Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2020/00894

 

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2020/00894

Улаанбаатар хот

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, Самбуугийн гудамж, Засгийн газрын 0 дүгээр байр, 0 давхарт оршин байх, А.Б.Ч.Б-УТҮГ /РД: 0000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Дунд гол, өөрийн байр, 0 тоот оршин байх, Н.З ХХК /РД: 0000000/-д холбогдох,

 

Газрын төлбөр 34,890,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, Ө.Со, хариуцагчийн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С, Ө.Со нары шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2008 оны 3 дугаар сард Н.З ХХК-ийн газар эзэмшихийг хүссэн өргөдлийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож, улмаар 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 46 дугаартай Эрх олгох, 2008 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай 69 дугаартай захирамжаар 4.4 га газрыг худалдаа, үйлчилгээ, агуулахын зориулалтаар олгосон. Эдгээр захирамжуудыг үндэслэн 2008 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 8/29 дугаартай Газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан. Гэвч Н.З ХХК нь гэрээний 3.5-д Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласнаас үл хамааран хугацаанд нь төлөх, мөн 4.3-д ..., зохих хуваарийн дагуу төлбөрийг хугацаанд нь төлөөгү зэрэг үндэслэлээр гэрээний үүргийг биелүүлээгүй байна. Иймд Н.З ХХК-иас 2014 онд 7,329,000 төгрөг, 2015 онд 7,329,000 төгрөг, 2016 онд 4,266,240 төгрөг, 2017 онд 5,280,000 төгрөг, 2019 онд 5,280,000 төгрөг, нийт 34,890,240 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.З ХХК-ийн төлөөлөгч Ч.Б-гийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2008 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. 2008 оноос 2013 он хүртэлх төлбөрийг төлсөн бөгөөд 2014 оноос хойш төлбөр төлөөгүй болно. Хамгийн сүүлд бид 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр А.Б.Ч.Б нь төрийн байгууллагын хөрөнгө оруулалтын чуулга гэж хийсэн. Өнөөдрийн байдлаар гааль болон улс төрийн байдлын янз бүрийн шалтгааны улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа. Үүнээс шалтгаалан бид төлбөр төлөхөд хэцүү нөхцөл байдалтай байна. Хэдий гэрээндээ тусгасан боловч үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа учраас төлбөрийг төлж чадахгүй байгаа юм. Иймд хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзэж 2014, 2015 оны төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэв.

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.Б.Ч.Б-УТҮГ нь хариуцагч Н.З ХХК-д холбогдуулан газрын төлбөрт 34,890,240 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч ... газрын төлбөрийг сүүлийн жилүүдэд төлж чадаагүй, Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтын дагуу шийдвэрлэж, 2014, 2015 оны төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хариуцагч Н.З ХХК нь А.Б худалдааны чөлөөт бүс-ийн захирагчийн 2008 оны 3 дүгээр сарын 12-ны өдрийн 46 дугаар Эрх олгох тухай захирамж, мөн 2008 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 69 дүгээр Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай захирамжуудын үндсэн дээр 2008 оны 3 дугаар сарын 24-ний єдєр байгуулагдсан 8/29 тоот Газар эзэмшүүлэх гэрээ-гээр газрын төлбөрт жилд 7,392,000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт зааснаар газар эзэмшигч нь газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор газар эзэмшсэний төлбөр төлөхөөр хуульчилжээ.

 

Гэвч хуулиар хүлээлгэсэн газрын төлбөр төлөх үүргээ газар эзэмшигч биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн болон хариуцагчийн төлөөлөгчийн тайлбаруудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2014 оноос 2019 оны дуустал хугацааны газрын төлбөрт 34,890,240 төгрөг нэхэмжилсэн ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил; гэж заасан тул 2017 оны газрын төлбөрт 5,280,000 төгрөг, 2018 оны төлбөрт 5,280,000 төгрөг, 2019 оны төлбөрт 5,280,000 төгрөг, нийт 15,840,000 төгрөгийг хариуцагч Н.З ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч А.Б.Ч.Б УТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,050,240 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Зохигчдын хооронд байгуулсан 8/29 тоот Газар эзэмшүүлэх гэрээ-ний 2.7-д Газрын төлбөрийн хэмжээ 1 жилд 7,3920,000 төгрөг байна. гэж заасан боловч нэхэмжлэгч 2017, 2018, 2019 онуудын газрын төлбөрийг тус бүр 5,280,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан тул шүүх шаардлагын хүрээнд шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч байгууллага хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба хангаж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.З ХХК-иас газрын төлбөрт нийт 15,840,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б.Ч.Б УТҮГ-т олгож, нэхэмжлэлийн шаардлгаас үлдэх 19,050,240 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 233,201 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.МӨНХТӨР