Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б., улсын яллагч Б.Батцоож, хохирогчийн өмгөөлөгч Д., шүүгдэгч Э.******* түүний өмгөөлөгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсгийн .1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******эд холбогдох эрүүгийн 3600000034 дугаартай, 178/0/0/Э индекстэй хэргийг 03 оны 05 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч 03 оны ******* дугаар сарын 0-ны өдөр хянан хэлэлцэв.

                                Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, *******-ийн ******* аймаг дахь дугаар ийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ******* аймгийн сумын багийн 1-4 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  аминдаа оногдсон хөрөнгөгүй, ******* ургийн овогт *******ийн *******, регистрийн дугаар: ПЮ06*******10

                        Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь 0 оны 09 дүгээр сарын *******-07-нд шилжих шөнө ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 55-3 улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгсэлд сууж явсан Д.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн 0 оны 09 дүгээр сарын 6-7-нд шилжих шөнө ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт Д.г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт: Хэрэгт мэдүүлэг өгсөн байгаа учраас дахин мэдүүлэг өгөхгүй гэсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагаанд Д. хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ ...Би 0 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр орой 1 цагийн үед гэртээ байж байгаад найз Э.Алтайгийн дугаарлуу залгаад хаана байгаа талаа асуухад гэртээ байна гэхээр нь би Э.Алтайг хоёулаа “Итгэл” баар орохуу гэж тэгье гэхээр нь би өөрийн ах Чимбатаар Э.Алтайгийн гэрт хүргүүлсэн.  Тэгээд би найз Э.Алтайгийн хамт Итгэл баар цагийн үед орж суусан. Тэнд байж байхад залуу суудал байхгүй байна хамт суухуу гэхээр нь тэг тэг гэж хэлээд нэг ширээнд суугаад танилцсан. Баар хаах болоод бид хоёр гараад харих гээд явж байхад нөгөө хоёр залуу та хоёрыг хүргээд өгье гээд байхаар нь за тэг гээд машинд нь суугаад явсан. Явж байх замдаа тэр хоёр залуу ганц хоёр пиво уухуу гэж бид хоёроос асуусан тэгэхээр нь за тэгье гэж хэлээд тэр хоёр залуу Энэрэлт наран дэлгүүрээс Сэнгүр нэртэй пиво аваад гарч уухаар болоод тэнд очиж уухад сэрүүхэн байсан болохоор бид хоёр төв орж дулаахан газар ууя гэхэд нөгөө хоёр залуу тэгье гээд аймаг орж ирээд Well буудалд 1 өрөө аваад 4-үүлээ орж пиво уусан. Тэгээд авсан пивоо ууж дуусаад би найз Алтайгийн хамт харих гээд буудлаас гараад явж байхад машин барьж байсан залуу буудалда хоцроод хажууд нь явсан залуу араас гарч  ирээд та хоёрыг гэрт чинь хүргээд өгье  гээд бид хоёрыг дагуулаад 6 дугаар хажууд явж байхад буудалд үлдсэн залуу тээврийн хэрэгсэлтэйгээ ирээд манай найзыг авч явах гэхэд зугтаагаад явчихсан. Тэр үед тээврийн хэрэгсэлтэй залуу араас хөөгөөд явсан. Би нөгөө залуугаар хүргүүлэх гээд засмал зам дагаа алхаж байхад бид хоёрын араас машинтайгаа ирээд намайг арын суудал руу хүчээр суулгаад хөдөлсөн. Би тээврийн хэрэгсэл дотор суугаад явж байхад намайг тэр жолооч татаж буулгаад ална гэж хэлээд гар хөлөөрөө миний толгой, бие хэсэг рүү цохиж байсаныг санаж байна ... гэх мэдүүлэг / хэргийн 71-7 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн -р хуудас/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 3-9-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 10- 16-р хуудас/

Шүүгдэгч *******ийн *******ийн согтолт тодорхойлсон...0.50 хувьтай...гэх тэмдэглэл / хэргийн 74-р хуудас/

