| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2023/00167/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/173 |
| Огноо | 2023-07-21 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.туяа, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэг, шүүгдэгч К.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2336000000144 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******гийн *******, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* анд төрсөн, 28 настай, эрэгтэй, дунд боловсролтой, мэргэжилтэй, авто сургуульд хашаа хийдэг, ам бүл-2 эхнэрийн хамт ******* аймгийн ******* ын багийн тоотод оршин суудаг, 300 толгой мал, хашаа-нэг, сарын өрхийн орлого-1.200.000 төгрөг, ******* эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 06 дугаар сарын 22- ны өдрийн / ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж байсан, РД:ПВ95**************30
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч *******гийн ******* нь оны ******* дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө ******* аймгийн ******* ын багийн 15-05 тоот хашаанаас хохирогч Х.ын , , , хар зүсмийн 4 тооны г авч хохирогчид 280000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Х.оос гаргасан “ оны ******* дүгээр сарын 22-ны өдрийн 14:00 цагт ******* аймгийн ******* ын ******* гийн 15-5 тоот хашаанаас 4 тооны хулгайд алдагдсан тухай гомдол мэдээллийг хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэх ... тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дугаар хуудас);
1.2. Хэргийн газрын үзлэг хийсэн ... “Хэрэг болсон гэх газар ******* аймгийн ******* ын ******* гийн 15-5 тоот хашаанд байх ба тус хашаа нь ертөнцийн зүгээр зүүн тийш харсан зэвэрсэн шар өнгийн төмрөн хаалгатай, хашааны зүүн тал нь шавар блокоор урд болон баруун тал нь мөн шавар блокоор баригдсан байлаа. Үзлэгийг тус хашаанд орж үргэлжлүүлэн хийхэд хашааны зүүн урд хэсэгт улбар шар өнгийн төмөр жорлон, урд хэсэгт шавар блокон амбаар, баруун хойд хэсэгт өнгийн тоосгон гурвалжин оройтой байшин, зүүн хойд талд дээрээ төмөр торон орой бүхий зоорьтой байлаа. Хашааны гадна буюу дотор талын газрын хөрс нь сул, элсэрхэг байлаа. Үзлэгийг 4 тооны байсан гэх хашааны дотор хийхэд хойд талаараа тус хашааны хөрш айлаас тусгаарлан барьсан шавар хашаа хэлбэрээр өрж урд хэсгийг төмөр тороор хаасан байлаа. Тус хашаан дотор талд өвсний хог, бууц байх ба ямар нэгэн мөр үүсээгүй байв. 4 тооны байсан гэх газрыг А үсгээр тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлэв. Үзлэгийг мөн тус хашааны хөрш хашаа болох ******* гийн 15-6 тоот хашаанд үргэлжүүлэн хийхэд тус хашаа нь ертөнцийн зүгээр зүүн тийш харсан төмөр хаалгатай зүүн тал нь банз бусад тал нь блокоор барьсан хашаа байх ба хашаан дотор орж үзлэгийг хийхэд хашаан доторх газрын хөрс сул, элсэрхэг, байлаа. Уг хашаа нь ертөнцийн зүгээр урд хэсэг буюу хэрэг болсон гэх хашаатай залгаа хэсэгт 4 тооны байсан гэх газрын өрөөнд үзлэгийг хийхэд тухай газрын ойролцоо хашаанаас 1 метрийн зайд үүссэн 2 ширхэг гутлын мөрийг 3 болон 8-ын тоогоор тэмдэглэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч, хэмжээс тавьж үзэхэд тус гутлын мөрний нийт урт 30 см, өлмийн урт 9см, өлмийн урт 11см, өлмийн өргөн 9см байв ...гэх тэмдэглэл гэрэл зургийн хамт (хавтаст хэргийн 10-14 дүгээр хуудас);
1.3 Эд зүйлийг хураан авсан тухай ...К.*******аас гаргаж өгсөн ... Өөрийн оны ******* дүгээр сарын 22-ны өдөр өмсөж явсан гэх хагас түрийтэй хар өнгийн үдээстэй гутлыг оны ******* сарын 25-ны өдөр 16 цаг 35 минутанд хүлээн авч тэмдэглэл үйлдэв. Тус гутлыг хүлээн авахад Iphone 11 pro маркийн гар утсаар кадр зураг авав ...гэх тэмдэглэл, гэрэл зургийн хамт (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас);
1.4 Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай ... хар өнгийн хуучин шавар шороогоор бохирлогдсон хагас түрийтэй үдээстэй хос гутлыг оны 05 сарын 05-ны өдөр 13 цаг 10 минутанд К.*******д хүлээлгэн өгөв ... (хавтаст хэргийн 17 дугаар хуудас);
1.5 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.ын өгсөн “...Манайх ******* аймгийн ******* ын ******* гийн 15-5 тоот хашаанд мал маллаж амьдардаг. оны ******* сарын 21-ний орой 20 цагийн үед малдаа өвс тавьж өгөөд малаа бүртгэхэд нийт 22 тооны тоо ёсоороо бүрэн бүтэн байсан. Маргааш өглөө буюу 22-ны өглөө 11 цаг болж байх үед малдаа өвс тавьж өгөөд бүртгэж байхад манай 4 тооны байхгүй байсан. Тэгээд тэр хавиар хэсэг хайж байгаад олдохгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас);
1.6 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.оос дахин өгсөн “...Өглөө босоод манай хотноос 4 тооны алга болсоныг мэдээд хайж байх үедээ манай тэр хавийн хүмүүсийн арьс, шир авдаг хүн боолох ахтай холбоо бариад алга болсон 4 тооны ныхаа зүсийг хэлээд ийм ны арьс зарахаар хүн ирвэл надад мэдэгдээрэй гэж захисан. Тэгээд үдээс хойш би өөрөө ах дээр найз хамт очоод авсан арьсан дотор манай алга болсон ны арьс байна уу гээд хайж байтал манай тэжээж байсан орог гийн арьс мөн байсан. Тэгээд ахаас “энийг хэн танд зарсан” гэж асуухад “*******н том залуу ******* зарсан” гэж надад хэлсэн. Тэгээд би зүстэй арьстай хамт авч ирсэн арьснуудыг үзье гэхэд надад хар өнгийн болон зүсмийн 2 арьс үзүүлсэн нь мөн манайхаас алга болсон ны зүстэй таарч байсан. Энэ 3 арьснаас өмнө ******* бас нэг хар ны арьс өгсөн гэхдээ тэр арьсыг ачуулчихсан гэж хэлсэн. Тухайн 3 тооны арьсыг манай найз Амирхан бас харсан байхаа миний хажууд зогсож байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас);
1.7 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ы өгсөн “...Би тухайн өдөр ажил дээрээ буюу ******* аймгийн ******* ын нутаг дэвсгэрт байх зах дээр байсан юм. оны ******* сарын 22-ны өдөр 10 цаг өнгөрч байхад К.******* гэх миний танил ирээд 1 тооны хар зүсмий багзагны арьс өгөхөөр ирэхээр нь би бэлнээр 20000 төгрөгөөр худалдаж авсан. Хэсэг хугацааны дараа буюу тэр өдрийн үдээс хойш К.******* дахин ирээд зүстэй 1, зүстэй 1, орог буюу зүстэй 1 нийт 3 тооны гийн арьс зарахаар авч ирсэн. Тэгээд би нэг ширхэгийг нь 20000 төгрөгөөр бодож надаас нийт 60000 төгрөг авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас);
1.8 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч “...Тухайн өдөр намайг хашаанд өвс ачих гээд байж байтал 14 цагийн орчимд К.******* хажуудаа нэг танихгүй залуугийн хамт ирээд шаврын тогоо асуухаар нь байхгүй гэтэл надтай хамт өвс ачилцсан. Тухайн үед би өчигдөр шөнө 4 хулгайлагдсан байна байна гэтэл К.******* гутлын ул мөр байна уу гэхээр нь би доод талын эзэнгүй хашаагаар давж орж ирээд хашаа давуулж авсан байна лээ....гээд доод талын хашаанд гарсан гутлын улны мөрийг үзүүлэхэд ямар нэгэн зүйл хэлэлгүй яваад өгсөн. Тэгтэл удалгүй миний дүү Х. хүрч ирээд К.******* манай 4 г хулгайлаад арьсыг нь зах дээр аваачиж д зарсан байна гэж хэлсэн ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас);
1.9 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн “.... оны ******* сарын 22-ны өглөө би К.*******тай хашааных нь үүдэн дээр тааралдсан. Тэгээд өнөөдөр би танд тусална гээд гэрээсээ нэг ууттай нэг тооны ны арьс аваад бид гурав зах дээр очоод д өгсөн. Тэгээд замдаа К.******* нь дэлгүүрээс нэг шил архи аваад Төгс төв дээр очиж уусан. Би дотогшоо орчихоод гараад иртэл К.******* нь манай хүү ийг архинд явуулсан байсан. Тэгээд тэр авчирсан архийг нь хувааж уугаад би тасраад нэг мэдэхэд гэртээ унтаж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас);
1.10 Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч А.ийн өгсөн “... оны ******* сарын 22-ны өглөө би аавынхаа хамт Төгс төврүү явсан. Замд К.******* ахын даамангийн үүдэн дээр тааралдсан. Тэгтэл К.******* ах манай аавтай хамт ажиллахаар болоод тэгээд К.******* ах гэрлүүгээ ороод ууттай нэг тооны ны арьс авч гарч ирээд бид гурав мотоциклтой сундалдаад зах дээр очоод гэх түүхий эдийн ченжид арьсаа зараад замдаа ах дэлгүүрээс 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад тухайн архиа Төгс төв дээр аав Аятхаантай уусан ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дугаар хуудас);
1.11 ******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн кримналистикийн шинжээч Б. оны 05 дугаар сарын -ны өдрийн дугаартай ... Шинжилгээнд ирүүлсэн “Зураг №7”, “Зураг №”, дээрх гутлын улны мөрүүд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд тэнцэж буй гутлын улны мөрнүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн К.*******ы гутлын улны мөртэй ерөнхий шинж тэмдэгээрээ тохирно ... гэх дүгнэлт, гэрэл зургууд (хавтаст хэргийн -56 дугаар хуудас);
1.12 Яллагдагч К.*******ы “...Манайх ******* аймгийн ******* ын багийн 15-5 тоотод байдаг. Миний ногооны талбай ын багийн нутаг дэвсгэр “” гэх нэртэй газарт байдаг. Би өөрийн бог малаа оны ******* сарын эхээр торондоо оруулсан. Тэгээд оны 20-ны өдөр ногооны талбай дээрээ очтол 1 тооны хар зүсмийн болон 1 тооны хонийг нохой барьчихсан байсан болохоор нь нядлаад ******* т авч ирээд 22-ны өглөө 10 цагийн үед зах дээр очоод гэх түүхий эд авдаг хүнд 1 тооны хар зүсмийн гийн арьсаа бэлнээр 20000 төгрөгөөр зарсан. Тэгээд оны ******* сарын 22-ны орой манай дүү ногооны талбай явж ирэхдээ нохойнд хазуулсан 1 төлөг, 2 г өөрийн эзэмшлийн Портер маркийн автомашин дээр ачаад ирэхдээ 1 , 2 шар зүсмийн гийн арьс авч ирэхээр нь тухайн өдрийн орой 18 цагийн орчимд гэх хүнтэй утсаар холбогдоход манай гэрийн ойролцоо арьс авч байна гэхээр нь багийн нутаг дэвсгэрт гэрийнхээ ойролцоо уулзаж 3 гийн арьсыг өгч 60000 төгрөгийг бэлнээр авсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас);
1.13 Хөрөнгийн үнэлгээний ХХК-ний дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар оны ******* дүгээр сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 2 настай - 70.000 төгрөг/-р үнэлэгдлээ” гэх тайлан, гэрэл зургийн хамт (хавтаст хэргийн 61-64 дүгээр тал),
1.14 Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт “Иргэний үнэмлэхийн лавлагаа” (хавтаст хэргийн 81 дүгээр хуудас);
1.15 ******* аймгийн ******* ын ******* багийн Засаг даргын оны 06 дугаар сарын -ны өдрийн дугаартай тодорхойлолт” (хавтаст хэргийн 83 дугаар хуудас);
1.16 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73 дугаар хуудас)-аар ******* эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 06 дугаар сарын 22-ны өдрийн /ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх ял шийтгүүлж байсан тухай тэмдэглэл, дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,
1.17 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ы хэргээ хүлээн мэдүүлсэн... Би ын дөрвөн тооны г нууцаар авч арьсыг нь зарсан. Миний буруу. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирогчид учрсан хохирлыг гаар нь нөхөн төлсөн... гэх мэдүүлэг.
1.18.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.ын гаргасан... Миний бие Х. нь К.*******аас 4 тооны г хүлээн авсан тул ямар нэгэн санал гомдол байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй ... гэх хүсэлт зэрэг авагдсан байна.
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь оны ******* дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө ******* аймгийн ******* ын багийн 15-05 тоот хашаанаас хохирогч Х.ын , , , хар зүсмийн 4 тооны г нууцаар авч, нядалж арьсийг нь зарж, хохирогчид 280000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
2.1 Эрүүгийн хуулийн ангийн 17 дугаар бүлэг буюу Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ангийн 17.12 дугаар зүйлчлэлээр “мал хулгайлах “ гэмт хэргийг зохицуулсан ба тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг ... бусдын малыг хулгайлсан... бол гэж хуульчилж өгсөн.
2.2 Хулгайлах гэмт хэрэг нь өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах байдлаар илэрдэг ба шүүгдэгч К.*******ы хувьд хохирогч Х.ын хашаанд байсан 4 тооны г хохирогчид мэдэхгүйгээр нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан нь мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
2.3 Мөн Эрүүгийн хуулийн ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт: “мал” гэдэгт хонь, , адуу, үхэр,тэмээ хамаарна гэж тайлбарласан ба шүүгдэгч К.*******ы бусдын 4 тооны г авсныг бусдын мал гэдгийг мэдсээр байж санаатай авсан гэж үзнэ.
2.4 Иймд шүүгдэгч К.*******ыг бусдын 4 тооны буюу бусдын мал хулгайлсан, Эрүүгийн хуулийн ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
2.5 Шүүгдэгч К.******* нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлттэй байдал нь бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болжээ.
Хоёр:Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Шүүгдэгч К.******* нь Эрүүгийн хуулийн ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
2.3. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 73 дугаар хуудас), урьд мал хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлж байсан тухай ******* аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны 06 дугаар сарын 22- ны өдрийн / ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийг 75-78 дугаар хуудас) Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт “Иргэний үнэмлэхийн лавлагаа” (хавтаст хэргийн 81 дүгээр хуудас); ******* аймгийн ******* ын ******* багийн Засаг даргын оны 06 дугаар сарын -ны өдрийн дугаартай тодорхойлолт” (хавтаст хэргийн 83 дугаар хуудас); шүүгдэгч К.******* шүүхийн хэлэлцүүлэгт “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирлыг төлсөн... гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг авагдсан байна.
4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг 4 г гаар нь хүлээлгэн өгч хохирлыг бодит байдлаар төлсөн нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлсэн “хохирол төлсөн” гэх хүсэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
5. Улсын яллагч “...шүүгдэгч К.*******д Эрүүгийн хуулийн ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.2, 2.5-д зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах”, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, хохирогчид 299800 төгрөг төлөгдсөн болохыг ” санал;
6. Шүүгдэгчээс “...шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэрэгийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно... гэж хуульчилжээ.
8. Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тус хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна. Мөн Эрүүгийн хуулийн ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заажээ.
9. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 7 (долоо) сарын хугацаагаар тэнсэж, мөн шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 7 сарын хугацаанд шүүгдэгч К.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.2, 2.5-д заасан...зан үйлээ засах , хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэв.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5 хэсэгт заасан... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч К.*******д тайлбарлаж, түүний тэнссэн хугацаа болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Гурав: Хохирол, бусад асуудлын талаар
1.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х. нь ... Миний бие Х. нь К.*******аас 4 тооны г хүлээн авсан тул ямар нэгэн санал гомдол байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй ... гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгч нь нөхөн төлөх хохирол төлбөргүй байна.
2. Эрүүгийн 2336000000144 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
3.Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... мал хулгайлах... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 7 (долоо) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн 2336000000144 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 299800 төгрөгний хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
4. Шүүгдэгч К.*******д тэнссэн 7 сарын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.2, 2.5-д заасан...зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5 хэсэгт заасан... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч К.*******д тайлбарлаж, түүний тэнссэн хугацаа болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болох ба шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА