| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/00456/И |
| Дугаар | 102/ШШ2020/00788 |
| Огноо | 2020-03-17 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, Гадаад хөрөнгө оруулагчийг урамшуулах, эд хөрөнгийг хамгаалах асуудал, Гадаадын хөрөнгө оруулалтын бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2020/00788
| 2020 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2020/00788 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Л.Г овогт П-ийн Г /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, өөрийн байранд байрлах Н.Ш.Ш.Г-т холбогдох,
Орон сууц үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, М.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүгчийн 102/ШЗ2018/02747 дугаар захирамжаар нэхэмжлэгч И.З ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 169,661,626.44 төгрөгийн 21,188,905.49 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 148,472,356.95 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, дээрх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлөөгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам гудамж, 10в байрны 33 тоот, 67.13 м/к талбай бүхий 2 өрөө орон сууц 44,946,783.80 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам гудамж, 10в байрны 5 тоот, 28.83 м/к талбай бүхий 1 өрөө орон сууц 19,303,080.35 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам гудамж, 10в байрны 17 тоот, 29.10 м/к талбай бүхий 1 өрөө орон сууц 19,483,858.40 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам гудамж, 10в байрны 4 тоот, 28.57 м/к талбай бүхий 1 өрөө орон сууц 19,128,996.70 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. И.З ББСБ ХХК-д шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 85,137,612 төгрөгийг төлсөн, одоо 64,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй. Гэтэл миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам гудамж, 10в байрны 33 тоот, 4 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан авч, эд хөрөнгийн үнийн санал авсан, 4 тоот орон сууцыг 90,033,200 төгрөгөөр, 33 тоот орон сууцаа 210,519,680 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудын үнийг тохиролцуулах арга хэмжээ аваагүй атлаа шинжээч томилж, 4 тоот орон сууцыг 42,694,000 төгрөг, 33 тоот орон сууцыг 100,317,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлгээ болсон тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-гийн шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ү-ын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 2747 дугаар захирамжаар П.Г-ээс 149,137,612 төгрөгийг гаргуулж И.З ББСБ ХХК-д олгох, төлбөрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тул барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураан, үнийн саналыг талуудаас авахад П.Г нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт 10в байрны 4 тоот орон сууцыг 90,003,200 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт 10в байрны 33 тоот орон сууцыг 210,519,680 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч И.З ББСБ ХХК хүлээн зөвшөөрөөгүй тул хөрөнгийн үнэлгээний Х.Э ХХК-ийг шинжээчээр томилж зах зээлийн үнийг тогтоолгосон. Дуудлага худалдаанд оруулах хөрөнгийн үнэлгээг хуулийн хугацаанд төлбөр төлөгчид гардуулсан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг хуульд заасан хугацаанд гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч П.Г нь хариуцагч Н.Ш.Ш.Г-т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүгчийн 102/ШЗ2018/02747 дугаар захирамжаар нэхэмжлэгч И.З ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 169,661,626.44 төгрөгийн 21,188,905.49 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 148,472,356.95 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, дээрх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлөөгүй тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам гудамж, 10в байрны 33 тоот, 67.13 м/к талбай бүхий 2 өрөө орон сууц 44,946,783.80 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам гудамж, 10в байрны 5 тоот, 28.83 м/к талбай бүхий 1 өрөө орон сууц 19,303,080.35 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам гудамж, 10в байрны 17 тоот, 29.10 м/к талбай бүхий 1 өрөө орон сууц 19,483,858.40 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам гудамж, 10в байрны 4 тоот, 28.57 м/к талбай бүхий 1 өрөө орон сууц 19,128,996.70 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 00019 дүгээр гүйцэтгэх хуудас, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 102/ШЗ2020/00222 дугаар захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлжээ.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 142/01 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам гудамж, 10в байрны 33 тоот, 67.13 м/к талбай бүхий 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам гудамж, 10в байрны 17 тоот, 29.10 м/к талбай бүхий 1 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам гудамж, 10в байрны 4 тоот, 28.57 м/к талбай бүхий 1 өрөө орон сууцуудыг тус тус битүүмжилж, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 19250172/3 тоот тогтоолоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хураажээ. Барьцаа хөрөнгийн өмчлөгч П.Г Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам гудамж, 10в байрны 33 тоот, 67.13 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг 210,519,680 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам гудамж, 10в байрны 4 тоот, 28.57 м/к талбай бүхий 1 өрөө орон сууцыг 90,003,200 төгрөгөөр тус тус үнэлсэн, үүнийг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 47 тоот тогтоолоор Х.Э ХХК-г шинжээчээр томилсон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэжээ. Шинжээч Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам гудамж, 10в байрны 33 тоот, 67.13 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг 100,317,000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам гудамж, 10в байрны 4 тоот, 28.57 м/к талбай бүхий 1 өрөө орон сууцыг 42,694,000 төгрөгөөр үнэлсэн тайланг 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гаргаж ирүүлснийг төлбөр төлөгч П.Гд 2020 оны 1 дүгээр сарын 17-ний өдөр танилцуулж, гарын үсэг зуруулжээ /Хавтаст хэргийн 53 дугаар тал/. Нэхэмжлэгч П.Г нь дээрх үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан хугацаанд шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч П.Г нь шаардлагын үндэслэлээ шинжээч үнэлгээг хийхдээ миний үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт багаар үнэлсэн, төлбөр төлөгч, төлбөр авагч нарыг орон сууцны үнийн талаар тохиролцуулах ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч хийгээгүй гэжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шинжээч болон шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд гомдолтой байгаа талаараа нэхэмжлэлдээ дурдсан байх бөгөөд Х.Э ХХК-ийн шинжээч Э.Эр нь төлбөр төлөгчийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам гудамж, 10в байрны 33 тоот, 67.13 м/к талбай бүхий 2 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам гудамж, 10в байрны 4 тоот, 28.57 м/к талбай бүхий 1 өрөө орон сууцны үнэлгээг гаргахдаа зах зээлийн хандлагын аргыг ашиглаж, 2007 онд ашиглалтад орсон орон сууцны нийт элэгдлийг 10.0 хувиар тооцсон, Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам гудамж, 10в байрны 33 тоот, 67.13 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг 100,317,000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт /18103/ Найрамдлын зам гудамж, 10в байрны 4 тоот, 28.57 м/к талбай бүхий 1 өрөө орон сууцыг 42,694,000 төгрөгөөр үнэлснийг буруутгах, төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг хэт багаар үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн төлбөр төлөгчийн үнэлгээг төлбөр авагч зөвшөөрөөгүй /42 дугаар тал/ талаарх баримт хэрэгт авагдсан байна.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэгч П.Г-ийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Ш.Ш.Г-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч П.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР