| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2023/0169/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/175 |
| Огноо | 2023-07-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/175
ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор , шүүгдэгч Ж., түүний өмгөөлөгч /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 233600000*******97 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, ******* настай, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , ******* аймгийн ******* сумын багийн д оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ургийн овогт гийн , регистрийн дугаар: ПО82**************15.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч гийн нь 2023 оны 05 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын багийн д байх өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн дүү Ж.ийг зодож эрүүл мэндэд нь баруун гарны шуу ясны дунд 1/3 хэсгийн хугарал, баруун хөлийн тахилзуур ясны доод 1/3 хэсгийн хугарал, зулайн баруун хэсгийн шарх, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зүүн нүдний *******, доод зовхины цус хуралт, баруун нүдний доод зовхины цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, нүүрний хэсгийн зугаралтууд, зүүн далны доод хэсгийн цус хуралт, зүүн гарын сарвууны ар хэсгийн цус хуралт, зулгаралтууд бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч гийн нь 2023 оны 05 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө ******* аймгийн ******* сумын багийн д байх өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ төрсөн дүү Ж.ийг зодож эрүүл мэндэд нь баруун гарны шуу ясны дунд 1/3 хэсгийн хугарал, баруун хөлийн тахилзуур ясны доод 1/3 хэсгийн хугарал, зулайн баруун хэсгийн шарх, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зүүн нүдний *******, доод зовхины цус хуралт, баруун нүдний доод зовхины цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, нүүрний хэсгийн зугаралтууд, зүүн далны доод хэсгийн цус хуралт, зүүн гарын сарвууны ар хэсгийн цус хуралт, зулгаралтууд бүхий хүндэвтэр гэмтэл... учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл (хавтаст хэргийн 3-11 дэх тал), Хохирогч Ж.ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 5-7 дахь тал), Холбогдогчоос авсан мэдүүлэг (хавтаст хэргийн 20-22 дахь тал), ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай ... Ж.ийн биед гэмтэл учирсан байна. Ж.ийн биед баруун гарны шуу ясны дунд 1/3 хэсгийн хугарал, баруун хөлийн тахилзуур ясны доод 1/3 хэсийн хугарал, зулайн баруун хэсгийн шарх, зүүн нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зүүн нүдний *******, доод зовхины цус хуралт, баруун нүдний доод зовхины цус хуралт, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт, нүүрний хэсгийн зугаралтууд, зүүн далны доод хэсгийн цус хуралт, зүүн гарын сарвууны ар хэсгийн цус хуралт, зулгаралтууд бүхий хүндэвтэр гэмтлүүд тогтоогдлоо. Ж.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь хоёр буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн, шарх гэмтэл нь ирмэг үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйчлэлээр үүссэн байх боломжтой. Ж.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна. Ж.ийн биед дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам- ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюул учруулахгүй ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал), яллагдагч Ж.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол (хавтаст хэргийн 49-51 дэх тал), яллагдагч Ж.ийн хэргээ хүлээн мэдүүлсэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60 дахь тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 71 дэх тал),шүүгдэгчийн хувийн байдлын талаар мэдүүлсэн гэрч , нарын өгсөн мэдүүлэг(хавтаст хэргийн 62-63, 65-66 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулснаар тооцуулсан дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Ж. нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт хохирогч 1.500.000 төгрөгний хохирол төлөгдсөн, шүүгдэгч хохирогчтой эвлэрсэн талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос яллагдагч Ж. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.д оногдуулсан 2.700.000 төгрөгний торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.д тайлбарлан ирүүлжээ.
Иймд шүүгдэгч Ж.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.д оногдуулсан 2.700.000 төгрөгний торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн 233600000*******97 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50см урттай, 4см өргөнтэй бор өнгийн бөөрөнхий модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хохирогч Ж.т 1.500.000 төгрөг төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ургийн овогт гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ургийн овогт гийн д хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.д оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний хоёр сая долоон зуун мянган төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай
4.Эрүүгийн 233600000*******97 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50см урттай, 4см өргөнтэй бор өнгийн бөөрөхний модыг шийтгэх огтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хохирогчид 1.500.000 төгрөг төлөгдсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Ж.д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА