилоод эмэгтэй хүн машины дэргэд “хүүхэд дайрчихлаа” гэж орилоод байсан. Хажууд нь эрэгтэй хүн машинаа эргэж тойроод байж байсан. Эмэгтэй нь “хүүхэд үхчихлээ шүү дээ, хөдлөхгүй байна шүү дээ” гэж орилж байсан. Тэгээд тэр хүмүүс машиндаа суугаад хөдлөөд яваад өгсөн...гэх мэдүүлэг ( хэргийн 9-30 дугаар хуудас)

.  Мөрдөн шалгах ажиллагаанд ын гэрчээр өгсөн ... Би оны дугаар сарын 3-ны өдөр гэртээ байж байтал миний гар утас руу Н.******* нь өөрийнхөө дугаараар залгаад “чи хаана байна хэдүүлээ Улаанбогочийн рашаан явчихаад ирье” гэхээр нь за гэж хэлсэн. Тэгээд удалгүй намайг ирээд аваад рашаан дээр очсон. Тухайн үед Төмөртогоо хүүхэдтэйгээ, , Н.******* эхнэрийн хамт байсан. Тэгээд рашаан дээр очоод нэг их удалгүй буцаад явсан. Тэгээд Төмөртогоог гэрт нь хүргэж өгчихөөд бид нар гэрт очсон. Тэдний гэрт очихдоо Н.*******ийн эхнэр Б. дэлгүүрээс шил 0.75 граммын “Хараа” нэртэй архи авсан. Түүнийгээ бүгд ууцгаасан ба дуусахаар нь би мөнгө өгөөд ,Б. гарч бас 0.75 гр-ын хэмжээтэй “Хараа” нэртэй архи авч ирсэн. Тэгээд тэр архийг уугаад бараг дуусаж байсан санагдаж байна тэрнээс хойш бараг үйл явдлаа санахгүй тасарсан байна. Миний бодлоор нэг мэдэхэд Н.******* эхнэртэйгээ хэрэлдээд байх шиг санагдсан яг сайн санахгүй байгаа юм. Тэгээд нэг мэдсэн “Итгэл” баарны хажууд танихгүй залуутай хамт зогсож байсан. Тэгээд гэр лүүгээ алхаад гэртээ очоод унтаж байтал цагдаа нар хамт ирээд намайг цагдаагийн газар луу авч явсан... гэх мэдүүлэг  (хэргийн 5-5 дугаар хуудас)

