Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2025/0720

 

“ДЭП” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М

Нэхэмжлэгч: “ДЭП” ХХК

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Д.Ч

Нэхэмжлэлийн шаардлага: “ДС” гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдсан хариуцлагатай компанийн эцсийн өмчлөгчөөр Д-ийн овогтой Чийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгон “ДС” ГХОХХК-ийн эцсийн өмчлөгчдийн нэгээр Ф-ийгийг бүртгэхийг даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 496 дугаар шийдвэр

 Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, П.Итгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0254/З 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ДЭП” ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “ДС” ГХОХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Д-ийн овогтой Чийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгон “ДС” ГХОХХК-ийн эцсийн өмчлөгчдийн нэгээр Ф-ийгийг бүртгэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0496 дугаар шийдвэрээр: “...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлтийн 4.1.11, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.1.6.а, 13.1.6.б 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.14 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хуулийн этгээд “ДЭП” /D/-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,  Монгол Улсын хуулийн этгээд “ДС” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Д-ийн Чийг бүртгэсэн улсын бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, Монгол Улсын хуулийн этгээд “ДС” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Ф-ийг /FTVS/-г бүртгэх хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Мийсбах дүүрэг, Швайгхоф гудамж 58, 83684 Тегернзее хаягт орших, регистрийн HR дугаартай "ДЭП ХХК (D) зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Нэг дүгээр хавтаст хэргийн 9-12 дугаар талуудад авагдсан бичгийн баримтаар регистрийн HRдугаартай "ДЭП ХХК (D) нь гадаадын хуулийн этгээд буюу Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хуулийн этгээд болох нь тогтоогдох бөгөөд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүхэлдээ нэхэмжлэл гаргаж буй хуулийн этгээдийг гадаадын болон Монгол Улсын хуулийн этгээд эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт "... Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх хууль зүйн зохицуулалттай байна.

Гэтэл маргаан бүхий асуудлыг хянан шийдвэрлэсэн ажиллагааны хүрээнд шүүх нэхэмжлэл гаргасан хуулийн этгээдийг зөв тодорхойлон тогтоож чадаагүйн улмаас анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/Ш/2025/0496 дугаар шийдвэрт нэхэмжлэл гаргасан хуулийн этгээдийг регистрийн 5 дугаартай "ДЭП" ХХК нь гэж тодорхойлон дүгнэсэн нь тухайн шийдвэр бүхэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан " Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна..." гэх хуулийн шаардлагыг хангахгүй байх үр дагавар үүсгэсэн байна.

Зүй нь регистрийн 5 дугаартай "ДЭП” ХХК гэж огтоос байхгүй бөгөөд Монгол Улсад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай 5 регистрийн дугаартай "ДС" ГХОХХК үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тухай компанийн товчилсон нэрийг "ДС" ГХОХХК гэж нэрлэхээр компанийн дүрэмд тодорхойлон заасан байдаг.

3.2. Маргаан бүхий асуудлын хүрээнд анхан шатны шүүхээс 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гаргасан 128/ШШ2025/0496 дугаар шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 2.4. дэх хэсэгт "... Гуравдагч этгээд Д.Ч нь өөрийгөө тус компанийн эцсийн өмчлөгч биш гэдгээ зөвшөөрсөн болов ч энэ асуудлаар маргана, эцсийн өмчлөгчөөр Ж бүртгэгдэх ёстой гэж тайлбарласан болов ч уг этгээд нь хэн, ямар хууль зүйн болон бодит баримтаар түүнийг эцсийн өмчлөгчөөр бүртгэгдэх ёстой талаар тайлбар нотлох баримтыг гаргаагүй, түүнчлэн Д.Ч нь уг этгээдийг төлөөлөн шүүхэд тайлбар гаргах эрх байхгүй, ийм нотлох баримт гаргаагүй болно..." гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд заасан нотлох баримтыг үнэлэх хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн зөрчил болсон.

Зүй нь Монгол Улсад бүртгэлтэй регистрийн 5 дугаартай "ДС" ГХОХХК нь 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр үүсгэн байгуулагдаж 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн болох нь тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр, цаашлаад Монгол Улсад бүртгэлтэй "ДС" ГХОХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь HR регистрийн дугаартай Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хуулийн этгээд болох "D" ХХК нь болох нь компанийн шинэчилсэн дүрмээр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хуулийн этгээд "D" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад бүртгэлтэй "DS" XXК болох нь, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад бүртгэлтэй "DS" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Арабын Нэгдсэн Эмират Улсад бүртгэлтэй "UG XXК болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад бүртгэлтэй "TS ХХК-иуд болох нь, Арабын Нэгдсэн Эмират Улсад бүртгэлтэй "UG" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч нь Арабын Нэгдсэн Эмират улсын иргэн Ж болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн нотлогдох боломжтой үйл баримт юм.

3.3. Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтад хамаарах гуравдагч этгээд Д. Чээс гаргасан бичгийн нотлох баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан "... Шүүхийн өмнө эрх тэгш байх..." хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмыг ноцтой зөрчсөн зөрчил болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн хариу тайлбарт үндэслэж "ДС" ГХОХХК-ийн эцсийн өмчлөгчийн бүртгэлийг Татварын ерөнхий газрын цахим системд хэрхэн бүртгэгдсэн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр үзлэг хийх ажиллагаа явуулсан.

Үзлэгээр Татварын ерөнхий газрын цахим системд "ДС" ГХОХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Арабын Нэгдсэн Эмират улсын иргэн Ж гэх байдлаар бүртгэгдсэн болох нь тогтоогдсон бөгөөд Татварын ерөнхий газрын цахим системд хууль ёсны эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн Арабын Нэгдсэн Эмират улсын иргэн Ж нь Монгол Улсад бүртгэлтэй регистрийн 5 дугаартай "ДС" ГХОХХК, тус ГХОХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь HR регистрийн дугаартай Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хуулийн этгээд "D" ХХК, тус "D" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад бүртгэлтэй "DS" ХХК тус "DS" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Арабын Нэгдсэн Эмират Улсад бүртгэлтэй "UG" ХХК тус "UG" ХХК-иудын 100 хувийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нэгэнт тогтоогдсон үйл баримт юм. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтын хүрээнд тогтоогдож буй үйл баримтуудыг шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Татварын ерөнхий газрын цахим системд явуулсан үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдлуудтай харьцуулсан дүгнэж чадалгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Хэрэгт авагдсан нотлох баримт болон түүний хүрээнд тогтоогдож буй үйл баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй атлаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн ФФ-ийгфийг тус компанийн эцсийн өмчлөгчөөр бүртгэгдэх хууль зүйн боломжтой гэж дүгнэж байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан... Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх..." хуулийн шаардлагад нийцэхгүй байх хууль зүйн үр дагавар үүсгэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсгүүдийг үндэслэж Татварын ерөнхий газрын цахим системд үзлэг хийх ажиллагаа явуулсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт ... Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна гэж заасан бөгөөд анхан шатны шүүх үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлийг талуудад танилцуулан гарын үсэг зурж баталгаажуулалгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан журмыг ноцтой зөрчсөн. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт "... Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй..." гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий асуудлыг хянан хэлэлцээд гаргасан 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0496 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 2.24, 2.25, 2.26 дахь хэсгүүдэд тус үзлэгээр явцад Татварын ерөнхий газраас гаргуулан үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон нотлох баримтаар үнэлсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн зөрчил болсон.

3.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Д. Чийн зүгээс дараах байдлаар хэрэгт чухал ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтуудыг гарган өгсөн. Үүнд:

1. 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Д-ийн овогтой Чт "ДС" ГХОХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэн ажиллах эрх олгосон итгэмжлэлийг 2019 оноос эхлэн олгож ирсэн үйл баримтыг нотлох ач холбогдол бүхий бичгийн баримтууд,

2. 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр HR регистрийн дугаартай Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хуулийн этгээд "D" ХХК-ийн дүрэм, хувь нийлүүлэгчдийн жагсаалт, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын  Мюнхен хотын 2 дугаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй "D" ХХК-ийн дүрэм, хувь нийлүүлэгчдийн бүртгэлд хууль бус бүртгэл хийлгэн анхан шатны шүүхийн шийдвэрээр хүчингүй болгон шийдвэрлэгдээд буй үйл баримтыг нотлох ач холбогдол бүхий шийдвэр, эсэргүүцлүүд, "Сайншанд нарны цахилгаан станц"-д оруулсан бодит хөрөнгө оруулалтыг нотлох үнэ тарифын жагсаалт,

3. 2025 оны 05 дугаар сарын 01-ны өдөр маргаан бүхий асуудлын талаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болон өмнө тухайн асуудлаар нэхэмжлэгч нь эрүүгийн журмаар гомдол гарган шийдвэрлүүлж байсан мөн нэхэмжлэл гаргагч "D" ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн ФФ-ийгф нь 2016 онд өөрийн "D" ХХК-ийн 51 хувийн хувьцааг "DS" ХХК-д 2.000.000 ам доллароор худалдсан гэх үйл баримтыг нотлох гэрээ, хэлцлүүд,  

4. 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр "ДС" ГХОХХК-ийн 2013 оноос 2024 оныг хүртэлх санхүүгийн болон татварын тайлангууд, "D" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр болон санхүүгийн тайлан зэрэг бичгийн баримтуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт гарган өгсөн.

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хууль зүйн зохицуулалттай. Гэтэл маргаан бүхий асуудлыг хянан хэлэлцээд гаргасан анхан шатны шүүхийн 128/ШШ2025/0496 дугаар шийдвэрт гуравдагч этгээдээс хэрэгт гарган өгч, шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжлэн судалсан нийт 608 хуудас бичгийн нотлох баримтад шүүх огтоос хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нөгөө талаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн татгалзал, тайлбараас илт зөрүүтэй байдлаар зарим нотлох баримтыг тайлбарлан дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд заасан нотлох баримтыг үнэлэх хуулиар тогтоосон журмын ноцтой зөрчсөн зөрчил болсон.

3.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "D" ХХК-иас 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.3, 54.1.5, 54.1.6, 54.1.8 дахь хэсгүүдэд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдсон талаар:

1. "... Албан бичгийг хүчингүй болгуулах..." шаардлагын хүрээнд:

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/2328 дугаартай "... Хариу хүргүүлэх тухай..." албан бичигт "... Таны тус газарт гаргасан гомдолтой танилцаж дараах хариуг өгч байна "ДС" ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 28к12/4286 дугаартай албан бичгээр ирүүлсэн тус дүүргийн Прокурорын газрын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 88 дугаартай "Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай" прокурорын тогтоолоор хориг тавьсан байна ... Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно гэж мөн зүйлийн 20.1.14 дэх заалтад хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн хуулийн этгээд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх гэж заасан тул таны гомдолд дурдсан шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна... Иймд дээрх бүртгэлтэй холбоотой Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа бүртгэлийн байгууллагад хандах нь зүйтэй..." гэж дурдсан байх бөгөөд дээрх албан бичигт Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актад тавигдах хууль зүйн шинж тодорхойлогдохгүй байна.

...Маргаан бүхий 1/2328 дугаартай албан бичигт "... Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа бүртгэлийн байгууллагад хандах нь зүйтэй..." гэж дурдаж шийдвэрлэсэн шийдэл, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.14 дэх хэсгүүдийг үндэслэл болгосон хууль зүйн үндэслэл зэргээс дүгнэн үзэхэд дээрх албан бичигт зохицуулалт агуулсан буюу эрх зүйн үр дагавар шууд бий болгосон байх. Захирамжилсан шийдвэр, үйл ажиллагаа байх гэсэн хууль зүйн үндсэн шинжүүд тодорхойлогдох боломжгүй байна. Захиргааны актад тавигдах хууль зүйн дээрх шаардлагаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А-дгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасан хууль зүйн үр дагавар үүссэн байна.

2. ...Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хуулийн этгээд болох "ДЭП" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А 2024 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт АВ/04 дугаартай албан бичгээр гомдол гаргажээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А-дд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4/16283 дугаартай албан бичгээр "... Тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2023 оны 88 дугаар тогтоолоор хориг тавьсан байх тул эцсийн өмчлөгчийн улсын бүртгэлийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах боломжгүй юм..." .." гэх хариу өгсөн байх бөгөөд мөн хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр маргаан бүхий 1/2328 дугаартай "Хариу хүргүүлэх тухай" албан бичгийг тус тус итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А-дд хүргүүлсэн байна.

Дээр дурдсан бичгийн баримтын хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А-дг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хуулийн этгээд "ДЭП" ХХК-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 92-оос 94 дүгээр зүйлд заасан захиргааны актад гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Зүй нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А захиргааны актад гомдол гаргах журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар болон, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж гаргасан гомдлууд нь нэхэмжлэлд хавсаргагдаж хэрэгт баримтаар авагдаагүй тул түүнийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хуулийн этгээд "ДЭП” ХХХ-ийн хуулиар хамгаалагдсан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж төрийн захиргааны ямар байгууллагад хэзээ, хэрхэн хандсан болохыг тодорхойлох боломжгүй бөгөөд дээрх үйл баримтаас итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдөр гаргасан нэхэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хууль зүйн үр дагавар үүсгэж байна.

Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А-д нь 2024 оны 12 дугаар сарын 11-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт АВ/04 дугаартай албан бичгээр гомдол гаргаж тус газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гомдлыг хянан шийдвэрлэж 4/16283 дугаартай албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд мөн хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1/2328 дугаартай "Хариу хүргүүлэх тухай" албан бичгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А-дд хүргүүлэн тэрээр 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байдаг.

Дээрх үйл баримтаас итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А-д нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 4/16283 дугаартай албан бичгийг хэзээ хүлээн авсан улмаар хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж хэзээ гомдол гаргасан гэх үйл баримтуудыг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсгэж байх бөгөөд дээрх байдал нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А захиргааны байгууллагад хандаж гомдол гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан хугацааг баримталж гомдол гаргасан эсэхэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А-дгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан... Д. Чийг компанийн эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн .." гэх хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хууль бус үйлдлийг нэхэмжлэгч болон түүний хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хэзээ олж мэдсэн, хариуцагчаас хуульд заасан ямар үндэслэл журмын дагуу мэдэгдэж дээрх үйл баримтад Захиргааны ерөнхий ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан 30 хоногийн хугацааг хэрхэн тооцож гомдол болон нэхэмжлэл гаргаж байгаа нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А-дгийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үр дагавар үүсгэсэн байна.

3. Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлийн талаар:

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хуулийн этгээд "ДЭП” ХХК-иас 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 2185/2024 дугаартай албан бичгээр РД: НЛ96041905 дугаарын бичиг баримттай Монгол Улсын иргэн Эрдэнэдэлгэр овогтой А-дд итгэмжлэл олгожээ.  

Тус итгэмжлэлд "... Уг бүрэн эрхийн хүрээнд Иргэний хуулийн 62, 63 дугаар зүйлийн дагуу Монгол Улсын иргэн Эрдэнэдэлгэр овогтой А-дд компанийн үйл ажиллагаанд ашиглагддаг цахим мэдээллийн сервер болох виртуал мэдээллийн программаар түүнд олгосон зөвшөөрлийн дагуу дор дурдсан үйлдлийг хийх бүрэн эрх бүхий хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж буйгаа үүгээр баталж байна..." гэж тодорхойлон дурдаад.

"... Компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд төрийн захиргааны байгууллагуудтай харилцахдаа компанийг 20 дугаар зүйлд заасны дагуу захиргааны хэрэгт төлөөлж, итгэмжлэлд заасан эрх үүргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх үүргийг хэрэгжүүлэх бөгөөд эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2, 8.2, 8.3, 8.4, 8.5, 9.5 болон 9.6 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлэх, аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн эрх үүргийг хэрэгжүүлэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд компанийг төлөөлөх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг болон 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх үүргийг хэрэгжүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бүрэн төлөөлөх, Компанийн нэрийн өмнөөс хүсэлт, гомдол гаргах, Компанийн нэрийн өмнөөс баримт бичигт гарын үсэг зурах, баримт бичигтэй танилцах, компанийн болон түүний охин компани болох Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан "ДС" ГХОХХК-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах..." гэж тодорхойлон дурджээ.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хуулийн этгээд "ДЭП” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Ф-ийгоос Монгол Улсын иргэн Э.А-дд олгосон дээрх итгэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1 дэх хэсэгт заасан ". Итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх 27.4.4 дэх хэсэгт заасан "... Захиргааны ямар маргаанд оролцохыг тодорхой заах..." 28 дугаар зүйлийн 28.2.1 дэх хэсэгт заасан "... Нэхэмжлэлд гарын үсэг зурах, хариу тайлбар гаргах"-үүдэд заасан хуулийн шаардлага хангаагүй байна.

Зүй нь иргэн Э.А-дд олгосон гэх итгэмжлэлийн Герман хэл дээрх эх хувь дээр гүйцэтгэх захирал ФФ гэж гарын үсэг зурагдсан байх болов ч компанийн тамга, тэмдэг дарагдаагүй, дээрх итгэмжлэлийг үндэслэн захиргааны ямар маргаанд оролцохыг итгэмжлэлд тодорхой заагаагүй, нэхэмжлэл гаргах болон нэхэмжлэлд гарын үсэг зурах эрхүүдийг тусгайлан олгоогүй байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А-д нь Дээрх итгэмжлэлийг үндэслэн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлж нэхэмжлэгчийн хуульд заасан эрх үүргийг хэрэгжүүлэх хууль зүйн боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн хуулийн этгээдийг төлөөлөн оролцох эрх олгосон итгэмжлэлийг шүүхэд гарган өгөх үүрэгтэй бөгөөд итгэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.1, 27.4.4, 28 дугаар зүйлийн 28.2.1 дэх хэсгүүдэд заасан шаардлагыг хангасан байх хууль зүйн шаардлагатай бөгөөд хэрэв дээрх шаардлагыг хангаагүй бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт зааснаар тухайн итгэмжлэл хүчин төгөлдөр бус байх хууль зүйн ур дагавар үүснэ.

Хүчин төгөлдөр бус итгэмжлэлийг үндэслэн гаргасан аливаа нэхэмжлэлийг шүүх хүлээн авч хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасан "... Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан..." гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хууль зүйн зохицуулалттай бөгөөд хэрэв нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хууль зүйн үр дагавар үүснэ.

4. Нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа гэх нөхцөл байдлын талаар:

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хуулийн этгээд "ДЭП"  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ "... Нэхэмжлэл гаргагч "ДЭП" ХХК нь ХБНГУ-ын хуулийн этгээд бөгөөд Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд болох "ДС" ГХОХХК-ийн 100 хувийн буюу цор ганц хувьцаа эзэмшигч юм... Гэтэл тус компанийн хуулийн этгээдийн цахим мэдээллийн санд компанийн эцсийн өмчлөгчөөр хувьцаа эзэмшигч бус этгээд хууль бусаар бүртгэгдсэн байна... Өөрөөр хэлбэл тухайн компанийн эцсийн өмчлөгчөөр бүртгэгдвэл зохих этгээд нь тухайн компанийг үүсгэн байгуулсан, хууль ёсны өмчлөгч буюу үндсэн хувьцаа эзэмшигч нь эцсийн өмчлөгчдийн нэгээр бүртгэгдэх естой гэж тодорхойлсон байдаг бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нэгдсэн программд компанийн эцсий өмчлөгчөөр Д. Ч бүртгэгдсэн үйл баримтын хүрээнд Монгол Улсад бүртгэлтэй "ДС" ГХОХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хуулийн этгээд болох "D" компанийн хувьцаа эзэмшигч Ф-ийгын... Хувьцаа эзэмшигч байх, хувьцаа эзэмшигчийн хувьд ногдох хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч байх..." эрх зөрчигдсөн гэж дүгнэхээр байна. 

Гэтэл Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн Ф-ийгоос /Флориан фон Тухер/-нь дээрх үйл баримттай холбогдох маргааныг 2020 оноос эхлэн удаа дараа хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлж байсан бөгөөд тухай бүрдээ "... Гомдолд дурдсан нөхцөл байдлууд нь тогтоогдохгүй.... гэх үндэслэлээр эрх бүхий байгууллага, албан тушаалтны тогтоол, шийдвэр гарч байсан болно. Үүний нэг жишээ нь 2023 оны 03 дугаар сард Монгол Улсын иргэн Д.М гэх хүн мөн Ф-ийгын олгосон итгэмжлэлийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт удаа дараа хандаж компанийн эцсийн өмчлөгч болон хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд өөрчлөлт оруулах хууль бус үйлдэл гаргаж байсан бөгөөд тэрээр уг хууль бус үйл ажиллагааныхаа хүрээнд "ДС" ГХОХХК-ийн гүйцэтгэх захирал БНАУ-ын иргэн ААФ болон Монгол улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Ч нарыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт "... Компанийн өмч хөрөнгө залилан мэхлэж авсан..." гэх гомдол гарган шалгуулсан бөгөөд, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд иргэн Д.Мэс гаргасан гомдол, мэдээлэл нь үндэслэлгүй болох нь тогтоогдож Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 2166 дугаартай "Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай" тогтоол гарч байсан болно.

Дээрх үйл баримт нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А-дгаac захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах замаар шаардаж буй үйл баримт, захиргааны үйл ажиллагаатай шууд хамааралтай бөгөөд дээрх нөхцөл байдлаас Э.А-дгийн нэхэмжлэл бүхий хэргийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт заасан хууль зүйн үр дагавар мөн үүссэн байна.

5. Нэхэмжлэгч "D" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ф-ийг нь "D" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр № Н 2235/2016 бүртгэлийн дугаартай "Компанийн хувьцаа худалдах, худалдан авах ба шилжүүлэх гэрээ" байгуулан Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад бүртгэлтэй "DS" ХХК-д 2.000.000 ам доллароор худалдсан болно.

Хувьцаа эзэмших эрхийн хувьд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад бүртгэлтэй "D" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад бүртгэлтэй "DS" ХХК эзэмшдэг бөгөөд энэхүү "DS" ХХК 51 хувийн хувьцаа эзэмших эрхийг Арабын Нэгдсэн Эмират Улсад бүртгэлтэй "UG" ХХК, 49 хувийн хувьцаа эзэмших эрхийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад бүртгэлтэй "TS ХХК-иуд эзэмшиж байгаа болно. D" XXК 100 хувийн хувьцаа эзэмших эрхийг 2016 онд 2.000.000 ам доллароор худалдан авсан "DS" ХХК болон "UG" ХХК-иуд нь 2016 оноос 2020 онуудын хооронд Монгол Улсад 54.000.000 ам долларын бодит хөрөнгө оруулалт оруулж Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт 30мВТ-ын "Говь нарны цахилгаан станц"-ыг гүйцэтгэгч компаниар гүйцэтгүүлэн 2020 оны 07 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгч өнөөдрийг хүртэл тогтвортой эрчим хүч үйлдвэрлэн төвийн эрчим хүчний системд нийлүүлж байна.

Гэтэл төслийн үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж 54.000.000 сая ам долларын бодит хөрөнгө оруулалт хийгдэж "Нарны цахилгаан станц"-ын үйл ажиллагаа тогтворжиж эхэлсэн 2020 оноос эхлэн "D" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмших эрхээ 2.000.000 ам доллароор худалдсан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн Ф-ийг нь төслийн үйл ажиллагааr гардан гүйцэтгэж буй Монгол Улсад бүртгэлтэй "ДС" ГХОХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага мэтээр удаа дараа илт хууль бус үйлдэл гаргаж 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын холбогдох байгууллагад хуурамч баримт бичиг гарган Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хуулийн этгээд болох "D" ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу гүйцэтгэх удирдлага гэх хууль бус бүртгэл хийлгэсэн бөгөөд дээрх маргаан бүхий асуудлыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Мюхен хотын 2 дугаар шүүх 2024 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр хянан хэлэлцээд 2 НК О 3228/23 дугаартай шийдвэр гарган "... 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн бүртгэлийг хүчингүй болгож шинэчилсэн бүртгэл хийлгэх байдлаар засвар нэмэлт оруулахыг хариуцагчид даалгаж ..." шийдвэрлэсэн байдаг.     

Дээрх шийдвэрт хариуцагч "TS ХХК буюу Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн Ф-ийгын зүгээс гомдол гаргаж тухайн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Мюнхен хотын шүүхэд явагдаж байгаа бөгөөд энэ талаархи үйл баримтыг нотолсон бичгийн баримтуудад анхан шатны шүүх бүхэлд хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Хэрэв Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Мюхен хотын 2 дугаар шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 2 НК О 3228/23 дугаар шийдвэр нь хэвээр үлдэж хариуцагч "TS ХХК буюу Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн Ф-ийгын гомдол хангагдахгүй үлдсэн тохиолдолд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад бүртгэлтэй "D" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад бүртгэлтэй "DS" XXК болох урьдын нөхцөл байдалд шилжих хууль зүйн үр дагавартай бөгөөд энэ тохиолдолд "D" ХХК-ийг төлөөлж Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн Ф-ийг нь аливаа хэлбэрээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох нь тодорхой болох юм. Хууль зүйн үр дагаврын хувьд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоход чиглэсэн дээрх бодит нөхцөл байдалд анхан шатны шүүх огтоос дүгнэлт хийлгүй орхигдуулсанд гомдолтой байна.    

3.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг ноцтой зөрчсөн зөрчлийн талаар:

1. Шүүх маргаан бүхий асуудлыг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт шүүх хуралдаанаар бүхэлд нь хянан хэлэлцсэн. Тухайн өдөр явагдсан шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А-дд олгосон итгэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангаагүй, тухайн итгэмжлэлийг үндэслэн иргэн Э.А-дг нэхэмжлэгчийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хууль зүйн боломжгүй бодит нөхцөл байдал үүсээд байгааг шүүх дүгнэн хүлээн авсан.

Энэ тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасан "... Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан ..." гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хууль зүйн зохицуулалттай бөгөөд хэрэв нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх хууль зүйн үр дагавар үүснэ.

Гэтэл анхан шатны шүүх хуулийн шаардлага хангахгүй итгэмжлэлийг үндэслэн иргэн Э.А-дг шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулан хэргийг бүхэлд нь хэлэлцэж шүүх хуралдаан явуулаад зөвлөлдөх тасалгаанд орж зөвлөлдсөний эцэст шүүгчийн захирамж гарган итгэмжлэлийг дахин орчуулга хийлгэх боломжит хугацаа олгов гэсэн илт хууль зүйн үндэслэлгүй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгж байх зарчмыг ноцтой зөрчсөн зөрчил болсон.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт ".... Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна..." гэж заасан. Анхан шатны шүүх хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хариу тайлбар болон нотлох баримтыг үндэслэж 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 128/Ш32025/2410 дугаартай шүүгчийн захирамж гарган иргэн Д.Чийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан. /2025 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар тухайн захирамжид шүүхийн тамга дарж албажуулаагүй байгаа/

Гуравдагч этгээд Д.Ч нь "ДС" ГХОХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг тус компанийн гүйцэтгэх захирал, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох БНАУлсын иргэн ААФаас олгосон итгэмжлэлийн дагуу 2019 оноос эхлэн гүйцэтгэж байгаа талаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой тайлбарлаж мэдэгдэн холбогдох нотлох баримтыг шүүхэд гарган өгсөн.

Хэргийн хүрээнд үүсэж буй дээрх нөхцөл байдлын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд "ДС" ГХОХХК, цаашлаад Татварын ерөнхий газрын цахим системд компанийн хууль ёсны эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч Арабын Нэгдсэн Эмират улсын иргэн Ж нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөх, зөрчигдөх талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Дээрх нөхцөл байдлын талаар гуравдагч этгээдийн зүгээс шүүхэд удаа дараа санал гаргаж тайлбарлахад хүлээн авалгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан журмыг ноцтой зөрчсөөр ирсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2025/0496 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

3. Нэхэмжлэгч “ДЭП” ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “ДС” ГХОХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Д-ийн овогтой Чийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох,  “ДС” ГХОХХК-ийн эцсийн өмчлөгчдийн нэгээр Ф-ийгийг бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

 3.1. Бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагын хувьд анхан шатны шүүхээс “...Д.Ч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, Мөнгө угаах болон террозмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан “эцсийн өмчлөгч болох хууль зүйн шалгуурт нийцээгүй, эцсийн өмчлөгч болохыг нотлох баримт байхгүй байхад энэхүү үйл баримтыг шалгаж тогтоогоогүй атлаа бүртгэл хийсэн ажиллагаа нь хууль бус...” гэж дүгнэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3.2. Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтад “хуулийн этгээдийн мэдээлэл” гэж хуулийн этгээдийн хувийн хэрэгт агуулагдаж байгаа энэ хуулийн 10.1-д заасан болон бусад мэдээллийг” ойлгоно гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.14 дэх заалтад “хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн … талаарх мэдээлэл” нь хуулийн этгээдийн хувийн хэрэгт зайлшгүй агуулагдаж байхаар хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд бүр хувийн хэрэгтэй байх бөгөөд тус хувийн хэрэгт тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн бүртгэл зайлшгүй тусгагдах учиртай.

3.3.Хуулийн  этгээдийн  улсын  бүртгэлийн  тухай  хуулийн  4  дүгээр  зүйлийн 4.1.11 дэх заалтад “эцсийн өмчлөгч” гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3.1.6-д заасныг” ойлгоно гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтыг эш татан заасан байна. Тодруулбал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллага нь хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийг тогтоохдоо тус хуулийн дурдсан заалтыг баримтлах үүрэгтэй болохыг хуульчилсан.

 Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтад “эцсийн өмчлөгч гэж:

3.1.6.а.харилцагч нь хуулийн этгээд бол тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;

3.1.6.б.харилцагч нь хувь хүн бол тухайн хүний үйлдэл, үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл тухайн хүнээр өөрийн үйлдлийг төлөөлүүлэн хийлгэж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;

3.1.6.в.хөрөнгийг удирдах хэлцлийн хувьд тухайн хөрөнгө итгэмжлэн удирдах хэлцлийн үндсэн дээр үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг;” гэж зааснаас үзвэл хуулийн этгээдийн тухайд /дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6.а дэд заалт/ “тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа, эсхүл бусадтай хамтран өмчилж байгаа, эсхүл тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг удирдан чиглүүлж, эсхүл өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж байгаа, эсхүл хуулийн этгээдийг болон уг хуулийн этгээдээс хийх аливаа хэлцэл, түүнийг  хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдах замаар тухайн хуулийн этгээдийг өмчилж үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа хүнийг” эцсийн өмчлөгч гэж тогтоохоор заасан.

 Хууль зүй, дотоод хэргийн сайдын  2018 оны А/208 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам"-ийн 61 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийн улсын бүртгэл хөтлөх” ажиллагааг журамласан бөгөөд уг журмын   61.3-т Улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан эрх бүхий этгээдээс гаргасан эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан маягтын дагуу хүлээн авна гэж, 

 Журмын 61.7-д Улсын бүртгэгч хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа эсхүл бусадтай хамтран шууд болон шууд бусаар өмчилж байгаа этгээдийг улсын бүртгэлийн мэдээллийн санд эцсийн өмчлөгчөөр бүртгэнэ гэж, 61.8-д Хуулийн этгээд энэ журмын 61.7-д заасан эцсийн өмчлөгчгүй тохиолдолд дор дурдсан этгээдийг эцсийн өмчлөгчөөр бүртгэнэ гээд 61.8.1-тхуулийн этгээдийн үйл ажиллагааг шууд бусаар удирдаж, тухайн хуулийн этгээдийн үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа, 61.8.2-т өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж, тухайн хуулийн этгээдийн үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа, 61.8.3-т энэ журмын 61.8.1, 61.8.2-т заасан эцсийн өмчлөгчгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн удирдлагыг хэрэгжүүлж эсхүл хяналт тавьж байгаа гэж тус тус заажээ.

3.4. Хэрэгт авагдсан баримтаар гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “ДС” ХХК-ийг 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэж, тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр "D" /Холбооны Бүгд Найрамдах Герман Улс/-г 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн ба энэ бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байна.

3.5. “ДС” ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс Д.Чтэй зөвлөх үйлчилгээний гэрээ, 2021-2023 онд хөдөлмөрийн гэрээг тус тус байгуулж байсан ба  2023 оны хөдөлмөрийн гэрээ нь 3 жилийн хугацаанд хүчинтэй байхаар гэрээндээ тусгасан.

3.6. Дээрхээс үзэхэд гуравдагч этгээд Д.Ч нь тус компанид хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг бөгөөд эцсийн өмчлөгч мөн эсэх талаар маргадаггүй төдийгүй эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх тухай хүсэлт гаргаж байгаагүй болох нь өөрийнх нь тайлбараар тогтоогдсон.  

3.7. Гэтэл Улсын бүртгэлийн байгууллага 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “ДС” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Д.Чийг бүртгэж, бүртгэлийн үндэслэлээ “...Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсантай холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Татварын байгууллагын тайлангийн системээр хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг авч бүртгэсэн...” гэж тайлбарладаг учир анхан шатны шүүхээс дээрх тайлбартай холбогдуулан Татварын ерөнхий газрын системд үзлэг хийхэд Татварын ерөнхий газрын системд Д.Чийг “ДС” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр ААФийг, гүйцэтгэх удирдлагаар Д.Чийг бүртгэсэн болох нь тогтоогдсон.

3.8. Түүнчлэн Татварын ерөнхий газрын дээрх бүртгэл нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн бол Хуулийн этгээдийн улсын бүртгэлд Д.Чийг “ДС” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хийгдсэн байна.

3.9. Дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзэхэд хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг бүртгэхдээ хуулийн этгээдийн бичгээр гаргасан хүсэлт, журамд заасан баримт бичгийг хавсарган ирүүлсэн байхыг шаардсан ба тухайн тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага нь хуульд заасан эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт ирүүлээгүй, холбогдох журамд заасан баримтыг бүрэн өгөөгүй этгээдийг эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн нь хууль бус. Энэ талаарх анхан шатны шүүхийн “...Д.Ч нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан “Эцсийн өмчлөгч” болох хууль зүйн шалгуурт нийцээгүй төдийгүй эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлт гаргаагүй байхад улсын бүртгэлийн байгууллагаас дээрх нөхцөл байдлыг шалгаж тогтоолгүй холбогдох, хууль болон журмыг зөрчиж түүнийг эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн нь  хууль бус” гэх дүгнэлт үндэслэлтэй.  

3.10. Хариуцагчаас “...Тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2023 оны 88 дугаар тогтоолоор тус хуулийн этгээдийн хувийн хэрэг, хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагын бүртгэлд хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад нэмэлт өөрчлөлт буюу аливаа шинэчилсэн бүртгэл хийхгүй шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан хориг тавьсан байх тул эцсийн өмчлөгчийн улсын бүртгэлийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах боломжгүй...” гэж тайлбарлан маргаж байх боловч уг прокурорын тогтоолоор тухайн хуулийн этгээдийн бүртгэлд аливаа шинэчилсэн бүртгэл хийхгүй байх хязгаарлалт тогтоосон болохоос дээрх байдлаар эцсийн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл нь анхнаасаа хууль зөрчиж хийгдсэн, уг бүртгэлийг хийх хууль зүйн үндэслэл байгаагүй, хууль бус болох нь тогтоогдсон энэ тохиолдолд уг хууль бус бүртгэлийг хүчингүй болгож буй үйлдлийг хуулийн этгээдийн бүртгэлд шинээр бүртгэсэн, өөрчлөлт оруулсан гэж үзэхээргүй байна.

3.11. Тодруулбал, анхнаасаа хууль бусаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож буй үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10 дугаар зүйлд “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт хөдөлгөөн хийх” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй.   

4. Нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “ДС” ХХК-ийн эцсийн өмчлөгчдийн нэгээр ФФ /FT/-г бүртгэхийг даалгах шаардлагын хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”,

3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл”ийг хэмээн заасанчлан тус шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэн, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-106.3.14 дэх хэсэгт заасан аль нэг шийдвэрийг гаргах эрх хэмжээтэй.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн 2024 оны 06 сарын 20 өдрийн хуралдааны 25 дугаар тогтоолын  5.1.2-т “Улсын бүртгэлийн маргааны хувьд иргэний болон захиргааны хэргийн шүүх нь эрх зүйн маргааны үндсэн шинжээс хамаарч өөр өөрийн харьяаллаар хэргийг хянан шийдвэрлэнэ. Тухайлбал, улсын бүртгэлийн үйл ажиллагааг зохицуулсан нийтийн эрх зүйн хууль тогтоомжийн хүрээнд захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хууль бус бүртгэл хийгдсэн, эсхүл бүртгэл хийхээс хууль бусаар татгалзсаны улмаас хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэнэ. Харин өмчийн болон гэрээний эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэсний үр дүнд бүртгэлийг өөрчлөх, хүчингүй болгохтой холбоотой маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаардаг. ...Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүх улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагааг хууль болон холбогдох журмын дагуу явагдсан эсэхийг процедурын хувьд л хянана гэж ойлгоно” гэж тайлбарласан.

4.2. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж, “ДС” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр ФФ /FT/-г бүртгэх хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн нь буруу байна.

4.3. Учир нь хэрэгт авагдсан баримтаар “ДС” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ААФ, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр  “ДЭП” ХХК бүртгэлтэй ба Татварын нэгдсэн системд “ДС” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр ААФ бүртгэлтэй болох нь тогтоогдсон.

4.4. Гуравдагч этгээдээс “...”ДЭП” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд гэх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн ФФийг төлөөлөх эрхтэй этгээд буюу хувьцаа эзэмшигч мөн эсэх талаарх маргаан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын шүүхэд явагдаж байгаа...” гэж, нэхэмжлэгчээс “...уг хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй, маргаан дуусаагүй байгаа” гэж тус тус тайлбарласан.

4.5. Түүнчлэн Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт “ДС” ХХК-ийн улсын бүртгэлд хууль бусаар нэмэлт, өөрчлөл оруулах, гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирлаар шинээр хүн томилогдсон гэх хуурамч мэдээлэл, бичиг баримт ашиглан улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр завдах, дээрх хуурамч баримт бичгийн баримтуудаа ашиглан компанийн зарим нэг харилцагч байгууллагад худал мэдээлэл тараах, компанийн үйл ажиллагаанд ноцтой саад учруулах үйлдлийг шалгуулах” тухай гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан Хан-Уул дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 88 дугаартай тогтоолоор уг компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэл хийх ажиллагаанд хязгаарлалт тогтоосон байна.

4.6. Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно”, 20.1.10-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж тус тус зааснаар нэгэнт уг компанийн гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчийн талаар маргаантай, компанийн улсын бүртгэлийн хувийн хэрэгт аливаа шинэчилсэн бүртгэл хийхгүй байх прокурорын хоригтой байхад улсын бүртгэлийн байгууллагаас хуулийн дээрх тодорхой зохицуулалтыг зөрчиж хуулийн этгээдийн хувийн хэрэгт шинэчилсэн бүртгэл хийх боломжгүй бөгөөд  “ДЭП” ХХК нь “ДС” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр бүртгүүлэх асуудлаар түүнд нэхэмжлэл гаргах эрх үүссэн гэж үзэхгүй буюу маргаан бүхий энэ тохиолдолд шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд сэргэхээргүй байна.  

4.7. Иймд нэхэмжлэгчийн гаргасан “ДС” ХХК-ийн эцсийн өмчлөгчдийн нэгээр ФФ /FT/-г бүртгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж зааснаар хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 496 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.1.6.а, 3.1.6.б, 41 дүгээр зүйлийн 41.2, 5 дугаар зүйлийн 5.14 дэх хэсгийг тус тус баримтлан “Монгол Улсын хуулийн этгээд “ДС” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Д-ийн Чийг бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж,  Тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ДЭП” ХХК /D/-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “ДС” ХХК-ийн эцсийн өмчлөгчдийн нэгээр ФФ /FT/-г бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн 2 дахь заалт нэмж, Тогтоох хэсгийн  2,3,4 дэх заалтын дугаарыг 3,4,5 болгон тус тус өөрчилж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Б.АДЪЯАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН