| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2020/0038/И |
| Дугаар | 97 |
| Огноо | 2020-03-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 97
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т банк ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум 4 дүгээр багт оршин суух, Б овогт З.Б,
Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум 4 дүгээр багт оршин суух, И овогт О.А нарт холбогдох
“Үндсэн зээл 48,232,631.51 төрөг, зээлийн хүү 4,515,462.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,625.86 төгрөг нийт 52,779,719.40 төгрөгийг төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч З.Б, О.А, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э, нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч З.Б хамтран зээлдэгч О.А нар нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ЗГ180/05/654 тоот зээлийн гэрээгээр Т банкны Замын-Үүд салбараас 57,000,000 /Тавин долоон сая/ төгрөгийг сарын 2.0% жилийн 24% -ийн хүүтэй, 48 сар /4 жил/-ийн хугацаагаар орон сууц барьцаалсан хэрэглээний зээл авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлдэгч нь 2019 оны 10 дугаар сараас хойш сар бүр төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ төлөөгүйгээс график зөрчигдөн хугацаа хэтэрч ангилалтай болоод байгаа ба төлбөр хийхийг зээлдэгчээс удаа дараалан шаардаж мэдэгдэл өгсөн. Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ хийгээгүйгээс зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2020 оны 01 дүгээр сарын 22-ны байдлаар 52,779,719.40 төгрөг болж хуримтлагдсан. Иймд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүсэн үүрэг буюу төлбөрийн хуваарь зөрчсөний улмаас зээлийн үндсэн төлбөрийн өр 48,232,631.51 төрөг, зээлийн хүүгийн өр 4,515,462.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,625.86 төгрөг бүгд 52,779,719.40 төгрөгийг З.Б, хамтран зээлдэгч О.А нарын бизнесийн орлогоос төлүүлэх мөн Замын-Үүд 1 дүгээр багт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай 54.67 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд: “...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2020 оны 03 дугаар сарын 31-ний дотор зээл хүүгийн зөрчил 10,194,355.95 төгрөгийг барагдуулж үлдэгдэл 42,585,363.40 төгрөгийг 31 сарын хугацаанд сар бүрийн 02-ны дотор 1,373,721.40 төгрөгийг төлөх нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв энэхүү эвлэрлийн гэрээг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлттэй байна...” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд: “Шүүх хуралдаанаас өмнө банктай ярилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Зээлээ хэрхэн төлөх талаар бид эвлэрсэн гэв.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: “...Зээлийн зөрчил буюу төлөгдөөгүй хугацааны 2019 оны 10 сарын 02-ноос, 2020 оны 03 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны зээл, зээлийн хүү нийт 10,194,355.95 төгрөгийг 2020 оны 03 сарын 31-ний өдөр төлж барагдуулна. Ингээд үндсэн зээлийн үлдэгдэл 42,585,363.45 төгрөгийг 31 сарын хугацаанд сар бүр 1,373,721.40 төгрөгийг 2020 оны 04 сарын 02-ны өдрөөс эхлэн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг дуустал сар бүрийн 02-ны өдөр төлж барагдуулна. 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэхэд зээлийн төлөгдөөгүй зөрчил 10,194,355.95 төгрөг болон төлбөрийг төлөөгүй тохилдолд Замын-Үүд 1 дүгээр багт байрлах 54.67 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т банк ХХК-ийн нэхэмжлэлтэй З.Б. О.А нарт холбогдох зээлийн үндсэн төлбөр 48,232,631.51 төрөг, зээлийн хүү 4,515,462.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,625.86 төгрөг нийт 52,779,719.40 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн ажиллагаа эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд 52,779,719.40 төгрөгийг хэрхэн төлөх талаар хугацааны хувьд эвлэрч, эвлэрсэн талаарх гэрээгээ бичгээр өгсөн байна. Зохигчид гэрээндээ “...зээлийн зөрчил буюу төлөгдөөгүй хугацааны 2019 оны 10 сарын 02-ноос, 2020 оны 03 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны зээл, зээлийн хүү нийт 10,194,355.95 төгрөгийг 2020 оны 03 сарын 31-ний өдөр төлж барагдуулна. Ингээд үндсэн зээлийн үлдэгдэл 42,585,363.45 төгрөгийг 31 сарын хугацаанд сар бүр 1,373,721.40 төгрөгийг 2020 оны 04 сарын 02-ны өдрөөс эхлэн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг дуустал сар бүрийн 02-ны өдөр төлж барагдуулна. 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэхэд зээлийн төлөгдөөгүй зөрчил 10,194,355.95 төгрөг болон төлбөрийг төлөөгүй тохилдолд Замын-Үүд 1 дүгээр багт байрлах 54.67м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна...” гэсэн байх бөгөөд зохигчдын эвлэрэл нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т банк ХХК-ний Замын-Үүд салбарын нэхэмжлэлийн шаардлага нийт 52,779,719.40 төгрөгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Б, хариуцагч З.Б, О.А нар нь 2019 оны 10 дугаар сарын 02-ноос, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны зээл, зээлийн хүү нийт 10,194,355.95 төгрөгийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлж барагдуулах, зээлийн үлдэгдэл 42,585,363.45 төгрөгийг 31 сарын хугацаанд сар бүр 1,373,721.40 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг дуустал сар бүрийн 02-ны өдөр төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч З.Б, О.А нар нь зээлийн төлбөрийн үүргээ сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох Замын-Үүд 1 дүгээр багт байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай 54.67 м2 талбай бүхий орон сууцыг дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 421,849 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч З.Б, О.А нараас 421,849 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХХК-нд олгосугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Энэ захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н