Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х банк ХХК-ний Дорноговь салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорноговь аймаг Өргөн сум 4 дүгээр багт оршин суух, Б овогт Т.Б,

Хариуцагч: Дорноговь аймаг Өргөн сум 4 дүгээр багт оршин суух, Г овогт Ж.Н нарт холбогдох

“Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл 20,585,093 төгрөг, хүү 2,524,749 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,819 төгрөг нийт 23,178,661 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч Т.Б, Ж.Н, нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК-ний Дорноговь салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Т.Б, Ж.Н нар нь тус банкны Өргөн тооцооны төвөөс 2018 оны 10-р сарын 15-ны өдөр ЗГ/201843977272 тоот зээлийн гэрээ байгуулан 22,000,000 /хорин хоёр сая/ төгрөгийн зээлийг сарын 1.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлого, угаалгын машин 1, хөргөгч 1, шкаф 1, зурагт 1, хөлдөөгч 1 ширхэг зэргийг тус тус барьцаалан зээл авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1,597,059 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,358,113 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,879 төгрөг, нийт 2,963,050 төгрөгийн төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч 286 хоног зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банкны зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2018 оны 10 дугаар сарын 15-ны ЗГ/201843977272/ тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах, үндсэн зээл 20,585,093 төгрөг, хүү 2,524,749 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,819 төгрөг нийт 23,178,661 нэхэмжилж байна. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд: “... Нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байна. Иргэн Т.Б, Ж.Н нар нь тус банкны Өргөн тооцооны төвөөс 2018 оны 10 сарын 15-ны өдөр ЗГ/201843977272 тоот зээлийн гэрээ байгуулан 22,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлого, угаалгын машин 1, хөргөгч 1, шкаф 1, зурагт 1, хөлдөөгч 1 ширхэг зэргийг тус тус барьцаалан зээл авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1,597,059 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,358,113 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,879 төгрөг, нийт 2,963,050 төгрөгийн төлсөн. Зээлдэгч нар нь гэрээний дагуу зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч 286 хоног зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөөгүй. Иймд банк 2018 оны 10 дугаар сарын 15-ны ЗГ/201843977272/ тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл 20,585,093 төгрөг, хүү 2,524,749 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,819 төгрөг нийт 23,178,661 төгрөгийг гаргуулах, зээлийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж хүсч байна. Зээлээ төлөх талаар хариуцсан эзийн засагч олон удаа утсаар ярьж уулзаж байсан. 12 сарын дотор төлүүлэх арга хэмжээ авахаар удирдлагаас үүрэг өгсөн учраас энэ хүмүүсийн яриад байгаа шиг эвлэрэх боломжгүй...” гэжээ.

Хариуцагч  Т.Б шүүх хуралдаанд: “...Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрч байна. 23,178,661 төгрөгийг төлнө. Миний бие нь хүүхэд төрүүлээд зээлээ төлж чадахаа больсон. Банк зээлээ төлөх талаар утсаар болон биеэр уулзаж байсан. 2019 оны 03 сараас зээлээ төлж чадаагүй нь үнэн. Сар бүр 50,000 төгрөг төлөхөөр тохиролцож хэдэн сар төлсөн. Нөхөр маань ажилтай боловч бас цалингийн зээлтэй. Зээлээ төлөөд цаана нь 200,000 төгрөг илүү гардаг боловч гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулдаг. Ажилдаа орох хүртлээ сар бүр 100,000 төгрөгийг төлөөд ажилдаа орохоороо зээлээ хэсэгчлэн төлөх хүсэлттэй байна. Барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй. Учир нь нүүхэд шкаф, зурагт маань нүүхэд эвдэрсэн...” гэв.

Хариуцагч Ж.Н шүүх хуралдаанд: “...Миний бие ганцаараа ажил хийж ам бүлээ тэжээдэг. Эхнэр маань ажилдаа ороод төлөх боломжтой. Эхнэр ажилд ортол сар бүр 100,000 төгрөгийг төлөх хүсэлттэй байна. Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг зөвшөөрч байна. 23,178,661 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК-ны Дорноговь салбар нь хариуцагч Т.Б, Ж.Н нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 20,585,093 төгрөг, хүү 2,524,749 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,819 төгрөг нийт 23,178,661 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т.Б, Ж.Н нар нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 20,585,093 төгрөг, хүү 2,524,749 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,819 төгрөг нийт 23,178,661 төгрөг төлөх талаар маргаагүй, харин зээлийн төлбөрийг бүхэлд нь төлөх боломжгүй, сар бүр 100,000 төгрөгөөр төлж, Т.Б ажилдаа орохоор хэсэгчлэн төлж  барагдуулана, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрөөгүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х банк ХХК-ны Дорноговь Өргөний салбартай хариуцагч Т.Б, Ж.Н нар нь 2018 оны 10 сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 22,000,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай жилийн 16,8 хувийн хүүтэйгээр, зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлого, угаалгын машин 1, хөргөгч 1, шкаф 1, зурагт 1, хөлдөөгч 1 ширхэг зэргийг тус тус барьцаалан аваад зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2019 оны 02 сарын 02-ны өдөр хүртэл, мөн 2019 оны 08 сараас 10 хүртэл сар бүр 50,000 төгрөг төлсөн ба үндсэн зээлд 1,597,059 төгрөг, хүү 1,358,113 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,879 төгрөг, нийт 2,963,050 төгрөгийг төлсөн, 2019 оны 03 сарыг 02-ны өдөр төлөх ёстой байснаас хуваарийн дагуу зээлийг төлөөгүй гэрээ зөрчигдсөн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлээ төлөх талаар шаардаж байсан тэмдэглэл, зохигчдын тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.   

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 сарын 02-ны өдөр дуусахаар боловч хариуцагч нар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрч маргаагүй бөгөөд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч зээлийн гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд зээлийн гэрээний 6.1-т гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын буюу банкны санаачилгаар гэрээг цуцлах нөхцөлийг заасан байх бөгөөд 6.1.1-т “...Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй...” гэж заасны дагуу банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг цуцлах эрхтэй гэж үзнэ.

Зээлдэгч Т.Б, Ж.Н нар нь зээлийн гэрээний 4.2.2, 4.2.11-т “зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу зээл, зээлийн хүүг 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төлөх атал төлөөгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байх бөгөөд энэ талаар зээлдүүлэгч удаа дараа зээлийн төлбөрийг шаардаж байсан талаар зохигчид маргаагүй ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, зээлээ төлөх талаар шаардаж байсан тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулж байсан гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд зээлийн гэрээний 4.2.2, 4.2.11 дэх заалтуудыг зөрчиж, гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл бий болсон байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч “үүргийг ялимгүй зөрчсөн” гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцлах эрхтэй бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээл 20,585,093 төгрөг, хүү 2,524,749 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,819 төгрөг нийт 23,178,661 төгрөг нэхэмжилж байгаа гэснийг хариуцагч нар үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү болон хугацаа хэтэрсэн хоногийн талаар маргаагүй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Дорноговь салбар хариуцагч нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

Иймд Х банк ХХК-ийн Дорноговь салбарын Т.Б, Ж.Н нартай байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ201843977272 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Т.Б, Ж.Н нараас зээлийн гэрээний дагуу гэрээний үүрэг үндсэн зээл 20,585,093 төгрөг, хүү 2,524,749 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,819 төгрөг нийт 23,178,661 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэлээ. 

Хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй гэж маргаж байх боловч нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Дорноговь салбар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч нартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, угаалгын машин 1, хөргөгч 1, шкаф 1, зурагт 1, хөлдөөгч 1 ширхэг зэргийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж заасны дагуу нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байна. Иймд хариуцагч нар нь зээлийн төлбөрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Дорноговь салбар хариуцагч Т.Б, Ж.Н нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Т.Б, Ж.Н нараас үндсэн зээл 20,585,093 төгрөг, хүү 2,524,749 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,819 төгрөг нийт 23,178,661 төгрөгийг гаргуулан Х банк ХХК-ийн Дорноговь салбарт олгосугай.

2. Монгол Улсын Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар хариуцагч хариуцагч Т.Б, Ж.Н нар зээлийн төлбөрийн үүргээ сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох угаалгын машин 1, хөргөгч 1, шкаф 1, зурагт 1, хөлдөөгч 1 ширхэг зэргийг дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273,844 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.Б, Ж.Н нараас 273,844 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Дорноговь салбарт олгосугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Б.Н