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...0 оны 09 дүгээр сарын *******-ны орой Э.******* бид хоёр бааранд ороод пиво аваад ууж байгаад эмэгтэйтэй танилцсан. Баар хаагаад бид 4 гадагш гарч дэлгүүрээс .5 литрийн ширхэг Сэнгүр пиво аваад руу очиж ууж байгаад тэр хоёр эмэгтэй хүйтэн байна гэхээр нь буцаж аймгийн төв рүү орж ирээд Вэйл нэртэй буудалд өрөө авч ороод үргэлжлүүлж уусан. Шөнө 04 цагийн үед тэр хоёр эмэгтэй харилаа гээд гарахаар нь би хүргэж өгөх гээд гарсан.Удалгүй Э.******* араас машинтайгаа ирээд нэг эмэгтэйг нь машинд суучих “хүргээд өгье” гэхэд суухгүй болохоор нь хүчээр суулгасан, нөгөө эмэгтэй нь харилаа гээд явчихсан.Гол руу явж байхдаа Э.******* их хурдтай явж байсан. Их гүүр гараад машин дайвалзах шиг болоод замын хажуу тал руу гарчихсан. Бид гурав машинаас буугаад ирэхэд Э.*******ийн хамар амнаас цус гарчихсан, ард сууж явсан эмэгтэй “мөр өвдөөд байна” гээд мөрөө бариад байсан.Тэр эмэгтэй нөгөө найз эмэгтэй рүүгээ залгаад ярьж байснаа “цагдаад мэдэгдэнэ” гэхэд Э.******* утсыг нь булааж аваад хоорондоо маргаж байсан...Би зам руу гарч цагдаагийн газарт дуудлага өгсөн...”гэх мэдүүлэг / хэргийн -3-р хуудас/

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...шөнө 01 цаг өнгөрөөд Д. бид хоёр буудлаас гараад Номингийн тэнд алхаж байтал нэг залуу нь араас ирээд хүргээд өгье гээд бид гурав алхаад 6 дугаар тэнд явж байтал нөгөө үлдсэн залуу нь машинтайгаа араас ирээд намайг суучих хүргээд өгье гэхээр нь би “ манай гэр ойрхон байгаа, би алхаад харьчихна” гээд зугтаад гэр лүүгээ явсан. Гэртээ ирчихээд Д.гийн утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан.Хэд хэдэн удаа залгахад нэг эрэгтэй хүн аваад “танай найзыг чинь гэрийнх нь гадаа аваад ирчихсэн байна, та хаана байна” гэхээр нь “би гэртээ байна” гэж хэлэхэд “ таны хаана байгааг мэдэж байна, та цагдаа дээр байгаа” гэж хэлээд утсаа тасалсан. Маргааш өглөө нь цагдаагаас яриад надад болсон явдлыг хэлсэн..”. гэх мэдүүлэг / хэргийн 5-6- р хуудас/

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч / хэргийн 8-9-р хуудас/ Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн /Э.*******/ лавлагаа мэдээлэл / хэргийн 30-р хуудас/ Мөрдөгчийн магадлагаа / хэргийн 31-р хуудас/

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 0 оны 09 дүгээр сарын 1-ны өдрийн 73 дугаартай...Э.*******ийн биед дээд уруулын дотор дунд хэсгийн шарх, нүдний алимны доод хэсгийн цус хуралт, дээд уруулын дотор дунд хэсгийн цус хуралт, дээд уруулын гадна дунд хэсгийн зулгаралт, хамар дээд уруул, зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 34-35-р хуудас/

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 0 оны 09 дүгээр сарын 1-ны өдрийн дугаартай...Б.гийн биед баруун шилбэний урд дунд хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх шинжээчийн дүгнэлт / хэргийн 38-39-р хуудас/

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 0 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай...Д.гийн биед эрүү ясны ооч хэсэгт зөрөөтэй далд хугарал, доод эгнээний 31,3-р шүдний булгарч уналт, 4-р шүдний сулрал, буйланд шарх,зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга ясны толгой хэсэгт сэлтэрсэн далд хугарал,зөөлөн эдийн няцрал, баруун хацар,шанаа,зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал, зүүн эгэм, баруун бугалга, баруун бөөр, ташаа, хэвлийн баруун,зүүн гуя,умдаг хэсэгт тус бүр цус хуралт,зөөлөн эдийн няцрал, зүүн чих, зүүн дал, нуруунд тус бүр зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 43-45-р хуудас/

Хохирогч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”...тээврийн хэрэгсэлтэй залуу нь бид гурвын араас хүрч ирээд манай найзыг хүргээд өгье гэхэд манай найз зугтаад явсан. Би нөгөө залуутай хамт гэр лүүгээ алхаж байтал тээврийн хэрэгсэлтэй залуу бид хоёрын хажууд ирээд намайг хүчээр машиндаа суулгаж аваад явсан. Замдаа тэр залуу “та хоёрыг алаад хаячихъя“ гээд байсан.Машин маш хурдтай явж байсан. Нэг ухаан ороход машин замаас гараад зогсчихсон байсан.Жолооч залуу намайг машинаас татаж буулгаад “ална” гэж хэлээд гар хөлөөрөө миний толгой бие хэсэг рүү цохиж байсныг санаж байна.Хэсэг хугацааны дараа ухаан ороход миний хажууд намайг хүргэж өгөхөөр явж байсан залуу байж байхаар нь “би үхэх гээд байна, цагдаад мэдэгдээд өгөөч” гэхэд “ за эгчээ”гээд цагдаад мэдэгдсэн...гэх мэдүүлэг / хэргийн 71-7-р хуудас/

Э.*******ийн согтолт тодорхойлсон”...0.50 хувьтай...” гэх тэмдэглэл /хэргийн 74- р хуудас/ Д.гийн согтолт тодорхойлсон”...1.36 хувьтай...”гэх тэмдэглэл /хэргийн 75-р хуудас/

Шүүгдэгч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би машиндаа нэг эмэгтэйг нь хүчээр суулгаад гол гарахаар явж байхдаа машинд хүчээр суулгаснаас болоод бид хоорондоо маргалдсан. Би тэр үед тээврийн хэрэгслээ бариад маш хурдтай явсан.100 км/цагийн хурдтай явж байсан.Нэг мэдэхэд машин жолоодлогоо алдаад замын хажуу тал руу орсон. Бид гурав машинаас буухад хамт явсан эмэгтэй “миний гар хүзүү гэмтлээ,одоо цагдаад мэдэгдэнэ” гээд хамт явсан эмэгтэй рүүгээ залгахаар нь утсыг нь хүчээр булааж аваад маргалдсан. Тэр үед би айж сандраад бухимдалтай байсан болохоор тэр эмэгтэйгийн шанаа хэсэг рүү нь гараараа цохисон.Тэр үед Б. намайг салгах гээд оролдоод салахгүй болохоор цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.Би Д.г цохисон,биеийн аль хэсэгт юугаар хэдэн удаа цохисноо санахгүй байна...гэх мэдүүлэг /хэргийн 169-170-р хуудас/ зэрэг баримтуудыг шижнлэн судалсан болно.

Шүүгдэгч Э.*******ийг хохирогч Д.г зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ. Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” мөн хуулийн дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэмтлийн зэргээр тодорхойлогдог бөгөөд шинжээчийн үндэслэл бүхий дүгнэлтээр гэм буруутай эсэхийг тогтооход шүүхийн шийдвэрийн үндэслэл болдог учиртай.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд ”Шүүхийн шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, төрийн эрх бүхий байгууллагын хүсэлтээр” шүүхийн шинжилгээ хийгддэг. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргаж, гарын үсэг зурна.” гэж заасан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн дахь хэсгийн .-т зааснаар хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоохоор заавал шинжилгээ хийлгэхийг шаардахаар хуульчилсан. Гэтэл хохирогч Д....Э.******* миний зүүн нүд рүү цохисон, баруун ташаа хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн, зүүн талын чихний ар тал руу гараараа цохисон, хэвлий хэсэг рүү хөлөөрөө цохисон, зүүн талын хөл рүү хөлөөрөө өшиглөсөн...гэх мэдүүлэг,

гэрч Б.гийн: “...би бие засчихаад ирэхэд Э.*******, нөгөө эмэгтэйн мөр рүү гараараа нэг удаа цохисон, Бид гурав машинаас буугаад ирэхэд Э.*******ийн хамар амнаас цус гарчихсан, ард сууж явсан эмэгтэй “мөр өвдөөд байна” гээд мөрөө бариад байсан” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Э.*******ийн:”...би Д.г цохисон, биеийн аль хэсэгт юугаар хэдэн удаа цохисноо санахгүй байна...”гэх мэдүүлгүүд өгсөн хэдий ч хохирогч Д.гийн биед учирсан гэмтлийг зам тээврийн ослоос учирсан уу эсвэл Э.*******ийн зодсон гэх үйлдлээс учирсан уу гэдгийг ялгаж тогтоогоогүй бөгөөд энэ талаар шинжээчийн дүгнэлт гараагүй зөвхөн шинжээчээс авсан мэдүүлгээр прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г мөрдөн шалгах ажиллагаагаар ялгаж тогтоогоогүй байна гэж үзлээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Мөрдөгч, прокурор, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нотлох баримтыг тодорхойлсон” бол дахь хэсэгт “... шинжээчийн дүгнэлтийг...” баримтат мэдээлэлд хамруулсан байдгийг дурдах нь зүйтэй.

Тухайн зам тээврийн осол хэргийн үед Э.*******ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан шинжээчийн 0 оны 09 дүгээр сарын 73 дугаартай дүгнэлтээр мөн тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан гэрч Б.гийн биед гэмтэл учирсан бөгөөд энэ гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь шинжээчийн дугаартай дүгнэлтүүдээр, харин Д.гийн биед биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн 0 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.******* нь 0 оны 09 дүгээр сарын 6-7-нд шилжих шөнө ******* аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 55-3 улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.гийн биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Тухайн үед шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь 0 оны 09 сарын 07-ны өдөр “0.50” хувийн, хохирогч Д. “1.36”хувийн согтолттой гэх согтуурал шалгасан тэмдэглэлээр тогтоогдсон ба шүүгдэгч Э.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д “согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”, 1.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна“, 1.4-д ”Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80км, тууш замд цагт 100 кмээс хэтрүүлэхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчсөн мөрдөгчийн магадлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хурд хэтрүүлэн явснаас замаас гарч зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас хохирогч Д.гийн биед хүндэвтэр гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой байна. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч Д.гийн мэдүүлэг, гэрч Б., Б. нарын мэдүүлэг, жолоочийн согтолт тодорхойлсон тэмдэглэл, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэч Э.******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Д.гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн, хөдөлгөөнд аюул саад тулгарах үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй, хурд хэтрүүлсэн зэрэг байдал нь гэмт хэргийн шалтгаан нөхцөл болсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 3-д заасан болгоомжгүй гэмт хэрэг боловч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь санаатай гэмт хэрэгт тооцогдоно.

Иймд шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсгийн .1-д заасан согтуурсан үедээ, Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.******* согтуурсан үедээ, Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тус тус тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Э.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл: Шүүгдэгч Э.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 17-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.*******ийн хувийн байдлын талаар гэрч Д.гөгсөн...Э.******* эцэг эхээс дөрвүүлээ,айлын отгон хүүхэд, зан ааш сайтай, хүнтэй боловсон харьцдаг, хүний үгнээс гардаггүй, их дугаар эд сурч байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 91-р хуудас/ Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Э.******* нь хтусархуу, сэргэлэн ухаантай, зан ааш сайтай,эелдэг даруу, сурлага сайтай оюутан байгаа юм.... гэх мэдүүлэг / хэргийн 95-р хуудас/,

Э.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа,******* аймгийн сумын багийн Засаг даргын тодорхойлолт, суурь боловсролын гэрчилгээ, шагнал урамшуулал зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Э.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн .1-д зааснаар согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 0 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 100000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйл үгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих гэх санал,дүгнэлт гаргав.

Хохирогчийн өмгөөлөгч Д. шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Д.гийн хувьд эрүүгийн хариуцлагын хувьд саналгүй,.Гэмт хэргийн улмаас эрүү хугарсан, хадаасаа Улаанбаатар хотод очиж авахуулна, мөн шүд хийлгэнэ. Тийм учраас цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх санал, тайлбар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгчийн хувьд хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Хохирол төлбөрөө төлсөн, хохирогчид эмчилгээний тусламж үзүүлсэн, өөрөө оюутан. Хохирогчийн хохирлоо жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхэд татгалзах зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчаас санал болгосон торгуулийн хэмжээг багасгаж оногдуулж өгнө үү, хохирогчид цаашид гаргах хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа” гэх санал, тайлбар,

Шүүхээс: Шүүгдэгч Э.*******ийг согтуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсгийн .1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул, шүүгдэгч Э.*******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, улсын яллагчийн болон өмгөөлөгч нарын саналыг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсгийн .1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 жил ******* сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100000 төгрөгийн торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 100000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар хувь тэнцүүлэн хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгчид тайлбарлаж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийг хасах, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ял, торгох ялын биелэлтэд тус тус хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь 0 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч Д.гийн шүүхэд гаргасан хүсэлтэнд “...шүүгдэгчийн зүгээс нийтдээ 4.50.000 төгрөгний хохирол төлсөн, цаашид гарах хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэх хүсэлт гаргасныг үндэслэн, шүүгдэгч Э.*******ээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүйд тооцож, хохирогч нь эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн цаашид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36., 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ..., Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсгийн .1-д заасан ...согтуурсан үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсгийн .1-д зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жил ******* /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  нэг сая хоёр зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид Э.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 100000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн дахь хэсгийн .1-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 0 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жил ******* /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнийг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.  

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 4.50.000 төлсөн болохыг дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******эд оногдуулсан 100000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.*******эд оногдуулсан тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийг хассан, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, торгох ялын биелэлтэд тус тус хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

7. Шүүгдэгч Э.*******эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тооцсугай.

8. .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.*******эд мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.