Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

           Улсын яллагч Н.Бадам,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Шүүгдэгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2333000570086 тоот хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1976 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймаг Тариалан суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сум Бургалтай 2-р баг тоотод оршин суух, ******* овогт ******* *******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар мод бэлтгэсэн гэмт õýðýãò õîëáîãäæýý. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)                                                              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр тээврийн хэрэгсэл ашиглан зөвшөөрөлгүйгээр ойд  мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 61-р хуудас),

2.Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 65-р хуудас),

3.Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 67-р хуудас),

4.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 3,4-5,6-7,8-9,10-12-р хуудас),

5. 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 13-15,16-р хуудас),

6.2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 17-19,20-р хуудас),

7. бүсийн сум дундын ойн 2023 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 46-47-р хуудас),

8.Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01-29-02/282 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 53-р хуудас),

9. Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК-ний 2023 оны 7 дугаар сарын 25-ний өдрийн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 36-37-р хуудас),зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж дүгнэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй гэж  шүүх дүгнэлээ

Шүүгдэгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт түүнд дурдагдсан нотлох баримттай бүрэн танилцсан, мөрдөгч, прокурор бусад этгээдийн зүгээс хүч хэрэглэх,айлган сүрдүүлэх, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан байдал тогтоогдоогүй, өмгөөлүүлэх эрхтэй холбоотой болон шинээр гомдол, хүсэлт шүүхэд гаргаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг ойлгосон байна.

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт нэмж болон өөрчилж хэлэх зүйл байхгүй, аас байгаль орчинд учруулсан хохиролд 693897 төгрөг нэхэмжилсэн ба нь Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд 693897 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүхэд  ирүүлсэн  байна.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байна гэж дүгнэв. (х.х-ийн 102-р хуудас)

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Прокурорын саналыг баталж,  зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Хьюндай портер”  маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1,200,000 төгрөг, цахилгаан хөрөөний үнэ 80,000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ноогдох хөрөнгөөс албадан гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 231,299 төгрөгийн үнэ бүхий 1.6м3 шинэс төрлийн модыг  хураан авч тус тус улсын орлогод оруулах хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авч шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч орлого олох боломжийг харгалзан торгох ялын 800,000 төгрөгийг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон болно.

Шүүгдэгч торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасныг Г.******* мэдэгдэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* улсын дугаартай “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөөг Г.******* тус тус буцаан олгож шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц   1,200,000 төгрөгийн үнэ бүхий ******* улсын дугаартай “Хьюндай портер”  маркийн тээврийн хэрэгсэл, 80,000 төгрөгийг үнэ бүхий цахилгаан хөрөө зэргийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгох  нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэргийн газрыг үзлэгийн явцыг баримтжуулсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргав.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.

Шүүгдэгч  нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн  5,  36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.******* овогт ******* “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.******* 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар хувьд ногдох хөрөнгөнөөс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1,200,000 төгрөг, цахилгаан хөрөөний үнэ 80,000 төгрөгийг албадан гаргуулж, 231,299 төгрөгийн үнэ бүхий 1.6м3 шинэс модыг  хураан авч тус тус улсын орлогод оруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялын 800,000 төгрөгийг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.*******  мэдэгдсүгэй.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* улсын дугаартай “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгсэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг тус тус Г.******* буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц болмогц ******* улсын дугаартай “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгсэл болон  1.6м3 шинэс модыг битүүмжилсэн Прокурорын   тогтоолыг тус тус хүчингүй болгосугай. 

8.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Энэ хэрэгт хэргийн газрын үзлэгийн явцыг баримтжуулсан дүрс бичлэгийн 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсаргасугай

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА