| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2023/0014/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/13 |
| Огноо | 2023-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,
улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2307000000255 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсныг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “” ХХК-ийн Мааньт дахь борлуулалтын хэсэгт ялгагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух,
******* овогт *******ийн******* /РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Б. нь 2023 оны 7 дугаар сарын 11-ний өглөөний 06 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аривжих” төв рүү явах зам дагуу, гудамжинд гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.г автомашины түлхүүр, гар утас зэрэг эд зүйл авч явлаа гэсэн зүйлээр шалтаглан газраас чулуу авч шидэн толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн зулайд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б. нь 2023 оны 7 дугаар сарын 11-ний өглөөний 06 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аривжих” төв рүү явах зам дагуу, гудамжинд гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.г автомашины түлхүүр, гар утас зэрэг эд зүйл авч явлаа гэсэн зүйлээр шалтаглан газраас чулуу авч шидэн толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн зулайд шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь хуудас),
хохирогч М.гийн өгсөн: “Би нөхрийн хамт 2023 оны 7 дугаар сарын 10-ны орой Багахангай дүүргийн 1 дүгээр хороонд баяр наадмын шоу тоглолтыг үзсэн. 23 цагийн үед хүүхэд уйлаад байна гэр рүүгээ явахгүй бол болохгүй гэж хэлсэн чинь манай нөхөр Б. явахгүй шоу дуусгаад явна гээд үлдсэн. Би үүрээр 04 цагт санаа зовоод*******ын гар утас руу залгасан чинь утсаа авахгүй байсан. Найз руу залгасан чинь намайг ирээд авчих би очиж*******ыг авъя гэсэн. Би ын гэрт очсон чинь******* согтуу, шөнө шоу дээр эвгүй гишгээд хөлөө гэмтээсэн явж чадахгүй байна. Чи гэр рүүгээ яв би явахгүй гээд хэрүүл хийгээд маргалдаад байсан. Би*******ын биед байсан гар утас, Хаан банкны карт зэргийг ил байхаар нь аваад шууд гараад явсан. Дахиад архи уучих байх гэж бодсон юм. Арвижих төв рүү зам дагаад алхаж байсан чинь******* хөөш утас, карт өгөөч гээд араас ирсэн. Би чи утсаар яадаг юм гэж хэлсэн чинь газраас чулуу аваад шидсэн миний толгойг оносон. Өмнө нь******* намайг зодож, цохиж байгаагүй, надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь хуудас),
гэрч Б.ын өгсөн: “Манай нөхөр ,******* бид гурав Экс нэртэй 0.75 литрийн 2 шил архи хамт уучхаад унтацгаасан. Өглөө*******ын эхнэр болох манай гэр Багахангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүрийн 3-9 тоотод ирээд нөхрийнхөө гар утас, машины түлхүүрийг аваад явсан. ыг сэрээдгээд машинаа бариулаад гийн араас яваад очсон. Нөхөр******* нь машинаас буугаад ганцаараа яваад очсон. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Тэгээд гаднаас орилоод байхаар нь машинаас буугаад очоод харсан чинь толгой нь хагарсан байсан. Тэгээд цагдаа дуудаж, удалгүй цагдаа ирээд*******, хоёрыг аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь хуудас),
гэрч Б.ын өгсөн: “Өглөө*******ын эхнэр болох миний утас руу залгаад намайг гэрээс ирээд аваач гэхээр нь*******ын машиныг унаад очиж аваад буцаад Багахангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүрийн 3-9 тоотод ирсэн. ,*******ыг дуудаад босохгүй болохоор нь машины түлхүүр, гар утас хоёрыг нь аваад гараад явсан. Би*******, хоёртой хамт машинтай нь гийн хойноос явсан чинь Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Арвижих төв рүү явах замд явж байсан. Би машинаа зогсоогоод******* эхнэртэйгээ уулзана гээд явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь хуудас),
Б.ын согтуурал шалгасан 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн тэмдэглэл ...2.48%...(хавтаст хэргийн 21 дэх хуудас),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №295 дугаартай:
“1. гийн биед зүүн зулайд шарх гэмтэл учирсан байна.
2. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн цохигдох үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б. нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч М. нь учирсан хохирол, хор уршигт мөнгөн төлбөр нэхэмжлээгүй бөгөөд цаашид гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б. нь шүүхээс оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГ11.Ч, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН