Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар  2023/ШЦТ/188

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Бат-Оргил,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,

Шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******өд холбогдох 2309000001387 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

            Монгол Улсын иргэн, ******* өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймаг ******* сум 4 дүгээр багийн ******* гудамж 06 тоотод оршин суух хаягтай, 2021 онд Монгол Улсын ******* 99 дүгээр зарлигаар “ ******* ” медалиар шагнагдсан, урьд ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай,

ургийн овогт .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь Монгол Улсын 2005 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ******* аймгийн ******* сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07 дугаар тушаалаар мэдээлэл зүйн багшаар томилогдон ажилд орж, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ашигласан  гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 1999- 2003 онд ШУТИС-ийн харьяа Компьютер Техник Менежментийн техник хангамжийн ангид 4 жил сурч төгссөн. Төгсөхдөө дипломын ажил дээр алдаа гараад хамгаалж чадаагүй юм. Компьютерын мэдлэгтэй байсан тул аймгийн төрлөх сургуульд лаборант ажилд авна гэх зараар очоод сонгон шалгаруулалтад тэнцэж ажилд орсон. Мэдээлэл зүйн багшийн туслах хийгээд цаашид мэдээлэл зүйн багшаар ажиллах хүсэлтэй байсан тул 2006 онд их сургуульд бүртгүүлэхээр КТМС-ийн сургуульд сурч байсан бичиг баримтаа аваад Улаанбаатар хотод очоод 40 орчим насны эмэгтэйтэй танилцсан. Тэр эмэгтэй бичиг баримтаа бүгдийг нь аваад ир, тэгээд дутуу кредитээ тооцуулчих гэсэн. Би яг суухаар бүтэн нэг жил гаран сурах байсан. Тэр эмэгтэй даалгавар авч хичээллэх боломжтой, эчнээгээр сур гэсэн юм. 8 кредит дутуу байсан тул 3- 4 удаа очиж хичээлдээ суугаад, даалгавар авч 14 хоноод ирээд байсан. Төлбөрөө кредитээр бодож өгсөн. Тэр хүн хуурамч диплом гаргаад өгье хэлээгүй.Манай мэдээлэл зүйн багш 4 жилийн дараа ажил албан тушаал дэвшиж, би энэ ажилд томилогдсон. Би энэ дипломыг хуурамч гэж мэдээгүй. Мөн би төлбөрөө өгөөд эчнээгээр суусан тул суугаад болсон гэж бодсон. 

2022 оны 11 сард надаас байцаалт авсан. Тухайн үед байцаагч энэ дипломын дугаарыг давхцаж байна гэж надад мэдэгдэж байсан. Би ажиллаа үргэлжлүүлэн хийж байсан. 2023 оны 3 сард байхаа цагдаагаас мөрдөгч яриад таны диплом хуурамч байна гэж хэлсэн. 5 сард хуурамч болох нь тогтоогдлоо гэж хэлсэн. Тэр үед би за энэ ер нь болохгүй боллоо гээд ажлаасаа гарах өргөдөл өгсөн. Гэтэл багшийн дутагдалтай байсан тул захирал маань хичээл тартал ажилла гэсэн үүрэг даалгавар өгсөн. Мөн олимпиад эхэлсэн байсан тул “чиний оронд хэн хүүхдүүдээ бэлдэх юм чи өөрөө л бэлд ямар ч байсан 6 дугаар сарын 13 хүртэл ажилла” гэсэн. Тэгээд би 6 дугаар сарын 13-ний өдөр өргөдлөө өгөхөд “чи ажилласан юм чинь 8 дугаар сарын 25-нд тушаалыг чинь гаргая амралтын мөнгө бодъё” гэсэн. Энэ хооронд энэ дипломыг хуурамч гэдгийг ёстой мэдээгүй байсан.Өмнө нь яам, Мэргэжлийн хяналтын газраас байнга диплом шалгадаг байсан. Ямар нэгэн зөрчилтэй, хуурамч байна гэж хэлдэггүй байсан...гэв.

 

- Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  Би 2003 онд 1 дүгээр бүрэн дунд сургуульд мэдээлэл зүйн лаборант буюу туслах ажилтнаар 2 жилийн хугацаанд ажилласан. Цаашид мэдээлэл зүйн багш болох хүсэлтэй байсан. 2004 оны намар Монгол Улсын Их сургуульд бүртгүүлэхээр Улаанбаатар хотод очиж уулзахад 40 орчим насны эмэгтэй хүн надтай эхэлж уулзаад “намайг хаана, ямар ажил хийж байгаа” талаар асуусан. Би өөрийнхөө талаар хаана, юу хийдэг талаар хэлэхэд тэр эмэгтэй надад “ажлынхаа хажуугаар сурах хэцүү ш дээ, чи өөрөө компьютерын мэдлэгтэй, энэ чиглэлээрээ ажиллаж байгаа юм чинь өөр хэлбэрээр суралцаж төгсөх арга байна” гэж надад хэлээд “сургалтын төлбөртэй чинь ялгаа байхгүй, кредитийн мөнгө гэж л тооцогдох” талаар хэлсэн. Би тухайн үед ******* аймагтаа ажиллаж байсан болохоор ажил ихтэй мэдээ, тайлан, сургуулийн компьютер талын бүх ажил надтай холбоотой байсан тул тухайн хүний саналыг хүлээн авч ажлаа хийнгээ хажуугаар нь мэргэжлээрээ төгсөх боломжийг ашиглан тэр хүний хэлснээр тухайн үед шаардлагатай материалыг бүрдүүлэн өгсөн. Дараа намар нь буюу 2005 онд тэр хүн утсаар холбогдож диплом чинь гарсан шүү ирж аваарай гэж ярьсан. Би тухайн хүнтэй Улаанбаатар хотод очиж уулзаж дугаартай дипломыг анх гардан авч байсан. Авах үед үнэт цаастай тамга, тэмдэг, захирлын гарын үсэгтэй диплом өгч байсан. Тухайн үед би залуухан, 25 настай, муу санаагүй байсан болохоор тухайн хүнд итгэчихсэн. Тухайн дипломыг шалгаж мэдэхгүй, хуурамч байна ч гэж анзаарч бодсон зүйлгүй байсан. 2023 оны 05 дугаар сарын эхээр Улаанбаатар хотоос гар утсаар мөрдөгч гэх эрэгтэй хүн надтай холбогдож таны дипломыг шалгахад хуурамч диплом гэдэг нь батлагдсан талаар анх надад ярьж хэлсэн. Тэр хүнийг надтай ярих хүртэл би дипломоо хуурамч гэдгийг мэдээгүй байсан. Би тухайн үед мэдээлэл зүйн багшийн туслах ажлыг багагүй хугацаанд хийсэн байсан болохоор цаашдаа мэдээлэл зүйн багш болох хүсэлтэй байсан тул их дээд сургууль төгссөн байх шаардлагатай болсон. МУБИС-д суралцахаар очоод буруу хүнтэй тааралдаж хууран мэхлүүлснээ сая ойлгож мэдэж байна. Би анхнаасаа хуурамч диплом гэдгийг мэдээгүй байсан...гэх мэдүүлэг /хэргийн 125-127-р хуудас/,

 

- Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт /хэргийн 11-59-р хуудас/,

 

- Иргэний нэхэмжлэгч ийн:******* нь 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн нэгдүгээр бүрэн дунд сургуулийн захирлын тушаалаар мэдээлэл зүйн багшаар томилогдож анх ажилд орсон. 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн захирлын тушаалаар багш *******ийг өөрийнх нь хүсэлтээр 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн. Сургууль 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс амарч, амралтын мөнгийг нь зохих журмын дагуу бодож олгосон. Харин 2023 оны 07 дугаар сар болон 08 дугаар сарын нийгмийн даатгал нь тухайн сарынхаа тайланд тусгагдаж нийгмийн даатгал руу хүргэгдэнэ. Багш *******өд холбогдох хэргийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хэргийн 162-163-р хуудас/,

 

- Гэрч : Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, Багш нарын дипломыг pdf файлаар татаж авах, архивын ерөнхий газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажлыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн. Харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхцөлийг хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна гэхдээ манай байгууллагад ESIS, HEMIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн HЕMІЅ программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан. Харин ЕЅІЅ программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь HЕMIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй. Хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс буруу, өөр хүний овог нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Эдгээр 4-өөс 5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан, Их дээд сургуулийн нэр зөрүүтэй, төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон ер сургуулийн дипломын дугаар/Архивын бүрдэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон зэрэг зөрчлүүд байсан юм...гэх мэдүүлэг /хэргийн 63-65-р хуудас/,

 

- Гэрч : Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлэх дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан... Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй, тайлбар өгөөгүй байгаа. Мөн мэдээллийн сангийн бүртгэлд /Esis программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу pdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа...гэх мэдүүлэг /хэргийн 67-69-р хуудас/,

 

- Гэрч : Яамны сайд тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Миний хувьд бол өөрийн ажил, боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт , , , нарын хамт ажилласан юм. Үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, EЅІЅ программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн. Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм... Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм...гэх мэдүүлэг /хэргийн 72-74-р хуудас/,

 

- Гэрч Б.ийн: Тухайн хяналт шалгалтыг хийхдээ тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц, чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан, мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм. Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй. Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа. Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм...гэх мэдүүлэг /хэргийн 77-79-р хуудас/,

 

- Гэрч /Боловсрол, шинжлэх ухааны яамны Цахим бодлого статистикийн хэлтэст шинжээч/: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3,10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй ,тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Hemis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг...гэх мэдүүлэг /хэргийн 87-90-р хуудас/,

 

- Гэрч /Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээллийн технологийн төвийн систем хөгжүүлэлтийн хэлтэст ахлах хөгжүүлэгч/:  Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу, сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг. Үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг. Esis систем бол боловсролын салбарын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь Hemis буюу их, дээд сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахимжуулсан систем. Их дээд сургууль төгсөгчдийн мэдээний PDF, ДБ гэсэн үг нь Их, дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй, зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна. Тиймээс системд бүртгэлгүй, шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм...гэх мэдүүлэг /хэргийн 82-84-р хуудас/,

 

- ******* аймгийн ******* сумын Д.*******ын нэрэмжит бүрэн дунд сургуулийн 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07 дугаартай ажилд томилох тухай захирлын тушаал /хэргийн 108-р хуудас/,

 

- Монгол Улсын Их Сургуулийн 2005 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 260 дугаартай төгсөгчдөд бакалаврын боловсролын зэрэг олгох тухай албан бичиг, хавсралт /хэргийн 110-111-р хуудас/,

 

- Монгол Улсын Их Сургуулийн 3/1320 дугаартай албан бичгийн хавсралтад дурдагдсан “..******* регистрийн дугаартай /Мэдээлэл зүй, математикийн багш /-Мэдээлэл олдоогүй...” гэх хавсралт жагсаалт /хэргийн 112-113-р хуудас/,

 

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 130-р хуудас/,

 

- ******* аймгийн ******* сумын Д.*******ын нэрэмжит бүрэн дунд сургуулийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/36 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал /хэргийн 157-р хуудас/,

 

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 139-144-р хуудас/

 

- ******* аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн 2023.09.12-ны өдрийн 147 дугаартай тодорхойлолт,

 

  • *******ийн цалингийн хүснэгт зэрэг болно.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь Монгол Улсын их сургуулийн 2005 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ******* аймгийн ******* сумын Д.*******ын нэрэмжит бүрэн дунд сургуулийн захирлын 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07 дугаар тушаалаар тус сургуульд мэдээлэл зүйн багшаар томилогдон ажилд орж 2023 оны 05 дүгээр сарын 03-ныг дуустал ашигласан болох нь:

шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ Би 1999- 2003 онд ШУТИС-ын Компьютер Техник Менежментийн техник хангамжийн ангид 4 жил сурч төгссөн. Төгсөхдөө дипломын ажил дээр алдаа гараад хамгаалж чадаагүй юм. Компьютерын мэдлэгтэй байсан тул аймгийн төрлөх сургуульд лаборант ажилд авна гэх зараар очоод сонгон шалгаруулалтад тэнцэж ажилд орсон. Мэдээлэл зүйн багшийн туслах хийгээд цаашид мэдээлэл зүйн багшаар ажиллах хүсэлтэй байсан тул 2006 онд их сургуульд бүртгүүлэхээр КТМС-ийн бичиг баримтаа аваад Улаанбаатар хотод очоод 40 орчим насны эмэгтэйтэй танилцсан. Тэр эмэгтэй бичиг баримтаа бүгдийг нь аваад ир, тэгээд дутуу кредитээ тооцуулчих гэсэн. Би яг суухаар бүтэн нэг жил гаран сурах байсан. Тэр эмэгтэй даалгавар авч хичээллэх боломжтой, эчнээгээр сур гэсэн юм. Тэгээд 8 кредит дутуу байсан 3-аас 4 удаа очиж 14 хоног суугаад, сурах даалгавраа авч хичээллэж байсан. Төлбөрөө кредитээр бодож өгсөн. Тэр хүн хуурамч диплом гаргаад өгье хэлээгүй.Манай мэдээлэл зүйн багш 4 жилийн дараа ажил албан тушаал дэвшиж, би энэ ажилд томилогдсон. Би энэ дипломыг хуурамч гэж мэдээгүй. Мөн би төлбөрөө өгөөд эчнээгээр суусан тул суугаад болсон гэж бодсон.. Өмнө нь яам, Мэргэжлийн хяналтын газраас байнга диплом шалгадаг байсан. Ямар нэгэн зөрчилтэй, хуурамч байна гэж хэлдэггүй байсан” гэх,

иргэний нэхэмжлэгч ийн “..******* нь 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн нэгдүгээр бүрэн дунд сургуулийн захирлын тушаалаар мэдээлэл зүйн багшаар томилогдож анх ажилд орж ажилласан. 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн захирлын тушаалаар багш *******ийг өөрийнх нь хүсэлтээр 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн. Сургууль 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс амарч, амралтын мөнгийг нь зохих журмын дагуу бодож олгосон. Харин 2023 оны 07 дугаар сар болон 08 дугаар сарын нийгмийн даатгал нь тухайн сарынхаа тайланд тусгагдаж нийгмийн даатгал руу хүргэгдэнэ” гэх,

гэрч “...Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, Багш нарын дипломыг pdf файлаар татаж авах архивын ерөнхий газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажлыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхцөлийг хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна гэхдээ манай байгууллагад ESIS, HEMIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн HЕMІЅ программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан харин ЕЅІЅ программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. ESIS систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь HЕMIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй. Хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс буруу, өөр хүний овог нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Эдгээр 4-өөс 5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, Бүртгэлгүй дипломын дугаар ашигласан, Их дээд сургуулийн нэр зөрүүтэй, төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон ер сургуулийн дипломын дугаар/Архивын бүрдэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон зэрэг зөрчлүүд байсан юм...” гэх,

гэрч “...Тухайн шалгалтыг Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлэх дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан... Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа мөн мэдээллийн сангийн бүртгэлд /Esis программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу pdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа...” гэх,

гэрч “...Яамны сайд тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Миний хувьд бол өөрийн ажил, боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт , , нарын хамт ажилласан юм... Үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, EЅІЅ программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн... Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан... Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, Бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм... Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм...” гэх,

гэрч Б.ийн “...Тухайн хяналт шалгалтыг хийхдээ тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц, чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн Даргаар ажиллаж байсан..., Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм. Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй... Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа... Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм...” гэх,

гэрч “...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3,10.1-ээс 3.10.3 заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж, үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй, тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Hemis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг...” гэх,

гэрч “ Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу, сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг. Үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг. Esis систем бол боловсролын салбарын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш, ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь Hemis буюу их, дээд сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахимжуулсан систем юм.Их дээд сургууль төгсөгчдийн мэдээний PDF, ДБ гэсэн үг нь Их, дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй, зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна. Тиймээс системд бүртгэлгүй, шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм” гэх мэдүүлгүүд,

Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт /хэргийн 11-59-р хуудас/,

******* аймгийн ******* сумын Д.*******ын нэрэмжит бүрэн дунд сургуулийн 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07 дугаартай ажилд томилох тухай захирлын тушаал,

Монгол Улсын Их Сургуулийн 2005 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 260 дугаартай төгсөгчдөд бакалаврын боловсролын зэрэг олгох тухай албан бичиг, хавсралт,

Монгол Улсын Их Сургуулийн 3/1320 дугаартай албан бичгийн хавсралтад дурдагдсан “...******* регистрийн дугаартай /Мэдээлэл зүй, математикийн багш /-Мэдээлэл олдоогүй...” гэх хавсралт жагсаалт,

******* аймгийн ******* сумын Д.*******ын нэрэмжит бүрэн дунд сургуулийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/36 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал,

*******ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

******* аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн 2023.09.12-ны өдрийн 147 дугаартай тодорхойлолт, *******ийн цалингийн хүснэгт зэрэг баримтууд зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байна.

 

2. Прокуророос шүүгдэгч *******өд холбогдох дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

 Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “  Шүүгдэгч ******* нь Монгол Улсын дугаартай 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ******* аймгийн ******* сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №07 тушаалаар мэдээлэл зүйн багшаар томилогдон ажилд орж, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ашигласан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдсон, энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах”  дүгнэлт гаргасныг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгээс “ Миний үйлчлүүлэгч *******ийг Монгол Улсын дугаартай 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ******* аймгийн ******* сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №07 тушаалаар мэдээлэл зүйн багшаар томилогдон ажилд орж, ашигласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг өмгөөлөгчийн хувьд зөвшөөрөхгүй, үйлчлүүлэгчээ гэм буруугүй гэж үзэж байна. Учир нь боловсролын диплом хуурамч гэдэг асуудлаар яамнаас хуурамч бичиг баримтыг илрүүлэх судалгаа гарсан. Ажлын хэсэг гэрчээр асуугдсан. Ингэж шалгагдаж байхдаа лавлагаа авсан, албан бичиг авсан. Эдгээр нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Мөн хуурамч гэж үзэж байгаа диплом хэрэгт авагдсан байгаа. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2-т  хуурамч бичиг баримтыг үйлдэх, ашиглах гэдэг заалт байдаг. Энэ хэрэгт хэн нэгэн хүн энэ хэргийн объект болоод байгаа дипломыг үйлдсэн. Энэ дипломыг хуурамчаар үйлдээд шалгагдсан хүн энэ хэрэгт байхгүй, нотлогдоогүй байгаа. Энэ хүн хуурамч дипломыг мэдсээр байж ашигласан байх ёстой. Гэтэл энэ хэрэгт тийм нотлох баримт нэг ч байхгүй. Энэ дипломын аль хэсэг нь хуурамч байсан талаар хэрэгт нотлох баримт байхгүй. Тухайлбал, дугаар, тамга, хавтас, гарын үсэг гэх зэргээр аль нь хуурамч юм вэ? гэх эргэлзээнд орох дүгнэлт байхгүй байна. Ганцхан ажлын хэсгийн шалгалт байдаг. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ гол баримт болох дипломыг мэргэжлийн байгууллагаар дүгнүүлсэн дүгнэлт байхгүй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэргийг хэн үйлдсэн юм вэ гэдгийг тогтоох ёстой. Нотолбол зохих байдал нь бүрэн тогтоогдоогүй гэж үзэж байна. Одоогоор хүчингүй болсон Дээд боловсролын тухай хуульд кредит цаг нөхөж ордог байсан. Энэ багц цагт танхимаар болон алсын зайнаас суралцах боломжтой хуулийн зохицуулалт байсан. Миний үйлчлүүлэгч 1999 оноос 2003 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд суралцсан. Дипломоо авч чадаагүй хэдий ч ******* аймгийн 1-р 10-н жил гэх сургуульд лаборантаар ажиллаж байсан. ШУТИС-д багшлах эрх олгодоггүй учир багшлах эрхтэй больё гээд МУБИС-д сурахаар очсон. Бүртгүүлэх гээд байж байтал 40 орчим настай нэг эмэгтэй хүнтэй таараад ажлынхаа хажуугаар сураад сургууль төгссөн дипломоо хүлээн аваад ажиллах боломжтой гэхээр нь бүртгүүлсэн. Тэгээд сураад төгссөн. Дипломоо тухайн сургуулийн ажлын албанаас хүлээж авсан. Гэтэл 2009 онд мэдээлэл зүйн багшийн орон тоо гарсан учир багшаар томилогдсон. Ингээд багшийн ажлаа хийж эхэлсэн. Хүлээж авсан диплом нь хууль ёсны биш байсан гэдгийг мэдээгүй.  Энэ диплом үнэт цаасан дээр хэвлэгдсэн, гарын үсэг, тамга тэмдэг зурагдсан энгийн хүний нүдээр харахад ялгагдах аргагүй байсан тул хуурамч гэж огт мэдээгүй. Үүнд итгээд диплом хуурамч эсэх талаар шалгалт хийсний дараа хуурамч гэж мэдсэн. Иймд санаа зорилго шийдэл тогтоогдоогүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдэж гэм буруугүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,

шүүгдэгч *******өөс “Дипломыг хуурамч болохыг мэдээгүй, гомдолтой байна. Өмнө нь яам, Мэргэжлийн хяналтын газраас байнга диплом шалгадаг байсан. Ямар нэгэн зөрчилтэй, хуурамч байна гэж хэлдэггүй байсан..” гэх тайлбарыг гаргаж мэтгэлцэв.

 

3. Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэвэл, шүүгдэгч *******өөс “тухайн үед дипломыг хуурамч болохыг мэдээгүй, Мэргэжлийн хяналтын газраас байнга диплом шалгадаг байсан. Ямар нэгэн зөрчилтэй, хуурамч байна гэж хэлдэггүй байсан” гэж, өмгөөлөгч Ч.Энхцэцэгээс “...диплом өгсөн хүний олж тогтоогоогүй, диплом хуурамч болохыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгоогүй, нотолбол зохих зүйлийг нотлоогүй” гэж гэм буруугийн талаар маргаж буйг үндэслэлгүй, хэргийн баримтаар, дараах үндэслэлээр няцаагдаж байна гэж үзэв.Үүнд:  

 

а.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн объектив талын шинжээс шалтгаалан гэмт хэрэг төгссөн цаг хугацаа өөр өөрөөр тогтоогдож болох бөгөөд  “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн тухайд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тэрхүү цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой юм.

 

Тухайлбал, хуурамч баримт бичиг ашиглах үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3-т заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар үйлийн 1 дэх хэсэгт заасан “ боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах ” гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил боловч шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш үргэлжлэн 2022 оны 09 дүгээр сард цагдаагийн байгууллагад мэдээлэл ирж, энэхүү мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж ******* нь хуурамч диплом ашиглаж ******* аймгийн ******* сумын Д.*******ын нэрэмжит бүрэн дунд сургуулийн мэдээлэл зүйн багшаар ажиллаж байсан нь нотлох баримтуудаар тогтоогдон, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн прокурорын тогтоол гарснаар ажил олгогч хуурамч диплом гэдгийг мэдэх боломж бүрдсэн, таслан зогсоох боломжтой болсон цаг хугацааг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэх үндэслэлтэй хийгээд уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрөөгүй гэж үзнэ.

Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн А/000 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар өмчийн хэлбэрийг үл харгалзан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийх тухай ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж, хяналт шинжилгээ хийхэд зөрчилтэй дипломтой нэр бүхий иргэд, түүний дотор шүүгдэгч *******ийн Монгол Улсын их сургуулийн дуу хөгжмийн багш мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй 2005 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн дугаартай диплом нь зөрчилтэй байж болох нөхцөл байдал илэрч холбогдох шалгалтыг явуулж, илэрсэн зөрчлийг нэгдсэн журмаар шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлэгдсэн байна.

 

б. Шүүгдэгч *******ийн 2005 онд  Монгол Улсын их сургуулийг суралцаж, төгссөн гэх цаг хугацаанд иргэний сурч боловсрох, дээд боловсрол олгохтой холбоотой харилцааг 2002 оны тухай хууль, Дээд боловсролын тухай хуулиар тус тус зохицуулж байжээ.

 

2002 оны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. “ агуулгыг Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасны дагуу тус тус тодорхойлж, тогтооно”,

12 дүгээр зүйлийн 12.1.6. “суралцагч элсүүлэх, төгсгөх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх ”,

16.1.2.зарим хичээлийг бие даан судалж, дүгнүүлэх,

45.1.4.суралцах хугацаа, хэлбэрийн талаар санал тавьж шийдвэрлүүлэх,

2002 оны Дээд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.З. “Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна ”,

7 дугаар зүйлийн 7.1. “Их сургууль, дээд сургууль, коллежид бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэнийг түүний мэдлэг, чадвар, төлөвшлийн үнэлгээ, сурах чадварыг харгалзан элсүүлэх бөгөөд элсэлт нь сонголт хийх боломжтой, шалгаруулалт нь нээлттэй, хүртээмжтэй, үнэлгээний зохистой арга хэлбэр бүхий байна ” гэж заасан бөгөөд мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 351 дугаартай, “Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар “Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт”-оор багшийн ажлын байранд “багш мэргэжилтэй, бакалавраас доошгүй зэрэгтэй, багшлах эрхтэй байх” гэсэн ерөнхий болон тусгай шаардлага тавигджээ.

 

Шүүгдэгч *******ийн зүгээс Монгол Улсын их сургуульд хэдэн оны сурагч элсүүлэх ямар шалгалтанд орж тэнцэж элссэн, ШУТИС-ийн КТМС-д суралцсан өмнөх түвшний сургалтын хэдэн багц цагийг бакалаврын сургалт цагт тооцуулсан, суралцах хугацаа, хэлбэрийн талаар ямар санал тавьж шийдвэрлүүлэн ямар хугацаанд, ямар хэлбэрээр суралцсан, ямар хичээлийг бие даан судалж дүгнүүлсэн, мөн 2005 онд төгсөлтийн шалгалт өгөх, эсхүл диплом хамгаалах зэргээр яаж төгссөн, бакалаврын сургалтын 120 цагийг  хэрхэн яаж, ямар хэлбэрээр хангасан асуудлын талаар тодорхой тайлбар гаргаагүй, үүнийг хэрэгт болон шүүхэд нотлох баримтаар нотлоогүй байна.

 

Тодруулбал, тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7. “ Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ийн хувьд дээд боловсрол эзэмшүүлэх бакалаврын сургалтын 120 цагийг хангасан талаарх нотлох баримт хэрэгт огт авагдаагүй болно.

 

Иймд шүүгдэгч *******ийг албан ёсны буюу холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу дээд боловсрол эзэмшсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй хийгээд түүний зүгээс “ Монгол Улсын их сургуулиас түүнд олгосон 2005 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР ” зэргийн дипломыг хууль ёсны дагуу авсан” гэж мэдүүлж, маргаж байгаа нь үндэслэлгүй, дээр дурдагдсан холбогдох хуулийн зохицуулалтууд болон Монгол Улсын их сургуулийн 3/1320 дугаартай албан бичиг, түүний хавсралтанд тусгагдсан “...******* регистрийн дугаартай /Мэдээлэл зүй, математикийн багш /-мэдээлэл олдоогүй ” гэх лавлагаа, Монгол Улсын их сургуулийн ректорын 2005 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “ Төгсөгчдөд бакалаврын боловсролын зэрэг олгох тухай” 260 дугаартай тушаал зэргээр няцаагдаж байгааг дурдах нь зүйтэй.

 

Тодруулбал, дээрх Монгол Улсын их сургуулийн ректорын 260 дугаартай тушаалын 1 дэх заалтын 16-д “ КТМС-ийн мэдээлэл зүй- математикийн багшийг 15 хүн төгссөн”, уг тушаалын хавсралтанд дээрх 15 хүний нэр бичигдсэн байх бөгөөд үүнд шүүгдэгч *******ийн тусгагдаагүй ба түүнчлэн Монгол Улсын их сургуулийн 3/1320 дугаартай албан бичиг, хавсралтаар “...******* регистрийн дугаартай /Мэдээлэл зүй, математикийн багш / ” төгссөн мэдээлэл олдоогүй талаар тус тус дурджээ.

 

тухай хуулийн (2002 он) 9 дүгээр зүйлийн 9.1-д “ баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн”, 9.2-д “ баримт бичиг(гэрчилгээ, үнэмлэх, диплом)-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж тус тус хийгээд шүүгдэгч ******* дээр дурдсан шаардлагыг хангаж, их дээд сургуульд суралцаж, улмаар хуульд заасан багц цагийн сургалтад хамрагдаж дээд боловсрол эзэмшиж, улмаар зохих журмын дагуу диплом аваагүй, хуурамч диплом ашигласан болох нь тухайн эрүүгийн хэргийг шалгах явцад тогтоогдсон байна.

 

в.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тодорхойлжээ.

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч *******ийг “боловсролын хуурамч диплом ашигласан” гэж үзсэн бөгөөд тэрээр анхнаасаа тухайн үед мөрдөгдөж байсан тухай хуулийн, Дээд боловсролын тухай хуульд заасны дагуу  дээд боловсрол эзэмшээгүй, дипломыг зохих журмын дагуу аваагүй нь хэрэгт тогтоогдсон хийгээд энэ тохиолдолд түүнд хуурамч диплом өгсөн хүнийг олох, уг дипломын дугаар, тамга, хавтас, гарын үсэг үнэн, зөв эсэхийг шалган тогтоох зайлшгүй нөхцөл байдал хэрэгт үүсээгүй, энэ нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд *******өд хуурамч диплом өгсөн хүний асуудал тусдаа шалгагдаж байгаа талаар улсын яллагчаас мэдүүлсэн байна.

 

Тодруулбал, тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдал нь бүрэн тогтоогдсон гэж үзэх бөгөөд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгчийн зүгээс  Монгол Улсын их сургуулийн 3/1320 дугаартай албан бичиг, түүний хавсралтанд тусгагдсан “...******* регистрийн дугаартай /Мэдээлэл зүй, математикийн багш /-мэдээлэл олдоогүй ” гэх лавлагаа, Монгол Улсын их сургуулийн ректорын 2005 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Төгсөгчдөд бакалаврын боловсролын зэрэг олгох тухай” 260 дугаартай тушаал зэргийг тодорхой нотлох баримтаар няцааж, нотлоогүй болно.

 

4.  Шүүгдэгч ******* нь 2005 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн Монгол Улсын их сургуулийн Мэдээлэл зүйн багш мэргэжлийн дугаартай боловсролын дипломыг хуурамч болохыг мэдэж, уг дипломыг ашиглан ******* аймгийн ******* сумын Д.*******ын нэрэмжит бүрэн дунд сургуулийн захирлын 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07 дугаар тушаалаар мэдээлэл зүйн багшаар томилогдон, 2023 оны 05 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажиллаж хууль бус орлого олсон болох нь хэргийн баримтаар хангалттай, бүрэн дүүрэн нотлогдсон хийгээд прокуророос түүний хуурамч диплом ашигласан дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас тухайн зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, түүний үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

5. Шүүх шүүгдэгч ******* дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

Тухайн хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч *******ийн хуурамч диплом ашиглан төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдож цалин хөлс авах шунахайн сэдэл, өөрийн үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаа нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

6. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч *******ийн хууль бусаар улсаас цалин, хөлс авсан уг үйлдлийн улмаас улсын төсөвт хохирол, хор уршиг учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

1.Гэмт хэргийн хохиролтой холбоотойгоор шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгээс “ Гэмт хэргийн улмаас учирсан  хор уршиг шинж чанар бүрэн тогтоогдоогүй. Яллах дүгнэлтээр 167.206.113төгрөгийн хохирлын тооцоо гарсан. Улсын яллагч цалингийн жагсаалтаар 127.587.595 төгрөгийн хохирол учирсан, харин гэм буруугийн дүгнэлтэнд 122.506.588 төгрөг гэсэн. 3 өөр хохирол гарч ирсэн. Аль тоогоор нь яаж тооцох нь талаар эргэлзээтэй.1 дүгээрт, ******* энэ гэмт хэргийг санаатай үйлдээгүй, мэдээгүй байсан учраас хохирол гэж тооцох боломжгүй гэж үзэж байна. Санаатай гэмт хэргийг үйлдсэн,түүний үр дүнг ашигласан бол хохирлыг төлөх боломжтой гэж үзэж байгаа. Мөн үүнийг гэмт хэрэг үйлдэх замаар орлого олсон гэж үзэхгүй. 2 дугаарт, ******* тухайн албан тушаалд хууль тогтоомжид заасны дагуу хөдөлмөр гэрээ, Төрийн албан тухай хууль, Үндсэн хуульд заасан хөдөлмөрийн харилцаагаар томилогдсон. Үндсэн хуульд заасны дагуу ажлаа хийгээд орлого олсон учир гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого гэж үзэх эсэх эргэлзээтэй асуудал. Шүүх шүүгдэгчийг  гэм буруутай гэж үзвэл хохирол нөхөн төлүүлэх асуудал яригдана. Шүүгдэгч гэр бүлээ тэжээх шаардлагатай. Иймд тухайн  үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сар болгоны авсан орлогоос хохирлыг тооцож тогтооно уу.Мөн иргэний нэхэмжлэгч ЭХШТХ-д зааснаар хохирлоо нэхэмжлэх, мөн татгалзах эрхтэй. Үүний дагуу иргэний нэхэмжлэгч анхнаасаа хохирол нэхэмжлэхгүй гэсэн байдаг. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдэж хохирлын асуудлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх ,

улсын яллагчаас “ Яллах дүгнэлтээр хохирлын хэмжээг НДЕГ-аас ирүүлсэн лавлагаагаар гаргасан. Иргэний нэхэмжлэгчээс 2009- 2023 оныг хүртэл ажилласан жилийнх нь гар дээр авсан цалин хөлс, түүнээс авсан шимтгэл, ногдлыг тусад нь бодож хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Улсын яллагчийн зүгээс энэ хохиролтой санал нийлж хохиролд тооцсон. ******* нь хуурамч диплом ашиглан мэдээлэл зүйн багшаар ажиллаж, төрд 122,506,588 төгрөгийн хохирол учирсан байна. Үүнийг иргэний нэхэмжлэгчийн гаргаж өгсөн цалин хөлсний баримт, мөн хуурамч дипломыг ашиглаж ажилд 2009 оны 1 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сарын 4 хүртэл буюу эрүүгийн хэрэг үүсгэж танилцуулсан үе хүртэл хохирлыг бодож тооцож байна. Иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь хохирлыг гаргуулахгүй байх үндэслэл болохгүй.Прокурорын тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурор иргэний эрх зүйн харилцаанд санаачилгаар оролцож болохоор заасан. Тодруулбал, хууль болон бусад хуулиар тодорхойлсон эрх, үүргээ хэрэгжүүлэх, иргэний эрх зүйн харилцаанд оролцох төрийн байгууллага, албан тушаалтан эс үйлдэл гаргаж нэхэмжлэл гаргахаас татгалзсан тохиолдолд төрд учруулсан хохирлыг гаргуулахаар прокурор санаачилгаар нэхэмжлэл гаргах нь хууль зөрчихгүй. Мөн дипломыг хуурамч болохыг мэдээгүй гэдэг. 4 жил сураагүй, шалгалт өгөөгүй төгссөн, авснаа мэдэх ёстой. Иймд хохирол учруулаагүй гэж байгаа нь үндэслэлгүй ” гэж мэтгэлцэв.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.”, мөн зүйлийн 5. “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3. “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж зохицуулжээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байна.

 

Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдсон байхыг шаардах ба гэм хор учруулагч этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учирсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

3. Шүүгдэгч ******* нь зохих журмаар суралцаж, төгсөөгүй атлаа гэмт хэрэг үйлдэх замаар бий болсон дээд боловсролын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж санаатайгаар ашиглаж төрийн албанд томилогдон гэмт санаагаа хэрэгжүүлэн, эрхлэх ёсгүй албан тушаалд ажиллаж, авах ёсгүй цалин хөлс авсан бөгөөд түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас олсон ашгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзнэ.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт иргэн хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах...эрхтэй.” гэж заасан. ******* эрх зүйн харилцаанд ажилтан ажил мэргэжлээ өөрөө чөлөөтэй сонгох, өөрөөр хэлбэл, өөрийн олж авсан мэдлэг боловсрол, авьяас, ур чадвараа хаана ажиллаж үнэлүүлэхийг өөрөө тодорхойлох, улмаар гүйцэтгэсэн ажилдаа тохирсон шударга цалин хөлс авах зарчимтай ч шүүгдэгч ******* хууль бус үйлдэл хийж хуурамч бичиг баримт бүрдүүлж, тухайн мэргэжлийн дээд боловсрол эзэмшсэн шаардлагыг хангасан мэт байдлыг бүрдүүлж хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэсэн хийгээд энэ тохиолдолд тухайн мэргэжил, ажилд тохирсон ажил гүйцэтгэсэн гэж үзэхгүй.

 

Тодруулбал, тэрээр уг албан тушаалыг эрхлэх үндэслэлгүй байсан учир гүйцэтгэсэн ажилдаа тохирсон цалин авах нь Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гарсан Төрийн албаны тухай болон ******* тухай хуулиар түүний эрх ашиг хамгаалагдах үндэслэлгүй юм.

 

4.Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон ******* аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургууль 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 147 дугаартай албан бичгээр “Тус сургуулийн мэдээлэл зүйн багш ******* нь хөдөлмөрийн гэрээний дагуу үүрэгт ажлаа хангалттай сайн гүйцэтгэж,  байгууллагын зүгээс ажлын цалин хөлсийг нь тухай бүр олгож байсан. Манай байгууллагад хохирол учраагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10-т заасны дагуу иргэний нэхэмжлэлээс татгалзаж байна. Шүүх хуралдаанд оролцохгүй” тайлбар ирүүлсэн хийгээд *******  нь мэдээлэл зүйн багш мэргэжлээр суралцаж, төгсөөгүй боловч тус сургуульд хуурамч диплом ашиглан мэдээлэл зүйн багшаар томилогдож, 15 жилийн хугацаанд ажиллахдаа тус сургуулийн хэвийн үйл ажиллагаа, хүүхдүүдийн эрх ашигт бодитой хохирол, хор уршиг учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна энэ талаар хэн нэгэн гомдол гаргаагүй байна.

 

Гэвч дээр дурдсан нөхцөл байдал нь шүүгдэгч *******ийг өөртөө хууль бус давуу байдал бий болгож, улсад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй хийгээд иргэний нэхэмжлэгчээс 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 147 тоот албан бичгээр гаргаж буй “ манай байгууллагад хохирол учруулаагүй тул нэхэмжлэлээс татгалзаж байна ” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан зохицуулалтанд нийцэхгүй байгааг  дурдъя.

 

5. Прокурорын яллах дүгнэлтээр энэ хэргийн хохирлыг хэрэгт авагдсан Төрийн мэдээллийн сангийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт/ хавтаст хэргийн  140-144 дүгээр хуудас/-ыг үндэслэн 167.206.113 төгрөг гэж тогтоосон боловч, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас ******* аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулиас ирүүлсэн “ Мэдээлэл зүйн багш *******ийн 2009-2023 оны цалингийн түүвэр, хүснэгт”-ийг үндэслэн, мөн түүний ажиллаж дууссан хугацааг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдрөөр дуусгавар болгон тооцон, нийт хохирлыг 122.506.588 төгрөг гэж тус тус тогтоожээ.

 

6. Шүүгдэгч *******ийн гэмт үйлдэл нь 2009 оноос хойш удааширсан үйлдэл бөгөөд 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш үргэлжлэн 2022 оны 09 дүгээр сард цагдаагийн байгууллагад мэдээлэл ирж, энэхүү мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шаардлагатай ажиллагаа хийгдэж ******* нь хуурамч диплом ашиглаж ******* аймгийн ******* сумын Д.*******ын нэрэмжит бүрэн дунд сургуулийн мэдээлэл зүйн багшаар ажиллаж байгаа нь нотлох баримтуудаар тогтоогдож, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн прокурорын тогтоол гарснаар ажил олгогч хуурамч диплом гэдгийг мэдэх боломж бүрдсэн, таслан зогсоох боломжтой болсон цаг хугацааг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэх бөгөөд энэ гэмт хэрэг төгссөн хугацаагаар хохирлыг тасалбар болгон тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь *******ийг хуурамч диплом ашиглан ажиллаж байгааг мэдсэн атлаа таслан зогсоохгүйгээр, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохгүйгээр үргэлжлүүлж, түүнд цалин авах боломж бүрдүүлсэн байх тул  түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан буюу ял сонсгосон 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс хойших хугацааны цалин хөлсийг *******өөс хурааж авах үндэслэлгүй юм.   

 

7. Шүүгдэгч ******* нь дугаартай боловсролын дипломыг хуурамч болохын мэдсээр байж ******* аймгийн Д.*******ын нэрэмжит бүрэн дунд сургуулийн багшийн орон тоонд 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс ажиллахдаа 2009 онд 3.134.223 төгрөг, 2010 онд 3.571.037 төгрөг, 2011 онд 4.020.337 төгрөг, 2012 онд 5.437.190 төгрөг, 2013 онд 6.602.121 төгрөг, 2014 онд 7.516.257 төгрөг, 2015 онд 9.513.172 төгрөг, 2016 онд 9.354.620 төгрөг, 2017 онд 9.022.370 төгрөг, 2018 онд 9.221.110 төгрөг, 2019 онд 12.785.725 төгрөг, 2020 онд 15.378.132 төгрөг,2021 онд 15,589,817 төгрөг, 2022 онд 16.441.477 төгрөг, 2021 оны 07 дугаар сарыг дуустал 10.701.238  төгрөг, нийт 127.587. 595 төгрөгийн цалин хөлсийг буюу орлого олсон нь ******* аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулиас ирүүлсэн “ Мэдээлэл зүйн багш *******ийн 2009-2023 оны цалингийн түүвэр, хүснэгт”,  Төрийн мэдээллийн сангийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тус тус тогтоогджээ.

 

8. Шүүх энэ хэргийн хохирлыг ******* аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулиас ирүүлсэн “ Мэдээлэл зүйн багш *******ийн 2009-2023 оны цалингийн түүвэр, хүснэгт”-ийг үндэслэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Учир уг баримтанд шүүгдэгч *******ийн тухайн цаг хугацаанд ажиллахдаа авч байсан цалингаас даатгуулагч болон байгууллагаас төлсөн Нийгмийн даатгалын шимтгэл, мөн түүний Хүн амын орлогын албан татварт төлсөн  мөнгөн дүнг хасч, гарт олгосон бодит цалинг тогтоосон байна.

 

Харин Төрийн мэдээллийн сангийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтонд зөвхөн даатгуулагч болон байгууллагаас төлсөн Нийгмийн даатгалын шимтгэл хассан байна.

 

Иймд шүүгдэгч *******ийн мэдээлэл зүйн багшаар 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 03-ыг дуустал хугацаанд  ажиллаж олсон орлого 122.506.588 төгрөг болно.

 

9. Төрийн албанд баримтлах чадахуйн зарчим /мерит/ гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг хамааруулан ойлгох бөгөөд сургуулийн мэдээлэл зүйн багшийн ажил нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна.

 

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д зааснаас үзэхэд төрийн тусгай болон төрийн захиргааны албан тушаалд баримтлах “чадахуйн зарчим /мерит/” нь төрийн үйлчилгээний албан тушаалд иргэнийг томилоход заавал баримтлах үндсэн шалгуур болохгүй.

 

Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэвэл, *******ийн 2009 оноос эхлэн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу сургуулийн мэдээлэл зүйн багшаар бодитой ажиллаж, хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг үнэлүүлж, хөдөлмөрийн гэрээний дагуу авсан цалин хөлсийг бүхэлд нь гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлогод тооцох үндэслэлгүй бөгөөд 2009 оноос эхлэн тасралтгүй тухайн ажлыг гүйцэтгэсэн, түүний өөрийн болон гэр бүлээ тэжээх амьжиргааны зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай нөхцөлийг харгалзан 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 03-ыг дуустал ажиллахдаа авсан 122.506.588 төгрөгийн цалингаас тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хасаж, хохирлыг тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******ийн 2009 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 03-ыг дуустал хугацаанд сургуулийн мэдээлэл зүйн багшаар ажилласны төлөө түүнд олгогдож болох байсан цалин хөлсийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож үзэхэд 41.320.939 төгрөг болох ба үүнийг ******* аймгийн Ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн ирүүлсэн “ Мэдээлэл зүйн багш *******ийн 2009-2023 оны цалингийн түүвэр, хүснэгт”-ээр тогтоогдсон нийт хохирол 122.506.588 төгрөгөөс хасч тооцоход түүний улсын төсөвт учруулсан бодит хохирол 81.391.642 төгрөг болно.

 

10. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдэж, эрхлэх ёсгүй албан тушаалыг хашиж, олгогдох учиргүй цалин, хөлс авч 81.391.642 төгрөгийн хууль бус орлого олж улсын төсөвт хохирол учруулсан байх бөгөөд нь энэ нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцогдох тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу уг мөнгийг түүнд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******өөс гэмт хэргийн хохиролд 81.391.642 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар тогтоов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

1. Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулахаар хуульчилжээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүгдэгч *******өд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй. Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болох 122,506,588 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах,

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКЛАВАР” зэргийн дипломыг хэрэгт хавсарган хадгалах саналтай” гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгээс “ ******* нь улсад 20 гаран жил ажилласан. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгааг ойлгох хэрэгтэй. Хуурамч гэдгийг нь мэдээгүй байсан ч гэсэн хуурамч болох нь тогтоогдож байгаа учир миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуульд заасны дагуу 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Харин шүүгдэгч *******ийн зүгээс улсын яллагчийн дээрх дүгнэлт болон ял оногдуулахтай холбоотойгоор тайлбар, дүгнэлт гаргаагүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Шүүгдэгч *******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч *******ийн гэмт хэргийг санаатай үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирлын хэмжээ, гэм буруугийн талаар нотлох баримтгүйгээр маргаж, гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй байдал, хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж зорчих эрхийг хязгаарлах ялыг тодорхойлжээ.

 

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу түүнд 2 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газар болох ******* аймгийн Баруун- Урт сумаас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг хүлээлгэж,  үүнд хяналт тавьж ажиллахыг нутаг дэвсгэрийн харьяаллаар ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэлээ.

 

2.4. Бусад асуудлаар

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн *******ийн нэр бүхий, Монгол Улсын их сургуулийн /Мэдээлэл зүй, математикийн багш/ / дугаартай, 1 ширхэг хуурамч бакалаврын дипломыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж, хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгав.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэг заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч овогт ийг хуурамч баримт бичиг ашиглах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газар болох ******* аймгийн Баруун- Урт сумаас явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******өд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг нутаг дэвсгэрийн харьяаллаар ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******өд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийн хувьд ногдох хөрөнгөөс 81.391.642 төгрөгийг албадан гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн *******ийн нэр бүхий, Монгол Улсын Мэдээлэл зүй-Математикийн багш, боловсролын Бакалаврын   дугаартай, 1 ширхэг хуурамч бакалаврын дипломыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

8. Шүүгдэгч *******  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.НАСАНБУЯН