3.Мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн  өгсөн ... Н.******* бид хүүхдийн хамт аас Улаанбаатар хотын чиглэлд Н.*******ийн эзэмшлийн - улсын дугаартай авто машинаар явж байгаад оны дугаар сарын -ний орой од орж ирсэн. Тэгээд найз болох гийн гэрт хоноод оны дугаар сарын -ны орой гэдэг найзынхаа гэрт ирсэн. Тэгээд тэр оройгоо д хоночихоод маргааш өглөө нь босоод цагийн үед аймгийн чиглэлд явахаар төлөвлөсөн. Тэгээд явахаасаа өмнө бид 3 гийн гэрт очоод рашаан авна гээд г дагуулаад “Улаан богочийн рашаан” авах гээд явах замдаа Н.******* өөрийнхөө утсаар той яриад хамт явахаар болоод байгаа газраас нь ыг аваад бүгд рашаан орсон. Тэгээд рашаанд орчихоод гийн гэрт очоод г буулгачихаад , нарын хамт гэрт очихоор болсон. Тэгээд явах гэж байгаа юм чинь жаахан уучихъя гэж ярилцахаар нь би за тэгвэл тэг гээд гэрт очихдоо би дэлгүүр ороод 0.75 граммын хэмжээтэй Хараа нэртэй нэг шил архи аваад очиж уусан. Тухайн үед Н.******* уухгүй хол зам гарах гэж байгаа юм чинь гээд уухгүй тухайн архийг бараг дуустал нь , ууж байсан. Тэгээд тухайн үед тэд нар та эсхүл маргааш явахгүй юу одоо сайхан амар, хоол унд идээд маргааш яах уу гэхээр нь би за яах вэ тэг гээд зөвшөөрчихсөн. Тэгээд маргааш нь явахаар болоод Н.******* архи ганц нэг татаж эхэлсэн. Тэгээд эхний архи нь дуусаад дараагийн шил архийг . нар мөнгө над руу шилжүүлээд би гарч дахиад дэлгүүрээс 0.75 граммын хэмжээтэй “Хараа” нэртэй архи авч ирсэн. Тэгээд шил архиа , , Н.******* нар хувааж ууцгаасан. Тухайн үед би огт архи уугаагүй байсан. Тэгээд шил архиа дуусгачхаад дахиад нэг шил архи уумаар байна гэж хэлээд байхаар нь би өөрөө данснаасаа авахаар болоод , бид гарч хажуу талын дэлгүүрээс 0.75 граммын Хараа нэртэй архи авч ирсэн. Тэгээд түүнийг уугаад эхэлж байгаад ганц татаж байтал нэг хүнтэй утсаар яриад ирж авна гэх зэрэг яриа өрнөөд уухаа больсон. Тэгэхээр нь Н.******* та нар архи ууна ууна гэж хэлчихээд яагаад уудаггүй юм гэж хэлсэн. Тэгсэн чинь “үгүй би нэг найзтайгаа уулзчихаад ирье” гээд удалгүй утсаар яриад гараад явсан. Тэрний дараа Н.******* архи ууж байгаад хоорондоо маргаад эхэлсэн. Тэгээд тэр зуур надад архи өгөхөөр нь би ч гэсэн архи ууж эхэлсэн юм. Тэгээд би хоол хийх гээд бэлдэж байтал гаднаас ээж орж ирээд “дуугаа намхан ярь миний зүрх өвдөөд байна” гэж хэлээд гараад явсан. Тэрний дараа Н.******* нь бид нарыг хөөж байгаа юм байна нь ээждээ хэлж ээжээ оруулсан байна гэх зэргээр үг өдөж явахаар болсон. Тэр зуур той маргаад муудалцаад заамдалцаад авахаар нь айгаад гадна талд байх ээжийнд хүүхдээ тэвэрч ороод ээжид нь “та энэ маргаад байна та яв гээд хэлээд өг”гээд хэлсэн. Тэгсэн чинь ээж нь гэрт ороод удалгүй гарч ирсэн. Тэрний дараа Н.*******, гарсан юм шиг байсан.  Тэгээд  ээж нь гэрийг нь цоожлоод ороод ирсэн. Тэгтэл удалгүй Н.******* над руу залгаад “-лаа явцгаая ынд очиж хоноё гараад ир” гэхээр нь хүүхдээ тэврээд машины урд суудал дээр суусан. Тэгээд би тухайн үед болгоомжтой яваарай цагдаа таарна гэх зэргээр байнга сануулж байсан. Тэр зуур той маргаад байсан. Тэгээд хашаанаас гараад доошоо эргээд нэг их яваагүй той маргаад байхаар нь Н.******* машинаа зогсоосон. Тэгэхээр нь би тухайн үед энэ хүмүүстэй явна гэж худлаа юм байна бууя гэж бодоод машинаас би өөрөө буугаад хүүхдээ суудал дээр түр тавьчихаад куртикээ өмсөх агшинд хүүхэд суудал дээрээсээ газар унасан, тэр хооронд машин хөдлөх шиг болоод хүүхэд машины доогуур орох шиг болсон. Тэгэхээр нь би хүүхэд дайрчихлаа гээд Н.*******өд хандаж орилоод тэр хооронд Н.******* зогссон. Тэгээд Н.******* бууж ирээд машиныхаа доод талыг харчихаад дахиад машинаа буцааж ухраагаад хүүхдийг машины доороос Н.******* татаж авсан. Тэр хооронд би хүүхэд дайрчихлаа гээд уйлаад хүүхдээ Н.*******өөс аваад гүйж явснаа санаж байна. Тэгээд ухаан алдаад нэг мэдсэн эмнэлэг дээр ирчихсэн байсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд эгчтэйгээ утсаар яриад хэлсэн. Тэгээд эмч нар цагдаа дууд гэж байсан ба удалгүй цагдаа нар ирсэн. Тэрнээс хойш шокийн байдалд орсон учраас зарим зүйлийг санахгүй байна. Би 00 оны дүгээр сараас Н.*******тэй танилцаж хамтран амьдарч байгаа.  Би урьд Б. Сумъяатай амьдарч байхдаа хоёр хүүхэд төрүүлсэн. Бага хүү Д. нь 0 оны дүгээр сард төрсөн. Хүү Д.ыг аймгийн болон Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт эмчлүүлсэн. Хүүхэдийн биеийн байдал тогтвортой, тархины сэргээн засах физик эмчилгээ хийлгэж байгаа. Эмчилгээний зардлыг нэхэмжилнэ ... гэх мэдүүлэг (хэргийн 54-57, 37  дугаар хуудас)

4. -д  ийн ын --4- --9-ний хооронд  5 хоног хэвтэн эмчлүүлсэн 537 дугаартай “ Өвчний түүхийн хуулбар”  (хэргийн 00-48   дугаар хуудас)

5. Эмчийнхэн овогт ийн 0- - нд төрсөн, 35900 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар (хэргийн 58  дугаар хуудас)

6. Хохирогч Д.ын нас тоолсон ... ийн нь гэмт хэргийн хохирогч болох үедээ оны дугаар сарын 3-ны өдөр нас 6 сар 5 хоногтой байсан... гэх тэмдэглэл (хэргийн 59 дүгээр  хуудас)

7. Шүүгдэгч Н.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд  яллагдагчаар болон хэлэлцүүлэгт өгсөн... 0 оны өвөл миний бие Тавантолгойд явж байгаад аймагт ирээд Хөшөөтөд тээвэр хийж байсан. Тэгээд Б. бид хоёр Улаанбаатар хотод байх хашаандаа очиж амьдрах зорилготойгоор аймгаар дамжаад аймгийн ороод өвлийн идэш, рашаан аваад шууд Архангай аймгаар дайраад  Улаанбаатар хот орох зорилготойгоор  хөдөлсөн. Тэгээд аас оны дугаар сарын 9-ний өдөр хөдлөөд Хөшөөтөд очоод том машинаасаа ачаагаа буулгаад аймгийн төвд оны дугаар сарын 0-ны орой ирсэн. Тэгээд гийн хашаанд байх гэрээ Улаанбаатар хотруу ачуулчихаад гийнд хоносон. Тэгээд найз болох тай тааралдаад манайд хүрээд ир гэж хэлэхээр нь эхнэр бид хүүхэдтэйгээ хамт оны 0 дугаар сарын -ны орой Эрдэнэтулгынд очсон. Тэгээд Б. нь дэлгүүрээс нэг шил “Хараа” нэртэй архи авсан. Тэгээд гэрт өдөр 4 цагийн үед очсон байх. Тэгээд нөгөө авсан архийг хундагалаад надад өгөхөөр нь за би хол замд гарах гэж байгаа юм чинь дэмий байх гээд буцаасан. Тэгтэл манай эхнэр Б. “за угаасаа явах гэж байгаа юм чинь  дахиад уулзалдахгүй  юм чинь  чи уучихгүй юу 3-уулаа хоночихоод маргааш өглөө эрт явцгаая” гэж хэлэхээр нь “за” гээд архинаас уусан. Тэгээд нөгөө авсан архиа дуусгасан чинь , хоёр гараад дэлгүүрээс 0.75 граммын “Хараа” нэртэй архи авч ирэхээр нь тэрнийг ууж дуусгаад дахиад бүгдээрээ нэг шил архи ууцгаая гэж ярилцаад манай эхнэр дахиад нэг шил архи авчраад ууцгаасан. Тэгээд нөгөө архиа хийгээд удаагүй байж байтал Эрдэнэтулгын утас дуугараад найзынхаа төрсөн өдөрт оччихоод ирье гээд гараад явсан. Тэрний дараа нилээд согтоод надтай хэрүүл өдөөд нэг удаа заамдалцаад авсан. Тэгээд эхнэр хүүхэд нарыг суулгаад хашааны хаалгаар гарсан чинь хаалга дутуу байх чимээ гарахаар нь зогсоод машины багажны хаалга дутуу байхаар нь бууж хаачихаад доошоо эргээд хөдөлсөн. Тэгээд хөдлөөд явах гэтэл миний араас гараа явуулаад заамдаад хойшоо татаад байхаар нь машинаа зогсоогоод гарыг нь тавиулах гээд ноцолдож байтал манай эхнэр машины хаалгаа онгойлгоод хүүхдээ тэврээд бууж байсан. Тэгээд тэр агшинд той ноцолдож байтал машины хаазнаас хөл салаад машин урагшаа явах гэхэд нь дахиад гишгэж зогсоогоод араагаа салгаад машинаас буугаад ирсэн чинь манай эхнэр газар дээр дээшээ уначихсан байсан. Тэгэхээр нь би яасан гээд асуусан чинь манай эхнэр хүүхэд дайрчихлаа” гэхээр нь би юу гээд машин доогуур харсан чинь машины зүүн хойд дугуйны тэнхлэгийн хөндий дор хэвтэж байсан шиг харагдсан. Тэгэхээр нь би машинаа 0-30 см зайд ухрах үйлдэл хийгээд бууж ирээд хүүхдээ авсан. Тэгээд хүүхдээ тэврээд авахад “ай, ай” гэх шиг дуу гарсан. Тэр хооронд манай эхнэр “хүүхэд алчихлаа” гээд орилоод байсан. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу архинаас болоод ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Өмнө нь мэдүүлэг өгсөн учраас дахин мэдүүлэг өгөхгүй. Хүүхдийнхээ эмчилгээний зардалд 5-6 сая төгрөг  ...    гэх мэдүүлэг

. Гэрч мэдүүлэгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (хэргийн 58- 6  дугаар хуудас)

9. гэрч мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (хэргийн 63- 65  дугаар хуудас)

0. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ийн ... Н.******* бид хоёр хамт амьдарч байгаа. Н.*******ийн аавын бие өвдөөд Улаанбаатар хотод байна. Н.*******өөс эмчилгээний зардалд нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх хүсэлт зэрэг болно.

                      Гэм буруугийн талаархи хууль зүйн дүгнэлт

.Шүүгдэгч ******* ургийн Овогт *******гийн ******* нь оны дугаар сарын 3-ны өдөр эхнэр Б. болон өөрийн найд , нарын хамт  архи уусан ба  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож  хашаанаас гарч явах үедээ хүү Д.ыг машинаас унах үед нь түүнийг дайрч эрүүл мэндэд нь ... гавал ясны дух хэсгийн цөмөрсөн хугарал, хүзүүний C,C3 сэртэнгийн хугарал, зулай, дух, баруун нүд, хацар, хамарт зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий ... хүнд гэмтэл учруулсан,   Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4 Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг ийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно, 3.8 Суудлын автомашинд болон ачааны автомашины ийн бүхээгт 0 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 36 /хүүхдийн хамгаалах систем/ стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална гэсэн заалтуудыг тус тус хэргийн  үйл баримт тогтоогдож байна.

. Шүүгдэгч Н.******* нь - улсын  дугаартай өөрийн эзэмшлийн Toyota Corolla Fielder /Королла пилдэр/ маркийн тээврийн хэрэгсэл  жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.4 Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг ийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно, 3.8 Суудлын автомашинд болон ачааны автомашины ийн бүхээгт 0 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 36 /хүүхдийн хамгаалах систем/ стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний зам тээврийн осол гаргаж зорчиж явсан нас 6 сартай Д.ын эрүүл мэндэд ... гавал ясны дух хэсгийн цөмөрсөн хугарал, хүзүүний C,C3 сэртэнгийн хугарал, зулай, дух, баруун нүд, хацар, хамарт зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал “  бүхий хүнд гэмтэл учирсан  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 3 хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаарч байна.

3.Тухайн хэрэг учралын үед шүүгдэгч Н.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох хүчин төгөлдөр үнэмлэхтэй боловч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан согтолт тодорхойлсон тэмдэглэл, ийн мэдээлэл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн оны дугаар сарын -ны өдрийн 55 дугаартай ... .Н.*******ийн биенээс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. .Н.*******ийн биенээс авсан гэх цусанд этилийн спирт ирэлсэн. 3. Н.*******ийн  биенээс авсан гэх цусанд .8 промилли  этилийн спирт илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна ...  гэх шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдох ба хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь аймгийн Шүүх  шинжилгээний хэлтсийн  оны дугаар сарын 9-ны өдрийн 9 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн .0 дугаар зүйлийн хэсгийн ., .3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуульд нийцнэ.

Иймд шүүгдэгч Н.*******ийн “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн .0 дугаар зүйлийн хэсгийн ., .3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

4.Шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хэт хайхрамжгүй байдал нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлжээ.               

                       Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

.Шүүгдэгч нь урьд гэмт хэрэг үйлдэж байсан нь  хэргийн 05-07 дугаар хуудас аймаг оны дүгээр сарын - ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, хэргийн дугаар хуудас “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, шүүгдэгчийн хувийн байдлан талаар мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батзаяагийн өгсөн... Би 006 оноос онд хүртэл аймгийн Зэвсэгт хүчний 3 дугаар ангид хамт ажиллаж байсан. Н.******* нь төлөв даруу, хүнд тусархуу, архи дарс их уугаад байдаггүй, хамт олон найз нөхдийн дунд нэр хүндтэй. Хөшөөтийн уурхайд том машин барьдаг. Урьд  гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг, гэрч Цогтгэрэлийн Баясгалангийн өгсөн... Н.*******тэй  09 оноос найзалсан. Б.тай  хамтран амьдарч байгаа. Н.******* нь төлөв даруу зантай, хүнд тусархаг, хэлсэн үгэндээ эзэн болдог, цагаан цайлган зантай, найз нөхөд ихтэй, архи дарс их уугаад байдаггүй, хамт олон найз нөхдийн дунд нэр хүндтэй. Архи уугаад байдаггүй. Гэмт хэрэгт холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг,иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, ******* овогт *******гийн ******* В, С,СЕ ангиллын 56655 дугаарын  жолоодох эрхийн лавлагаа мэдээлэл зэрэг баримт авагджээ. 

.Шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Н.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж.

3. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлийн хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .4 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан... энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн  гэм буруугийн зарчим болон шударга ёсны  зарчимд нийцүүлэн  түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

5.Гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд: Улсын яллагчаас шүүгдэгч Н.*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн .0 дугаар зүйлийн хэсгийн ., .3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жил 5 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч хүүхдээ цаашид эмчлүүлэх шаардлагатай  гэх шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг  харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .0 дугаар зүйлийн хэсгийн ., .3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******өд оногдуулсан жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанаас эхлэн тоолж, мөн шүүгдэгчийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд ... архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх  албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

 6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн 4.5-д заасан... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүййлийн 9 дх хэсэгт зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.*******өд тайлбарлаж, түүний тэнссэн хугацаа, эрх хасах ял, болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгав.

           Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 . Шүүхэд  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.... Надад одоо ямар нэгэн  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй ...гэх хүсэлт гаргасан тул шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх, хохирол төлбөргүй байна.

.Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тул  түүнд урьд   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34., 36., 36.6-36.8 дугаар зүйл 36.3 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                     

                                                 ТОГТООХ нь:

.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .0 дугаар зүйлийн хэсгийн ., .3-т заасан...  Авто тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ гэмт хэргийг  согтуурсан үедээ үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан ...  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 . Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .0 дугаар зүйлийн хэсгийн ., .3-т зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй,  нөхөн төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******өд оногдуулсан жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр  тэнссэн хугацаанаас эхлэн тосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн 4, 5   хэсэгт заасан ... шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулах журмыг тайлбарлаж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.3-д заасан ... согтууруудлах ундаа хэрэглэхийг хориглох үүрэг хүлээгэж,  шүүгдэгчийн тэнссэн шийдвэр, эрх хасах ял болон  үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Н.*******өд  урьд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38. дүгээр зүйлийн , 38. дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА