| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2020/0041/И |
| Дугаар | 39 |
| Огноо | 2020-01-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5-р багт оршин суух, Н овогт Ч.Д-н хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Д, гэрч Б.А /онлайн/, гэрч М.Ц /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Д нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: “...Миний бие нь1975 оны 06 сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал овоо сумын Хөдөлмөр нэгдэлд илгээлтийн эзэн малчнаар томилогдон 1978 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл ажилласан болно. 7 дугаар ангиа төгсөөд илгээлтээр ажиллаж байсан юм. Иймд 1975 оны 06 сарын 16-наас 1978 оны 06 сарын 20-н хүртэл ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү ...” гэв.
Гэрч Б.А шүүх хуралдаанд: “...Ч.Д-г танина. 1975 онд 7 дугаар ангиа төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр хөдөө гарч аав, ээжийн хамтаар мал малласан. Тэмээчин байсан олон хүүхэдтэй айл, хүүхдүүд нь их ажилсаг эмнэг сургадаг малд сайн хүүхдүүд байсан. 1978 онд цэрэгт яваад нутагтаа ирэн очин явдаг болсон...” гэв.
Гэрч М.Ц шүүх хуралдаанд: “...Айл сахалт байсан. 1975 онд Ч.Д нь 7-р анги төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр хөдөө гарч тэмээчин болсон. 1978 онд цэрэгт яваад нутгаараа ирэн очин байдаг. Цэрэгт явтлаа аав, ээжийн хамт Хөдөлмөр нэгдэлд тэмээ маллаж байсан...” гэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Д нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Ч.Д нь Өмнөговь аймгийн Мандаловоо сумын “Хөдөлмөр” нэгдэлд 1975 оны 07 сарын 01-нээс 1978 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл тэмээчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас авсан цалингийн тодорхойлолт, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хүндэт илгээлт олгосон хуулбар, насанд хүрээгүй хүмүүст олгох хөдөлмөрийн хуудасны хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.А, М.Ц нарын тодорхойлолт болон мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Ч.Д нь 1975 оны 06 сарын 16-ны өдрөөс 1978 оны 06 сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсан гэх боловч хэрэгт авагдсан Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хүндэт илгээлт олгосон хуулбар, насанд хүрээгүй хүмүүст олгох хөдөлмөрийн хуудасны хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргээс үзэхэд 1975 оны 07 сарын 01-нээс томилж, 1978 оны 06 сард 30 хоног ажилласан гэж бичигдсэн байна. Иймд хүсэлт гаргагч Ч.Д-г Өмнөговь аймгийн Мандаловоо сумын “Хөдөлмөр” нэгдэлд 1975 оны 07 сарын 01-нээс 1978 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл тэмээчнаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н овогт Ч.Д-г Өмнөговь аймгийн Мандаловоо сумын “Хөдөлмөр” нэгдэлд 1975 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тэмээчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Д-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н