| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2023/0155/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/158 |
| Огноо | 2023-06-26 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Э.Алтанцэцэг |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа, прокурор Э.Алтанцэцэг, шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн эрүүгийн 23*******30000000************** дугаартай хэргийг *******23 оны 0******* дугаар сарын 2*******-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1.Монгол улсын иргэн, ******* ургийн овогт *******ын *******, ******* аймгийн ******* суманд ******* оны ******* дугаар сарын 1*******-ны өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эх, дүү нарын хамт ******* аймгийн ******* сумын багийн тоотод оршин суух, “” -д туслах ажилтанаар ажилдаг, цалин орлогогүй, регистрийн дугаар ПЮ032*******1*******11
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******ын ******* нь ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах Б.гийн гэрт *******23 оны 01 дүгээр сарын 27-ны орой согтуугаар танхайрах явцдаа Б.гийн эзэмшлийн “Iphone 8 plas” загварын гар утас, Б.гийн эзэмшлийн Phone-7 S загварын гар утас, Б.ы эзэмшлийн Huawei-7 загварын гар утас ,хоолны шкафны татлага, хүүхдийн түшлэгтэй сандал зэргийг хууль бусаар устгаж насанд хүрээгүй хохирогч Б.д 510.000 төгрөг, хохирогч Б.д 250.000 төгрөг, хохирогч Б.д 290.000 төгрөгний хохирол тус тус учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1. Гэмт хэргийн талаархи... ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт О.******* нь согтуу ирээд бусдын амгалан тайван байдал алдагдуулаад гар утас эвдэж гэмтээсэн гэх /ПЮ98112*******1/ Б.гийн гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 43 дахь тал)
2. Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Би *******23 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ дүүтэйгээ байж байтал О.******* гэх залуу согтуу ирсэн. Тэгээд О.******* нь надад хандаж “яагаад утсаа авахгүй байгаа юм бэ” гээд баруун талын орон дээр байсан миний утас аваад гараад явчихсан. Тэгэхээр нь би толгойгоо угааж дуусчихаад сууж байсан чинь буцаад гэрт орж ирэхээр нь “миний утсыг өг” гэсэн чинь “чадахгүй” гэхээр нь “гэрээс гарч яв” гэсэн чинь гарахгүй гээд надтай хэрүүл хийгээд маргаан үүсгэсэн. Тэгээд өөрийнхөө кармаанаас миний утсыг гаргаж ирээд “чамд энэ утас чинь чухал биздээ” гээд газар саваад хагалсан. Тэгээд би ээжийн утас аваад цагдаа дуудах гэсэн чинь надаас булааж аваад гэрийн пийшин саваад хагалсан. Тэгээд гэрийн зүүн талд байх хоолны шкафны шүүгээ өшиглөж хагалсан. Мөн гэрийн модон сандал хагалсан. Тэгээд би дүүгээ цагдаа руу залга гэсэн чинь манай дүүгийн утас булааж аваад бас хагалсан ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 3-4 дэх тал),
3. Хохирогч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Тухайн үед би нөхөртэйгээ мал дээрээ байсан. Намайг гэртээ *******23 оны 01 дүгээр сарын 30-нд ирэхэд манай хүүхдийн болон миний гар утсыг хагалж гэмтээсэн байсан. Хохирол төлж барагдуулаагүй. Миний охин Б. руу 2 ширхэг утас явуулсан байсан тэр утаснууд нь гэмтэлтэй байсан учраас буцаагаад явуулсан ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 111 дэх тал),
4. Насанд хүрээгүй хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... *******23 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ эгчтэйгээ хамт байж байтал О.******* гэдэг залуу ирээд манай эгчтэй хэрүүл маргаан үүсгээд манай эгчийн утсыг булааж аваад хагалсан. Тэгэхээр нь би цагдаа дуудах гээд өөрийнхөө гар утсыг аваад цагдаа руу залгах гэтэл миний утсыг булааж аваад газар саваад хагалсан. *******21 оны 01 дүгээр сард сумын иргэн Б.Онон гэдэг хүнээс 950”000 төгрөгөөр худалдаж авсан ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),
5. Хөрөнгийн үнэлгээний Вендо -ний ХЦ23-29 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар *******23 оны 1 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр Iphone-7 s- 250.000 төгрөг, Iphone -8 -510.000 төгрөг, Huawei -7- 250.000 төгрөг, нийт 1.010.000 /нэг сая арван мянган төгрөг/-р үнэлэгдлээ” гэх тайлан, гэрэл зургийн хамт(хавтаст хэргийн 9-10 дахь тал),
*******. Яллагдагч О.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би Б. гэдэг охинтой үерхдэг байсан. Энэ охин ******* аймгийн суманд амьдардаг. *******23 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр би ******* аймгийн суманд очиж Б.гийнд очсон. суманд Б.гийн гэрийн гадна очоод утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь гэрт нь ороод “утсаа яагаад авахгүй байгаа юм бэ” гэж хэлсэн. Б.гийн утас гэрийн баруун талын орон дээр байхаар нь аваад гарсан. Гэрээс гарчихаад буцаад гэрт нь орж ирэхэд Б. надтай хэрэлдээд “намайг яв, зайл” гээд бид хоёр хэрэлдсэн. Б. нь надаас утас өгөөдөх гэхээр нь утсыг нь газарт шидэж саваад эвдэлчихсэн юм. Тэгээд Б.той хэрэлдээд ширээн дээр бас нэг гар утас байхаар нь тэрийг аваад шалан дээр савж шидээд хагалчихсан юм. Би Б.гийн “Iphone 8 plas” загварын гар утас, Б.гийн эзэмшлийн Phone-7 S загварын гар утас, Б.ы эзэмшлийн Huawei-7 загварын гар утас зэргийг газарт савж шидэж хагалсан ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
7.Зөрчлийн 233*******000042 дугаартай хэрэгт ...Эд зүйлд үзлэг хийсэн тухай ...үзлэгийг *******23 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 10 цаг 10 минутанд эхлүүлж цэлмэг цаг агаартай, + хэмийн дулаантай байгалийн гэрэлд явуулав. ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн О.гийн эсгий гэрт байрлах хоолны шкафны шүүгээнд үзлэг хийв. Цагаан саарал өнгийн хоолны шкаф нь гэрийн зүүн талдаа цагаан өнгийн бариултай 3 ширхэг том 30х40 см өргөн урттай хаалга байх бөгөөд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байв. Уг хаалганы дээр байрлах цагаан өнгийн бариултай 3 ширхэг шүүгээ байх бөгөөд уг шкафны зүүн талын шүүгээ нь эвдэрч цаашид ашиглах боломжгүй хагарч гэмтсэн байдалтай байв. Тухайн шкафны дээр шилэн нүүртэй сервант аяга хийх зориулалттай байх бөгөөд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байлаа. Оролцогч нараас ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй тул үзлэгийг дуусгаж оролцогч нараар гарын үсэг зуруулав ... гэх тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 48-49 дэх тал),
8.Гар утсанд үзлэг хийсэн тухай ....******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах О.гийн гэрт *******23 оны 01 дүгээр сарын 27-ны орой иргэн О.******* нь согтуу бусдын амгалан тайван байдал алдагдуулж иргэн Б.гийн “Iphone 8 plas” загварын гар утас, Б.гийн эзэмшлийн Phone-7 S загварын гар утас, Б.ы эзэмшлийн Huawei-7 загварын гар утас зэргийг ашиглах боломжгүй болгосон гэх зөрчлийн дагуу Б.гийн Phone-7 S загварын гар утсанд үзлэг хийхэд тухайн утасны дэлгэц нь хагарч салсан, байдалтай байх бөгөөд цаашид ашиглах боломжгүй болсон байв. Мөн Б.гийн “Iphone 8 plas” загварын гар утасны дэлгэц болон ар тал нь хагарч нүүрэн тал руугаа муруйсан байдалтай байх бөгөөд цаашид ашиглах боломжгүй, асаах товчийг дарж үзэхэд асахгүй байлаа. Б.гийн төрсөн ээж Б.ы эзэмшлийн Huawei-7 маркийн хар өнгийн гар утасны дэлгэц нь хагарсан ар талруугаа муруйсан байдалтай байх бөгөөд асаах товчин дээр нь дарж үзэхэд асахгүй шар улаан өнгийн зураас гарсан байдалтай байх бөгөөд ашиглах боломжгүй болсон байв ... гэх тэмдэглэл гэрэл зургууд (хавтаст хэргийн 49-51 дэх тал),
9. ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн *******23 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 115 дугаартай ...Б.гийн биед гэмтэл учирсан байна. Б.гийн биед баруун мөрний үе хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун бугалганы дотор дунд хэсгийн цус хуралт, баруун тохой хэсгийн зулгаралт, баруун бугаланы урд хэсгийн цус хуралт, зүүн бугалганы дотор дунд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Б.гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо үйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учралын үед үүсэх боломжтой. Б.гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.*******-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 54 дэх тал),
10. ПЛ90101812 дугаарын регистртэй, ******* овогт *******ын ******* нь ... ******* аймгийн ******* сумын 05 дугаар // багийн тоотод оршин суудаг ... гэх иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал),
11. Иргэн О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын *******23 оны 0******* дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 12*******-129 дэх тал),
12. Яллагдагч О.*******гийн /ПЮ032*******1*******11/-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 75 дахь тал) зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын ******* нь ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах Б.гийн гэрт *******23 оны 01 дүгээр сарын 27-ны орой согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ найз охин Б.г “утсаа авсангүй, гэрээс гарч зайл” гэсэн гэх шалтгаанаар Б.гийн эзэмшлийн 250.000 төгрөгний Phone-7- S загварын гар утсыг газар савж хагалсан, “цагдаа дуудах” гэлээ гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч Б.гийн эзэмшлийн 510.000 төгрөгний үнэ бүхий “Iphone 8 plas” загварын гар утас, түүний ээж хохирогч Б.ы эзэмшлийн 250.000 төгрөгний үнэ бүхий Huawei-7 загварын гар утаснуудыг пийшин дээр цохиж хагалж цаашид ашиглах боломжгүй болгосон, мөн хоолны шкафны дээх нэг татлага, хүүхдийн түшлэгтэй сандал хагалсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2. Эд хөрөнгө устгах гэдэгт тухайн зүйлийг биет байдлын хувьд үгүй хийх, анхны шинж чанарыг бүрэн алдагдуулан зориулалтын дагуу ашиглах, сэргээн засварлах боломжгүй болгож, аж ахуйн эргэлт болон иргэний гүйлгээнээс гаргасан санаатай үйлдлийг хамааруулан үздэг ба шүүгдэгч О.*******гийн хохирогч Б., Б., насанд хүрээгүй хохирогч Б. нарын гар утаснуудыг эвдэж дахин ашиглах боломжгүй болгосон нь бусдын эд хөрөнгийг устгах гэх гэмт хэргийн шинжид хамаарна.
3. Хэрэгт авагдсан эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Б.гийн эзэмшлийн “Iphone 8 plas” загварын гар утас-510.000 төгрөг, хохирогч Б.гийн эзэмшлийн Phone-7 S загварын гар утас-250.000 төгрөг, Б.ы эзэмшлийн Huawei-7 загварын гар утас-250.000 төгрөгний үнэлгээтэй гэж тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хохиролд тооцогдоно. Шүүгдэгч О.******* нь хохирогч нарын гар утаснуудыг булааж авч шалан дээр болон газарт, пийшин дээр савж хагалж устгасан, хоолны шкафны дээрх нэг татлага, хүүхдийн түшлэгтэй сандал зэргийг хагалсан үйлдэл нь тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг устгах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
4. Шүүгдэгч нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн бусадтай зүй бус харьцсан харьцаа нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
1.Шүүгдэгч О.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн *******.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
3.Шүүгдэгч О.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (хавтаст хэргийн 75 дахь тал) баримтаар тогтоогдож байна.
4.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч А.Азхишигийн өгсөн ... Би О.*******г танина. *******22 оны 12 дугаар сараас эхэлж таньж мэддэг болсон. О.******* нь ээжтэйгээ хамт амьдардаг. Илэн далангүй нөхөрсөг, нийтэч зантай хүн. ... гэх мэдүүлэг, гэрч Г.Даваажаргалын ... Би О.*******г танина. Бид хоёр багын найзууд байгаа юм. Нэг гудамжинд тоглож өссөн найзууд. О.******* нь одоогоор тодорхой ажилгүй, хувиараа зуны улиралд барилга дээр ажилладаг. Дээрээ 3 ах, доороо 3 дүүтэй ээжтэйгээ хамт амьдардаг залуу байгаа. ... гэх мэдүүлэг , ПЮ032*******1*******11 дугаарын регистртэй, ******* овогт *******ын ******* нь ...******* аймгийн ******* сумын 05 дугаар // багийн тоотод оршин суудаг, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримтууд авагдсан байна.
5.Хохирогч Б. насанд хүрээгүй хохирогч Б., хохирогч Б. нарт учирсан 1.010.000 төгрөгний хохирлоос Б.д 250.000 төгрөгний хохирлыг өгсөн нь Б.гийн шүүхэд ирүүлсэн ... Миний бие гийн нь 1998 онд төрсөн, Мөнхайрхан сумын ЭМТ-д эмчээр ажилладаг, О.******* нь миний эзэмшлийн Phone-7-S загварын гар утас, манай дүү Б.гийн “Iphone 8 plas” загварын гар утас, манай ээж Б.ы эзэмшлийн Huawei-7 гар утаснуудыг эвдэлсэн. Тус хэргээс хойш О.******* нь 250.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 800.000 төгрөгийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Ажлын шалтгаанаар шүүх хуралд оролцох боломжгүй байна... гэх хүсэлтээс үзэхэд хохирогч Б.д 250.000 төгрөг төлөгдсөн байна.
*******.Шүүгдэгч О.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5, *******.******* дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
7. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д 270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх дүгнэлт гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д 270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
8.Шүүгдэгч О.*******д оногдуулсан 270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоосон газарт эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан... ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино ... гэх журмыг шүүгдэгч О.*******д тайлбарлаж, түүний нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Харин шүүгдэгч О.*******гийн өөрийгөө өмгөөлж гаргасан... торгох шийтгэл оногдуулж өгнө үү ... гэх саналыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь: шүүгдэгч О.******* нь “” -д туслах ажилтанаар ажилладаг гэх боловч тухайн байгууллагад ажиллаж орлого олдог талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг заасан... шүүгдэгч нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжтой ... эсэх нь тодорхойгүй байна.
Гурав: Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б. нь хохиролд 250.000 төгрөг авсан талаархи хүсэлтийг ирүүлсэн тул хохирогч Б.д учирсан гар утасны хохирол 250.000 төгрөг төлөгдсөн гэж үзнэ. Харин насанд хүрээгүй хохирогч Б.д учирсан хохирол 510.000 төгрөг, хохирогч Б.д учирсан хохирол 250.000 төгрөг төлөгдөөгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******гаас 510.000 төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Б.д, 2*******5.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.д тус тус олгов.
2.Эрүүгийн 233*******0000000************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 1, 3*******.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 3*******.*******, 3*******.7 дугаар зүйл, 3*******.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 3*******.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******д 270 (хоёр зуун дал) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан 270 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоосон газарт эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн 233*******0000000************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******гаас 775.000 төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Б.д 510.000 төгрөг, хохирогч Б.д 2*******5.000 төгрөг тус тус олгож, хохирогч Б.д 250.000 төгрөг төлөгдсөн болохыг дурдсугай.
*******.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА