| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2023/0154/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/155 |
| Огноо | 2023-06-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А., улсын яллагч Э., хохирогч Б. (цахимаар), шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2336001380148 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******гийн *******, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр *******-******* аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт *******-******* аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, аминдаа-208 толгой малтай, мотоцикл-1, үхэр-3, адуу-5, сарын өрхийн орлого 6-7 сая төгрөг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ДД85**************11.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2*******3 оны ******* дүгээр сарын *******-ний өдөр аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2.Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэглсээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Б.ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.Зөрчлийн талаархи амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл / хэргийн 3-р хуудас/
2.Хэргийн газар үзлэг хийсэн ... Зам тээврийн осол болсон гэх газар нь аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр “Бор Хавцгайн” ам гэх газар байв. Хэргийн газрийн үзлэгт Nikon маркийн гэрэл зургийн аппарат ашиглав.Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд Ертөнцийн зүгээр баруун урд талаас зүүн тийш чиглэлтэй засмал зам байх ба уг засмал замын өргөнийг хэмжиж үзэхэд 7метр байв. Уг засмал замаас зүүн хойд хэсэг рүү үргэлжилсэн шороон зам байх ба засмалын төгсгөлийн хэсэгт үүссэн тээврийн хэрэгслийн дугуйны мөрийг 1, 2-ын тоогоор тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Тээврийн хэрэгслийн тэмдэгт есөн мөрийг 1, 2-ын тооны зайг хэмжихэд 1метр 40 см байв. Засмал замаас үргэлжилсэн шороон замын өргөнийг үзэхэд 9 метр байв 1, 2-ын тоогоор тэмдэглэсэн тээврийн хэрэгслийн мөрнөөс 30 метр 20 см-ийн зайд овоолсон шороо байх ба тээврийн хэрэгслийн хагарсан бутарсан эд зүйл байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн А үсгээр тэмдэглэв. А үсгээр тэмдэглэсэн шорооны урд хэсэгт хонхор жалга газар байх ба тээврийн хэрэгслийн унасан, онхолдсон цэгийг Д үсгээр тэмдэглэсэн газарт шатаасан зүйлийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. А цэгээс Д цэг хүртэлх зайг хэмжиж үзэхэд 18 метр 80см байв. Д үсгээр тэмдэглэсэн газарт шатаасан эд зүйлийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв.А цэгээс Д цэгийн газрын хонхор жалганы өндөрийг хэмжиж үзэхэд 1метр 50 см байв. Үл хөдлөх цэгийг , , бригад гэх бичигтэй цэнхэр өнгийн самбараар тогтож Б үсгээр тэмдэглэв.... гэх тэмдэглэл, гэрэл зургийн хамт ( хэргийн 5-8 дугаар хуудас)
3.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн ... аймгийн ******* сумын Булган багын нутаг дувсгэрт байх ба дугуй засварын хажууд цагаан өнгийн улсын дугааргүй Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд урд копут нь хонхойж урагдсан, гүпер нь салж унасан, радиатар нь муруйсан, зүүн их гэрэл хагарсан, хойд голын хаалт хонхойж дотогш орсон, баруун талын багажны рам нь хонхойсон, хойд талын гүпер хагарсан, арын 2 гэрэл хагарсан, баруун талын хойд хаалга нь хонхойж шил нь хагарсан, багааж нь хонхойж шил нь хагарсан, зүүн талын хойд голын хаалганы шил нь хагарсан байв. Үзлэгийг үргэлжлүүлэн дотор талд нь хийхэд ослын дэр нь задарсан байдалтай байв ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн хамт ( хэргийн 9-12 дугаар хуудас)
4. Мөрдөгчийн магадлагаа ...- "2*******3 оны ******* дүгээр сарын *******-ний өдөр, аймгийн ******* сум багийн нутаг дэвсгэрт байрлах шороон зам дээр Приус-20 маркийн улсын дугаартай автомашин онхолдож зам тээврийн осол гаргасан " гэх гомдол мэдээлэлд жолооч Д.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан ... Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Мөн дүрмийн 12.3-д заасан ...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ... гэсэн заалтыг зөрчсөн байна. Уг зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь тээврийн хэрэгслийн жолооч "Д.*******" буруутай үйл ажиллагаанаас болж гарсан байна гэж тогтов ... гэх магадлагаа ( хэргийн 13-14 дүгээр хуудас)
5. Жолоочийн согтуурлыг АЛКОТЕСТ багажаар шалгасан тухай ...Приус-20 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон *******-******* аймгийн 1 дүгээр багт оршин суух, ДД 85**************11 регистртэй ******* овогтой *******г аймгийн ******* сумын Цагдаагийн хэсэгт 2*******3 оны ******* дүгээр сарын *******-ний өдөр 10:10 цагт согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор АЛКОТЕСТ -7510 багажаар шалгахад 0% хувийн тоон үзүүлэлт гарч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдсон ... тэмдэглэл (хэргийн 4 дүгээр хуудас)
6. Хохирогч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Миний бие 2*******3 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгаас аймагт байх Хөшөөтийн уурхай руу ажилдаа орохоор ирсэн байсан. Тэгээд 2*******3 оны ******* дүгээр сарын 03-ны өдөр желталтанд орж тэнцээгүй. Тухайн өдөр Улаанбаатар хот буцахаар болоод аймгийн ******* суманд очиж автобусанд сууж явахаар болсон. Тухайн орой *******-******* аймаг руу гээд хүмүүстэй хамт дайгдаж ******* суманд очиж буухаар болоод Д.*******гийн машинд суугаад ******* сумын чиглэлд явж байсан юм. Тэгээд замдаа явж байхад хянах самбарны чек асаад Д.******* машинаа зогсоогоод аккумляторыг салгаад чек гэрлийг нь унтраагаад машиндаа суугаад хөдлөөд явж байтал машины урд овоолсон шороо харагдаад тэр шороон дээгүүр даваад онхолдсон ... гэх мэдүүлэг /хэргийн 20-21 дүгээр хуудас/
7. Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд ...2*******3 оны ******* дүгээр сарын 03-*******-нд шилжих шөнө Д.******* ах манайд ирж хамт аймгийн Хөшөөт рүү яваад ирье, би зам сайн мэдэхгүй гэхээр нь Д.*******гийн хамтаар улсын дугаартай тээврийн хэрэгслээр Хөшөөт рүү хамт явсан юм. Тэгээд шөнийн ******* цагт Хөшөөт дээр ирж Э. авахаар ирэх үед хажууд нь 2 залуу байсан. Тэгээд тэр 3 хүнийг суулгаж аваад *******-******* аймгийн чиглэл рүү явж байгаад хянах самбарны чек асах үед машинаа зогсоож анхааруулга гэрлийг унтраагаад шороон зам дээр явж байхад гэрэлгүй болчихсон ба гэрэл нь буцаад ороод ирэх үед машины урдаас овоолсон шороо гарч ирээд нэг мэдэхэд машин дээшээ харсан байдалтай уначихсан байсан юм. Тэгээд машин дотор байсан хүмүүс гараад эмнэлэг дуудаад эмнэлэг рүү явсан ... гэх мэдүүлэг /хэргийн 26 дугаар хуудас/
8. Гэрч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд ...Миний бие 2*******3 оны 03 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Хөшөөтийн уурхайд ажилд орохоор ирсэн. Хөшөөтийн уурхайд ирсэн цагаас хойш цаг агаар муудаад *******-******* аймгийн ******* суманд байгаа малнууд муудаад байна гэхээр буцахаар болоод унаа хайгаад олоогүй. 2*******3 оны ******* дүгээр сарын 03-ны өдөр найз Д.******* лүү залгаад намайг Хөшөөтийн уурхайгаас ирээд аваач гэж гуйсан юм. Манай найз Д.******* зөвшөөрөөд шөнө 12 цагийн үед ирсэн. Тэгээд явах гэж байтал Б. гэх залуу “ын ******* сумруу явна намайг аваад яваач” гээд байхаар нь Д.*******гийн машинд суулгаад аваад явсан юм. *******-******* аймгийн чиглэл рүү явж байхад машины анхааруулга ассан ба тэр даруй машинаа зогсоогоод анхааруулга гэрлийг унтраасан. Тэгээд машинаа асаагаад хөдлөөд явж байтал машины урд их гэрэл нь унтраад машин донслоод гэрэл нь эргэж ассан ба яг тэр хугацаанд нь машины урд овоолсон шороо гараад ирсэн ба тухайн шороог мөргөөд онхолдсон юм... гэх мэдүүлэг /хэргийн 28 дугаар хуудас/
9. Шинжээч эмч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2*******3 оны ******* дүгээр арын 10-ны өдөр аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Гали-Арыстаны ирүүлсэн тогтоолын дагуу тус аймгийн -д хэвтэн эмчлүүлж байсан Б.ы биед гэмтлийн тасагт очиж үзлэг хийсэн. Үзлэгээр баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун эгэм хэсэгт хаван хавдар буюу зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Цээжний баруун доод хэсэгт нэг ширхэг гуурс байрлуулсан байсан. Гэмтлийн эмчээс цээжний рентген зурагны хариу болон эмчийн үзлэгийн тэмдэглэлийг авч дүгнэлт гаргасан. Б.ы биед баруун талын 2-10 дугаар хавиргануудын хугарал, баруун дээд, доод зовхины цус хуралт, баруун эгэм хэсэг зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдсон. -ийн эмчид цээжний рентген хариу эмчийн үзлэгийн тэмдэглэлийг авч өөрийн үзлэгийг үндэслэж дүгнэлт гаргасан. Б.ыг эмчилж байсан гэмтлийн эмчид эгэмний рентген зураг болон хариу байгаагүй. Эмчид байсан цээжний рентген зурагны хариу болон эмчийн тэмдэглэлийг авч дүгнэлт гаргасан. Б.ы эгэм яс хэрэв хугарсан бол 330 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Гэмтлийн хүндэвтэр зэрэг хэвээр байна ... гэх мэдүүлэг (хэргийн 30 дугаар хуудас),
10. аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2*******3 оны ******* сарын 14-ний өдрийн 330 дугаартай шинжээчийн...Б.ы биед баруун талын 2-10 дугаар хавиргануудын хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун эгэмний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Б.ы биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна. Б.ы биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Б.ы биед учирсан дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Б.ы биед учирсан дээрх гэмтлүүд нь шинээр үүссэн байна ... гэх дүгнэлт (хэргийн 34-35 дугаар хуудас),
11. аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2*******3 оны 05 дугаар сарын *******-ний өдрийн дугаартай шинжээчийн...Э.ийн биед гэмтэл тогтоогдсонгүй... гэх дүгнэлт (хэргийн 39-40 дүгээр хуудас),
12. аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2*******3 оны 05 дугаар сарын *******-ний өдрийн дугаартай шинжээчийн...Д.*******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй... гэх дүгнэлт (хэргийн 43-44 дүгээр хуудас),
13. аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2*******3 оны 05 дугаар сарын *******-ний өдрийн дугаартай шинжээчийн...Б. биед гэмтэл тогтоогдсонгүй... гэх дүгнэлт (хэргийн 47-48 дугаар хуудас),
14. Хохирогч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн ...Би 2*******3 оны ******* дүгээр сарын 03-наас 4-нд шилжих Хөшөөтийн уурхайгаас аймаг руу явах гээд унаа олдохгүй байсан. Тэгээд хамт ажиллаж байгаад буусан нэг хүний найз гээд нэг хүн найзыгаа авахаар Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн ирэхээр нь уг машинд аймгийн ******* сум орохоор гуйж суугаад явсан. Хөшөөтийн уурхайгаас хөдлөөд явж байгаад машины хянах дээр гэрэл асаад байна гээд засмал замруу орж зогсоод аккумлятораа салгаж хянах дээр гэрлээ унтраагаад цаашаа явж байгаад удалгүй машины их гэрэл нь анивчаад асахад урд нь овгор шороо байсан ба уг шороог мөргөөд дээгүүр нь даваад унасан. Тэгээд ухаан ороод харахад машин нь дээшээ харсан миний баруун эгэмнээс доош их өвчтэй байсан. Тухайн хүмүүс ямархуу байдалтай байсан талаар мэдэхгүй байна. Миний зорчиж явсан 54-86 улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг Д.******* гэдэг хүн жолоодож явсан ба дотор талдаа жолоочтойгоо нийлээд 5 хүн зорчиж явсан. Би уг тээврийн хэрэгслийн жолоочийн арын суудалд зорчиж явсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч болон бусад 3 хүн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би уг тээврийн хэрэгслийн хянах дээр хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар хараагүй. Миний бодлоор 50-60 км цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна. Би унтаж байсан болохоор тэр талаар мэдэхгүй байна. Жолооч нь тоормос гишгэхээр урдаас нь пидал нь түлхээд байсан гээд яриад байсан. Уг овгор шороо хаана байсан талаар мэдэхгүй байна. Би Д.******* гэх хүнийг танихгүй тухайн өдөр найзыгаа ирж авахаар нь аймгийн ******* сум хүрэх гэж машинд суусан. Дүгнэлтүүд болон шинжээч эмчийн мэдүүлэгтэй танилцлаа Санал гомдол байхгүй. Би -д 7 хоног хэвтэн эмчлүүлсэн, Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын Хэвлийн цээжний тасагт 10 орчим хоног хэвтэн эмчлүүлсэн ба 2 хавиргаа хадуулж, хагалгаанд орсон. Надад 7.000.000 төгрөг орчим хохирол учирсан ба яллагдагч Д.******* надад 812.400 төгрөгний хохирлыг дансаар шилжүүлэн төлсөн. Би хохирлын баримт 13 ширхэгийг гаргаж хүлээлгэн өгсөн. Би шүүх хуралд өөрийн биеэр оролцож чадахгүй. Би гомдолтой байна. Би одоо гарсан болон цаашид эмчлүүлэх эмчилгээний зардлыг нэхэмжилж байна ... гэх мэдүүлэг (хэргийн 81-82 дугаар хуудас),
15.Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.*******гийн өгсөн ...Би хүлээн зөвшөөрч байна. Би 2*******3 оны ******* дүгээр сарын 03-ны өдөр малаа хариулаад явж байтал найз Э.Бямбацэрэн надруу залгаад “найз нь Хөшөөтийн уурхайд ажилд орохоор ирсэн чинь орж чадсангүй, буцах гэтэл унаа олддоггүй чи ирээд найзыгаа аваадхаач би бензин тосыг нь хийгээд өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ******* дүгээр сарын 03-ны орой хонио хотлуулчихаад 21 цагийн үед гэрээсээ гараад өөрийн эзэмшлийн улсын дугаартай Приус-20 маркийн автомашинаар Э. авахаар гарсан. Замдаа ганцаараа явж байхаар хүнтэй явъя гэж бодоод найз Б.Сумъяабазарыг аваад бид хоёр Хөшөөтийн уурхай руу явсан. Хөшөөтийн уурхай дээр шөнө 00 цагийн орчимд очсон байх. Тэгээд найз Э. авахад хажууд нь 2 залуу байсан. Тухайн үед Э.ээс энэ хоёр хүн хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуухад аймгийн ******* сум орох хүмүүс гэж хэлсэн. Тэгээд бид нар хөдлөөд ******* сумын төв рүү хөдлөөд явж байтал машины хянах самбар дээр анхааруулах улаан гурвалжин чекний гэрэл ассан. Тэгээд зогсоод машиныхаа аккумляторыг залгаад тухайн асаж байсан гэрлүүдийг форматлаад төв гэрэл унтарсан. Тухайн үед тормос гишгэх үед машин донсолсон. Тэгтэл машины гэрэл асахаа байсан ба тухай машины гэрэлд овгор шороо ороод ирсэн. Тухайн үед зогсоох арга хэмжээ авах гэсэн боловч зогсоож чадалгүй овгор шороо мөргөж машин унасан... гэх мэдүүлэг (хэргийн 65-67 дугаар хуудас),
16. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.ы өгсөн... Миний хувьд гомдолтой байгаа. Одоогоор цаашид эмчлүүлэх шаардлагатай байна. Аваараас болж хагалгаанд орсон боловч биеийн байдал сайжраагүй. Ажил хийх хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан. Эмчилгээ хийлгэх гэхээр мөнгө төгрөг олдохгүй байна. Эмчилгээний зардалд 812.400 төгрөг, мөн аймгаас Улаанбаатар хотруу ирэх онгоцны зардалд 500.000 гаруй төгрөг өгсөн. Түүнээс нэмж хохирол төлөөгүй ... гэх мэдүүлэг зэрэг болно.
Гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт
1.Шүүгдэгч ******* ноёдынхон овогт *******гийн ******* нь 2*******3 оны ******* дүгээр сарын *******-ний өдөр аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан... Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна..., мөн дүрмийн 12.3-д заасан ... Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ... гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсан үед зам дээрх овоолсон шороог мөргөж, зам тээврийн осол гаргаж зорчигч Б.ы эрүүл мэндэд баруун талын 2-10 дугаар хавиргануудын хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун эгэмний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгч Д.******* нь улсын дугаартай өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байх үедээ үзэгдэх орчин хязгаарлагдсан үед овоолсон шороог мөргөж, авто машин нь онхолдож, зорчигч Б.ы эрүүл мэндэд ... баруун талын 2-10 дугаар хавиргануудын хугарал, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун эгэмний хэсгийн зөөлөн эдийн няцрал“ бүхий хүндэвтэр гэмтэл учирсан.
Шүүгдэгч Д.******* нь үзэгдэх орчин хязгаарлагдсан үед замын нөхцөл байдалд тохируулж, анхаарал болгоомжгүйгээр тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцоогүй нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан…Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээнд дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна..., 12.3-д заасан... Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ... гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаарч байна.
3.Тухайн хэрэг учралын үед шүүгдэгч Д.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох хүчин төгөлдөр үнэмлэхтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь хэрэгт авагдсан согтолт тодорхойлсон тэмдэглэл, жолоочийн мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдох ба хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2*******3 оны ******* дүгээр сарын 14-ний өдрийн 330 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон ба түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.*******г “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Д.******* өөрийнх нь жолоодож явсан машины хянах самбар дээр гэрэл ассаар байхад үргэлжлүүлэн замын хөдөлгөөнд оролцсон нь авто ослын гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1.Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (хэргийн 103 дугаар хуудас)-р нотлогдож байна. шүүгдэгчийн хувийн байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Намсрайгийн өгсөн .... Хүргэн ах Д.******* нь төлөв даруу зантай, хүнд тусархуу, дөлгөөн тайван зантай, 1994 онд *******-******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд ороод 20******* онд 8 дугаар анги төгсөөд 2011 онд О.Аззаяа гэх хүнтэй гэр бүл болж одоог хүртэл амьдарч байна. Ах Д.******* нь айлын том хүүхэд 2 дүү нь тусдаа гарсан одоо хувиараа мал малладаг... гэх мэдүүлэг, гэрч Г.Жадамбаагийн өгсөн ... манай найз Д.******* нь хүнд тусархуу, дөлгөөн тайван, төлөв даруу зантай, Одоо *******-******* аймгийн ******* сумын багт эхнэр хүүхдүүдийн хамт мал малладаг. Урд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй ... гэх мэдүүлэг, хэрэгт шүүгдэгч Д.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, *******-******* аймгийн ******* сумын , 1 дүгээр багийн Засаг даргын ... *******гийн ******* нь тус багт эхнэр, 4 хүүхдийн хамт байнга оршин суудаг нь үнэн ... гэх тодорхойлолт, маркын тээврийн хэрэгслийн өмчлөгч нь *******гийн ******* гэх *******0132******* дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ******* овогт *******гийн *******гийн В,С ангилалын дугаарын жолоодох эрхийн лавлагаа мэдээлэл, 2******* толгой малтай гэх мал тооллогын баримт зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
2. Шүүгдэгч Д.******* нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан... тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт үйлдсэн ... мөн зүйлийн 1.2-т заасан ... хор уршгийн зарим хэсгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн ... гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг түүнд ял оногдуулахдаа харгалзан үзэв.
3. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан... энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн гэм буруугийн зарчим болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
5.Гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд: Улсын яллагчаас шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая нэг зуун төгрөгөөр торгох ял шийтгэх санал гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, мал маллаж амьдардаг, байнгын орлоготой, хохирогчид учирсан хор уршгийн зарим хэсгийг нөхөн төлсөн, хохирогчид эмнэлэгийн тусламж үзүүлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон ялын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая нэг зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1.100.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино ... гэснийг шүүгдэгч Д.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг *******-******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэв.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулахдаа торгох ялыг багасгаж, зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь: Улсын яллагчаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая нэг зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон гэж шүүх үзсэн болно.
Өөрөөр хэлбэл: Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч болон гэрч нарын мэдүүлснээр... машины хянах дээр гэрэл асаад байна гээд аккумлятораа салгаад засмал замаар ороод цааш явсан. Удахгүй машины их гэрэл анивчаад асахад урд овгор шороо байсан ба уг шороог мөргөөд дээгүүр нь даваад унасан ... гэж мэдүүлгээс үзэхэд үзэгдэх орчин хязгаарлагдсан үед тээврийн хэрэгсэлд аюул саад бий болохыг мэдсээр байж замын хөдөлгөөнөө үргэлжлүүлэн зам тээврийн осол гарахад хүргэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгох ялыг багасгаж өгнө үү гэх дүгнэлтийг шүүх хүлээн аваагүй болно.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
1.Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б. нь аймагт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн, Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд 10 хоног хэвтэн эмчлүүлж, хоёр хавирга хадуулсан, одоо ч хөдөлмөрийн чадвар алдалттай байгаа гэсэн үндэслэлээр 7000000 төгрөгийн эмчилгээний зардал нэхэмжилсэн ба шүүгдэгч Д.******* нь хохирогчид 20.000 төгрөг, аймгаас Улаанбаатар хот явсан онгоцны зардалд 549.200 төгрөг, хадаасны үнэ 812.400 төгрөг нийт 1.361.600 төгрөгийг төлсөн байна.
Хэргийн 100 болон 101 дүгээр хуудсан дахь хохирогч Б.ы эм болон эмнэлэгийн хэрэгсэлийн үнэнд нэхэмжилсэн эмийн үнэ 40.500 төгрөг, 65.000 төгрөг, 112.100 төгрөг, 35.000 төгрөг, 61.000 төгрөг, 14.000 төгрөг, 40.000 төгрөг нийт 387.500 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гээс гаргуулан хохирогч Б.д олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч Б.ы эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба цаашид эмчлүүлэх зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө гэх хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хангаж, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
2.Эрүүгийн 2336001380148 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******д нэг мянга нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая нэг зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 1.100.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 (зургаа) сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн 2336001380148 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гээс 387.500 (гурван зуун наян долоон мянга таван зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.д олгож, хохирогчид 1.361.600 төгрөг төлөгдсөн болохыг дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино... гэснийг шүүгдэгч Д.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг *******-******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА