| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2023/0181/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/186 |
| Огноо | 2023-07-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Б |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор , шүүгдэгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт Тогтмолын *******д холбогдох эрүүгийн 233600000*******91 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт Тогтмолын *******, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ам бүл 4-эцэг, эх, охины хамт амьдардаг, ******* аймгийн сумын дугаар () багийн 12- тоотод оршин суудаг, од Барилгын засал чимэглэлийн ажил эрхэлдэг, сарын орлого 2000000 төгрөг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Тогтмолын ******* нь ******* аймгийн сумын Бичит багийн Т-8, №6, 3 тоот хашаанд 2023 оны 05 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө хохирогч Д.ыг “эмэгтэй хүн цохилоо” гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж түүний нүүр хэсэг рүү цохиж, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хоёр нүдний доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1 Гэмт хэргийн талаархиД.ын /БД96**************15 дугаарын регистртэй/ ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан ... ******* аймгийн сум багийн нутаг дэвсгэрт 2023 оны 05 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө найздаа зодуулчихлаа ... гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал)
1.2 Хохирогч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн орой манай найзууд болох , , Т.******* бид дөрөв нийлж гадуур гарсан. Гадуур гараад “Итгэл” бааранд орж хүн тус бүр 0,5 литрийн хэмжээтэй, шилтэй пиво 2, 2-ийг уусан. Тэгээд “Итгэл” баарнаас гараад үнээ /2.5 литрийн пиво/ 2-ийг аваад нэг айлд очсон. Тэр айлыг зааж өгсөн. хэлэхдээ “манай ахын гэрт 2 хүүхэд нь байгаа” өөр хүн байхгүй. Бүгдээрээ тэнд очоод ууя гэж хэлсэн. Тэгээд тэр айлд очоод авсан хоёр пивоныхоо 1-ийг ууж дуусгаад нөгөөдөхийг нь ууж эхлээгүй байтал бид хоёрын хооронд маргаан болсон. Биднийг “Итгэл” баарнаас гарч байхад хэдэн охидуудыг хэсэг залуучууд авч явах гээд байсан. Тэр авч явах гээд байсан охидууд дунд миний нэг таньдаг охин байсан юм. Тэгээд охидууд өөрсдөө дургүй байхад нь авч явах гээд байхаар нь тэр залуучуудыг нь салгах гээд би очиж бага зэрэг маргалдсан юм гэхдээ зодоон болоогүй. Тэр залуучуудтай маргалдаж байхад надтай хамт явж байсан , ,Т.******* нар хүлээж байсан юм л даа. Сүүлд гийн ахынд ирэхэд надад хандаж “чи тэр охинтойгоо явахгүй яасан юм. Удаан хүлээлгэлээ” гэх шалтгаанаар анх маргаан эхэлсэн. Тэгж байгаад намайг сандалнаас өшиглөж унагаагаад 2-3 удаа хацар луу алгадсан. Тэгээд дахиж алгадах гэхээр нь гарыг нь бариад авсан юм. Гарыг нь барьж байгаад толгойг нь доош нь нэг удаа дагзадчихсан чинь бид нартай хамт сууж байсан Т.******* босож ирээд “эмэгтэй хүнд гар хүрлээ” гээд намайг шууд зодоод эхэлсэн. Тэгээд намайг дарж аваад нүүр лүү хоёр нударгаараа цохиод зодоод байсан. Бид хоёр зодолдож байхдаа гэрийн хаалгаар гарч хашааны хаалгаар ч гарч гудамжинд зодолдсон. Тухайн үед салгах гэж орж ирээд хүч хүрээгүй. бид хоёрыг салгах гэж байгаад Т.*******д бас санамсаргүй цохиулсан. Тэгж байгаад Т.*******г , хоёр салгаад миний дээрээс авахад нүд ам тагларчихсан байсан. , хоёр Т.*******г салгаад буцааж гэр лүү оруулаад аваад явчихсан. Тэгээд би ганцаараа гадаа үлдсэн. Гадаа цусаа арчаад, жаахан сууж байгаад буцаад гэрт орсон чинь нөгөө хэд унтаж байсан. Тэгээд миний уур хүрээд Т.*******гийн бөгс рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгсэн чинь Т.******* босож ирээд дахиад намайг зодсон. Тэгээд , хоёр дахин бид хоёрыг салгасан. Салаад би шууд гэрээс гарч яваад цагдаагийн байгууллагад ирж хандсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),
1.3 Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Өчигдөр *******:30 минутын үед над руу залгаад “Итгэлд хүрээд ир” гэхээр нь би өөрийн найз залуу Т.*******тай хамт очсон юм. “Итгэл” бааранд очсон чинь , Д. хоёр байсан. Бид дөрөв тэнд уулзаад 0,5 хэмжээтэй Сэнгүр пивоос хоёр хоёрыг уусан. Тэгээд гараад 2 үнээ аваад манай ах гэрт очсон. Тэднийд хүн байхгүй ахын хүүхдүүд унтаж байсан. Тэгээд тэднийд ууж сууж байгаад , Д. хоёр хувийн асуудлаас болж маргалдсан. Түүнээс болоод Т.*******, Д. хоёр маргалдахаар нь Баяраа эгч бид хоёр салгаад Т.*******г гэрт оруулаад унтуулсан. Тэгээд байж байтал Д. гэнэт орж ирээд Т.*******гийн нуруу хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд тэр хоёр дахин зодолдсон. Тэр үед Д. “босоод ир би угаасаа чамаар зодуулах гэж ирсэн юм” гэж байсан. Тэгээд бид нар салгасны дараа Д. цагдаа дуудаад цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал),
1.4 Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Өчигдөр орой Т.*******, Д., бид дөрөв “Итгэл” бааранд уулзаад тэнд 0.5 литр хэмжээтэй пивоноос хоёр, хоёрыг уусан. Тэгээд тэндээс гараад гийн ахын гэрт очсон.Тэгээд тэр гэрт том пиво нэгийг уугаад нэгийг эхэлж байтал Д. бид хоёр маргалдсан. Итгэлээс гарахад Д. нэг эмэгтэй найзтайгаа таараад уулзсан юм. Би “тэр эмэгтэйтээгээ явахгүй яасан юм” гэж хэлээд Д.ыг 2 ташсан юм. Би ташчихаад босоод явах гэж байсан Д. “чи намайг цохидог хэн бэ” гээд намайг хоёр алгадаад миний толгойг дарсан. Тэгэхэд нөгөө талд сууж байсан Т.******* босож ирээд “эмэгтэй хүн цохидог хэн бэ” гээд тэр хоёр заамдалцаад гадаа гараад зодолдсон. Тэр хооронд би өөрийнхөө толгойд бас цохиулсан. Харанхуйд хэн нь намайг цохисон гэдгийг мэдэхгүй байна.Тэр хоёр нэлээн удаан зодолдсон. бид хоёр тэр хоёрыг салгаад Д.ыг гадаа орхиод Т.*******г аваад гэрт орсон. Тэгээд гэрт ороод , Т.******* бид 3 унтаж байсан чинь Д. орж ирээд Д.*******г “босоод ир” гэж өшиглөсөн. Би унтаж байсан болохоор хаана нь өшиглөсөн гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд тэр хоёр дахин зодолдсон. Зодоон дуусаад Д. “цагдаа дуудна” гэхээр нь “би хэрэггүй амраад өглөө өөрсдөө учраа олъё” гэсэн чинь тоохгүй яваад өгсөн. Тэгээд л хэсэг хугацааны дараа цагдаа нар ороод ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
1.5 ******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтэсийн шинжээч эмч 2023 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн дугаартай “...Т.*******гийн биед гэмтэл учирсан байна. Т.*******гийн биед баруун гарын 2-4 дүгээр хурууны алга, сарвууны ард гадаргууд зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Т.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Т.*******гийн биед учирсан дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюул учруулахгүй” ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
1.6 ******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтэсийн шинжээч эмч 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай “...Д.ын биед гэмтэл учирсан байна. Д.ын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хоёр нүдний доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн чихний гэдсэнд зүлгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, цээжний зүүн урд хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Д.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Д.ын биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
1.7 ******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтэсийн шинжээч эмч 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай “...гийн биед гэмтэл учирсан байна. гийн биед толгойн баруун чамархайн болон орой хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. гийн бие учирсан дээрхи гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дэх тал),
1.8 дугаарын регистртэй, ******* ургийн овогт Тогтмолын *******, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал),
1.9 дугаарын регистртэй, ******* ургийн овогт Тогтмолын ******* нь ... ******* аймгийн сумын дугаар // багийн 12-- Б тоотод оршин суудаг ... гэх Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал),
1. Иргэн Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 233600000*******91 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 40-42 дахь тал),
1.11 Шүүгдэгч Т.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “ ... Тэр өдрийн орой 22 цагийн үед манай найз охин , түүний найз болон Д. бид дөрөв уулзаад “Итгэл” гэдэг баар орж 0,5 литрийн хэмжээтэй пивоос хүн бүр хоёрыг уусан. Тэгээд Итгэлээс гараад 7-р сургуулийн тэнд байдаг гийн ахын гэрт очсон. Тэднийд очиход арван жилийн гэмээр хоёр хүүхэд унтаж байсан. Тэгээд тэднийд 2,5 литрийн пивоос 1-ийг уугаад дахин нэгийг задалж байхад Д. , хоёр хэрэлдэж эхэлсэн. Тэр хоёр хувийн асуудлаар хэрэлдэж байсан шиг л санагдаад байна. Тэр хоёр хэрэлдэж сууж байгаад Д.ыг 2 удаа алгадсан. Тэгээд Д. зөрүүлээд бас 2-3 удаа алгадсан байх. Тэгээд г Д. үсдээд дарахаар нь би салгах гэж очоод “Чи одоо эмэгтэй хүнд гар хүрээд болохгүй шдээ. Болиоч ээ” гэсэн чинь Д. “чамд ямар хамаатай юм” гээд намайг цохисон. Тэгээд л зодоон эхэлсэн. Би согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Ухаантай байсан бол хүнийг бас ийм болтол зодно гэж юу байхав дээ. Ямар ч байсан барьцалдаж аваад хаалгаар гараад гадаа гарч зодолдсон. Зодолдож байхдаа би Д.ыг нударгаараа л цохисон өөр ямар нэгэн байдлаар чулуу, мод ашиглаагүй. бид хоёрыг салгаж байхад миний гар ганц хоёр удаа г оносон гэж хэлж байсан. Тэгээд , хоёр биднийг салгаад намайг гэрт оруулаад “унт” гээд газар хэвтүүлсэн. Тэгээд би гэр дотор хэвтэж байтал Д. орж ирээд миний нуруу хэсэг рүү 3-4 удаа өшиглөхөөр нь би босоод дахиад зодолдсон. Тэгээд салгаад би гэр лүү орж унтсан. Намайг унтаж байхад цагдаа нар орж ирсэн. Ийм л юм болсон... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),
1.12 Яллагдагч Т.******* //-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 54 дахь тал) зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт Тогтмолын ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн сумын Бичигт Т-8, №6, 3 тоот хашаанд 2023 оны 05 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө хохирогч Д.ыг “ эмэгтэй хүнийг зодлоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хоёр нүдний доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Хохирогч Д.ын биед учирсан ... зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хоёр нүдний доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн чихний гэдсэнд зүлгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, цээжний зүүн урд хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл нь шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай дүгнэлтээр гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.
3. Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.ын зүүн талын нүд, нүүр хэсэгт цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрхи ... зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хоёр нүдний доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн чихний гэдсэнд зүлгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, цээжний зүүн урд хэсэгт зөөлөн эдийн гэмтэл... бүхий хөнгөн гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
4. Шүүгдэгч Т.******* нь согтуурлах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.ын зүүн нүд, нүүр хэсэгт цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хоёр нүдний доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн чихний гэдсэнд зүлгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт, цээжний зүүн урд хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Т.*******гийн үйлдсэн дээрх гэмт хэрэгт ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
5. Мөн шүүгдэгч Т.*******гийн хувьд хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.
6. Иймд шүүгдэгч Т.*******гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
7. Шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, бие биенийгээ хүндлэхгүй байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1.Шүүгдэгч Т.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.Шүүгдэгч Т.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (хавтаст хэргийн 54 дахь тал) баримтаар тогтоогдож байгаа ба дугаарын регистртэй, ******* ургийн овогт Тогтмолын ******* нь ...******* аймгийн сумын дугаар // багийн 12- тоотод оршин суудаг, иргэний үнэмлэхийн лавлагаа, дугаарын регистртэй, ******* ургийн овогт Тогтмолын *******,нь ... ******* аймгийн сумын дугаар // багийн 12-- Б тоотод оршин суудаг ... гэх Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), гэрч өгсөн... Миний хүү Т.******* нь аймаг дахь Хөдөө аж ахуйн тенхик мэргэжлийн сургуульд сурч од цэргийн алба хаасан. Миний хүү бусдад тусархуу, соёлтой хүн байгаа ... гэх мэдүүлэг, гэрч өгсөн... Т.******* нь манай хамгийн том ахын хүүхэд. ******* аймгийн сумын багт, эцэг, эхийн хамт амьдардаг. Нэг их дуугардаггүй даруухан хүүхэд байгаа ... гэх мэдүүлэг зэрэг баримтууд авагдсан байна.
4.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
5. Шүүгдэгч Т.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчаас шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 500000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Т.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:
1.Мөрдөн шалгах ажиллагаа хохирогч Д. хохирол нэхэмжлэхгүй талаар мэдүүлсэн тул Т.******* нь бусдад төлөх төлбөргүй байна.
2.Шүүгдэгч Т.*******д холбогдох эрүүгийн 233600000*******91 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдав.
3.Шүүгдэгч Т.*******д шүүхээс торгох ял шийтгэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт Тогтмолын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт Тогтмолын *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 500000 / таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн 233600000*******91 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Т.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Т.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА