| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2023/0156/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/176 |
| Огноо | 2023-09-19 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Шүүгдэгч Д, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..............дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч нь Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн ухааны факультетийг Түүхч, түүхийн багш мэргэжлээр 2001 онд суралцаж төгсөөгүй, бусдаар хуурамч диплом гаргуулан авч уг баримт бичиг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан багшаар ..................ажилд орохдоо болон мөн хугацаанаас 2023 оны .......дугаар сарын ....-ний өдрийг хүртэл ажиллахдаа ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
1. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч .........нь хүртэл тус сургуульд түүх, нийгмийн багшаар ажилласан болох нь ....................... захирлын 2007 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, 50 тоот тушаалын хавсралт, шүүгдэгчийн мэдүүлэг, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, цалингийн тодорхойлолт зэргээр,
Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2022 оны ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай ХШҮДАГ-22-05-16 дугаартай хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга, түүний хавсралт болох 2022 оны 09 дүгээр сарын 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын боловсролын баримт бичгийн зөрчлийн жагсаалтын 508 дугаарт “аймаг: дугаар давхардсан, гэсэн жагсаалт /хх-ийн 11-35 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ............................... ажилд орж 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл................... ажиллах хугацаанд ашигласан үйл баримт тогтоогдож байна.
Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байна”,
Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “.Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн”, 9.2-т “Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх, диплом/-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасан.
Монгол улсын Боловсролын их сургуулийн Ректорын 2001 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 232 дугаартай “Төгсөгчдөд бакалаврын болон дипломын зэрэг, энгэрийн тэмдэг олгох тухай” тушаал, тушаалын хавсралтад .......... нэр байхгүй байна /хх-ийн 104-106 дугаар хуудас/,
Мөрдөгчийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн .................эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 121 дүгээр хуудас/,
Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 138 дугаартай албан бичиг, .......... нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 41-49 хуудас/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч ..........холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Мөрдөн байцаалтын шатанд Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын тайланг үндэслэн нэр бүхий багш нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, тэдэнд холбогдох хэргийг нэгтгэн шалгаж, улмаар 20................. дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолоор................. холбогдох хэргийг тусгаарлаж, үндсэн хэргээс түүнд хамааралтай, ач холбогдол бүхий зарим нотлох баримтуудыг зохих журмын дагуу хуулбарлан авч, “хуулбар үнэн” гэсэн дардас дарж бэхжүүлэн, энэхүү хавтаст хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж заасан.
Шүүгдэгч ..................ын дээд боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь 2007 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл буюу яллагдагчаар татах хүртэл үргэлжилсэн удааширсан үйлдэлтэй гэмт хэрэг байна.
Удааширсан гэмт хэрэг нь гэмт этгээд тодорхой нэг үйлдэл /эс үйлдэхүй/-ээр хийснээр эхлээд тодорхой цаг хугацаанд завсарлагагүй, тасралтгүйгээр үргэлжилдэг бөгөөд гэмт хэргээс өөрөө татгалзсан, эсхүл түүнийг эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас таслан зогсоохоор дуусгавар болдог онцлогтой юм.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь ....................... өдрөөс эхэлж цагдаагийн байгууллагаас хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, ...................дөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан өдрийг хүртэл үргэлжилжээ.
Иймд шүүгдэгч . үйлдсэн гэмт хэрэг төгссөн цаг хугацааг түүнийг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан өдрийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаагаар тооцлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил байгаа хэдий ч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас ........................2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаар гэмт хэрэг таслан зогсоогдсон тул уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
....................................холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчийн гэм буруугийн талаар ................................... хүртэл ажиллахдаа ашигласан гэх гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Эдгээр гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ................................ дотоод аудитын газрын тайлан, зөрчилтэй дипломын судалгаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хууль зүйн үндэслэлийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, мөн 2 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол хор учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан. Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлуудыг бүрэн шалган тодруулсан учир хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль ёсны гэж дүгнэж байна. Иймд ............................ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан байна.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар “Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Шүүгдэгчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон байх нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Шүүгдэгч ...................... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул эрхлэх ёсгүй албан тушаалд ажиллаж, авах ёсгүй цалин хөлс авсан байна гэж дүгнэлээ.
Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна: 14.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж заажээ.
Үүнээс үзэхэд Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажил нь төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна.
Шүүгдэгч ...................... хувьд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу сургуулийн ..................................хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг үнэлүүлж, хөдөлмөрийн гэрээний дагуу авсан цалин хөлсийг гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого гэж хамааруулан үзэх боломжгүй байна.
Иймд шүүгдэгч ............................... сургуульд багшаар ажилласны төлөө түүнд олгогдож болох байсан цалин хөлсийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, гэм хорын хохирол гэж үзэж шийдвэрлэлээ.
Нийслэлийн Сүхбаатар ................................Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан бөгөөд ажил олгогч нь .................. хуурамч диплом ашиглан ажиллаж байгааг мэдсэн атлаа таслан зогсоохгүй, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохгүйгээр үргэлжлүүлж, түүнд цалин авах боломж бүрдүүлсэн байх тул шүүгдэгч ......................... өдрөөс хойших хугацааны цалин хөлсийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй гэж үзлээ.
Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэлд даатгуулагчаас 2007 онд 8.5 хувиар, 2008-2017 онд 10 хувиар, 2018 онд 11 хувиар, 2019-2020 онд 11.5 хувиар, 2021 оны 1-6 сард 12.5 хувиар, 2021 оны 7 сараас 2023 оны 01 сар хүртэл 11.5 хувиар тооцож төлж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.
Шүүгдэгч ............ нь ажиллах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлд 18,877,659 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 15,483,560 төгрөг, нийт 34,361,219 төгрөгийг төлсөн байх тул уг татварыг хохирлоос нь хасаж тооцох нь зүйтэй байна. Учир нь нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар нь ажил олгогчийн зүгээс шууд суутган төсөвт төвлөрүүлдэг учраас шүүгдэгчид ашиг, орлого болж очоогүй тул түүнийг хохиролд тооцож, дахин нөхөн төлүүлэх үндэслэлгүй байна.
Иймд 173,713,360 төгрөгийн цалингаас 34,361,219 төгрөгийг хасаж, шүүгдэгч .................. 2007 оны 9 сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэл авсан цалинг 139,352,141 төгрөгөөр тооцлоо.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрээр 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 69,000 төгрөг байхаар,
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрээр 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 90,000 төгрөг байхаар,
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрээр 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 108,000 төгрөг байхаар,
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын 01 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн нэг цагт 835 төгрөг 71 мөнгө буюу сард 140400 төгрөг байхаар,
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө байхаар,
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 1428 төгрөг 60 мөнгө буюу сард 240000 төгрөг байхаар,
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 1904 төгрөг 76 мөнгө буюу сард 320000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 2500 төгрөг буюу сард 420,000 төгрөг байхаар,
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 80 мөнгө буюу сард 550,000 төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоожээ.
Шүүгдэгч .............. цалинг 2007 оны 09 дүгээр сар хүртэлх 1 сар х 69,000=69,000 төгрөгөөр, 2007 оны 10 дугаар сараас 2008 оны 01 дүгээр сар хүртэлх 3 сар х 90,000= 270,000 төгрөгөөр, 2008 оны 01 дүгээр сараас 2011 оны 04 дүгээр сар хүртэлх 39 сар х 108,000= 4,212,000 төгрөгөөр, 2011 оны 04 дүгээр сараас 2013 оны 8 сар хүртэлх 29 сар х 140,400=4,071,600 төгрөгөөр, 2013 оны 9 сараас 2016 оны 12 сар хүртэлх 40 сар х 192,000=7,680,000 төгрөгөөр, 2017 оны 1 сараас 2018 оны 12 сар хүртэлх 24 сар х 240,000= 5,760,000 төгрөгөөр, 2019 оны 1 сараас 2019 оны 12 сар хүртэлх 12 сар х 320,000=3,840,000 төгрөгөөр, 2020 оны 1 сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх 36 сар х 420,000=15,120,000 төгрөгөөр, 2023 оны 4 сар х 550,000=2,200,000 төгрөгөөр тус тус тооцож, нийт 43,222,600 төгрөгөөр тогтоогдож байна.
Иймд 139,352,141 төгрөгөөс 43,222,600 төгрөгийг хасаж тооцоод зөрүү 96,129,541 төгрөгийг гэм хорын хохиролд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан уг мөнгийг шүүгдэгч ............... гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хэрэгт Ө.......................цалингийн тодорхойлолт авагдсан байгаа боловч нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар суутгасан эсэх нь тодорхойгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй, харин хохирлыг тооцохдоо ......................138 дугаар албан бичгээр ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэсэн болно.
3.Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч.................... хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байгаа. Шүүгдэгч . гэм буруугаа хүл.................ээн зөвшөөрч байгаа хувийн байдал хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг тооцож нийт 96.129.541 төгрөгийг шүүгдэгч ............... гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр тооцож байна. Эд мөрийн баримтаар хураагдсан ........................ дугаартай бакалаврын диплом нэгэнт хуурамч гэдэг нь тогтоогдож байгаа бөгөөд цаашид ашиглах боломжгүй учир эд мөрийн баримтыг устгуулах саналыг гаргаж байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч ....................... хувьд, багш хүний хувьд хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх тал дээр хоёргүй сэтгэлээр хандаж улс болон аймгийн хэмжээнд олон удаа тэргүүн байр эзэлж байсан тэргүүлэх зэрэгтэй багш юм. Тухайн хүний хувийн байдлын хувьд одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, өрх толгойлсон эмэгтэй учир эдгээр байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч...................2 хүүхдийн хамт амьдардаг болох нь ............... дугаартай “Тус багийн иргэн .............. нь 3 ам бүлтэй, хүүхдүүдийн хамт 5.................. оршин суудаг нь үнэн болно” гэсэн тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 132 дугаар хуудас) зэргээр тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч ................... ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч.............. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэлээ......................... Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...................... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ......................... боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .................... дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ................... шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч .................... 96,129,541 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч ................... нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Монгол улсын их сургуулийн Нийгмийн ухааны факультетийн ....................дугаартай диплом, дипломын хавсралтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ................... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .................. авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР