| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2023/0168/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/176 |
| Огноо | 2023-07-21 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | М.Б |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор , шүүгдэгч С., түүний өмгөөлөгч Н.Очирбат / цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2336007020 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* *******ладаг, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, Berna accent автомашин-, гэр-нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого-*******00000 төгрөг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ургийн овогт ийн , РД: ПЗ67**************8
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ийн нь 202 оны 6 дугаар сард өөрийн үхэр сүрэгт нийлсэн байсан Н.гийн өмчлөлийн тооны буурал зүсмийн г нууцаар, хууль бусаар авч хохирогчид 500000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг:Шүүгдэгчийн гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
.. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Н.гаас гаргасан “202 оны 6 дугаар сарын 5-ны өдөр ******* аймгийн Буянт сумын багийн нутаг дэвсгэрээс тооны буурал зүсмийн алдагдсан тухай гомдол мэдээллийг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 5 цаг 30 минутанд хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэх ... тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дугаар хуудас);
.2. ******* аймгийн Цагдаагийн газарт Н.гийн гаргасан ... овогтой нь 202 оны 06 сарын 5-ны өдөр ягаан буурал алдсан. 2022 оны ******* сарын 24-нд Сэнгээ овогтой Эрдэнэцогтод туулгуулж байхыг мэдээд Эрдэнэцогтын хашаанд очиж зургийг баталгаажуулсан. Иймд С.аас миний хохирлыг гаргуулж өгнө үү ... гэх өргөдөл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас);
.3 Эд зүйл /баримт, бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан ... Хохирогч Н.гаас А5 хэмжээтэй ширхэг гэрэл зураг, А4 хэмжээтэй нүүр гэрэл зургийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0 цаг 3 минутанд хүлээн авч тэмдэглэл үйлдэв ... гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас);
.4 Хохирогч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор ... Би 202 оны 06 дугаар сарын 5-ны өдөр ягаан буурал алдсан. Тэгээд үхрээ хайгаад явж байтал 2022 оны ******* сарын 24-нд “Шар харгана” гэх газарт гэх айлын хашаанд миний эзэмшлийн тооны буурал зүсмийн гунжин үхэр хашсан байсан. Энэ ямар учиртай “үхэрнүүд вэ” гэж асуутал Шүүхийн шийдвэрт хураагдаж байгаа үхэрнүүд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би энэ миний буурал зүсмийн гунжин үхэр байна гэж хэлтэл С. гэх хүн авч ирж өгсөн гэж гэх хүн хэлсэн. Би тэр С. гэх хүнтэй уулзахаар гэрт нь очоод уулзаад “та яагаад миний буурал гунжин үхрийг авсан байгаа юм бэ” гэж асуухад дуугарахгүй байсан. Тэгээд би “та миний үхрийг хурааж авч явахаас нь өмнө авч ирж өгөөрэй” гэж хэлээд явсан. Орой нь миний тооны үхрийг туугаад гэрт авч ирж өгсөн. 2 хоног би өвс өгч хашиж байгаад гаргаад явуултал тэр гаргасан өдрөө С.ын хотонд яваад орсон. Тэгээд би “за манай үхэр хотондоо тогтохгүй байна та хотондоо байлгаж байгаарай нутаг нүүхдээ авъя” гэж хэлээд явсан. Сүүлд 06 сарын 24-нд “Хөх булан”- руу нүүхээр болоод үхрээ авах гэж С.ынд очсон. Тэгтэл С. согтуу “би танай хүүхдүүдийг хүн явуулж зодуулна” гэж хэлээд дарамталсан. Тэгэхээр нь би эхнэрт нь “ манай үхэр юу болов манай үхэр алга байна” гэж хэлтэл “би мэдэхгүй, саяхан манай хотонд байсан” гэж хэлсэн. зүсмийн үхрээ С. гэх айлд үлдээгээд явсан байхад миний үхрийг алга болгосон байсан. Би энэ хүнээс нэг тооны үхрээ гаргуулж авахаар цагдаагийн байгууллагад хандсан. Би буурал үхрээ 200000 төгрөгөөр үнэлж байна. Би мөн гурван үхэр алдсан боловч тухайн үхэрнүүд шаварт унаад үхсэн байсан. Би үхэрнийхээ хохирлыг барагдуулж авмаар байна ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн *******-2, 4 дүгээр хуудас);
.5 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн “...2022 оны ******* дүгээр сард С.ын хүү эхнэр байсан гэх эмэгтэй гэрлэлтээ цуцлуулаад шүүхийн шийдвэрийн дагуу 7 тооны үхэр тасалж авахаар болсон. манай эхнэрийн хамаатан садны хүн байгаа юм. Тухайн үед , гийн ах , бид гурав С. ахын гэрт очоод үхэрнүүдээс нь 7 тооны үхэр тасалж авсан. С. ах үхэрнүүдээс шилж сонгож байгаад 7 тооны үхрийг тасалж өгсөн. Дээрхи 7 тооны үхэр манай хотонд байж байхад Н. ах ирээд “энэ миний буурал зүсмийн байна яагаад танайд байгаа юм бэ” гэхэд би Н.д наад г чинь С. ах 7 тооны үхэртэй хамт өгсөн гэдгийг хэлсэн. Н.г явсаны маргааш нь байхаа С. ах ирээд өөр цоохор зүсмийн авч ирж өгөөд Н.гийн гэх буурал г буцаагаад аваад явсан” ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас);
.6 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч “...******* аймгийн Буянт сумын “Хөх булан” гэх газар 202 оны 08 дугаар сарын хавьд байхаа яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна манай үхэрт буурал зүсмийн нэг тооны тугал ирээд нийлсэн байсан. Манай үхэрнүүдтэй хамт Буянт сумын “Багалзуур” гэх газар луу туугдаад намаржаад өвөлжөөд хавар нь болоод манайх үхэрнүүдтэйгээ хамт тэжээж байсан. Гэтэл манай хүү М.Мягмардорж эхнэрээсээ салах тухай шийдвэр гараад өмч хөрөнгийг хуваах болоод 7 тооны үхрийг салсан эхнэр д өгөхөөр болсон. 2022 оны ******* дүгээр сард , , гийн төрсөн ах гэх хүмүүст 7 тооны үхэр өгөхөөр болоод бэлдсэн байсан. 7 тооны үхрээс үхэр дутсан байхаар нь тэр буурал г манай нөхөр С. өгч *******ын тоог нь гүйцээсэн. Тэр үхэрнүүдийг гэрлүүгээ туугаад аваад явсан. Манай үхэрт танихгүй үхэр нийлсэн талаар Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн асуудал байхгүй. ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 2-22 дугаар хуудас);
.7 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч “... С. нь манай аав байгаа юм. Намайг 202 оны 08, 09 дүгээр сард манайх ******* аймгийн Буянт сумын “Хөх булан” гэх газарт байхад манай үхэрт нэг буурал зүсмийн нийлсэн байсан. Тэгээд манайх тэндээсээ нүүгээд “Багалзуур” гэх газарлуу туугаад намаржихаар явсан. Уг буурал их туранхай, муу байсан бөгөөд манайх үхэрнүүдтэйгээ тэжээгээд эзэн нь гарч ирэх байх гэж хүлээсээр байтал уг тугал манайд өвөлжөөд 2022 оны хавар 2 настай болсон. 2022 оны ******* дүгээр сард М.Мягмардорж ахын салсан эхнэр эгч, гэх ах, эгчийн ах гэх 3 хүн ирээд манай үхэрнүүдээс уг буурал зүсмийн г оруулаад 7 тооны үхрийг туугаад ахын гэрлүү явсан. Тухайн үхрийг манай аав С. өгч явуулсан ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас);
.8 Хөрөнгийн үнэлгээний ХХК- ний 2022 оны 07 дугаар сарын 05- ны өдрийн ХЦ22-96 дугаартай ... буурал зүсмийн 202 оны - 500000 төгрөг (хавтаст хэргийн 28-3 дүгээр хуудас);
.9 Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч С.ын яллагдагчаар өгсөн “...Манайх 202 оны зун “Цасан зам” гэх газар зусаад намар нь “Хөхбулан”-д орж 3 хоноод доошоо “Багалзуур” гэх газар луу нүүсэн. Малаа амраагаад үхрээ цуглуулаад туусан чинь манай үхэрт нэг буурал зүсмийн тугал нийлсэн байсан. Тухайн үед эзэн нь тодорхойгүй байсан болохоор өвөл нь тэжээгээд хавар нь манай залуу М.Мягмардорж эхнэрээсээ салаад шүүхийн шийдвэрээр 7 тооны үхэр өгөхөөр болоод түүний тоонд оруулаад өгсөн. Тэгтэл маргааш нь Н. гийнд очоод “танай энэ үхэр дотор манай нэг байна гэж асуусан чинь С. ахынхаас ирсэн ” гэж хэлсэн байсан. Тэгтэл Н. манайд ирээд “манай гэдэг айлын үхэрт байна та авчирч өг” гэхээр нь би г нь Н.д хүлээлгэж өгсөн. Тухайн үед Н. гаа хүлээж авахдаа миний зураг болон ныхаа зургийг авсан байгаа. Тухайн 2 настай болсон байсан ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дугаар хуудас);
.0 Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа” (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас);
.******* Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт “Иргэний үнэмлэхийн лавлагаа” (хавтаст хэргийн 65 дугаар хуудас);
.2 ******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2023 оны ******* дүгээр сарын 3-ны өдрийн дугаартай ... Иргэн ийн нь , эхнэр, хүүхдүүдийн хамт тус багт оршин сууж ажиллаж амьдардаг нь үнэн ... гэх тодорхойлолт, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа ” (хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас);
.3 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дугаар хуудас)
.4 Шүүхэд Н.гийн гаргасан... надад нэг авчирж өгсөн. Хохирол төлөгдсөн ... гэх хүсэлт зэрэг авагдсан байна.
.Шүүгдэгч ******* овогт ийн нь 2023 оны 6 дугаар сард өөрийн үхэр сүрэгт нийлсэн байсан Н.гийн өмчлөлийн тооны буурал зүсмийн г өөрийн төрсөн хүү төлбөрт өгч хохирогчид 500000 төгрөгийн хохирол учруулсан ба шүүх хуралдааны өмнө хохирогчид хохирлыг бодит байдлаар төлсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7 дугаар бүлэг буюу Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.2 дугаар зүйлчлэлээр “******* хулгайлах “ гэмт хэргийг зохицуулсан ба тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг ... бусдын *******ыг хулгайлсан... бол гэж хуульчилж өгсөн.
2.2 Хулгайлах гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах байдлаар тооны г хохирогчид мэдэхгүйгээр авсан нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
2.3 Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.2 дугаар зүйлийн тайлбарт: “*******” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр,тэмээ хамаарна гэж тайлбарласан ба шүүгдэгч С. нь бусдын тооны г өөрийн үхэрт нийлсэн байсныг Цагдаагийн болон орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэхгүйгээр өөрийн төрсөн хүүгийн шүүхийн шийдвэрт өгөх *******ын тоонд оролцуулан өгсөн, мөн хохирогч үхрээ таньж буцаан авсан боловч тухайн үхэр нь ижил сүргээсээ салж дахин үхэрт нь нийлсэн байхад бусдын ******* гэдгийг мэдсээр байж санаатай завшсан, алга болгосон нь бусдын ******* хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч С.ыг бусдын ******* хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
2.4 Шүүгдэгч С. нь өөрийнх нь *******д бусдын ******* ирж нийлсэн байхад Цагдаагийн байгууллагад болон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэх Иргэний хуулийн *******7 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй нь ******* хулгайлах гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болжээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.. Шүүгдэгч С. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.3. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65 дугаар хуудас), Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа” (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас); Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт “Иргэний үнэмлэхийн лавлагаа” (хавтаст хэргийн 65 дугаар хуудас); ******* аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2023 оны ******* дүгээр сарын 3-ны өдрийн дугаартай ... Иргэн ийн нь , эхнэр, хүүхдүүдийн хамт тус багт оршин сууж ажиллаж амьдардаг нь үнэн... гэх тодорхойлолт” (хавтаст хэргийн 63 дугаар хуудас); шүүгдэгч С.ын “...Би тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, түүний хувийн байдлын талаар өгсөн гэрч өгсөн... С. нь ******* онд төрсөн, 989 онд гэр бүл болсон. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Гурван хүүхэд нь хөдөө ******* *******ладаг. Ямар нэгэн олон зан байхгүй, хүнтэй эелдэг харьцдаг, зөв боловсон харьцаатай, ажил хөдөлмөрч, ямар нэгэн муу зуршил байхгүй. Хувьдаа хэдэн тооны *******тай, нэг машинтай, өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Цэргийн алба хаасан. Өндөр насны тэтгэвэрт байдаг ... гэх мэдүүлэг, гэрч өгсөн... С. нь ******* онд төрсөн, ******* аймгийн ******* сумын 8 жилийн сургууль төгссөн, аймагт цэргийн алба хаасан, 989 онд гэр бүл болсон. Зан харьцааны хувьд ямар нэгэн олон зан байхгүй, хүнтэй эелдэг харьцдаг, зөв боловсон харилцаатай, даруу төлөв зантай, ажилч хөдөлмөрч, ямар нэгэн муу зуршил байхгүй, хувьдаа хэдэн *******тай, нэг машинтай, өндөр насны тэтгэвэрт байдаг, урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.
2.4 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нь тухайн хулгайлсан тооны г хохирогчид бодит байдлаар үхрээр нь төлж өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
2.5. Улсын яллагч “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.ад ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс 7 сарын хугацаагаар гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” дүгнэлт;
-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч нь нэгдүгээрт настай хүн, мөн өрхийн тэргүүн. Хохирол болох нэг тооны г нь биет байдлаар нь буцааж өгсөн тул бусдад төлөх төлбөргүй. Ийм учраас хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлт тус тус гаргасан.
2.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт ... хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас уирсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно... гэж хуульчилжээ.
2.7. Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тус хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заажээ.
2.8. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.ыг хорих ял оногдуулахгүйгээр 7 (долоо) сарын хугацаагаар тэнсэж, мөн шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 7 сарын хугацаанд шүүгдэгч С.ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан ... оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэв.
2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасан... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч С.ад тайлбарлаж, түүний тэнссэн хугацаа болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
Гурав: Хохирол, бусад асуудлын талаар
3..Шүүхэд хохирогч Н. нь ... Миний бие хохирлоо г гаар төлүүлж авсан ... гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч нь нөхөн төлөх хохирол төлбөргүй байна.
3.2.Эрүүгийн 2236007020 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
3.3.Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн , 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.0 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
. Шүүгдэгч ******* ургийн овогт ийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан ******* хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.2 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт ийн ыг хорих ял оногдуулахгүйгээр 7 (долоо) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн 2236007020 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нөхөн төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шүүгдэгч ******* ургийн овогт ийн ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан... тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасан... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч С.ад тайлбарлаж, түүний тэнссэн хугацаа болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болох ба шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА