Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/12

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,

улсын яллагч П.Ганбаатар /томилолтоор/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

орчуулагч Т.,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас ******* овогт *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2307000000002 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, -ний өдөр ,, төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Барилгын зураг төсөлч мэргэжилтэй, “” ХХК-д орчуулагч ажилтай, ам бүл 1,  тоотод оршин суудаг, ******* /Паспорт *******, Хятад улсын иргэний үнэмлэхийн дугаар 1*******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн орчим Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн ажилчдын амралтын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.*******тэй “2021 оны 05 дугаар сард худалдан борлуулсан Iphone X загварын гар утасны эвдрэл, гэмтлийн засвар”-ын талаар ярих явцдаа маргалдаж, улмаар түүний баруун бугалга, шилбэнд хутгаар хутгалж, баруун бугалга, шилбэнд шарх, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн орчим Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн ажилчдын амралтын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.*******тэй “2021 оны 05 дугаар сард худалдан борлуулсан Iphone X загварын гар утасны эвдрэл, гэмтлийн засвар”-ын талаар ярих явцдаа маргалдаж, улмаар түүний баруун бугалга, шилбэнд хутгаар хутгалж, баруун бугалга, шилбэнд шарх, цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

1.2 Нотлох баримтын үнэлгээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийг өгсөн. Үүнд:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өгсөн: “...Урд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Улсын яллагч дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...саарал өнгийн хөргөгчний дээд талын хаалганы буланд 9см*0”3 хэмжээтэй цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсонбайсныг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. Уг хөргөгчний дээд хавтсанд нийт 32.3 см урттай, ажлын хэсэг нь 19 см, бариул хэсэг нь 13.3 см ажлын хэсэг нь орсон 11.5 см, бариулын өргөн 2.8 см ногоог өнгийн хуванцар бариултай Bobssen Kitchen ware enjoy cooking fun гэсэн бичигтэй хутгыг 2 дугаараар тэмдэглэн, коридорын гутлын тавиур дээр нийт 29.2 см урттай ажлын хэсэг 17 см, бариул 12.2 см, ажлын хэсэг 4 см, бариул өргөн 2.7 см бор өнгийн модон иштэй Tруа Вача нержавеюшей стали гэсэн хутга  4 дугаараар тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. Өрөөний голд 3.5*2 см хэмжээтэй /шалан дээр/ цус мэт толбо байсныг бэхжүүлэн авлаа” гэжээ.  /хх-ийн 3-9 дэх тал/

-мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.*******ий өгсөн: “Би 2021 оны 5 дугаар сарын үед Өвөр Монгол Ж.*******аас Айпоне Экс маркийн гар утсыг 500,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед уг гар утас нь программын гэмтэлтэй байсныг янзалж зарсан. Өнөөдрөөс 2 хоногийн өмнө энэ гар утас нь гэнэт дуугарахгүй болсон. Би Ж.*******аас янзлаад өгөөч гэхэд би завгүй байна дараа больё гэсэн. 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн үед фейсбүүкээр Хосоо ах та завтай болохоор хэл би утсаа янзлуулмаар байна гэж чат бичсэн. Тэгсэн над руу дуут чатаар юу яриад байгаа юм, надад ямар хамаатай юм гэсэн. Би зарим үгийг нь ойлгохгүй болохоор өрөөнд нь очсон. Ж.******* согтуу, уурласан байдалтай чи надтай яаж харилцаад байна, наад утас нь надад ямар хамаатай юм, чи намайг доромжлоод байна уу, чи над руу завтай бол хэл гэж бичдэг хэн бэ гээд намайг хаалга руу түлхсэн. Би буцаагаад түлхсэн. Зүүн талын хацар руу гараараа цохихоор нь би буцаагаад мөр рүү нь цохисон. Тэгсэн чинь Ж.******* хөргөгчийн дээд талын хаалгыг нээгээд хутга гаргаж ирээд ална чамайг гээд эхлээд миний баруун талын гарын булчингийн ар хэсэгт зоосон. Тэр үед би зүүн хөлөөрөө жийгээд хойшоо орон дээр унасан. Хутгаараа хэд хэд дайрч чичсэн. Миний баруун хөлийн булчин хэсэгт зоогдсон. Тэр үед хажуу өрөөний Г.******* ах орж ирээд салгасан. Г.******* ах нөгөө хутгийг аваад өрөөнөөс гарсан. Тэр үед Ж.******* ална гэж орилоод дахиад өөр хутга хөргөгчийн дээд талаас гаргаж ирсэн. Би шууд гараад зугтсан. Өрөөндөө очоод цусаа тогтоож байгаад цагдаа дуудсан. Би эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлгийн төлбөр, эм боолт авсан нийлээд 2,522,000 төгрөг болсон. Надаас Ж.******* ах уучлалт гуйгаад цаашид эмчилгээнд зарцуул гээд 11,000,000 төгрөг өгсөн. Өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 93 дахь тал/,

-мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.*******ы "...2022 оны 12 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед “” ХХК-ийн амралтын байрандаа амарч байсан чинь ******* орж ирээд Хосоо ах хутгалчихлаа гээд орж ирсэн..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 21 дэх тал/,

-мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.*******ы "...2022 оны 12 дугаар сарын 04-ний орой амралтын байрандаа амарч байсан. Ж.*******ын өрөөнд хоёр хүн муудалцаад байсан. Ганцаараа яваад ороход Ж.******* хутга барьчихсан Э.******* хажууд байж байсан. Би шууд Ж.*******ын хутгыг булаагаад авсан. Намайг ороход гар утас гэж ярьж байсан. Юунаас болсныг нарийн сайн мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 23 дахь тал/,

-******* /Ж.*******/-ын согтуурлыг шалгасан "...1,76%..." гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт /1хх-ийн 10 дахь тал/,

-Эрүүл мэндийн төвийн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2124 дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 24-27 дахь тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 453 дугаартай:

1. “Э.*******ий биед баруун бугалга, шилбэнд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 29-30 дахь тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08/002 дугаартай:

1. “Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн цамцны баруун ханцуйны тохой хэсэгт 2.3х0.2см хэмжээтэй шинэ зүсэгдэлт, цамцны ар нуруу хэсэгт 0.4 см диаметртэй хуучин цооролт, улаан өнгийн өмдний гадна хэсэгт баруун хөлний өвдөг орчимд 3.6x4 см хэмжээтэй хуучин урагдалт, зүүн хөлний урд доод хэсэгт 1.1x0.1 см, 2.5x0.1 см хэмжээтэй шинэ зүсэгдэлтүүд, өмдний баруун шуумагны ар доод хэсэгт 3x0.1 см хэмжээтэй шинэ зүсэгдэлт, улаан өнгийн дотор хөвөнтэй, зузаан өмдний зүүн шуумагны доод хэсэгт 1.1х0.1см, 2.5x0.1см хэмжээтэй шинэ зүсэгдэлтүүд. дотор өмдний баруун хөлийн ар доод хэсэгт 3x0.1см хэмжээтэй шинэ зүсэгдэлт, эсгий түрийтэй гуталны баруун хөлний түрийний баруун хажуу хэсэгт 4x0.1см хэмжээтэй шинэ зүсэгдэлт зэрэг гэмтлүүд үүсэн байна.

3. Шинжилсэн хувцаснууд зүсэгдэлт, цооролт, урагдалт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь зүсэгдэлтүүд иртэй зүйлийн хүчин зүйлийн үйлчлэлээр, цооролт, дулаан илчтэй хүчин зүйлийн үйлчлэлээр, урагдалт татаж, чангаах хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байна”.

- Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 29.2 см урттай ажлын хэсэг 17 см, бариул 12.2 см, ажлын хэсгийн өргөн 4 см, бариулын өргөн 2.7 см хэмжээтэй бор өнгийн модон бариултай мөнгөлөг өнгийн төмөр ажлын хэсэг дээр ТРУА ВАЧА нержавеюшей стали гэсэн бичигтэй хутга 1 ширхэг, нийт 32.3 см урттай, ажлын хэсэг 19 см, бариул 13.3 см, ажлын хэсгийн өргөн 4.5 см, бариулын өргөн 2.8 см ногоон өнгийн хуванцар бариултай бариулын эхлэл төгсгөл хэсэгт шаргал өнгийн хуванцар тагтай, ажлын хэсэг хар өнгийн төмөр дээр BKBSSEN kitchen ware Enjoy cooking Fun гэсэн бичигтэй хутга 1 ширхэг зэрэг болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Үгүй/ /хх-ийн 58 дахь тал/,

-Монгол Улсад оршин суух үнэмлэхийн хуулбар /хх-ийн 85 дахь тал/,

-Хохирол төлсөн баримт /хх-ийн 86-87 дахь тал/,

-“Хангайнган-Эрдэнэ” ХХК-ийн захирлын тодорхойлолт /1хх-ийн 88 дахь тал/,

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хуулга /хх-ийн 190-200 дахь тал/ зэргийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.3.Эрх зүйн дүгнэлт.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн *******-ыг хамт ажилладаг болон Монголд ******* гэж нэрлэн дууддаг, тухайн нэрээр мэдүүлэг авсан байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч ******* нь хохирогч Э.*******ий эрүүл мэндэд баруун бугалга, шилбэнд шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...Уг хөргөгчний дээд хавтсанд нийт 32.3 см урттай, ажлын хэсэг нь 19 см, бариул хэсэг нь 13.3 см ажлын хэсэг нь орсон 11.5 см, бариулын өргөн 2.8 см ногоог өнгийн хуванцар бариултай Bobssen Kitchen ware enjoy cooking fun гэсэн бичигтэй хутгыг 2 дугаараар тэмдэглэн, коридорын гутлын тавиур дээр нийт 29.2 см урттай ажлын хэсэг 17 см, бариул 12.2 см, ажлын хэсэг 4 см, бариул өргөн 2.7 см бор өнгийн модон иштэй Tруа Вача нержавеюшей стали гэсэн хутга  4 дугаараар тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлэн авлаа...” гэжээ.  

 “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 453 дугаартай: Э.*******ий биед баруун бугалга, шилбэнд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 08/002 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн цамцны баруун ханцуйны тохой хэсэгт 2.3х0.2см хэмжээтэй шинэ зүсэгдэлт, цамцны ар нуруу хэсэгт 0.4 см диаметртэй хуучин цооролт, улаан өнгийн өмдний гадна хэсэгт баруун хөлний өвдөг орчимд 3.6x4 см хэмжээтэй хуучин урагдалт, зүүн хөлний урд доод хэсэгт 1.1x0.1 см, 2.5x0.1 см хэмжээтэй шинэ зүсэгдэлтүүд, өмдний баруун шуумагны ар доод хэсэгт 3x0.1 см хэмжээтэй шинэ зүсэгдэлт, улаан өнгийн дотор хөвөнтэй, зузаан өмдний зүүн шуумагны доод хэсэгт 1.1х0.1см, 2.5x0.1см хэмжээтэй шинэ зүсэгдэлтүүд. дотор өмдний баруун хөлийн ар доод хэсэгт 3x0.1см хэмжээтэй шинэ зүсэгдэлт, эсгий түрийтэй гуталны баруун хөлний түрийний баруун хажуу хэсэгт 4x0.1см хэмжээтэй шинэ зүсэгдэлт зэрэг гэмтлүүд үүсэн байна.” гэх дүгнэлт,

хохирогч Э.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “эхлээд миний баруун талын гарын булчингийн ар хэсэгт зоосон. Тэр үед би зүүн хөлөөрөө жийгээд хойшоо орон дээр унасан. Хутгаараа хэд хэд дайрч чичсэн. Миний баруун хөлийн булчин хэсэгт зоогдсон. Тэр үед хажуу өрөөний Г.******* ах орж ирээд салгасан.” гэх мэдүүлэг,

гэрч Г.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ж.*******ын өрөөнд хоёр хүн муудалцаад байсан. Ганцаараа яваад ороход Ж.******* хутга барьчихсан Э.******* хажууд байж байсан. Би шууд Ж.*******ын хутгыг булаагаад авсан.” гэх мэдүүлэг,

гэрч Б.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 12 дугаар сарын 04-ний орой 21 цагийн үед “” ХХК-ийн амралтын байрандаа амарч байсан чинь ******* орж ирээд Хосоо ах хутгалчихлаа гээд орж ирсэн.” гэх мэдүүлэг,

эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 29.2 см урттай ажлын хэсэг 17 см, бариул 12.2 см, ажлын хэсгийн өргөн 4 см, бариулын өргөн 2.7 см хэмжээтэй бор өнгийн модон бариултай мөнгөлөг өнгийн төмөр ажлын хэсэг дээр ТРУА ВАЧА нержавеюшей стали гэсэн бичигтэй хутга 1 ширхэг, нийт 32.3 см урттай, ажлын хэсэг 19 см, бариул 13.3 см, ажлын хэсгийн өргөн 4.5 см, бариулын өргөн 2.8 см ногоон өнгийн хуванцар бариултай бариулын эхлэл төгсгөл хэсэгт шаргал өнгийн хуванцар тагтай, ажлын хэсэг хар өнгийн төмөр дээр BKBSSEN kitchen ware Enjoy cooking Fun гэсэн бичигтэй хутга 1 ширхэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд ******* нь хохирогч Э.*******тэй урд худалдан борлуулсан Iphone X загварын гар утасны эвдрэл, гэмтлийн засварын талаар харилцан ярилцах явцдаа маргалдаж, улмаар түүний баруун бугалга, шилбэнд хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь “баруун бугалга, шилбэнд шарх, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь зэвсэг бүхий хутгаар хохирогч Э.*******ий цамцны баруун ханцуйны тохой хэсэгт 2.3х0.2см хэмжээтэй шинэ зүсэгдэлт, зүүн хөлний урд доод хэсэгт 1.1x0.1 см, 2.5x0.1 см хэмжээтэй шинэ зүсэгдэлтүүд, өмдний баруун шуумагны ар доод хэсэгт 3x0.1 см хэмжээтэй шинэ зүсэгдэлт, улаан өнгийн дотор хөвөнтэй, зузаан өмдний зүүн шуумагны доод хэсэгт 1.1х0.1см, 2.5x0.1см хэмжээтэй шинэ зүсэгдэлтүүд, дотор өмдний баруун хөлийн ар доод хэсэгт 3x0.1см хэмжээтэй шинэ зүсэгдэлт, эсгий түрийтэй гуталны баруун хөлний түрийний баруун хажуу хэсэгт 4x0.1см хэмжээтэй шинэ зүсэгдэлт үүсгэн хохирогчийн эрүүл мэндэд баруун бугалга, шилбэнд шарх, цус хуралт бүхий олон тооны гэмтэл учруулсан байх тул онц харгис хэрцгийгээр хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хүний эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймээс шүүгдэгч *******-ыг Эрүүгийн   хуулийн   тусгай   ангийн 11.6 дугаар   зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

1.4. Хохирол, хор уршиг.

Хохирогч Э.*******д мөрдөн шалгах ажиллагааны шатанд эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигт нийт 13,522,000 төгрөг төлсөн, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаараа мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Талуудын санал, дүгнэлт.

Улсын яллагчаас “...Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан, хэрэгт цугларсан хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай түргэн тусламжийн хуудас, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон байна. Түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогчийг олон удаа хутгаараа чичсэн байдаг. Гэмт хэргийн улмаас хохирогч Э.*******ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч хохирол, хор уршигт 13,522,000 төгрөг төлсөн тул бусдад төлөх төлбөргүйд тооцуулах гэм буруугийн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350.000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар устгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнд урд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдуулах саналтай байна.....” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэмт хэрэгт анх холбогдсон. Гэмт хэрэгт холбогдон цагаасаа эхлэн мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирогчоос уучлалт гуйсан. 2022 оны 5 сард зарсан утаснаас болж тухайн хэрүүл маргаан үүссэн. Бага зэргийн гэмтэл байгаа гэдгийг нь хэлээд хямдхан зарсан. Хохирогч тухайн утсыг засаад авна гэж тохирсон байдаг учраас дахин янзалж өгөхгүй гэж маргасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийг эмнэлэгт хэвтэхэд нь эмнэлгийн төлбөрийг тухай бүр нь хийгээд явсан. Хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчоос уучлалт гуйж хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэргийг шүүх харгалзан үзэж ялыг ялгамжтай оногдуулна байх гэж бодож байна. ******* нь өндөр настай аав, ээжийн хамт амьдардаг. Жилдээ 1 удаа ээж аавдаа очиж золгодог. Хилийн хориотой байгаа учраас энэ жил очиж золгож чадаагүй. Монголд ажил хийж ээж, аавдаа мөнгө явуулдаг. Монгол улсад 8 дахь жилдээ ажиллаж амьдарч байна. Хятад улсын хуульд хохирогчтойгоо тохиролцсон тохиолдолд цагдаагийн байгууллагад хандахгүй байж болдог гэсэн ойлголтоор хандаж хохирогчид 11,000,000 төгрөгийг захирлаасаа авч өгсөн. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ялыг санал болгож байна. *******-ын дээрх нөхцөл байдлыг харгалзан прокурорын санал болгосон торгуулийн ялыг багасгаж өгнө үү, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж өгнө үү.” гэх санал, дүгнэлтийг танилцуулсан.

Шүүгдэгч ******* нь торгуулийн ялыг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэв.

2.2. Эрүүгийн хариуцлага.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг санал болгосныг шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нь маргаагүй, шүүгдэгч ******* нь эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой тул торгох ял оногдуулах боломжтой, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийг удаа дараа хутгаараа чичсэн/, гэмт хэргийн шинж /онц харгис хэрцгийгээр үйлдсэн/, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгж буюу 1,350,000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүхээс торгох ялыг биелүүлэх хугацаа заагаагүй бөгөөд шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй.” гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 /ер/ хоногийн дотор торгуулийн ялыг гүйцэтгэх үүрэгтэй.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгов.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон хураан авсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн модон бариултай, ТРУА ВАЧА гэсэн бичиглэлтэй, ажлын хэсэг нь 17 см, нийт 29.2 см урттай 1 ширхэг хутга, ногоон өнгийн хуванцар бариултай BOBSSEN kitchen ware Enjoy cooking Fun гэсэн бичиглэлтэй, ажлын хэсэг нь 19 см, нийт 32.3 см урттай 1 ширхэг хутга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэх нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 1.350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 хэсэгт  зааснаар шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Э.*******ий эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигт нийт 13,522,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол, саналгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн модон бариултай, ТРУА ВАЧА гэсэн бичиглэлтэй, ажлын хэсэг нь 17 см, нийт 29.2 см урттай 1 ширхэг хутга, ногоон өнгийн хуванцар бариултай BOBSSEN kitchen ware Enjoy cooking Fun гэсэн бичиглэлтэй, ажлын хэсэг нь 19 см, нийт 32.3 см урттай 1 ширхэг хутга зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

            6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         П.БАЯСГАЛАН