| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2023/0199/э |
| Дугаар | 2023/ШЦТ/253 |
| Огноо | 2023-08-02 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Д.Энхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.
Улсын яллагч Д.Энхбаяр
Шүүгдэгч ******* өмгөөлөгч Ц.Батболд
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Баасанжаргал, Ц.Цэрэнням
Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гууд овогт ******* *******, гууд овогт ******* , гууд овогт ******* , Шарнууд овогт , Бодонгууд овогт , Бодонгууд овогт нарт холбогдох эрүүгийн 2106040440004 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн сумын “ ” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, гууд овогт ******* ******* /РД: /.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1-д зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, гууд овогт ******* /РД: /.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, тариаланч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, гууд овогт ******* /РД: /.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, дүүрэг, 28 дугаар хороо, 5 дугаар хэсгийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шарнууд овогт /РД: /.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, удирдлагын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт /РД: /.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт /РД: /.
Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нар нь бүлэглэн Дорнод аймгийн сумын төвөөс “ ” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслээр Дорнод аймгийн сумын 2 дугаар баг, “ ” гэх газарт 2021 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд өдрийн хооронд очиж “Minelab GM10” загварын металл хайгч төхөөрөмж ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул хийж, цахилгаан мотор, цахилгаан молдок ашиглан ашигт малтмал олборлож 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг, тоотод олборлосон ашигт малтмалаа чулуу бутлагч буюу нүдүүр ашиглан гар аргаар боловсруулж байгаль орчинд 1,016,081,909 /нэг тэр бум арван зургаан сая наян нэгэн мянга есөн зуун ес/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРОЙЛО нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тухайн алт олборлосон гэх газарт байдаг “Дамбат” К-д 3 жилийн өмнө ашигт малтмал олборлодог байсан ба миний бие даргаар ажилладаг байсан. Өмнө нь ажилладаг байхад чулуунаас том, том алт их гардаг байсан. 2021 оны 11 дүгээр сард ашигт малтмал олборлодог байсан газраараа очиж үзье гэж бодоод *******, *******, *******, *******, Д. нартай хамт очсон. 2021 онд гэрээ хийж тухайн газрыг ашиглана гэсэн бодолтой байсан ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод чадаагүй. Тухайн үед би тусгай зөвшөөрөлтэй гэж бодож буруу зүйл хийсэндээ маш их харамсаж байна” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй ” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй ” гэв.
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.2.3-т иргэний аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Экологи эдийн засагт учруулсан хохирлыг нэхэмжлэх болно...” гэжээ. /4-р хх-ийн 38-39/
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 11/2034 дугаартай “Албан бичигт дурдагдсан солбилцол бүхий талбайг уул уурхайн кадастрын бүртгэлийн системийн зураг зүйн бүртгэлд 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд “Дамбат” К-ийн эзэмшлийн хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын МV-011665 тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ давхцалтай байна...” гэх албан бичиг /5-р хх-ийн 20/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...”Дамбат” К-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайтай бүрэн давхцал бүхий газрын хэсэгт иргэд ашигт малтмал олборлосон гэх хэрэгт манай компани оролцохгүй. уулийн дагуу оролцох ёстой байгууллага нь оролцог...” гэжээ. /5-р хх-ийн 17-18/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 622 тоот “...Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан шаргал өнгийн металлын гол элементийн найрлагад алт-/Au-92.4%/, мөнгө-/Ag-6.2%/, зэс-/Cu-1.3%/ зэрэг элементүүдийн найрлагатай байна. Шинжилгээнд ирүүлсэн №2 гэж дугаарласан шаргал өнгийн металлын гол элементийн найрлагад алт-/Au-92.6%/, мөнгө-/Ag-6.0%/, зэс-/Cu-1.3%/ зэрэг элементүүдийн найрлагатай байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 1996/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай аав Найманшарга валют арилжааны төвд байрлаж алт болон үнэт металл худалдан авах ажил хийдэг юм. 2020 онд аав ААН банкны салбарын эрхлэгчтэй хэрэлдээд ААН банкны ямар ч дансгүй болчихсон. Ингээд үнэт металл худалдаж авахдаа миний дансаар гүйлгээ хийх хэрэгцээ шаардлага гарч би өөрийнхөө нэр дээр тусгай зөвшөөрөл хүссэн. Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 299 дүгээр тогтоолын дагуу 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ...“тусгай зөвшөөрлийн гэрчилгээ” гаргуулсан. Би ААН банкны ... дугаарын дансыг өөрөө эзэмшиж ашиглаж байгаа. Аав над руу залгаад “энэ дугаарын данс руу хэдэн төгрөгийг ийм утгаар хийчих” гэхээр нь түүний дагуу шилжүүлдэг. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Батдулам гэж хүний ААН банкин дахь ... дугаарын данс руу “bair” гэсэн утгаар 80,000,000 төгрөгийг, мөн гэж хүний ... дугаарын данс руу “mal avah” гэсэн утгаар 34,000,000 төгрөгийг шилжүүлчих гэхээр нь хэлснийх нь дагуу гүйлгээ хийсэн. ...ер нь бол алт авсан байх гэж бодож байна. Ажлынхаа дагуу л мөнгө шилжүүлдэг. Би гэж хүнээр мал авхуулсан эсхүл уг иргэнээс байр худалдаж авсан зүйл байхгүй...” гэжээ. /4-р хх-ийн 62-63/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хувиараа Найман шарга арилжааны гудамжинд байрладаг “Арга” төвийн 1 давхарт сууж үнэт металл худалдан авах ажлыг 2021 оны 05 дугаар сараас хойш хийж байна. ... буюу Тогтох нэрээр нь санаж байна. Өөрийгөө Дорнод аймагт байдаг гэж ярьж байсан. Миний суудаг газарт 2-3 удаа ирж алт тушааж байсан. ...2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өглөө 11 цаг 30 минутын орчим нэг хүнтэй хамт орж ирээд “алт тушаамаар байна” гэж хэлэхээр нь хэдий хэмжээний байгаа юм гээд өөрийнхөө авах ханшийг хэлэхэд “за болж байна, заръя” гэсэн. Ингээд алтны хэмжээг үзэхэд 703.7 грамм байгалийн нунтаг алт байсан бөгөөд үүнийг 1 граммыг нь 162,000 төгрөгөөр бодож нийт 114,000,000 төгрөгөөр бодож авсан. Мөнгө шилжүүлэх үед бэлнээр авах уу, дансаар авах уу гэхэд “дансаар авъя гэхдээ утгыг нь өөр утгаар шилжүүлээрэй” гэхээр нь Батдулам гэж хүний ААН банкны ... дугаарын данс руу 11 цаг 39 минутад “bair” гэсэн утгаар өөрийн хүү Цэгмэдийн ... дугаарын данснаас 80,000,000 төгрөгийг мөн хүүгийнхээ данснаас 11 цаг 41 минутад гэж хүний ... дугаарын данс руу “mal avah” гэсэн утгаар тус тус шилжүүлсэн...” гэжээ. /4-р хх-ийн 67-68/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би хувиараа Найман шарга арилжааны гудамжинд байрладаг Их найман шарга төвийн 4 дүгээр давхрын 401 тоотод үнэт металл худалдан авах ажлыг 2018 оноос хойш хийж байна. 2021 оны 11 дүгээр сард иргэдээс алт худалдан авдаг байсан. ...2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ******* гэж хүний ... дугаарын данс руу 92,261,000 төгрөгийг, гэж хүний ... дугаарын данс руу 119,191,000 төгрөгийг буюу нийт 211,452,000 төгрөгийг шилжүүлсэн. Дээрх мөнгийг шилжүүлэхдээ 1 грамм алтыг нь 161,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд нийт 1 кг 313,36 грамм алт авсан. ...2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэж хүний ... дугаарын данс руу 167,860,000 төгрөгийг шилжүүлээд бэлнээр 50,000,000 төгрөгийг хүлээлгэж өгсөн. Энэ хүнд нийт 217,860,000 төгрөгийг өгсөн. Дээрх мөнгийг шилжүүлэхдээ 1 грамм алтыг нь 161,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд нийт 1 кг 353,16 грамм алтыг авсан. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр мөн гэх хүний ... дугаарын данс руу 50,000,000 төгрөгийг шилжүүлээд 110,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн. Ингээд Цэндмаа гэх хүнд нийт 160,000,000 төгрөг өгсөн. Дээрх мөнгийг шилжүүлэхдээ 1 грамм алтыг нь 161,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд нийт 993,78 грамм алт авсан...” гэжээ. /4-р хх-ийн 71-72/
Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” К-ийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/16 тоот “...Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газраас олборлосон гэх 1,737,2 гр алтнаас 99,9 % сорьцны хэмжээг тооцож гаргахад 1,603 гр байна. эрэг нээсэн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож үзэхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ 273,048,388 төгрөг болж байна. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газарт нөхөн сэргээлтийн зардал тооцох боломжгүй байна. Тус солбицол бүхий газар нь “Дамбат” К-ийн эзэмшлийн MV-011665 дугаартай “ худаг” гэх ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд бүрэн давхцаж байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 204-207/
Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” К-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/14 тоот “...Манай байгууллагаас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан 1/16 дугаартай дүгнэлтэд тусгасан дүн дээр 99,9% сорьцтой 703,7 гр, 1313,3 гр, 1353,1 гр, 993,7 гр алтны үнэлгээг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож нэмж нэгтгэн гаргавал байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ 1,016,081,909 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /4-р хх-ийн 92/
Шинжээч А.Цэнд-Аюуш мөрдөн шалгах ажиллагаанд дүгнэлттэй холбоотой өгсөн мэдүүлэгтээ: “...Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №622 дугаартай дүгнэлтээр алтны агууламжийг гаргасан байсан. Тухайн алтны агууламжид үндэслээд нийт 1737,2 гр шар металлд 1603,6 гр 99,9 хувийн сорьцтой алт байгааг тооцож гаргасан. 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/14 дугаартай дүгнэлтэд тухайн хэрэгт нэмэлтээр авагдсан алт нь банкинд тушаагдсан алт байсан тул Монгол Банкны ханшаар тооцож үнэлгээг гаргасан. Монгол банкны алтны ханш 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 170,272,13 /нэг зуун далан мянга хоёр зуун далан хоёр төгрөг арван гурван мөнгө/ байсан...” гэжээ. /4-р хх-ийн 235-236/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ******* гэх хүнээс дүүргийн 16 дугаар хороо 16 хотхоны 1 дүгээр блок 10 давхрын 60 тоот 44.77 мкв орон сууцыг худалдан авахаар тохирч “орон сууцны захиалгын гэрээний захиалагчийн эрхээ шилжүүлэх гэрээ” байгуулж өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. ...Би ******* гэдэг хүний орон сууцыг худалдан авахад нийт 79,450,000 төгрөгийг зарцуулаад байна...” гэжээ. /4-р хх-ийн 40-41/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө дүү над руу залгаад “би Улаанбаатар хот явлаа, та явна гээд байсан явах юм уу” гэхээр нь өөрийн унадаг Портер машины сэлбэг авах зорилгоор “Тэгье, би хамт явъя” гэж хэлсэн. Ингээд гэрээсээ гараад сумын төвд 10 цагийн орчим ийн гэрт очсон. ийн эхнэр Цэнгэлмаа, тэдний хүүхэд орол, бид дөрөв 27-64 улсын дугаартай, саарал өнгийн Subaru forester маркийн машинтай 10 цаг 30 минутын орчим хөдөлсөн. Ингэж явсаар шөнө 23 цагийн орчим Улаанбаатар хотод орж байх шиг байсан. Бид нарыг хот руу орж ирэхэд машин зогсоогоод шалгасан ба мөрлөж үүрдэг хүрэн өнгийн ийн цүнхнээс алт гарч ирснийг цагдаагийн ажилтнууд үзлэг шалгалт хийгээд хурааж авсан...” гэжээ. /1-р хх-ийн 137-138/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... яваад 2-3 хоносон байх. Яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна. гаас өглөө үүрээр ирэхдээ алт гээд тунгалаг өнгийн гялгар уутанд шар өнгийн зүйл хийсэн байсан бөгөөд үдээс хойш хоёулаа “Урт цагаан оръё” гээд нөхөр тай хамт Урт цагаан орсон. ...90,500,000 төгрөгөөр Офицеруудын ордны хотхон гэдэг нэртэй газарт байр захиалсан байгаа...” гэжээ. /1-р хх-ийн 148-149/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Нөхөр бид хоёр 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод ирээд 19-ний өдөр манай нөхөр алт худалдан борлуулах талаар надад хэлээд нэг газар луу явсан юм. Би Улаанбаатар хотыг сайн мэдэхгүй тул яг хаана очиж алт тушаасан талаар мэдэхгүй байна. Манай нөхөр алтаа аваад нэг газар луу орсон ба би сүүлд араас нь ороод 50,000,000 төгрөгийг өөрийн ААН банкны ... тоот дансанд аваад үлдсэн 110,000,000 төгрөгийг бэлнээр авсан юм...” гэжээ. /1-р хх-ийн 154-155/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...ах 3 дахь өдөр хөдөөнөөс ирсэн санагдаж байна. өдөөнөөс ирсний дараа “Ахад нь хэдэн төгрөг байгаа надаас зээлээд хашаатай болоод авчих буцаагаад машинаа зарахаараа өгөөрэй” гэхээр нь “тэгье ээ, би зээлье” гээд 40,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан...” гэжээ. /1-р хх-ийн 167-168/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ямар учиртай данснаас хаанаас мөнгө орж ирсэн талаар мэдэхгүй байна. Миний данс руу аав мөнгө шилжүүлдэг болохоор миний дансыг мэдэж байсан. Тэгээд шууд 80,000,000 төгрөгийг над руу шилжүүлсэн...” гэжээ. /1-р хх-ийн 177-178/
******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын 14, 15-ны аль нэг өдөр төрсөн ах над руу залгаад “Жоохон юм гараад байна, ирэх үү” гэж хэлэхээр нь “Тэгье” гээд сумаас сум орсон. Дараа нь “ ” гэх нэртэй газар очиход , , , , зэрэг дандаа ах нар болон хүргэн ах нар байсан. 1000 нэртэй алт хайгчаар жижиг жижиг чулуу түүгээд байсан бөгөөд ах голчилж хайж байсан. Тэнд газраас авсан чулууг нь нааш цааш нь зөөх зэргээр ажилд нь 2 хоног тусалсан. Бохир чулуугаараа 2-3 шуудай чулууг гаргаад “Одоо болно” гээд ахын гэрт очсон. Тэд нар нүдэж жижиглэнэ гэж байсан бөгөөд суманд амьдардаг гэрийнхээ галыг түлэх ээлж болоод би “Явлаа” гээд явсан. Би чулууг нь аваачиж өгчихөөд л явсан. Намайг явах гэж байхад нүднэ л гэж байсан. ах надад “Улаанбаатар хотод очоод ярихаар хүрээд ирээрэй, дундаас нь жоохон юм өгнө” гэж хэлж байсан юм. Би явахдаа алт, мөнгө авч яваагүй...” гэжээ. /2-р хх-ийн 4-5, 3-р хх-ийн 207-208/
******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид нар цуглаад 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд ажиллаж, алттай чулуунуудыг ялгаж аваад 16-ны өдөр нүдэж янзалсан. Ингээд 16-ны өдөр хүмүүс хувьд ноогдох алтаа аваад явцгаасан. амгийн түрүүнд явсан. ...Алтаа тушаахад 114,000,000 төгрөг болсон бөгөөд 34 сая төгрөгийг нь өөрийнхөө ... дугаарын данс руу, 80 сая төгрөгийг нь өөрийн охин Батдуламын данс руу шилжүүлсэн юм. ...Би 703.7 грамм алтыг худалдан борлуулсан, грамм жин нь мөн байна. Алтыг худалдан борлуулах үед алт авсан хүн нь “Бид нар цаашаа Монгол банкинд тушаадаг. Тэр үед тодорхой хэмжээний хувийг Монгол банк суутгаж авдаг шүү, тэрийг танаас хассан шүү” гээд 703.7 грамм алтыг надаас авсан...” гэжээ. /3-р хх-ийн 218-220/
******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Бид нар алтанд явъя гэж тохироод, 1000 нэртэй алт хайгчийг аваад гэх газарт ийн “Порестер” маркийн машинтай очсон. үмүүсийн ярьдгаар шүрүүп хийсэн. Урьд нь ухаж байсан нүх рүү орж алт хайгчаа ажиллуулж байгаад чулуу гаргаж эхэлсэн. оёр хоногийн хугацаанд 2 шуудай чулуу олборлож хийгээд сумын төвд авчирсан. ...Сумын төв дээр ын гэрт шуудайтай чулуугаа авчраад нүдүүрээр гараараа нүдэж нунтагласан. Нунтагласны дараа алтаа ялгаж авсан бөгөөд манай ах дүү нар нийлээд алтаа хувааж эхэлсэн. Надад 1кг 700 грамм алт өгсөн бөгөөд өөрийн хувьд ноогдох алтаа аваад 18-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Би тоондоо муу учраас өөрийн төрсөн дүү д өөрийнхөө алтыг өгөөд заруулсан. эдэн төгрөгөөр зарсан талаар мэдэхгүй байна. Би өөрийнхөө мөнгөнөөс өөрийн хамгийн бага дүү Бямбаханд гэж эмэгтэйд хашаа байшин аваарай гээд 40,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгө нь одоо гийн дансанд байгаа, яг хэдэн төгрөг болсон гэдгийг мэдэхгүй байна...” гэжээ. /1-р хх-ийн 165-166, 3-р хх-ийн 229-230/
******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн сум ороод , , , ах нартай нийлээд тэр өдөртөө шууд гэх газарт очиж алттай чулуу хайж эхэлсэн. Бид нар 15-ны өдрүүдэд алттай чулуугаа ялгаж байхад ******* ах 15-ны орой ирсэн. Ингээд 14, 15-ны өдрүүдэд цуглуулсан алттай чулуугаа 16-ны өдөр нүдэж нунтаглаж алтаа ялгаж авсан. Би тэр оройдоо буюу 16-ны орой Улаанбаатар хот руу замын машинд суугаад 17-ны үүрээр ирсэн юм. Ингээд 17-ны өдрөө Найман шарга орж өөрт байсан алтаа тушаасан юм. ...Миний хувьд ноогдох алт 211,452,000 төгрөг болсон, тэр мөнгөнөөс 119,191,000 төгрөгийг эхнэр гийн данс руу, үлдсэн 92,261,000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Би тухайн үед нэлээн хэмжээний алт тушаасан боловч бохироор байна гээд элэгдэл, хорогдол, Монгол банкинд тушаах үеийн хувь зэргийг хасуулаад нийт 1313,56 грамм алт тушаасан...” гэжээ. /3-р хх-ийн 240-241/
******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...11 дүгээр сарын 16-ны өдөр гэхэд 2 шуудай чулуу дуусгасан бөгөөд энэхүү чулуунуудыг бутлаж нүдэх ажил эхэлсэн. 11 дүгээр сарын 16-ны өдөр “Одоо ингээд болъё” гээд больцгоож шуудайтай чулуугаа сумын төв дээр ын гэрт аваачиж том уурын нүдүүрээр гараар нүдсэн. Тэнд 1 том 2 жижиг нүдүүр байсан бөгөөд жижиглэсэн чулуунаас алтыг нь угааж, ялгаж өөр саванд хийж байсан. Олуулаа байсан учраас 11 дүгээр сарын 17-ны өдрөө нүдэж дуусгаад ялгахад нийт 10,2 кг алт олборлосон байсан бөгөөд бид нар хүний 1,7 кг тооцож хувааж авсан. 17-ны өдөр хүн болгон хувьд ноогдох алтаа авсны дараа “Би одоо ажилтай явлаа” гээд замын унаанд суугаад явсан. 18-ны өдөр Улаанбаатар хот руу явсан бөгөөд би ингээд 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу ирж байгаад цагдаад баригдсан юм...” гэжээ. /1-р хх-ийн 133-134, 3-р хх-ийн 249-250/
******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тэр үед хагалгаанд ороод удаагүй байсан, дээрээс нь хөдөө байсан болохоор цаг хугацаа баримжаа жоохон муу байсан. Сүүлд бодоод үзсэн чинь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр цуглацгаагаад 14, 15-ны өдрүүдэд алттай чулуунуудаа ялгаж аваад 16-ны өдөр нүдүүрээр нүдэх, алтаа хуваах зэрэг ажлуудыг хийсэн. Тухайн үед миний толгой жоохон өвдөөд байсан болохоор “Чи яв яв, гэртээ очиж амар” гэж тэнд байсан хүмүүс бүгд хэлж байсан. ...Би 993,78 грамм тэр хэмжээний алтыг тушаасан санагдаж байна. Ямар ч байсан элэгдэл, хорогдол бүгдийг нь тооцуулаад гар дээрээ 160,000,000 төгрөгийг авсан. Энэ мөнгөнөөс 50,000,000 төгрөгийг эхнэр Цэндмаагийн данс руу, үлдсэн 110,000,000 төгрөгийг бэлнээр авсан...” гэжээ. /4-р хх-ийн 12/
Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 12/
эргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 13-18/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 45, 46-51, 52-54, 55-58, 59-64/
Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 67-69/
улсын дугаартай, Subaru Forester маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 19-22/
*******, нараас 52,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 29-30/
гаас 24,440,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 31-32/
”Ньюгор” К-ийн борлуулалтын менежер Б.ишигбатаас 92,500,000 төгрөгийг бэлнээр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 35-37/
ААН банкнаас ирүүлсэн данс хуулганууд /2-р хх-ийн 159-250, 3-р хх-ийн 1-55/
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, уур амьсгалын санг хохирогчоор, мэргэжилтэн ийг төлөөлөгчөөр томилсон мөрдөгчийн тогтоол /4-р хх-ийн 34-36/
.Баяраагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5-р хх-ийн 15-18/
Ажил гүйцэтгэх гэрээ /4-р хх-ийн 209-211/
Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн “Дамбат” К-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийн хуулбар /5-р хх-ийн 22-70/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч нараас хувийн байдалтай холбогдуулан шинээр гаргаж өгсөн хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн хохиролд 2,000,000 төгрөгийг төлөхөөр бэлнээр шүүхэд хүлээлгэн өгсөн баримт, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолтууд, дансны дэлгэрэнгүй хуулга /нийт 82 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч *******, *******, ..........., ******* нараас тус бүр 500,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг хохиролд төлөхөөр бэлнээр шүүхэд хүлээлгэн өгсөн байна.
Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдсан “Kemage” гэх, 230v8 50Hz, 3000W, 3200W гэсэн бичиглэлтэй цахилгаан мотор 1 ширхэг, цахилгаан молдок 1 ширхэг, гар аргаар чулуу бутлагч буюу нүдүүр 1 ширхэг, нэг талдаа хоёр үзүүртэй, нөгөө талдаа нэг үзүүртэй малтагч 3 ширхэг, Minelab GM10 гэсэн нэртэй алт хайгч төхөөрөмж 1 ширхэг, 1737,2 грамм шар өнгийн металл алт зэргийг шинжлэн судалсанд тооцов. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бэлэн мөнгө болох 168,940,000 төгрөг Дорнод аймгийн Шүүхийн тамгын газрын төрийн сангийн ... тоот дансанд байгаа болохыг шинжлэн судалсан болно. эргийн хамт шүүхэд ирсэн сидид буулгасан мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлийг бэхжүүлсэн бичлэгийг шинжлэн судалсанд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******, *******, *******, .Мягмардорж, *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
автаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэм аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учирч, Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээ зөрчигдсөн байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч гууд овогт ******* *******, гууд овогт ******* , гууд овогт ******* , Шарнууд овогт , Бодонгууд овогт , Бодонгууд овогт нар Дорнод аймгийн сумын 2 дугаар баг, “ ” гэх газарт улсын дугаартай, Subaru Forester маркийн тээврийн хэрэгслээр очиж 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд “Minelab GM10” загварын металл хайгч төхөөрөмж ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул хийж, цахилгаан мотор, цахилгаан молдок ашиглан ашигт малтмал олборлож, олборлосон ашигт малтмалаа 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн сумын 4 дүгээр баг, тоотод чулуу бутлагч буюу нүдүүр ашиглан гар аргаар боловсруулж улсад 959,611,156.98 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн “...“ ” гэх нэртэй газар очиход , , , , зэрэг дандаа ах нар болон хүргэн ах нар байсан. 1000 нэртэй алт хайгчаар жижиг жижиг чулуу түүж байсан бөгөөд ах голчилж хайж байсан. Тэнд газраас авсан чулууг нь нааш цааш нь зөөх зэргээр ажилд нь 2 хоног тусалсан. Бохир чулуугаараа 2-3 шуудай чулууг гаргаад “Одоо болно” гээд ахын гэрт очсон. Тэд нар нүдэж жижиглэнэ гэж байсан бөгөөд би суманд амьдардаг гэрийнхээ галыг түлэх ээлж болоод “Явлаа” гээд явсан. Би явахдаа алт, мөнгө авч яваагүй...” гэх, Б.ын “...Бид нар цуглаад 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд ажиллаж, алттай чулуунуудыг ялгаж аваад 16-ны өдөр нүдэж янзалсан. Ингээд 16-ны өдөр хүмүүс хувьд ноогдох алтаа аваад явцгаасан. ...Би 703.7 грамм алтыг худалдан борлуулсан...” гэх, Б.ийн “...оёр хоногийн хугацаанд 2 шуудай чулуу олборлож хийгээд сумын төвд авчирсан. ...Сумын төв дээр ын гэрт шуудайтай чулуугаа авчраад нүдүүрээр гараараа нүдэж нунтагласан. Нунтагласны дараа алтаа ялгаж авсан бөгөөд манай ах дүү нар нийлээд алтаа хувааж эхэлсэн. Надад 1кг 700 грамм алт өгсөн...” гэх, *******ын “...Би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн сум ороод , , , ах нартай нийлээд тэр өдөртөө шууд гэх газарт очиж алттай чулуу хайж эхэлсэн. 14, 15-ны өдрүүдэд цуглуулсан алттай чулуугаа 16-ны өдөр нүдэж нунтаглаж алтаа ялгаж авсан. ...нийт 1313,56 грамм алт тушаасан...” гэх, *******ийн “...11 дүгээр сарын 16-ны өдөр гэхэд 2 шуудай чулуу дуусгасан бөгөөд энэхүү чулуунуудыг бутлаж нүдэх ажил эхэлсэн. 11 дүгээр сарын 16-ны өдөр “Одоо ингээд болъё” гээд больцгоож шуудайтай чулуугаа сумын төв дээр ын гэрт аваачиж том уурын нүдүүрээр гараар нүдсэн. ...бид нар хүний 1,7 кг тооцож хувааж авсан. ...би 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу ирж байгаад цагдаад баригдсан...” гэх, *******гийн “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр цуглацгаагаад 14, 15-ны өдрүүдэд алттай чулуунуудаа ялгаж аваад 16-ны өдөр нүдүүрээр нүдэх, алтаа хуваах зэрэг ажлуудыг хийсэн. ...Би 993,78 грамм тэр хэмжээний алтыг тушаасан санагдаж байна...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, иргэний нэхэмжлэгч , , гэрч Б.Цэгмид, , , , , , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, ААН банкнаас ирүүлсэн данс хуулганууд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 622 тоот “...Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан шаргал өнгийн металлын гол элементийн найрлагад алт-/Au-92.4%/, мөнгө-/Ag-6.2%/, зэс-/Cu-1.3%/ зэрэг элементүүдийн найрлагатай байна. Шинжилгээнд ирүүлсэн №2 гэж дугаарласан шаргал өнгийн металлын гол элементийн найрлагад алт-/Au-92.6%/, мөнгө-/Ag-6.0%/, зэс-/Cu-1.3%/ зэрэг элементүүдийн найрлагатай байна...” гэх дүгнэлт, Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” К-ийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/16 тоот “...Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газраас олборлосон гэх 1737,2 гр алтнаас 99,9 % сорьцны хэмжээг тооцож гаргахад 1603 гр байна. эрэг нээсэн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож үзэхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ 273,048,388 төгрөг болж байна. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газарт нөхөн сэргээлтийн зардал тооцох боломжгүй байна. Тус солбицол бүхий газар нь “Дамбат” К-ийн эзэмшлийн MV-011665 дугаартай “ худаг” гэх ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд бүрэн давхцаж байна...” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай харилцаа бөгөөд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгох ба бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хуулиар хоригложээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдэсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.*******, Б., Б., ., Б., Л. нар нь бүлэглэн Дорнод аймгийн сумын 2 дугаар баг, “ ” гэх газарт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр зориулалтын төхөөрөмж ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, 5,967,40 грамм алт олборлосон болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******, Б., Б., ., Б., Л. нарын ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан Дорнод аймгийн сумын 2 дугаар баг, “ ” гэх газар нь “Дамбат” К-ийн эзэмшлийн MV-011665 дугаартай “ худаг” гэх ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд давхцаж байх боловч тэдгээр шүүгдэгч нар нь эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал олборлож Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээг зөрчсөн учраас энэхүү гэмт хэргийн хохирогчоор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, уур амьсгалын санг тогтоосныг буруутгах үндэслэлгүй юм.
Шүүгдэгч Б.*******, Б., Б., ., Б., Л. , тэдгээрийн өмгөөлөгч Т.Баасанжаргал, Ц.Цэрэнням нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.
Шүүгдэгч Б.*******, Б., Б., ., Б., Л. нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.*******, Б., Б., ., Б., Л. нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж улсад 956,611,156.98 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.*******, Б., Б., ., Б., Л. нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.*******, Б., Б., ., Б., Л. нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, үр дагавар мөн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.од 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.т 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч .д 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.ид 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.д 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тус бүр 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд шүүх дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд: Б.оос хураан авсан 1737,2 грамм шар өнгийн металл болох алтны агууламжийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 622 тоот дүгнэлтээр алт-/Au-92.4%/ гэж тогтоосон байхаас гадна хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч ******* 703,7 грамм алт, ******* 1313,3 грамм алт, ******* 1353,1 грамм алт, ******* 993.7 грамм алт тус тус хууль бусаар олборлож улмаар худалдан борлуулсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул эдгээр шүүгдэгч нарын олборлосон 4363,8 грамм алтны агууламжийг 92.4%-аар тооцож улсад учруулсан хохирлыг тогтоох нь бодит байдалд нийцнэ гэж үзсэн учраас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг 1,016,081,909 төгрөгөөр тогтоосон “Нуман-Алтай” К-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/14 тоот дүгнэлтийг үнэлээгүй болно. арин Б.оос хураан авсан 1737,2 грамм алтыг үнэлсэн Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” К-ийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1/16 тоот “...Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий газраас олборлосон гэх 1,737,2 гр алтнаас 99,9 % сорьцны хэмжээг тооцож гаргахад 1,603 гр байна. эрэг нээсэн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож үзэхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ 273,048,388 төгрөг болж байна...” гэх дүгнэлт нь алтны агууламжийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 622 тоот дүгнэлтээр тогтоосон найрлагаар бодож гаргасан учраас энэхүү алтны хохирлыг тогтоосон дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч Б.*******, Б., Б., ., Б., Л. нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг /4363,8 грамм алтны агууламжийг 92.4% гэж үзэн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол банкны ханш 170,272.13 төгрөгөөр тооцон/ 686,562,768.98 төгрөг дээр хураан авсан алтны хохирол 273,048,388 төгрөгийг нэмээд нийт 959,611,156.98 төгрөгөөр тооцов. Нийт улсад учирсан хохирлыг шүүгдэгч нараас гаргуулахдаа тэдгээрийн олборлосон алтны хэмжээгээр тооцон шүүгдэгч *******оос 110,714,344.37 төгрөгийг, шүүгдэгч *******аас 212,884,433.25 төгрөгийг, шүүгдэгч *******аас 206,623,527.03 төгрөгийг, шүүгдэгч *******оос 273,048,388 төгрөгийг, шүүгдэгч *******гаас 156,340,464.32 төгрөгийг нийт 959,611,156.98 төгрөгийг гаргуулж Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.5-т тус тус зааснаар Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого олгохоор шийдвэрлэв.
эрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн хөрөнгө орлогын тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан. Үүний дагуу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 9,657,459 төгрөгөөр үнэлэгдсэн, улсын дугаартай, Subaru Forester маркийн тээврийн хэрэгсэл нь Б.Үүрцайхын өмчлөлийнх байх тул шүүгдэгч нараас тээврийн хэрэгслийн үнэ 9,657,459 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 1,609,576.5 төгрөгийг гаргуулж, тэдгээрийн байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулж, тухайн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүй болгож хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн Б.Үүрцайхад буцаан олгох нь зүйтэй байна.
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Kemage” гэх, 230v8, 50Hz, 3000W, 3200W гэсэн бичиглэлтэй 1 ширхэг цахилгаан мотор, 1 ширхэг цахилгаан молдок, гар аргаар чулуу бутлагч нүдүүр 1 ширхэг, нэг талдаа хоёр үзүүртэй, нөгөө талдаа нэг үзүүртэй 3 ширхэг малтагч, Minelab GM 10 гэх алт хайгч нэг ширхэг төхөөрөмж нь шүүгдэгч *******ын өмчлөлийн эд зүйл байх тул түүний улсад учруулсан хохирол болох 110,714,344.37 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулахаар тогтлоо.
арин гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөр авсан 35,611,338 төгрөгөөр үнэлэгдсэн, улсын дугаартай, Hummer H3 маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч ******* өмчлөлийнх байх тул түүний улсад учруулсан хохирол 206,623,527.03 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 тоот тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдэж олсон 1737,2 грамм алтыг *******оос хурааж авсан байх тул уг алтыг түүний улсад учруулсан хохирол 273,048,388 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулахаар тогтов.
Шүүхийн Тамгын газрын барьцаа хөрөнгийн дансанд байгаа 168,940,000 төгрөгнөөс 52,000,000 төгрөгийг нь шүүгдэгч *******ийн улсад учруулсан хохирол 212,884,433.25 төгрөгийг нөхөн төлөхөд, 116,940,000 төгрөгийг нь шүүгдэгч *******гийн улсад учруулсан хохирол 156,340,464.32 төгрөгийг нөхөн төлөхөд тус тус зарцуулахаар шийдвэрлэлээ.
Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Kemage” гэх, 230v8, 50Hz, 3000W, 3200W гэсэн бичиглэлтэй цахилгаан мотор 1 ширхэг, цахилгаан молдок 1 ширхэг, гар аргаар чулуу бутлагч нүдүүр 1 ширхэг, нэг талдаа хоёр үзүүртэй, нөгөө талдаа нэг үзүүртэй малтагч 3 ширхэг, Minelab GM 10 гэх алт хайгч төхөөрөмж 1 ширхэг, 1737,2 грамм үнэт металл алт болон Шүүхийн Тамгын газрын барьцаа хөрөнгийн дансанд байгаа 168,940,000 төгрөгийг тус тус хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь хүлээн зөвшөөрч тус бүр 500,000 төгрөгийг нийт 2,000,000 төгрөгийг хохиролд тооцуулахаар шүүхэд бэлнээр гаргаж өгсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар уг 2,000,000 төгрөгийг шүүгдэгч *******, *******, *******, ******* нараас гаргуулах хохиролд тооцуулахаар Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр тогтов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны шатанд битүүмжилсэн 16,800,091 төгрөгийн үнэлгээтэй, 15 УАУ улсын дугаартай, Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл нь гийн өмчлөлийнх байх тул тухайн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгож хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн *******т буцаан олгож, мөн дүүргийн 16 дугаар хороо 16 хотхоны 1-р блокийн 10 давхарын 60 тоотын 44,77 мкв орон сууц нь хэрэгт хамааралгүй этгээдийн эд зүйл байх тул уг орон сууцыг битүүмжилсэн прокурорын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 тоот тогтоолыг хүчингүй болгож, хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн ад буцаан олгох нь зүйтэй байна.
Шинжээчийн ажлын хөлсөнд “Нуман Алтай” К-д 3,300,000 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд уг зардлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 3,300,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нараас тус бүр 550,000 төгрөгийг гаргуулан “Нуман Алтай” К-д олгохоор шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч *******, *******, ******* нар нь 2 хоног сэжигтнээр баривчлагдсан, шүүгдэгч *******, *******, ******* цагдан хоригдоогүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТОО нь:
1. Шүүгдэгч гууд овогт ******* *******, гууд овогт ******* , гууд овогт ******* , Шарнууд овогт , Бодонгууд овогт , Бодонгууд овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж улсад 956,611,156.98 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******д 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ******* од 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ******* т 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч д 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ид 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч д 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тус бүр 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.5-т тус тус зааснаар гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохиролд шүүгдэгч *******оос 110,714,344.37 төгрөгийг, шүүгдэгч *******аас 212,884,433.25 төгрөгийг, шүүгдэгч *******аас 206,623,527.03 төгрөгийг, шүүгдэгч *******оос 273,048,388 төгрөгийг, шүүгдэгч *******гаас 156,340,464.32 төгрөгийг нийт 959,611,156.98 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 3,300,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нараас тус бүр 550,000 төгрөгийг гаргуулж “Нуман Алтай” К-д олгохоор тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугаартай, Subaru Forester маркийн тээврийн хэрэгслийн үнэ 9,657,459 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нараас тус бүр 1,609,576.5 төгрөгийг гаргуулж тэдгээрийн байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Kemage” гэх, 230v8, 50Hz, 3000W, 3200W гэсэн бичиглэлтэй 1 ширхэг цахилгаан мотор, 1 ширхэг цахилгаан молдок, гар аргаар чулуу бутлагч нүдүүр 1 ширхэг, нэг талдаа хоёр үзүүртэй, нөгөө талдаа нэг үзүүртэй малтагч 3 ширхэг, Minelab GM 10 гэх алт хайгч төхөөрөмж 1 ширхгийг тус тус хураан авч шүүгдэгч *******ын 110,714,344.37 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд,
гэмт хэрэг үйлдэж олсон 1737,2 грамм алтыг хураан авч *******ийн 273,048,388 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд,
улсын дугаартай, Hummer H3 маркийн тээврийн хэрэгслийг хураан авч ******* 206,623,527.03 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд,
хураан авсан 52,000,000 төгрөгийг *******ийн 212,884,433.25 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд, 116,940,000 төгрөгийг *******гийн 156,340,464.32 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд тус тус зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүх хуралдааны явцад хохиролд төлөхөөр шүүгдэгч *******, *******, *******, ******* нараас бэлнээр гаргаж өгсөн тус бүр 500,000 төгрөг нийт 2,000,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулах хохиролд тооцуулахаар Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Kemage” гэх, 230v8, 50Hz, 3000W, 3200W гэсэн бичиглэлтэй цахилгаан мотор 1 ширхэг, цахилгаан молдок 1 ширхэг, гар аргаар чулуу бутлагч нүдүүр 1 ширхэг, нэг талдаа хоёр үзүүртэй, нөгөө талдаа нэг үзүүртэй малтагч 3 ширхэг, Minelab GM 10 гэх алт хайгч төхөөрөмж 1 ширхэг, 1737,2 грамм үнэт металл алт болон Шүүхийн Тамгын газрын барьцаа хөрөнгийн дансанд байгаа 168,940,000 төгрөгийг тус тус хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* өмчлөлийн, 35,611,338 төгрөгөөр үнэлэгдсэн, улсын дугаартай, Hummer H3 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 тоот тогтоолыг хэвээр үлдээж, гийн өмчлөлийн, 15 УАУ улсын дугаартай, Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 тоот тогтоолыг хүчингүй болгож хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн *******т, Б.Үүрцайхын өмчлөлийн, улсын дугаартай, Subaru Forester маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06 тоот тогтоолыг хүчингүй болгож хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн Б.Үүрцайхад, дүүргийн 16 дугаар хороо 16 хотхоны 1-р блокийн 10 давхарын 60 тоотын 44,77 мкв орон сууцыг битүүмжилсэн прокурорын 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 тоот тогтоолыг хүчингүй болгож, хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн нарт тус тус буцаан олгосугай.
11. эрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч *******, *******, ******* нар нь 2 хоног сэжигтнээр баривчлагдсан, шүүгдэгч *******, *******, ******* нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА