Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А., улсын яллагч аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М., хохирогч Н., шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Н. нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2336000900112 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******ын *******, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, **************-д барилгын чны ажилтай, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт аймгийн сумын ******* дугаар () багийн 7-******* тоотод оршин суудаг, сарын өрхийн орлого-2000000 төгрөг, суудлын автомашин-1, гэр нэгийн хөрөнгөтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ХД83**************13.

                                   Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******ын ******* нь аймгийн сумын багийн 7-******* тоотод Н.ыг түлхэн унагаж биед нь халдсаны улмаас газарт унаж толгойн их тархины зүүн, баруун тал бөмбөлөгийн чамархайн дэлбэнгийн  хатуу хальсан  доорх зайд  цус, дагзны баруун хэсгийн хуйханд  зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэг:Шүүгдэгчийн гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Х.гээс гаргасан “ сумын багийн 07-******* тоот хашаанд А.******* нь согтуугаар бусдын биед халдсан” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж гаргасныг 2023 оны 02 дугаар сарын 27-ны 20 цаг 00 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэх ...  тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дугаар хуудас);

1.2. Хэргийн газрын үзлэг хийсэн  ... “хэрэг учрал болсон гэх газар нь аймгийн сумын багийн 7-******* тоот хашаанд  болсон байв. Уг хашаа ертөнцийн зүгээр урт зүгт харсан, модон банзан  хашаатай төмөр цэнхэр өнгийн даамантай  /гадагш онгойдог/ уг дамангийн модон дээр  Т-7, №******* гэсэн бичиглэлтэй,  /хаягтай/ уг хаалгаар дотогш хашаа руу ороход хашааны гол хэсэгт урд зүгт харсан цагаан өнгийн хаалгатай 2 ширхэг цонхтой цайвар цагаан өнгийн гурвалжин дээвэртэй улаан тоосгон  байшин нь шар өнгийн /эд зүйлээр/ гадарласан үүд хэсэгтээ улаан цоохор өнгийн хивс дэвссэн эсгий монгол гэр байв. Уг гэрийн үүд хэсгээс байшингийн булан хүртэл битүү үргэлжилсэн цемент нь шалтай гэрийн буйр  байшингийн хундаам, задгай  байв. Уг цемент нь ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй, уг хашаа нарийн хайргатай, хатуу гадаргуутай  байв  ...гэх тэмдэглэл, гэрэл зургийн хамт (хавтаст хэргийн 25-29 дүгээр хуудас);

1.3 аймаг дахь Шүүх  шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн 250 дугаартай ... Н.ын биед гэмтэл учирсан байна. Н.ын биед толгойн их тархины зүүн, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх зайд цус, дагзны баруун хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Н.ын биед учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь цаашид ерөнхий  хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. Н.ын биед учирсан дээрх гэмтэл нь цаг хугацааны хувьд шинэ байна... гэх дүгнэлт, өвчтөний түүх (хавтаст хэргийн 13-15  дугаар хуудас);

1.4 Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол ...******* овогтой *******ыг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22 цаг 50 минутаас эхлэн аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байранд саатуулсан, мөн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 12 цаг 20 минутанд сулласан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 16 дугаар хуудас);

1.5 Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дугаар хуудас);

1.6 Цагдаагийн байгууллагын нэгдсэн системийн хайлтын лавлагаа (хавтаст хэргийн 18-22 дугаар хуудас);

1.7 Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.ын өгсөн  “...2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр барилгын ажил тараад гэр рүүгээ явах  гэж байтал  хамт ажилладаг А.******* гэх залуу “манайд очъё ах” гэхээр нь хамт гэрт нь очсон. Тэгээд А.*******ын гэрт сууж байтал А.*******ын эхнэр над руу залгаж “яагаад хүн уруу татаад архи уугаад байгаа юм” гэж уурласан. Тэгэхээр нь би “уруу татаж архи уусан юм байхгүй, танай хүн чинь өөрөө гараад архинд явлаа. Би архи уудаггүй” гэж хэлсэн. Тэгтэл А.******* дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн архи авч ирээд задалсан. Тэр архийг уугаад бараг дууссан ба ёроол хэсэгт нь бага зэрэг үлдсэн. Тэгээд би явах гэтэл А.******* “та манай хадам аавыг таних уу, орох уу” гээд байхаар нь хадам аавынд нь орсон. Тэгээд ороод сууж байтал А.*******ын хадам аав гэх хүн архи задалж амсуулсан. Би архи амсаад буцаагаад өгөөд байсан. А.******* өгсөн архийг нь ууж байсан. Тэгтэл А.*******ын  хадам эгч гэх эмэгтэй хүн орж  ирээд“А.******* чи архи ууж байхаар энэ самган хөгшин хоёрт нүүрс түлээ хагалаад өгчихөөр яадаг юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл А.******* “би та нарын зарц юм уу” гэж хэлээд сууж байгаад босоод хадам эгч рүүгээ “та нарыг ална шүү” гээд дайрсан. Мөн хадам аавтайгаа маргалдсан.  Тэгэхээр нь би А.*******ыг “чи боль” гэж хэлээд дундуур нь орж салгахад намайг хойш түлхсэн. Тухайн үед би ар талаараа  шкаф   мөргөсөн. Тэгээд А.*******ыг дагуулаад гарсан. Гэрийн гадна гараад А.*******ыг “чи одоо гэртээ орж амар, би харилаа” гэтэл намайг түлхсэн. Би ар талаараа цементэн дээр унаад толгойгоороо  цемент  мөргөсөн.  Тэгээд ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд толгойноос цус гарсан байсан. Тэгээд босоод гэр рүүгээ явсан. Гэртээ очоод хоносон. Маргааш нь толгой өвдөөд болохгүй болохоор нь *******3 дуудаж үзүүлсэн. *******3-ын эмч ирээд эмнэлэг авч яваад эмнэлэгт хэвтүүлсэн. Гэмтлийн тасагт ******* хоног эмчлүүлж байгаад гарсан байгаа. А.******* намайг хадам аавынхаа гэрийн үүдэн дээр түлхэж унагаасан тэгээд ухаан орж босоход А.*******ын хадам аавынх нь гэрийн /зүүн/ талд байсан. Надад эмчилгээний зардалд 390000 төгрөг төлсөн. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй  ... гэх мэдүүлэг

1.8 Мөрдөн шалгах  ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Х.гийн  өгсөн “...   Намайг гэрт  байхад хүргэн А.*******ын хүүхэд уйлаад ороод ирсэн. Яагаад уйлсан талаар асуухад аав зодсон гэсэн. Тэгээд гэрт нь ороход нэг хүнтэй архи уугаад сууж байсан. Яагаад хүүхэд зодоод хичээл номыг нь  хийлгэхгүй байгаа юм бэ гээд хамт байгаа хүнийг нь хүн уруу татаж архи уулаа гээд хөөсөн. Гэтэл намайг гэрээс хөөдөг хэн бэ гээд  над руу хуруугаа гаргасан. Мөн намайг шулам гээд надтай хэрэлдсэн. Би аав Л.гийн гэрт ороод байж байтал араас орж ирээд  хэрүүл хийгээд намайг шулам гэхээр би гэрээс гаргаад хаалга түгжсэн. Тэгтэл хаалганы түгжээг мулт татаад бид нарыг “бүгдийг ална” гээд  аав Л.г орон дээр боож унагасан. Тэгэхээр нь би гүйж очоод хойш нь татсан. Мөн хамт явсан эрэгтэй хүн А.*******ыг таттал тухайн хүнийг хойш түлхэж, толгойн хэсгээрээ шкаф мөргөж газар суусан. Нүдний шил, гар утас нь газар унасан. Тэр хүн босож ирэхгүй суугаад байсан. А.******* гэрийн баганаас барьчихаад сэгсчээд байхаар нь бид нар А.*******ыг түлхээд гэрээс гаргасан. Тэгээд гэрээс гараад гадна хамт явсан эрэгтэй хүнээ цохиод байсан. Юугаар цохисныг мэдэхгүй. Хамар амнаас нь цус гарсан байсан. Хамт явсан эрэгтэй хүн нь газарт уначихаад босохгүй байсан. Цагдаа дуудаад цагдаа ирээд А.*******ыг аваад явсан. Нөгөө хүнийг нь гэрт оруулж байгаад ах дүү нарыг нь дуудаад өгөөд явуулсан. Тэр хүн аавын болон А.******* нарын дунд байсан цементэн шалан дээр хэвтэж байсан. Хоёулаа нэлээн согтуу байсан ... гэх мэдүүлэг     

1.9 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.ийн өгсөн“....2023 оны 02 дугаар сарын 27-ны оройхон гэртээ байж байтал хүргэн А.*******, ажлынхаа нэг хүнтэй хамт манайд орж ирсэн.Тухайн үед орж ирэхдээ хүргэн А.******* нэг шил архи барьчихсан ирсэн. Тухайн архиа манайд ууж байгаад маргалдаад байсан. Гэтэл охин Х. гаднаас хөгшин бид хоёрын гал түлэхээр орж ирээд хүргэн А.*******тай “чи архи ууж байхаар энэ хоёр хөгшний түлээ, түлш хагалж өгсөнгүй архи уулаа” гэж, хөгшин бид хоёрыг өмөөрч хүргэнтэй хэрүүл маргаан хийсэн. Тэгтэл хүргэн А.******* би яахаараа “гал түлэх ёстой юм” гэж хэлээд уурлаад гэрийн багана цохиж хугалсан. .......Л.г боль гэж хэлэхээр хоолойг нь боосон. Тэгтэл хүргэн А.*******тай хамт манайд ирсэн эрэгтэй хүн /нэрийг нь мэдэхгүй/ салгах гээд дундуур нь ортол тухайн эрэгтэй хүнийг чи хол бай гэж хэлээд 2-3 удаа түлхэж унагаасан. Тэгээд тухайн залуу манай охин хоёр А.*******ыг гэрээс түлхээд гаргасан...”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дүгээр хуудас);

1.******* Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  гэрч Л.гийн өгсөн  “... 2023 оны 02 дугаар сарын 27- ны орой гэртээ байхад хүргэн А.*******  ажлынхаа нэг хүнтэй гэрт орж ирсэн. Намайг архи байхгүй гэхэд хүргэн А.******* нөгөө хүнтэйгээ хамт гарч яваад нэг том шилтэй архи барьж орж ирсэн. Нөгөө архи ууж  байгаад хамт ирсэн хүн нь “намайг архи  яагаад уухгүй байна” гэхээр нь би “нүүрс цохиод зүрх савлаад байна” гэж хэлсэн. Тэгтэл хүргэн А.******* руу “ийм настай хүмүүсээр түлээ бэлдүүллээ, би өөрийн ээж, аавын түлээ нүүрс бэлдээд өгдөг” гэж хэлсэн. Тэгтэл А.******* хамт ирсэн Н. гэдэг хүнтэй маргалдаж, нэг удаа мөрөнд нь гараараа цохисон. Дахин цохих гэхэд нь би салгаж гэрээс гаргасан. А.******* гэрийн  хаалганы түгжээ мултлаад дахин орж ирээд  нөгөө хүнээ цохих гээд дайраад байсан. Намайг дундуур нь ортол аргалын саван дээр унагасан. Тэр хоёр таталцаж түлхэлцээд гэрээс гарсан. Урьд нь мөр лүү нь түлхэхэд шкаф мөргөж унасан. Тухайн үед Н.ын нүдний шил, цаг, гар утас нь унасан байсан. Гэрээс гараад гэрийн гадна А.*******, Н.ыг цохисон эсэхийг би хараагүй. Манай самган Д. гэрийн хаалгаар шагайж харчихаад “хүргэн А.******* нөгөө хүнийг цохиод байна,  цагдаа дуудъя” гэж хэлээд манай том охин Х. цагдаа дуудсан”. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгээс өөрчлөгдсөн  зүйл байхгүй ...  гэх мэдүүлэг 

1.11 Яллагдагч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “...Хадам эгч Х. намайг архи уулаа, хадам ээж, аавын мал хөрөнгө барлаа, хашаа эзлээд гэж уурласан. Тэгээд хадам эгчтэй хэрүүл маргаан хийж байгаад гэрээс хөөгдөөд гарсан. Тэгтэл араас Сүхээ ах гарч ирээд надтай зууралдаж, намайг тэврээд авахаар нь /та ямар ядаргаатай юм бэ/ гэж хэлээд түлхсэн. Тэгтэл Сүхээ ах биеийн ар хэсгээрээ дээш хараад унасан. Тэгэхээр нь би босголгүй гэр лүүгээ орсон. Нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд байранд ирсэн байсан. /ямар хүн авсан, хэн юу гэж дуудлага өгсөн талаар мэдэхгүй байна. Архи уугаад тасарсан байсан/. Н. ахыг гэрийн гадна түлхэж унагаасан /цохисон зүйл байхгүй/ хадам эгч Х.тэй гэрт маргалдаж байхад Сүхээ ах дундуур орж ирээд намайг боль гээд гэрээс түлхээд гаргасан, гэрийн гадна гарч ирээд намайг татаж зуурахаар нь зүүн мөр хэсэг рүү нь 2 гараараа түлхэж газарт унагаасан.”  Би санаатай  цохиогүй. Надад гэмтэл учруулъя гэсэн санаа байхгүй байсан ... гэх  мэдүүлэг

1.12 аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Тогтохын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 377 дугаартай ... Л.гийн биед гэмтэл тогтоогдоогүй... гэх дүгнэлт, өвчтөний түүх (хавтаст хэргийн 73 дугаар хуудас);

1.13 аймгийн сумын багийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 137 дугаартай “... тус багийн иргэн *******ын ******* нь ам бүл 5(тав). Эхнэр хүүхдүүдийн хамт 7 дугаар гудамжны ******* тоотод оршин суудаг...” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 79 дугаар хуудас);

1.14 Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт “Иргэний үнэмлэхийн лавлагаа” (хавтаст хэргийн 80 дугаар хуудас);

1.15 Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт “Байнга оршин суугаа хаягийн лавлагаа” (хавтаст хэргийн 81 дүгээр хуудас);

1.16 Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт “Гэрлэсний бүртгэлийн лавлагаа” (хавтаст хэргийн 82 дугаар хуудас);

1.17 Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт “Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа” (хавтаст хэргийн 83 дугаар хуудас);

1.18 **************-ийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 23/112 дугаартай “....******* овогтой ******* /РД:ХД83**************13/ нь рашаант*******-д 2021 оноос одоог хүртэл тасралтгүй ажиллаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт  (хавтаст хэргийн 84 дугаар хуудас);

1.19  2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 85 дугаар хуудас) зэрэг авагдсан байна.                  

1.Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр  аймгийн сумын багийн *******-******* тоотод оршин суух Л.гийн гэрт хохирогч Н.тай архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ хадам эгч Х.тэй маргалдаж, мөн Н.ыг ... настай хүмүүсийн түлээ нүүрс бэлдэж өгсөнгүй” гэж хэллээ гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж улмаар гэрээс гаргах үед мөр хэсэгт нь цохиж, шкаф мөргүүлж, мөн  гэрийн гадна гарч цементэн шалан дээр ар хэсгээр нь газарт унагаж ... толгойн их тархины зүүн, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх зайд цус, дагзны баруун хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал   ... бүхий хүнд гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2. Хохирогч Н.ын биед толгойн их тархины зүүн, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх зайд цус, дагзны баруун хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн “хүнд” зэрэгт хамаардаг болох нь аймаг дахь Шүүх  шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн 250 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

3. Гэмт хэрэг  үйлдэгдэх үед  шүүгдэгч А.*******  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь хохирогч Н.ын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “....А.******* ах дэлгүүрээс нэг шил 0.75  литрийн архи авч ирээд задалсан. Тэр архийг уугаад бараг дууссан ёроол хэсэгт бага зэрэг үлдсэн, ....хадам аавынд нь ороод сууж байтал А.*******ын хадам аав гэх хүн архи задалж амсуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар хуудас), эрх бүхий албан тушаалтны 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл “....бид 2 цуг аавынд ороод аавтай нэг шил архи хувааж уусан” гэх (хавтаст хэргийн 7 дугаар хуудас)-аар, гэрч Л.гийн “... хүргэн ах А.******* том шилтэй архи/нэрийг нь мэдэхгүй/ ундаа хоёр барьчихсан, нөгөө хүнтэйгээ хамт буцаж манайд орж ирсэн. Тэгээд манайд авч ирсэн архиа дагуулж ирсэн хүнтэйгээ хамт уусан ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дугаар хуудас)-аар  мөн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 173 дугаартай согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол (хавтаст хэргийн 16 дугаар хуудас)-ээр тус тус тогтоогджээ.

Тодруулбал:Гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч, шүүгдэгч нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн буюу согтуу байсан. Энэ нь гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн бол шүүгдэгч нь биеэ зохистой авч явах зан суртахуун үйдэгдэх, аливаа маргааныг ярилцаж шийдвэрлэх чадваргүй байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан болсон гэж дүгнэлээ.

4. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч А.******* согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу аймгийн сумын багийн 7-******* тоотод Н.ыг шкаф мөргүүлж, цементэн шалан дээр газарт унасаны улмаас толгойн их тархины зүүн, баруун тал бөмбөлөгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх зайд цус, дагзны баруун хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

                         Шүүгдэгчийн гэм бурууд хийсэн хууль зүйн дүгнэлт:

1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны хувьд болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үздэг.

 2. Шүүгдэгч А.******* нь бусдын биед халдах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хохирогч Н.ыг шкаф мөргүүлж, мөн цементэн шалан дээр газар унагаж толгойн их тархины зүүн, баруун тал бөмбөлөгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх зайд цус, дагзны баруун хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

4 Шүүгдэгч А.******* нь хохирогч Н.ын биед ... толгойн их тархины зүүн, баруун тал бөмбөлөгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх зайд цус, дагзны баруун хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал... бүхий хүнд гэмтэл учруулсан үйлдэлд нь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 5. Иймд шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах ...  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

6.Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч А.******* нь хадам аав Л.тэй маргалдах явцад нь тэд нарыг салгах үедээ хохирогч Н.ыг санамсаргүй түлхэхэд  “ хүнд” гэмтэл учирсан.

 Иймд шүүгдэгч А.*******ын болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан гэх хэргийн зүйлчлэлийн хувьд маргаж буйг шүүх хүлээн авах  боломжгүй байна. 

Учир нь: Шүүгдэгч А.*******ын хувьд хадам эгч Х.гийн архи ууж болохгүй гэх шаардлага  тавьсныг  хүлээн зөвшөөрөхгүй  эсэргүүцэж  хэрэлдэж маргалдсан, цээртэй үг хэрэглэсэн, хохирогч Н.ын “ настай хүмүүсээр түлээ бэлдүүлж болохгүй” гэснийг эсэргүүцэж, түүнтэй маргалдаж барьцалдаж авсан, мөн хадам аав Л.г заамдаж аргалын дайн дээр түлхэж унагасан,  хохирогч Н.ын тэднийг салгахаар  дундуур нь орох үед мөрлүү нь түлхэж, ар дагз хэсгээр нь шкаф мөргүүлсэн, гэрээс гаргахад нь гэрийн хаалганы түгжээг мулт татаж дахин орж ирж, Н.тай маргалдаж, гэрээс ноцолдож гараад, гэрийн гадна гарч дээр доороо орж ноцолдон Н.ыг гэрийн гаднах цементэн шалан дээр түлхэж унагасан. Хохирогчийн хамар, амнаас цус гарсан гэх хэргийн үйл баримтуудаас үзэхэд: Шүүгдэгч А.*******ын хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдаж болохгүй, бусдын тавьсан шаардлагыг биелүүлэх ёстой, хохирогч  Н.ыг  шкаф мөргүүлэхэд, мөн  цементэн шалан дээр унагахад гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж түүнийг түлхэж шкаф мөргүүлж, цементэн шалан дээр түлхэн унагаж   ...  толгойн их тархины зүүн, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх зайд цус, дагзны баруун хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал... бүхий хүнд гэмтэл учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж шүүх үзсэн болно.        

                   Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

1. Шүүгдэгч А.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

  Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

3.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 85 дугаар хуудас), шүүгдэгч А.*******ын “Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дугаар хуудас), “ рашаант”*******-ний “....******* овогтой ******* /РД:ХД83**************13/ нь **************-д 2021 оноос одоог хүртэл тасралтгүй ажиллаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 84 дүгээр хуудас), гэрлэлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 82 дугаар хуудас), мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Эрдэнэсувдын “...Нөхөр А.******* ******* онд ******* хотод төрсөн. Бид хоёр 2012 онд гэр бүл болсон ******* жил хамт амьдарч байна, албан ёсны гэр бүлийн бүртгэлтэй, 3 хүүхэдтэй, аймгийн сумын багийн 7-******* тоотод амьдардаг, нөхөр А.******* нь хувиараа барилгын ажил хийдэг /Төв халуун усны барилга дээр ажилладаг/, би Шим ус ОНӨААТҮГ-д ажилладаг, *******-12 насны 03 хүүхэдтэй, хүүхдүүд сургууль цэцэрлэгт..., Нөхөр А.******* төлөв, даруу, хүнд тусархуу, ямар нэгэн илүү дутуу ааш зан байхгүй” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 66 дугаар хуудас),  гэрч Л.гийн өгсөн ... аймгийн сумын багийн 7-******* тоотод амьдардаг, манай хүргэн А.******* хувиараа барилгын ажил хийдэг/Төв халуун усны барилга дээр ажилладаг/, А.******* төлөв, даруу, хүнд тусархуу, ямар нэгэн илүү дутуу ааш зан байхгүй... гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 63 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч А.******* нь эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг,  хувиараа барилгын ажил хийдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ... гэх хувийн байдал тогтоогдлоо.

4. Шүүгдэгч А.******* нь хохирогч Н.ын эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг арилгахад гарсан зайлшгүй зардалд 390000 төгрөг  төлсөн болох нь тогтоогдсон тул энэхүү үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирол, хор уршгийг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно.

Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

5 Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлт

-Хохирогчоос  “...Надад одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх  санал

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар прокуророос санал болгож байгаа хорих ялын саналтай нийлэхгүй байна. Гэм буруугийн хувьд маргаан байхгүй. Учир нь шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилтай, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ авч явдаг хүн байгаа тул торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.

 7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд арван мянгаас дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялын аль нэгийг оногдуулахаар заажээ.

8. Шүүгдэгч А.*******ыг шүүхээс хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан гэм хорын зардалд 390000 төгрөг төлсөн, хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тайлбар гаргасан зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

9.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд торгох ял шийтгэж өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь: Шүүгдэгч А.******* нь хувиараа болон төв халуун усны барилга дээр ажиллаж сарын 2000000 төгрөгний орлого олдог гэх боловч энэ  нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  4 дэх хэсэг заасан...  хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломж ... зэрэг нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдохгүй  байна гэж үзэж     шүүхээс хорих ял шийтгэх гэх нь хууль ёсны болон гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлагын ... шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохиролын хэмжээг харгалзан үзэж, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх оршино... гэх зорилгод нийцсэн гэж үзлээ. 

                     Гурав: Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

1.Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н. нь шүүгдэгч А.******* нь хор уршигт тооцож, эмчилгээний зардалд нийт 390.000 төгрөгийг төлсөн, одоо нэхэмжлэх төлбөргүй, гомдол саналгүй, эвлэрсэн талаараа мэдүүлсэн тул шүүгдэгч нь нөхөн төлөх хохирол, төлбөргүй байна.

Харин хохирогч Н.ын эрүүл мэндэд ...  толгойн их тархины зүүн, баруун тал бөмбөлөгийн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх зайд цус, дагзны баруун хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал ... бүхий хүнд гэмтэл учирсан, цаашид эмчлүүлэх шаардлагатай гэх хүсэлтийг гаргаж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүсэлтийг хангаж, хохирогч Н. нь цаашид дээрхи хүнд гэмтлээ эмчлүүлэхэд зарцуулсан хохирол, хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй.

3. Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.******* дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******ад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ангийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч А.*******ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн 2336000900112 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 390.000 төгрөг төлөгдсөн болохыг дурдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргуулах тухай авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА