| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2023/0152/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/156 |
| Огноо | 2023-06-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа лж, шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Нарантуяа, улсын яллагч Э.Алтанцэцэг, шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн, шүүгдэгч ******* ноёдынхон ургийн овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2336000000149 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* ноёдынхон ургийн овогт *******ийн *******, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, ******* аймгийн ******* сумын багийн , ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын багт оршин суух хаягтай, аминдаа-300 толгой малтай, сарын өрхийн орлого-2 сая төгрөг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар: ПЕ79**************17.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр ...зорчино. 3.4-ийн б/-д заасан ... хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлээгүй байх ... 3.5-ийн а-д заасан ... тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх ... *******.2-т заасан Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна ... *******.3-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Б.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.Зөрчлийн талаархи амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл / хэргийн 9-р хуудас/
2.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл ... Хэрэг учрал болсон гэх газар нь ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр “Эргийн ус” гэх газар болсон байх ба уг зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь ******* сумын төвөөс 8 км зайд ******* аймгийн чиглэлд явж байгаад зам тээврийн осол гаргасан байв. Уг тээврийн хэрэгсэл нь засмал замаар явж байсан байх ба эсрэг урсгал руу орсон эхлэл хэсгийг 1-ийн тоогоор засмал замаас орсон буюу шороон хөвөөрүү орсон хэсгийг 2-ийн тоогоор тээврийн хэрэгсэл замын хажуу далан луу унасан гэх газрыг “А” үсгээр тээврийн хэрэгсэл унасан гэх газрыг 3-ийн тоогоор тэмдэглэв. Засмал замын хучилттай хэсгийн нийт өргөн 7.90м, засмал замын зүүн хөвөө 1.70м, баруун хөвөө 2.40м, 1-ийн тооноос зорчих хэсгийн баруун ирмэг хүртэл 3.90м, 1-ийн тооноос зорчих хэсгийн зүүн ирмэг хүртэл 4.20м, 1-ийн тооноос 2-ын тоо хүртэл 16.70м, 2-ын тооноос “А” цэг хүртэл 8.50м, А үсэгнээс 3-ын тоо хүртэл 3.80м, 3-ын тооноос зорчих хэсийн зүүн ирмэг хүртэл 6.30м, А үсэгнээс зорчих хэсгийн зүүн ирмэг хүртэл 3.40м, далангийн өндөр 2м, хэмжээтэй байх ба тээврийн хэрэгсэл унасан байсан гэх 3-ын тоо байх газар автомашины салхины шил хагарсан байдалтай шилний хагархай /олон тооны/ бутарсан/, мөн машины хаалганы никель бариул зэрэг эд зүйл үлдсэн байх ба уг никель бариулыг эд мөрийн баримтаар авсан. Үл хөдлөх цэгийг ******* аймгийн чиглэлд 200 м зайд байх 136/304 гэсэн бичиглэл тоотой цагаан өнгийн бетонон шонгоор авсан хэргийн газрын үзлэгийг үргэлжлүүлэхэд хэрэгт ач холбогдол бүхий зүйл нөхцөл байдал илрээгүй зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийг хөдөлгөж авч явсан байсан тул хэргийн газрын үзлэгийг дуусгав... гэх тэмдэглэл, гэрэл зургийн хамт/ хэргийн 11-14 дүгээр хуудас/
3. Эд зүйл тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн .... Уг тээврийн хэрэгсэл нь улсын дугаартай Toyota noak-R60 маркийн 2006 онд үйлдвэрлэгдсэн 20******* оны 10 дугаар сарын 07-ны өдөр Монгол улсад импортлогдсон сувдан цагаан өнгийн 7 хүний суудалтай буруу талдаа буюу баруун талдаа жолооны хүрдтэй автомат хөдөлгүүртэй, Төрийн банкны өмчлөлд байх тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслийн баруун талаас буюу жолооны хүрд байрлах талаас үзлэгийг эхлүүлэв. Жолооч талын том сууриараа салж хагарсан утсан дээрээ тогтсон байдалтай унжсан жолооч талын 2 хаалганы шил хагарсан. Мөн урд гурвалжин шил болон хойд багааж талын шил хагарсан, хойд хаалганы бариул салж унжсан, жолооч талын дээврийн ирмэг, хүрээ хонхойж чихэгдсэн жолооч талын хаалга онгойхгүй, жолооч талын хойд гэрэл дохио бүрэн бүтэн. Хойд багажны шил орчим болон шил, бүрэн бүтэн, жолоочийн эсрэг талын хойд гэрэл дохио хагарсан силикон машины зүүн хойд доод булан хэсэгт хонхойсон, хойд багажны зүүн хойд хаалган шил бүрэн, бүтэн, зүүн урд хаалга доод дунд хэсгээрээ хонхойсон дотогш чихэлдэж зурагдсан зүүн том суудлаараа хугарч унжсан, зүүн урд хаалга болон хаалганы урд хэсгийн гурвалжин шил хагарсан зүүн талын дээврийн хүрээ дунд хэсгээрээ хонхойн чихэгдсэн /хагас онгойхгүй/ зүүн урд крило дотогш чихэгдсэн замаска будаг холцорч хөндийрсөн урд салхины шил жолоочийн эсрэг буюу зүүн урд хэсэгтээ хаагарч цацарсан зүүн урд их гэрэл дотогш чихэгдсэн хагараагүй, урд гупер болон копудны зүүн хэсэгт хонхойж чихэгдсэн урд буюу зүүн доод хэсэгтээ хагарсан тээврийн хэрэгслийн дээвэр, зүүн урд хэсэгтээ чихэгдэж хонхойсон дээд ачаа ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байлаа. Тээврийн хэрэгслийн дотор талд үзлэг хийхэд саарал өнгийн оруулгатай цэнхэр өнгийн суудлын бүрээстэй хар саарал өнгийн шалавчтай тээврийн хэрэгсэл байх ба жолоочийн эсрэг талын урд багажны дотор хуванцар саарал өнгийн хүрээ салсан байдалтай тээврийн хэрэгслийн дотор дунд суудлын урд хэсэгтээ тээврийн хийгүй дугуй 1 ширхэг байв. Жолооч талын хойд дугуй аваарын шар дугуй тавьсан өөр гэмтэлгүй тээврийн хэрэгслийн аккумдятор салгасан байснаар тээврийн хэрэгслийн үзлэгийг дуусгав ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн хамт /хэргийн 16-20 дугаар хуудас/
18. Мөрдөгчийн магадлагаа ...- Орон нутгийн чанартай зорчих хэсэгтэй, ямар нэгэн тэмдэг тэмдэглэлээ байхгүй гэж үзэх үндэслэлтэй.
- улсын дугаартай TOVOTA NOAH-R 60 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Ц.******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан ...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.4 б-д заасан хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 3.5 а-д заасан тээврийн хэрэгсээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдэгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу зам тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх, *******.2-д заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож авна, *******.3-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ... гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
5. ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 83 дугаартай Шүүх химийн шинжилгээгээр 1.Ц.*******гийн биенээс авсан гэх шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Ц.*******гийн биенээс авсан гэх шингэн цусанд этилийн спирт илрээгүй ... гэх дүгнэлт (хэргийн 84-85 дугаар хуудас),
6. Шүүгдэгч Ц.*******гийн биеэс биологийн дээж авсан тэмдэглэл (хэргийн 88 дугаар хуудас),
7. ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 381 дугаартай шинжээчийн...Ш.ийн биед гэмтэл учирсан байна. Ш.ийн хүзүү, зүүн мөрний хооронд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь цаг хугацааны хувьд шинэ байна. Ш.ийн биед учирсан дээрх гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт/ хэргийн 48-49 дүгээр хуудас/,
8. ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 384 дугаартай шинжээчийн...А.ын биед гэмтэл тогтоогдсонгүй... гэх дүгнэлт/ хэргийн 54-55 дугаар хуудас/,
9. ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 382 дугаартай шинжээчийн...Д.ийн биед гэмтэл учирсан байна. Д.ийн баруун нүдний гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь цаг хугацааны хувьд шинэ байна. Д.ийн биед учирсан дээрх гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт/ хэргийн 60-61 дүгээр хуудас/,
10. ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 391 дугаартай шинжээчийн...Б.ийн биед гэмтэл учирсан байна. Б.ийн биед баруун эгэм ясны хугарал, баруун бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, баруун бугалганы гадна доод хэсгийн цус хуралт, баруун гуяны гадна доод хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Б.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. Б.ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт/ хэргийн 66-67 дугаар хуудас/,
11. ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 392 дугаартай шинжээчийн...2 сартай Б.ийн биед гэмтэл тогтоогдсонгүй... гэх дүгнэлт/ хэргийн 72-73 дугаар хуудас/,
*******. ******* аймгийн Шүүх шинжилгээний албаны 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 383 дугаартай шинжээчийн...Ц.*******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй... гэх дүгнэлт/ хэргийн 78-79 дүгээр хуудас/,
13. Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.ийн гэрчээр өгсөн ...2023 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө 06 цаг 30 минутын орчимд би ******* аймагт сургалтанд суухаар ******* аймаг руу ирж байгаа өөрийн бэргэн эгч Б.ийн 2 сартай хүүхдийг харахаар манай сумын багийн Ц.*******гийн машинд суусан. Тухайн машинд Ц.*******, өөрийн эхнэр Д., манай эгч Б., 2 сартай хүүхэдтэйгээ мөн А. гэдэг манай сумын залуу бид зургаа ******* сумын төвөөс ******* аймгийн чиглэлд гараад сумаас 7-8 км орчим газар явж байтал засмал зам дээр хадаастай прүүс моднууд хэвтэж байсан бөгөөд жолооч тухайн моднуудыг тойрч сүлжээд явж байтал машин замын эсрэг урсгал руу ороод цасан дээр гулсаад тэр чигээрээ очоод засмал замаас жолоочийн эсрэг талын урд булан хэсгээрээ газар хатгаад жолооч талаараа унасан ... гэх мэдүүлэг / хэргийн 25-26 дугаар хуудас/
14. Мөрдөн шалгах ажиллагаанд А.ын гэрчээр өгсөн ...2023 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө 06 цаг 30 минутын орчимд би ******* аймагруу шүдээ янзлуулахаар гэрийнхээ гаднаас багийн засаг Ц.*******гийн машинд суусан. Тухайн машинд Ц.*******, өөрийн эхнэр Д., Б. гэх эмэгтэй, нялх хүүхэдтэйгээ бас Б.ийн дүү гэх эмэгтэй бид зургаа ******* сумын төвөөс ******* аймгийн чиглэлд гараад явж байтал машин замын эсрэг урсгал руу ороод засмал замаас жолооч талаараа газар унасан. Би тухайн үед гар утсаараа тоглоод явж байсан учраас яг юу болсоныг сайн санахгүй байна. Нэг мэдсэн машин газар дээр унасан байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 28-29 дүгээр хуудас/
15. Мөрдөн шалгах ажиллагаанд Д.ийн гэрчээр өгсөн ...2023 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө 06 цаг 30 минутын орчимд би нөхөр Ц.*******гийн хамт ******* аймаг явахаар гэрээсээ гараад аймаг авч явахаар ярьсан байсан А., Ш.,мөн хамт ажилладаг Б.ийг хүүхэдтэй нь аваад сумын төвөөс гараад 7-8 км орчим газар явж байтал засмал зам дээр хадаастай прүүс моднууд унасчихсан байсан. Тухайн үед манай нөхөр тэр моднууд дундуур сүлжээд явж байсан. Тэр үед урдаас цасаар шуураад үзэгдэх орчин муу, зам их хальтаргаатай байсан учраас машин эсрэг урсгал руу ороод тэр чигээрээ унасан ... гэх мэдүүлэг / хэргийн 31-32 дугаар хуудас/
16. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.ийн өгсөн... Тухайн үед би ******* аймагт цэцэрлэгийн багш нарын сургалтанд суухаар ******* сумаас өөрийн хүүхэд болох 2 сартай Б., мөн өөрийн хадам дүү болох Ш.тэй хамт манай сумын багийн Ц.*******гийн хамт наашаа ******* аймгийн чиглэлд ирж яваад зам тээврийн осолд орсон. Ц.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө 06 цаг 40 минутын үед манай гадна ирж намайг авсан.Тухайн машинд жолооч Ц.*******, мөн эхнэртэйгээ бас нэг залуу манай хүүхэд, хадам дүү бүгд 6-уулаа явж байсан. Тэгээд ******* сумын төвөөс холгүй явж байтал зам дээр прүүс моднууд уначихсан байсан ба жолооч тэр моднуудыг сүлжээд явж байх шиг байсан. Нэг мэдсэн чинь эсрэг урсгал руу ороод уначихсан юм... гэх мэдүүлэг / хэргийн 40-41 дүгээр хуудас/
17. Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.*******гийн өгсөн ...Би хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө 06 цаг 40 минутын орчимд өөрийн эхнэр Д.тэй хамт ******* ймаг явахаар гэрээсээ гараад аймаг авч явахаар ярьсан байсан А., Ш., Б.ийг хүүхэдтэй нь аваад сумын төвөөс гараад аймгийн чиглэлд 7-8 км орчим явж байтал зам дээр хадаастай прүүс моднуд хэвтэж байхаар нь тэр модыг тойрч гарах гээд жолоогоо зүүн дартал машин нойтон цасан дээр шарваж гулсаад тэр чигээрээ замын эсрэг урсаглруу ороод зүүн урд хэсгээрээ газар хатгаад жолооч талаараа машин сумын төврүү харсан байдалтай замын хажуу руу унасан. Тэгээд би өөрийн хүргэн ах болох Бадрахгэрэл яриад эмч дуудаарай гэж хэлээд байж байтал манай эмнэлэгийн машин ирээд надтай хамт явсан хүмүүсийг аваад явсаны дараагаар би машинаа замын машины хүмүүстэй хамт өргөж босгоод тэгээд би машинаа унаад хашаандаа тавьчихаад хамт явсан хүмүүсээ хүргэн ахын машин болон эмнэлэгийн машинд суулгаад аймгийн эмнэлэгт ирсэн ... гэх шүүгдэгчийн мэдүүлэг / хэргийн 90-91 дүгээр хуудас/ зэрэг болно.
Гэм буруугийн талаархи хууль зүйн дүгнэлт
1.Шүүгдэгч ******* ноёдынхон овогт *******ийн ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан... Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. мөн дүрмийн 3.4-ийн б/-д заасан ... Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлээгүй байх... мөн дүрмийн 3.5-ийн а-д заасан ... тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх... мөн дүрмийн *******.2- -т заасан ... Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна... мөн дүрмийн *******.3-д заасан... Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Б.ийн эрүүл мэндэд ... баруун эгэм ясны хугарал, баруун бугалганы гадна дунд хэсгийн цус хуралт, баруун бугалганы гадна доод хэсгийн цус хуралт, баруун гуяны гадна доод хэсгийн цус хуралт гэмтэл бүхий “хүндэвтэр” гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгч Ц.******* нь улсын дугаартай өөрийн эзэмшлийн TOVOTA NOAH-R 60 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх үедээ зам дээр прүүс мод унасан, урдаас нь цасан шуурга үзэгдэх орчих хязгаарлагдсан үед замын хөдөлгөөнд оролцохыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтаар хориглосон атал зам тээврийн осол гаргахгүй байж чадна гэж хөнгөмсөгөөр найдаж, замын хөдөлгөөнөө үргэлжлүүлсний улмаас түүний жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь замын хажуу тал руу онхолдож, зорчигч Б.ийн эрүүл мэндэд ... баруун эгэм ясны хугарал “ бүхий хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрт хамаарч байна.
3.Тухайн хэрэг учралын үед шүүгдэгч Ц.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох хүчин төгөлдөр үнэмлэхтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь хэрэгт авагдсан согтолт тодорхойлсон тэмдэглэл, жолоочийн мэдээлэл ******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 83 дугаартай Шүүх химийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдох ба хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 391 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйд нийцсэн.
Иймд шүүгдэгч Ц.*******г “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1.Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хэргийн 97 дугаар хуудас/-, шүүгдэгчийн хувийн байдлын талаар мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Отгонбаярын .... Ц.******* бол ******* аймгийн ******* сумын багийн даргын , ар гэр ахуй амьдралын хувьд тогтосон, эхнэр нь цэцэрлэгийн багш мэргэжилтэй төрийн албанд ажилладаг мал ахуйтай боломжийн амьдралтай айл байгаа юм ... гэх мэдүүлэг, гэрч Г.Хуягаагийн ... Манай найз бол даруу төлөв зантай, олон хүнтэй харьцдаг, иргэдийн итгэл хүлээсэн ажилч хичээнгүй эрхэлсэн ажилдаа тууштай хүний үг сонсдог, үнэнч шу найз байгаа юм ... гэх мэдүүлэг, хэрэгт шүүгдэгч Ц.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, ******* ноёдынхон овогт *******ийн ******* В, С ангилалын 737893 дугаарын жолоодох эрхийн лавлагаа мэдээлэл зэрэг баримт авагджээ.
2. Шүүгдэгч Ц.******* нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан... тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт үйлдсэн ... мөн зүйлийн 1.2-т заасан ... гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн ... гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.
3. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан... энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн гэм буруугийн зарчим болон шу ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
5.Гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд: улсын яллагчаас шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэх санал гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, эрхэлсэн тодорхо байнгын цалин орлоготой зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1000000 төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино... гэснийг шүүгдэгч Ц.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:
1.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.ээс...Ц.******* миний эрүүл мэндэд учруулсан хохирол барагдуулсан. Надад одоо ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй ...гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.******* нь бусдад төлөх нөхөн төлбөр, хохирол төлбөргүй байна.
2. Эрүүгийн 2336000000149 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан машины хаалганы никель бариулыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ноёдынхон ургийн овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ноёдынхон ургийн овогт *******ийн *******д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний нэг сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 1000000 төгрөгний торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн 2336000000149 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан машины хаалганы никель бариулыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино... гэснийг шүүгдэгч Ц.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА