Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 ******* ын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, улсын яллагч *******  аймгийн Прокурорын газрын  хяналтын прокурор Э.Алтанцэцэг, хохирогч Н., түүний өмгөөлөгч Н.Очирбат, шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ид холбогдох эрүүгийн 233602035  дугаартай хэргийг  хянан хэлэлцэв.

                                   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******ийн *******, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* анд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* ын ******* дүгээр () багт оршин суудаг, *******   ын   шүүхийн оны дугаар сарын -ний өдрийн 2/ дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн .2 хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, ын өмчлөлийн 662 толгой малтай, суудлын  авто машин нэг, мотоцикль нэгтэй, жилийн орлого 10 сая төгрөг,  регистрийн дугаар: ПИ84**************13.

                                      Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч *******ийн ******* нь 2023 оны ******* дүгээр сарын 10-ны өдөр өдөр ******* аймгийн Манхан ын чиглэлд зорчиж явсан Э.ын эзэмшлийн автомашин дотор тухайн үед бий болсон хувийн таарамжгүй харилцааны улмаас Н.тай маргалдаж үснээс нь татаж гар, хөл хэсэгт гараараа цохиж, мушгиж эрүүл мэндэд нь баруун гуяны ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний булчингийн зөөлөн эдийн няцрал, хоёр далны хэсгийн зулгаралт, зүүн гарын алганы гадна дээд хэсгийн зулгаралт, баруун гарын 4 дүгээр хурууны 1 дүгээр үений гадна хэсгийн зулгаралт, 2 гарын бугалганы гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун гуяны ар дээд хэсгийн цус хуралт, баруун гуяны ар хэсгийн цус хуралт, баруун шилбэний гадна дээд хэсгийн цус хуралт, баруун хөлийн шилбэний урд дээд хэсгийн цус хуралтууд бүхий хөнгөн гэмтэл учруулсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

                      Нэг: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1. Гэмт хэргийн талаарх... ******* аймгийн Манхан ын Баянгол багийн нутаг дэвсгэрт надтай хамт явж байсан залуу цохиж зодлоо гэх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал)

2. Хохирогч Н.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... Наашаа явж байхад манай эмэгтэй найз Н.Мөнхсүлд, намайг зоддог Э.******* хоёр авсан архиа ууж байгаад над руу архи өгөхөөр нь “би уухгүй” гэж хэлснээс болж хэрүүл маргаан гарсан. Тухайн үед Э.******* бид хоёр машины хойд талын суудалд сууж явсан. Э.******* гэх залуу миний биед хүрч, үснээс татаж, намайг хэд хэдэн удаа цохисон. Тэр үед урд талын суудалд сууж явсан манай найз Н.Мөнхсүлд бид хоёрын орж салгаж жолоочийг зогс гээд зогсоосон. Машин зогссоны дараа Н.Мөнхсүлд хойд талын суудалд миний хажууд сууж, Э.*******ийг урд талын суудалд суулгасан. Намайг цагдаагийн газрын 7*******3102 дугаарын утсанд холбогдож дуудлага өгөх гэж байхад “чи дуудлага өгдөг хэн юм” гээд Э.******* урд талын суудлаас давж орж ирээд намайг цохих гээд дайрахад урдаас нь би өөрийгөө хамгаалж хөлөө жийхэд миний баруун талын хөлийг мушгиж дараад өчсөн. Тэр үед миний хөл аймаар их өвдсөн. Би тухайн үед дүү болох Н.Жамъянжав руу залгаж болсон асуудлын талаар хэлсэн. Тэгээд манай дүү цагдаад мэдэгдэж, эхнэрийнхээ хамт аймгийн төвөөс гарч над дээр ирсэн. Тухайн үед Манхан ын цагдаа нар ирээд бид нарыг аймгийн төв рүү авч явсан. Аймгийн төвөөс манай дүү, Манхан аас цагдаа нар ирэх хооронд Э.******* нь машинаас бууж зугтахаар нь бид хэд машинтай дагаад харж байгаад цагдаад хүлээлгэж өгсөн. Би гомдолтой байна. Миний биед гэмтэл учирснаас болж би 20 хоногийн ажлаа алдсан. Би зах дээр хувиараа бэлэн хувцас зардаг мөн түрээс төлдөг. Тэр асуудлаас болж би сэтгэл зүй бие махбод орлогоороо хохирсон хуулийн дагуу шийдвэрлэж, надад учирсан хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34, 37 тал),

3. Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Манхан ын гурван замын уулзвараас наашаа өнгөрөөд явж байхад Э.******* нь Н.д архи уу гэж шахсанаас болж тэр хоёр хэрэлдсэн. Э.*******, Н. хоёр хэрэлдээд аюул болоод байхаар нь манай найз охин Н.Мөнхсүлд тэр хоёрыг салгаж намайг зогс гээд зогсоож Э.*******ийг урд талын суудалд суулгаад өөрөө хойд талын суудалд Н.ы хажууд суусан. Тэгээд хөдлөөд явж байтал Н., Э.******* хоёр хэрэлдэж явж байгаад Н. арын суудалд сууж явж байгаад урд талын суудалд сууж явсан. Э.*******ийн урдаас хөлөө жийхэд Э.******* нь Н.ы баруун хөлийг нь барьж доош нь мушгиж дарснаас болж Н. дүү рүүгээ ярьж тэгээд удалгүй аймгаас дүү нь очиж, Манхан аас цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

4.Гэрч Г.Мөнхсүлдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Замд явж байгаад Э.*******,Н. хоёр хэрэлдэж, хоорондоо түлхэлцээд байхаар нь би тэр хоёрыг салгаж Э.*******ийг урд талын суудалд суулгаад би хойд талын суудалд Н.ы хажууд суусан. Тэгээд явж байтал Н., Э.******* хоёр үргэлжлүүлэн хэрэлдэж байгаад Э.******* нь урд талын суудлаас хойшоо дайрч босоод ирэхэд Н. нь урдаас нь хөлөө жийхэд Э.******* нь Н.ы баруун талын хөлөөс нь барьж, гутлыг нь тайлсан байсан. Тэгээд Н. уурлаж цагдаа руу дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 тал),

5. ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Д.Тогтохын 2023 оны ******* дүгээр сарын 17-ны өдрийн 332 дугаартай “...Н.ы баруун гуяны ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний булчингийн зөөлөн эдийн няцрал, хоёр далны хэсгийн зулгаралт, зүүн гарын алганы гадна дээд хэсгийн зулгаралт, баруун гарын 4 дүгээр хурууны 1 дүгээр үений гадна хэсгийн зулгаралт, 2 гарын бугалганы гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун гуяны ар дээд хэсгийн цус хуралт, баруун гуяны ар хэсгийн цус хуралт, баруун шилбэний гадна дээд хэсгийн цус хуралт, баруун хөлийн шилбэний урд дээд хэсгийн цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо. Н.ы биед учирсан дээрх гэмтлүүд нь "Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”... гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-21 дэх тал),

6.ПО69102914 дугаарын регистртэй, ******* ургийн овогт *******ийн ******* нь  ... ******* аймгийн ******* ын ******* дүгээр // баг оршин суудаг ... гэх  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 74 тал),

7.ПО69102914 дугаарын регистртэй, ******* ургийн овогт *******ийн *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 75 тал),

8.Шүүгдэгч Э.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын 2023 оны 05 дүгээр сарын 12-ны өдрийн 233602035 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 49-52 тал),

9. Яллагдагч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2023 оны ******* дүгээр сарын 10-ны өдөр ******* аймгийн Жаргалант ын Бичигт багийн 5-45 тоот хашаанд байх гэртээ байж байтал манай найз Э. над руу утсаар холбогдож “гараад ир уулзъя” гэж дуудахаар нь гэрээс гарахад Э. найз охин Н.Мөнхсүлдийн хамт манай гэрийн гадна машинтай ирсэн байсан. Машинд нь суусан чинь хэдүүлээ салхилъя гээд хөдөлсөн. Тэгээд Н.Мөнхсүлд тухайн үед нэг эмэгтэй найз руугаа утсаар холбогдож гэрээс нь очиж авсан. Улмаар бид дөрөв дэлгүүр орж нэг шил архи, ундаа ус аваад урагшаа модон овоо руу гарсан чинь Н.Мөнхсүлд гэх эмэгтэй “өлсөж байна хэдүүлээ Манхан орж хоол идье” гээд Манхан руу явсан. Манхан явах замд Н.Мөнхсүлд бид хоёр авсан нэг шил архийг хувааж ууж явсан. Манхан ын гурван замын уулзварт байх гуанзанд орж бид дөрөв хоол идчихээд цаашаа явж Манхан ын төв орсон. Сумын төвд очоод би Х.Цэнгэлсайхан гэх ахтай утсаар холбогдож байгаад гэрийнх нь гадна очиж уулзаж аймгийн төвөөс авсан нэг шил архины үлдэгдлийг хувааж уусан. Архи дууссаны дараа Х.Цэнгэлсайхан ах бид хэдийг дахиад хоолонд оруулж нэг шил архи авч Н.Мөнхсүлд тэр ах бид гурав хувааж уучихаад тэр ах /Цэнгэлсайхан/-ыг гэрт нь буулгаж бид дөрөв наашаа аймгийн төв рүү хөдөлсөн. Наашаа явж байхад Н.Мөнхсүлд, Н. хоёр маргалдаж байсан. Тухайн үед Э. машинаа бариад Н.Мөнхсүлд урд талын суудалд сууж, Н. бид хоёр хойд талын суудалд сууж явсан. Тэр үед нэлээн согтуу байсан болохоор болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд Н.тай хэрэлдэж байснаа санаж байна. Тухайн үед би машины урд талын буюу жолоочийн хажуу талын суудалд сууж явж байхад Н. ард талын суудлаас хөлөө урагшаа жийж миний нуруун тус газар өшиглөж авахаар нь би хөлийг нь барьж аваад мушгиж, доош нь дарсан. Өөр ямар нэгэн асуудал болоогүй.... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 тал),

10. Яллагдагч Э.*******ийн /ПО69102914/-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  (хавтаст хэргийн 64 тал)

11. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.ы өгсөн “...Миний бие эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй, гэрээр эмчилгээ хийлгэж, эм тариа уусан. Шүүгдэгч Э.*******оос хохирол, төлбөр 2205000 төгрөгийг гаргуулж авна. Би “Ялалт” зах дээр павилон түрээсэлж бараа зардаг. Эм тарианы үнэнд 85000 төгрөг, манай дүү Манхан аас очиж авахад бензиний зардалд 55000 төгрөг зарцуулсан. 20 хоногийн түрээсийн төлбөр 65000 төгрөг, сарын 100000 төгрөгний түрээс төлдөг. Би өрх толгойлсон эмэгтэй, гурван хүүхдийн хамт амьдардаг байгаа.  Мөн цаашид гарах  эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү ...” гэх мэдүүлэг,

12.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ийн өгсөн “...Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс тогтоосон бодит хохирлыг төлөх болно ...” гэх мэдүүлэг зэрэг болно.              

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх хууль зүйн дүгнэлт:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн ******* нь  2023 оны ******* дүгээр сарын 10-ны өдөр өдөр найз Э. болон түүний найз охин Н.Мөнхсүлд, мөн Н.Мөнхсүлдийн найз Н. нартай Э.ын авто машинтай салхинд гарч, Манхан ороод буцаж явах үедээ Э.******* нь Н.ыг “ архи уусангүй “ гэж маргалдаж түүний  үснээс нь татаж гар, хөл хэсэгт гараараа цохиж,  хөл, гарыг нь мушгиж эрүүл мэндэд нь баруун гуяны ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний булчингийн зөөлөн эдийн няцрал, хоёр далны хэсгийн зулгаралт, зүүн гарын алганы гадна дээд хэсгийн зулгаралт, баруун гарын 4 дүгээр хурууны 1 дүгээр үений гадна хэсгийн зулгаралт, 2 гарын бугалганы гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун гуяны ар дээд хэсгийн цус хуралт, баруун гуяны ар хэсгийн цус хуралт, баруун шилбэний гадна дээд хэсгийн цус хуралт, баруун хөлийн шилбэний урд дээд хэсгийн цус хуралтууд бүхий гэмтэл  учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Хохирогч Н.ы биед учирсан ... баруун гуяны ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний булчингийн зөөлөн эдийн няцрал, хоёр далны хэсгийн зулгаралт, зүүн гарын алганы гадна дээд хэсгийн зулгаралт, баруун гарын 4 дүгээр хурууны 1 дүгээр үений гадна хэсгийн зулгаралт, 2 гарын бугалганы гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун гуяны ар дээд хэсгийн цус хуралт, баруун гуяны ар хэсгийн цус хуралт, баруун шилбэний гадна дээд хэсгийн цус хуралт, баруун хөлийн шилбэний урд дээд хэсгийн цус хуралтууд бүхий гэмтэл нь шинжээч эмч Д.Тогтохын  2023 оны ******* дүгээр сарын 17-ны өдрийн 332 дугаартай дүгнэлтээр гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаардаг болох нь тогтоогдсон.

3. Шүүгдэгч Э.******* нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.ы гар, хөл хэсэгт цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж дээрх ... баруун гуяны ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний булчингийн зөөлөн эдийн няцрал, хоёр далны хэсгийн зулгаралт, зүүн гарын алганы гадна дээд хэсгийн зулгаралт, баруун гарын 4 дүгээр хурууны 1 дүгээр үений гадна хэсгийн зулгаралт, 2 гарын бугалганы гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун гуяны ар дээд хэсгийн цус хуралт, баруун гуяны ар хэсгийн цус хуралт, баруун шилбэний гадна дээд хэсгийн цус хуралт, баруун хөлийн шилбэний урд дээд хэсгийн цус хуралтууд... бүхий “хөнгөн” гэмтлийг учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

4. Шүүгдэгч Э.******* нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.ы гар, хөл хэсэгт цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... баруун гуяны ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний булчингийн зөөлөн эдийн няцрал, хоёр далны хэсгийн зулгаралт, зүүн гарын алганы гадна дээд хэсгийн зулгаралт, баруун гарын 4 дүгээр хурууны 1 дүгээр үений гадна хэсгийн зулгаралт, 2 гарын бугалганы гадна хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун гуяны ар дээд хэсгийн цус хуралт, баруун гуяны ар хэсгийн цус хуралт, баруун шилбэний гадна дээд хэсгийн цус хуралт, баруун хөлийн шилбэний урд дээд хэсгийн цус хуралтууд... бүхий “хөнгөн” гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Э.*******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэгт ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

5. Мөн шүүгдэгч Э.******* түүний өмгөөлөгч нар нь  хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

6. Иймд шүүгдэгч Э.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

7. Шүүгдэгч нь  архи согтууруулах ундаа хэрэглэсэн, бусдыг хүндлэхгүй байдал нь  гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон.

   Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Шүүгдэгч Э.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

3.Шүүгдэгч Э.******* нь өмнө ******* ын   шүүхийн оны дугар сарын -ний өдрийн 2/ дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн дугаар зүйлийн .2 хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж  байсан нь  “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” (хавтаст хэргийн 64 тал) баримтаар тогтоогдож байна.

4.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Н.Буяннэмэхийн өгсөн ...Миний хадам ах бол хүнтэй зөв боловсон харьцдаг, хүнд муу санадаггүй тусархаг зантай хүн. Тэрээр шатар сайн тоголдог. Э.******* ах хааяа нэг архи уудаг, бусдаар байнга уугаад байдаггүй, архи уухад ямар нэгэн муу зуршил байхгүй. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Ар гэрийн ахуй амьдралын хувьд боломжийн. Хөдөө мал маллаж амьдардаг /хэргийн 79 дүгээр хуудас/, ...  гэх мэдүүлэг, гэрч  Э.Отгонбаатарын өгсөн ... Манай ах Э.******* нь төлөв даруу, найрсаг, хамт олон зантай. Хүнтэй хэрүүл маргаан хийдэггүй, уурлаж уцаарлаад байдаггүй, ******* ын багт малчин, мөн хувиараа бизнес хийдэг ...  гэх мэдүүлэг,

ПО69102914 дугаарын регистртэй, ******* ургийн овогт *******ийн ******* нь ...******* аймгийн ******* ын 4 дүгээр // багт оршин суудаг, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 74 тал) зэрэг баримтууд авагдсан байна.

5.Шүүгдэгч Э.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх  нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

6. Шүүгдэгч Э.*******ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа, шүүхээс тогтоосон бодит хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг  шүүгдэгчийн  хувийн байдлыг харгалзан  улсын яллагчаас шүүгдэгч Э.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн  зуун нэгжтэй тэнцэх хэмжээний есөн зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх дүгнэлт гаргасан  тул түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ид есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний есөн зуун мянган төгрөгөөр  торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ид оногдуулсан 900000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 хэсэг заасан... ялтан торгох ялыг  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Э.*******ид тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын  талаар:

1.  Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогч Н. нь 20 хоногийн түрээсийн төлбөр 65000 төгрөг,  Манхан аас өөрийн дүү Н.Жамъянжав  нь машинаар очиж авсан бензиний үнэ 55000 төгрөг, 20 хоногийн хугацаанд олох байсан орлого өдрийн 100000 төгрөгөөр тооцож 2000000 төгрөг,  эм тарианы зардалд 85000 төгрөг  нийт  2205000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж,  шүүхийн хэлэлцүүлэгт “Ялалт” БМ Захтай  2023 оны дүгээр сарын -ний өдөр байгуулсан  “сар бүр  түрээсийн төлбөр 100000 төгрөг төлдөг” гэх түрээсийн гэрээ ирүүлсэн байх тул 20 хоногийн хугацаанд төлөгдөх  түрээс 65000 төгрөг, мөн хохирогчийг ******* аймгийн Манхан аас очиж авчрахад зарцуулсан дүү Н.Жамъянжавын авто  машины бензиний зардал 55000 төгрөг, бүгд 120000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй.

 Мөн  хохирогч Н. нь Ялалт зах дээр бараа зарж  өдөр  бүр 100000 төгрөг олдог гэсэн үндэслэлээр өөрийн ХААН банкны 5845306282 дугаартай дансны  2023 оны сарын - ний өдрөөс 2023 оны 06 сарын 22- ны өдөр хүртэл  хуулгыг ирүүлсэн боловч өдөр бүр 100000 төгрөгний  орлого олдог эсэх нь эргэлзээтэй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1, 505.2 хэсэгт заасан... Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлгогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөрийг шаардах эрхтэй ... гэх хуулийн  шаардлагад нийцүүлж, шүүгдэгчээс хохирогчийн 20 хоног ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрийг Үндэсний хороооноос хөдөлмөрийн  хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө буюу сард 550000  төгрөг  гэж тогтоосон тогтоолын заалтаар тооцож, 20 хоногийн нөхөн нөхөн төлбөр 352000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

2.Иймд  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1,505.2 хэсэгт зааснаар  шүүгдэгч Э.*******оос 472000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.д олгож, илүү нэхэмжилсэн 1733000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Н. нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

  3.Шүүгдэгч Э.*******ид холбогдох эрүүгийн 233602035 дугаартай  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

4.Шүүгдэгч Э.*******ид шүүхээс торгох ял шийтгэсэн тул  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг,  36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ...  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний есөн зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ид оногдуулсан 900000 / есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн 233602035 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2   хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******оос 472000 (дөрвөн зуун далан хоёр мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Н.д олгож, нэхэмжлэлийн зөрүү 1733000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Н. нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч Э.*******ид тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Э.*******ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ЦЭЦЭГМАА