Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1110

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжаргал хөтлөн,

Улсын яллагч Д.Ууганцэцэг

Шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 230800000140 дугаартай хэргийг оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, оны дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, яс үндэс халх, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "******* ******* *******" ХХК-д жолооч ажилтай, ам бүл-2, охины хамт дүүргийн 21 дүгээр хороо,******* -ийн 2 дугаар гудамжны тоотод оршин суух бүртгэлтэй боловч дүүргийн дугаар хороо, ******* хотхоны дүгээр байрны тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД:УУ*******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь оны 0 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, хотхоны дугаар байрны гадна талд иргэн Г.тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний эзэмшлийн - улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн арын хаалганы шилийг чулуугаар хагалж, Айфоне-12 маркийн гар утсыг нь шидэж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар эвдэж гэмтээсний улмаас нийт 1.595.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь оны 0 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, хотхоны дугаар байрны гадна талд иргэн Г.тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний эзэмшлийн - улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн арын хаалганы шилийг чулуугаар хагалж, Айфоне-12 маркийн гар утсыг нь шидэж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар эвдэж гэмтээсний улмаас нийт 1.595.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол /хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/,  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/, Мастер үнэлгээ ХХК-ийн кассын орлогын ордер /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/, Мастер үнэлгээ ХХК-ийн "Iphone-12" загварын гар утас 1.350.000 төгрөг гэх эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/, Мастер үнэлгээ ХХК-ийн Хөрөнгийн үнийн тодорхойлолтын хавсралт /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/, Мастер үнэлгээ ХХК-ийн кассын орлогын ордер /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/, Мастер үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хавтаст хэргийн дугаар хуудас/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон лавлагаа /хавтаст хэргийн 28-53 дугаар хуудас/, хохирогч Г.ын гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 59 дүгээр/, шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас/, яллах дүгнэлт гардуулсан баримт /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Бага хэмжээний хохирол гэдэгт гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээний хохирол учирсныг ойлгож, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг.

Яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг гэмтээх” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г. нь Г.*******  8 дугаар сарын 12-нд эд зүйлийг засаж төлж өгсөн тул гомдол саналгүй гэх тайлбарыг хавтаст хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Г.******* нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгаа, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүйг” дурдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 3 хуулийн .6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан болохыг дурдъя.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:  

Прокурорын санал болгож шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Шүүгдэгч Г.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36., 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д шүүхээс оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЭНХЦЭЦЭГ