| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2023/0015/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/14 |
| Огноо | 2023-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Баясгалан |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч Г.Баясгалан,
шүүгдэгч Х.*******, Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2307000000258 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсныг 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ШШГЕГ-ын харьяа хорихоос өөр төрлийн ял эдлэх албаны инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух,
Урьд Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,
Мөн Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,
******* овогт *******ийн ******* /РД:*******/.
Монгол Улсын иргэн, -ны өдөр аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гүний өрөмчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ,, тоотод оршин суух,
Урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар,
Мөн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,
******* овогт гийн ******* /РД:0/.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Х.*******, Д.******* нар нь 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багахангай дүүргийн 1 дүгээр хороо Алтгана гэр хорооллын 2 дугаар гудамжны 1Б тоот дахь хашаанд “архи уухгүй гэлээ” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн, улмаар харилцан бие биеийнхээ биед халдаж, тус бүрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.*******, Д.******* нар нь 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 20 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багахангай дүүргийн 1 дүгээр хороо Алтгана гэр хорооллын 2 дугаар гудамжны 1Б тоот дахь хашаанд “архи уухгүй гэлээ” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн, улмаар харилцан бие биеийнхээ биед халдаж, тус бүрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх хуудас),
хохирогч Д.*******ы өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 20 цагийн үед Багахангай дүүргийн 1-р хороо Алтгана 2-1Б тоот хашаанд согтуугаар ******* намайг “Хараа архи уухгүй” гэсэн чинь цохисон. Одоо зүгээр гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96 дахь хуудас),
хохирогч Х.*******ийн өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 20 цагийн үед Багахангай дүүргийн 1-р хороо Алтгана 2-1Б тоот хашаанд согтуугаар ******* ахтай архинаас болж муудалцсан. Эхлээд ******* ахыг баруун гараараа нүүр хэсэгт нь 1 удаа цохисноо санаж байна. Тэгээд ******* ах зөрүүлээд намайг 1 удаа баруун гараараа нүүр хэсэгт цохисон. Тухайн үед доод уруул шархалсан, доод шүд хөдлөөд ганхсан байсан. Одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93 дахь хуудас),
гэрч Н.ын өгсөн: “2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 17 цагийн үед манай нөхрийн төрсөн дүү ийн найз охин Дарханаас ирлээ гээд Х.*******, Д.******* нартай хамт ирсэн. Тэгээд нийлж архи уусан. 20 цагийн үед би хашаан дотроо тай юм яриад сууж байхад хашаан дотор Х.*******, Д.******* нар хоорондоо зодолдоод, дээр доороо ороод ноцолдоод байсан. Би очоод тэр хоёрыг “яаж байгаа юм, боль та нар, хашаанаас гар” гээд Х.*******ийг хашаанаас хөөж гаргасан. Энэ үед Д.******* гарынхаа алгаар амаа дарсан, тэр хэсэгтээ цохиулсан бололтой явган сууж байсан. Хэн нь хэнийгээ хэдэн удаа, хаана нь цохисон талаар хараагүй, маш хурдан болоод өнгөрсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь хуудас),
гэрч А.ын өгсөн: “Нэг мэдэхэд *******, *******, нар ирээд тал шил Хараа нэртэй архи гаргаж ирсэн. Бидэн дээр ирэхдээ архи уусан, халамцуу байсан ба ******* нь орж ирээд шууд хашаанд байсан буйдан дээр хэвтсэн. ******* архи хундагалж байгаад архи өгөхөд ******* нь “Хараа архи уухгүй” гэж хэлсэн. Тэгээд би , нарын хамт дэлгүүр рүү архинд явсан. Ойролцоогоор 20-30 минутын дараа ирсэн чинь хашаанд сууж байсан. Юу болсон бэ гэж асуухад *******, ******* нар хоорондоо зодолдоод цагдаа аваад явсан гэж хэлсэн. Би ахын гэрт архиа уугаад сууж байсан чинь Баярсайн цагдаагийн газраас ирлээ гэсэн. Түрүүн ******* нүүр рүү өшиглөөд миний доод үүдэн 2 шүд уначихлаа гээд 2 шүд хармаанаасаа гаргаж харуулсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь хуудас),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №312 дугаартай:
“1. гийн *******ы биед хоёр шүдний булгаралт, доод уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад бага хэмжээгээр нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 10% нөлөөлнө.
4. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 58-59 дэх хуудас),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №313 дугаартай:
“1. *******ийн *******ийн биед нэг шүдний нэгдүгээр зэргийн ганхалт, доод уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохигдох үйлдлээр үүсгэгдэнэ.
2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
4. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 63-64 дэх хуудас),
Х.*******ийн согтуурал шалгасан 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл ...”хувь тулсан”...(хавтаст хэргийн 20 дахь хуудас),
Д.*******ы согтуурал шалгасан 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл ...”4.44%”...(хавтаст хэргийн 40 дэх хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Х.*******, Д.******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Х.*******, Д.******* нь учирсан хохирол, хор уршигт бие биеэсээ мөнгөн төлбөр нэхэмжлээгүй бөгөөд цаашид гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Х.*******т 110 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 төгрөгөөр, Д.*******д 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр тус тус торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Х.*******, Д.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт гийн ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ийг 1.100 /нэг мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр, Д.*******ыг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******, Д.******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг тус тус даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******, Д.******* нар нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.*******, Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Х.*******, Д.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН