| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2020/0042/И |
| Дугаар | 42 |
| Огноо | 2020-01-31 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 42
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороонд байрлах “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт Б.Г-т холбогдох
“Зээлийн гэрээний үүрэг 4,740,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “И” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Г нь тус компаниас 2018 оны 12 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг, 8 хувийн хүүтэй 25 хоногийн хугацаатай зээлж авсан бөгөөд зээл, хүүгийн эргэн төлөлтийг өдөр бүр төлж 2019 оны 01 сарын 22-ны өдөр дуусгах байсан. Гэвч Б.Г нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй ба 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 216,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 216,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 216,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 432,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 216,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 216,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 216,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 432,000 төгрөг, нийт 2,160,000 төгрөг төлсөн ба үүнээс 2,000,000 төгрөгийг үндсэн зээлд, 160,000 төгрөгийг зээлийн хүүнд тус тус тооцсон байна. 2019 оны 12 дугаар сарын 15-ны байдлаар Б.Ганчимэгийн үндсэн зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 240,000 төгрөг, алданги 1,500,000 /15,000х327 хоног/ төгрөг, нийт 4,740,000 төгрөг байна. Б.Г-н зээлийн хүү, алдангийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар тооцсон ба алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон болно. Иймд Б.Г-с зээлийн гэрээний үүрэгт 4,740,000 /дөрвөн сая долоон зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч “И” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “...хариуцагч Б.Г-н төлөх хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “И” ХХК-ний нэхэмжилж байгаа 4,740,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү төлбөрт 2020 оны 02 сарын 15-нд 200,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 05-нд 1,000,000 төгрөгийг төлөөд, үлдэгдэл 3,540,000 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 07-ноос хойш 7 хоног тутамд 200,000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч Б.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 4,740,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Б.Г нь 4,740,000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч “И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,790 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 4,740,000 төгрөгөнд төлөх хувиас 50 хувь хөнгөлж, 45,395 төгрөгийг, төрийн сангаас 45,395 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,740,000 төгрөгийг хариуцагч Б.Г нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,790 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 45,395 төгрөг, хариуцагч Б.Г-с 45,395 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-нд олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.Н