Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа, улсын яллагч Ховд  аймгийн Прокурорын газрын  хяналтын прокурор Э.Алтанцэцэг, шүүгдэгч *******, хохирогчийн өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2336000000195 дугаартай хэргийг  хянан хэлэлцэв.

                                   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт ******* , 1985 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн уянт суманд төрсөн, эрэгтэй, 3******* настай, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, малчин, ам бүл-*******, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ичигт багийн 35-В тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн ******* дугаар *******, ******* тоотод *******50 мкв хашааны газартай, 200 толгой малтай, хадлангийн трактор, хадуур тармууртай, сарын өрхийн орлого 1500000 төгрөг,  регистрийн дугаар: *******                                      

Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч ******* нь 2023 оны оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг аруун бүс төв зах дээр тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи болон алим, зүүн шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

                      Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1. Гэмт хэргийн талаарх...Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт ******* нь намайг цохиж, гэмтэл учруулсан гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал)

2. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...и 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр "аруун бүсийн төв зах" дээр Зоригоо ахын хамт очсон. Зоригоо ах биллиард тоглоод би хараад сууж байсан.  ид  нар сууж байх хугацаандаа нэг ширхэг лаазтай пиво уусан. Тэгтэл ******* танихгүй нэг ахтай том пиво барьчихсан орж ирсэн. ******* авч ирсэн пивоо задлаад биллиард дотор байсан хүмүүст нэг, нэг аягалж өгсөн. Тухайн пивоноос би нэг удаа уусан. Тэгээд байж байтал Зоригоо // ах намайг явъя гээд биллиардаас дагуулаад гарсан. ид хоёр гуанз орж хоол  идчихээд буцаад би биллиардын газар луу орсон. Намайг биллиардын газар луу ороход ******* зөрөөд гараад явсан. и биллиардын газар луу орчихоод буцаад эргээд гарч байтал урдаас ирээд нүүр хэсэгт гараараа цохисон. “Та яаж байна” гэж хэлээд доош тонгойтол “чи миний эгчийг зодсон” гээд дайраад дахин миний шанаа хэсэгт цохисон. /тухайн үед чулуу барьчихсан байх шиг байсан/ Тэгээд миний хамраас цус гарч хамраа дараад доош тонгойсон тэгтэл хүмүүс ирээд салгасан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

3. Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...и 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр аруун бүсийн төв зах /задгай/ зах дээр зах руу орох гээд явж байтал хоёр залуу хоорондоо зодолдож, ноцолдож байсан. Тухайн хоёр залуугийн нэг нь манай нутгийн гэх залуу зодуулчихсан нүд нь хавдсан, цустайгаа хутгалдчихсан байхаар нь би очоод салгачихаад цагдаад дуудлага өгсөн юм. Манай нутгийн гэх залууг зодож, цохиж байсан залуу хар царайтай, дунд зэрэг нуруутай залуу байсан. и танихгүй хар өнгийн куртиктэй байсан байх. Өмсөж явсан хувцсыг нь сайн анзаарч хараагүй. г зодсон залуу “энэ манай ээжийн дүүг цохисон. Манай дүүг цохисон” гээд байх шиг байсан. и сайн ойлгоогүй ээ. Тухайн хоёр залуу хоёулхнаа зодолдож, ноцолдож байсан. Хажууд нь хүн байгаагүй хоёулхнаа байсан. Намайг салгасны дараа зөндөө хүн ирсэн..." гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

4. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр аруун бүсийн төв задгай зах дээр биллиардын газарт бид хоёр хүмүүстэй 13 хөзөр тоглож байсан. Гэтэл гаднаас Т биллиардын газарт орж ирээд мөн хөзөр тоглосон. Хөзөр тоглох хоорондоо *******, , ямбаа нар жижиг лаазтай пиво ууж байсан. и хамт байж байгаад биллиардын газраас гараад гуанз руу явсан. и өөр биллиард дээр тоглож байтал гэнэт хүмүүс орилж, хашгирч бужигнахаар нь гарсан чинь биллиардын үүдэн дээр *******, г цохиж хамраас нь цус гаргасан, нүд нь хавдсан ноцолдож байсан..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 51- 52 дугаар хуудас/,

5. Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад .Цэндхүүгийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 51******* дугаартай ... биед гэмтэл учирсан байна. зүүн нүдний дээд, доод зовхи болон алим, зүүн шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл  нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  биед учирсан дээрх гэмтэл нь "гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх  дүгнэлт, гэрэл зураг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

6. Яллагдагч *******ын /*******/-ын урьд “ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас”  (хавтаст хэргийн 5******* дахь тал),

*******. ******* дугаарын регистртэй, ******* ургийн овогт ******* нь  ... Ховд аймгийн Жаргалант сумын 03 дугаар /ичигт/ баг, 8 дугаар *******, 35-В тоотод   оршин суудаг ... гэх  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Жаргалант сумын ичигт багийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 20- ны өдрийн 220 дугаартай ... Тус багийн иргэн ******* нь 8 дугаар *******, тоо гэр бүлийн хамт оршин суудаг... гэх тодорхойлолт   (хавтаст хэргийн 60-61 дэх  тал),

8.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн “...Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч   өмгөөлөгчид төлсөн хөлс 500000  төгрөгийг хуулийн хугацаанд төлөх болно ... гэх мэдүүлэг зэрэг болно.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

1.Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг аруун бүс төв зах дээр  “ миний эгчийг зодлоо” гэх шалтгаанаар  хохирогч  нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь  ... зүүн нүдний дээд, доод зовхи болон алим, зүүн шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий ...   гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Хохирогч биед учирсан ...  зүүн нүдний дээд, доод зовхи болон алим, зүүн шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал  бүхий ...  гэмтэл нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахмад .Цэндхүүгийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 51******* дугаартай дүгнэлтээр "гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.

3. Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч нүүр хэсэгт цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... зүүн нүдний дээд, доод зовхи болон алим, зүүн шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл ... бүхий “хөнгөн” гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

4. Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “  манай эгчийг зодсон “ гэх шалтгаанаар  хохирогч нүүр хэсэгт цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... зүүн нүдний дээд, доод зовхи болон алим, зүүн шанаанд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл... бүхий “хөнгөн” гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэх  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч *******ын үйлдсэн дээрх гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

5. Мөн шүүгдэгч ******* нь  хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

6. Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

*******. Шүүгдэгч нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн, бусдыг хүндлэхгүй байдал нь  гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.

   Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

3.Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй нь  “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (хавтаст хэргийн 5******* дахь тал) баримтаар тогтоогдож байна.

4.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч .олормаагийн өгсөн ...******* нь манай нөхөр байгаа юм. ******* нь тогтуун томоотой, ааш зан сайтай, хүнд тусархуу, илүү дутуу зан ааш байхгүй. ******* 1985 онд Ховд аймгийн уянт суманд төрсөн, 3******* настай, Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 2 дугаар ******* жилийн сургуулийг ******* дугаар анги /1994-2004/ оны хооронд төгссөн, их дээд сургуульд сураагүй, мэргэжилгүй, 20******* онд бид хоёр гэр бүл болж одоог хүртэл хамт амьдарч байна, 5 хүүхэдтэй /том хүү 13 настай, бага хүү 5 настай/, манай нөхөр айлын том хүүхэд, доороо 4 дүүтэй, ах, дүү 5-лаа, цэргийн алба хаагаагүй, одоо Ховд аймгийн Жаргалант сумын ичигт багт нөхөр хүүхдүүдийн хамт амьдарч байна, би Жаргалант сумын ******* дугаар сургуульд үйлчлэгч хийдэг, нөхөр Т.Алдардуул хөдөө уянт сумын Норжинхайрхан багт ээж, аав нарын хамт мал малладаг  гэх мэдүүлэг,   /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/,

5. ******* дугаарын регистртэй, ******* ургийн овогт ******* нь ... Ховд аймгийн Жаргалант сумын 03 дугаар /ичигт/ багт оршин суудаг, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал),

6. Яллагдагч *******ын /*******/-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  (хавтаст хэргийн 5******* дахь тал),

*******. ******* дугаарын регистртэй, ******* ургийн овогт ******* нь  ... Ховд аймгийн Жаргалант сумын 03 дугаар /ичигт/ баг оршин суудаг ... гэх  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал),

8. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн ...Ховд аймгийн Жаргалант сумын 8 дугаар /Наран/ багийн *******-р *******ны 9 тоотод оршин суух гэх иргэний үнэмлэхийн лавлагаа  (хавтаст хэргийн 33 дахь тал),

9. Өмгөөлөгч Н.Очирбатын хууль зүйн туслалцаа үзүүлэх 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 18 дугаартай гэрээ (хавтаст хэргийн 35 дахь тал),

*******. Ховд аймгийн Жаргалант сумын ичигт багийн Засаг даргын ... Тус багийн иргэн Төмөрөө овогтой нь 8 дугаар *******ны /б тоотод гэр бүлийн хамт амьдардаг болохыг тодорхойлов гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 61 дахь тал),

11. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан “”...Г161*******000399 дугаартай Ховд аймгийн Жаргалант сумын 8-р баг/Наран/ багийн *******-р *******ны ******* тоотод байрлалтай гэр бүлийн хэрэгцээний гэх эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, (хавтаст хэргийн 61 дахь тал),

12. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх  нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

13. Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, шүүхээс тогтоосон бодит хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг  шүүгдэгчийн  хувийн   байдлыг харгалзан  улсын яллагчаас шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******00 нэгж/ долоон  зуун нэгж/-тэй тэнцэх хэмжээ буюу *******00000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасан  тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан *******00000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч *******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын  талаар:

1.Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас хохирогчийн өмгөөлөгчид  төлсөн  хөлс 500000 төгрөгийг гаргуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож, хохирогч д олгох  нь зүйтэй байна.

 2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Н.Очирбатаас  “...хохирогч зүгээс шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй боловч гэмт хэргийн улмаас хохирогч биед хөнгөн гэмтэл учирсан. Хохирогч нь боловсролгүй нь улмаас мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч авахаас өөр сонголтгүй болсон. Өмгөөлөгчийн хөлс 500,000 төгрөгийг  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож, шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож өгнө үү ... гэх дүгнэлт гаргасныг шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрсөн болно.

3. Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2336000000195 дугаартай  хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдав.

4.Шүүгдэгч *******д шүүхээс торгох ял шийтгэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг,  36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.******* дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ...  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт ******* ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан *******00000 /долоо зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн 2336000000195 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******аас хохирогчийн өмгөөлөгчид төлсөн зардал 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч д олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч *******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

*******. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******д  урьд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА