Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Цогням,

Нарийн бичгийн дарга: ,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ******* овогт *******ын *******, /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 2 дугаар багт иргэн *******ыг өөрийн эцэг З.*******ыг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар хамар болон хацар хэсэгт гараараа цохисны улмаас биед хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зулгаралт, дээд уруулын язрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр ярих зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 /,

2. Шүүгдэгч  *******ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:

.... Манайд энэ өдөр 14-15 цагийн үед мотоциклтой хүн мотоциклио хаазлаад нохой хуцуулаад ирсэн. Би тухайн үед малын амбаар дотор ямаа самнаад байж байсан юм. Тэгээд амбаарныхаа банзны завсраар хартал Ганчулуун байсан. Тэгсэн манай аавтай хоорондоо юм яриад байгаа бололтой. Тэгсэн удалгүй яваад өгсөн. Би ааваас юу болсон талаар асуухад ы мал худаг руу орсон. Аав Ганчулуунд мал чинь ирээд онгоцтой ус уучихлаа. Та нар онгоцтой усаа ямар дүүргэх биш гэж хэлсэн чинь уурлаж хүрч ирээд намайг хоёр хүүхдийнхээ зарц боолыг нь хийж байгаа биз дээ гэж хэлчихээд явчихлаа гэхээр нь би мотоциклио асаагаад ы араас явж очоод Та яахаараа манай аавыг хэл амаар доромжилдог юм. Би өвөлжингөө танай малыг услаад нааш цааш болгодог байсан биз дээ. Та манай ааваас очоод уучлалт гуй гэсэн чинь чадахгүй танайх яахаараа хар ус харамлаад байдаг юм гэж хэлэхээр нь би ыг хацар луу нь алгадаад авсан чинь мотоцикл дээрээсээ буугаад намайг заамдаж авахаар нь би зөрүүлээд барьж аваад бид хоёр хооронд ноцолдоод дээл хувцаснаасаа таталцаад эхэлсэн. миний толгой, цээж рүү цохиод намайг боогоод авсан. Миний амьсгал давчдаад эхлэхээр нь ахыг та одоо тавьчихаа гэсэн чинь миний өмсөж явсан подволкоор улам боогоод байхаар нь болиулах зорилгоор ы хоёр мөрөн дээрээс нь би хоёр гараараа бариад доош нь дугтарсан чинь аав ирчихсэн бид хоёрыг хоёр тийш нь салгасан. Ганчулууны уруул хэсэг нь цус гоожсон байсан. Тэгээд бид хоёр гэр гэр лүүгээ явсан....гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 /,

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

4. Хохирогч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Манай хурагтай хонь худгаас ус уугаад гарсан чинь ******* гуай над руу залгаад мал чинь худгийн онгоцонд байсан ус цөмийг нь уугаад гарсан байна гэхээр нь би мотоциклоо унаад худаг дээр очоод онгоцны усыг нь харсан чинь бага зэрэг дундарсан байхаар нь *******ынд явж очоод сүртэй их уугаагүй байна. Та чинь яасан сүртэй юм, худгийн ус харамлаад гэж хэлсэн чинь ******* намайг заамдаж аваад толгой руу 2 удаа цохиод авахаар нь би *******ын урдаас юм хэлэлгүй мотоциклоо унаад *******ын гаднаас мал руугаа явж байтал араас *******ын хүү ******* мотоциклтой хүрч ирэхээр нь би зогссон чинь ******* мотоцикл дээрээсээ бууж ирээд намайг заамдаж аваад ганц цохилтын ая даахгүй чи үхнэ шүү гэхээр нь би чаддаг юм бол чи цохичих гэсэн чинь шууд миний баруун хацар луу цохиод авсан. Би мотоцикл дээрээсээ буугаад *******тай барилцаад авсан чинь аав нь хүрч ирээд бид хоёрыг салгах гээд дундуур ороод ирсэн чинь ******* миний хамар болон хоёр талын хацар луу 4 удаа цохиод авсан. Миний хамраас цус гоожоод эхэлсэн. Тэгээд бид хоёр, хоёр тийшээ салсан чинь ******* чаддаг юм бол цагдаадаа хэлээрэй. Чиний ам руу аравтын дэвсгэртүүд чихэж ална гэж хэлсэн. Миний хамраас цус гоожоод тогтохгүй болохоор нь би мотоциклоо унаад гэр лүүгээ яваад өгсөн. ******* миний хамар луу 1 удаа зүүн гараараа цохисон. Тэгээд баруун болон зүүн талын шанаа руу 3 удаа гараараа цохисон. Харин ******* гэрийнхээ гадаа миний хоёр шанаа руу хоёр гараараа 2 удаа цохисон. Миний толгой өвдөөд байна. Бас хамар хөндүүрлэж өвдөөд байна. Зүүн талын нүдний ухархай хэсэг рүү хөндүүрлээд байна. Өөр өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. Би гомдолтой байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ... гэх мэдүүлэг  /хх-ийн 06-07 / ,

... Би тухайн өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 19 цагийн үед байхаа би цагаа сайн санахгүй байна. Сумын Эрүүл мэндийн төв дээр очиж эмчид үзүүлэхэд хамар чинь мурийсан байна. Та аймгийн эмнэлэгт очиж үзүүл гэсэн. Тэгээд маргааш нь аймагт очиж чих, хамар, хоолойн эмчид үзүүлээд бас шинжээч эмчид очиж үзүүлсэн. Би сумын эмнэлэгт 1 хоног хэвтэн эмчлүүлсэн. Тэгээд сумын эмнэлэг намайг хот руу явж үзүүл гэсэн юм. Би 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө Улаанбаатар хот руу явж “Гурван гал” эмнэлэгт чих, хамар, хоолойн эмчид үзүүлж, тархины бичлэг хийлгэсэн. Өөрөөсөө өвчин намдаах эм, тос зэрэг зүйлсийг авсан. Миний зүгээс бол өвчин намдаах эм, тос, замын зардал, Гурван гал эмнэлэгт үзүүлсэн мөнгө төгрөг гээд аймаг руу явж ирсэн 40,000 төгрөг, сум хөдөө байх гэр хоёрын хооронд 3 удаа явсан 10 литр шатахууны зардал 25,700 төгрөг, Улаанбаатар хот руу хувийн жижиг тэргээр явсан шатахууны зардал ирж очсон 320,000 төгрөг, Гурван гал эмнэлэгт тархины бичлэг хийлгэсэн 120,000 төгрөг чих, хамар, хоолойн эмчид үзүүлж рентген зураг авхуулсан, өвчин намдаах эм тариа 787,000 төгрөг болсон. Нийтдээ 1,292,000 төгрөгийг нэхэмжилж байна. Надад бол эдгээр зүйлсийн баримтууд байгаа. Надад ******* мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Би өмнө нь бол хамартаа гэмтэл авч байгаагүй.....гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 /,

5. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: ******* нь миний ээжийн төрсөн дүүгийн хүүхэд иймд Үндсэн хуульд заасан эрхийн дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.

6. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 14 цагийн үед ******* гуай миний фейсбүүк рүү залгаад танай мал чинь манай худаг дээр ирчихсэн байна. Ирж малаа усал гэж хэлсэн. Танай мал миний дүүргэсэн худгийн онгоцтой ус уучихлаа гэхээр нь манай нөхөр мотоциклоо унаад худаг дээр байгаа мал руугаа яваад өгсөн. Тэгээд цаг гарангын дараа манай нөхөр гэртээ хүрээд ирсэн. Тэгсэн хамраас нь цус гоожсон доод уруулын дотор хэсэг нь язарчихсан байсан. Би юу болсон талаар нь асуухад намайг ******* зодчихлоо, чаддаг юм бол цагдаа руу өгөөрэй. Ам руу чинь аравтын дэвсгэрт хийж ална гэж хэлсэн гэхээр нь миний уур хүрээд сумынхаа цагдаа руу мэдэгдсэн. ******* ахад юун сүртэй юм бэ худгийн онгоцтой ус чинь хэвээрээ байна ш дээ гэж хэлсэн чинь ******* ах намайг мотоцикл дээр сууж байхад хүрч ирээд 3 удаа цохиод авахаар нь би тоогоогүй шууд мотоциклоо унаад мал руугаа яваад өгсөн чинь араас мотоциклтой ******* хүрч ирээд мотоцикл дээр сууж байтал шууд хүрч ирээд нүүр лүү цохиод авсан. Тэгэхээр нь би мотоцикл дээрээсээ бууж *******тай барилцаад авсан чинь миний хамар болон нүүр лүү цохиод авсан гэж хэлсэн өөр юу болсон талаараа надад сайн хэлээгүй. Ямар ч байсан хамраас нь цус гоожсон. Доод уруулын дотор хэсэг нь язарчихсан байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 16-17 /,

7. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... Манай ахын эхнэр утсаар залгаад ахыг чинь хүн зодсон байна. Хамраас нь цус гоожоод тогтохгүй байна сумын эмнэлэгт дуудлага өгсөн чинь очих боломжгүй гэж байна. Чи хүрч ирээд аваадах гэхээр нь би очиж авчирч сумын эмнэлэгт их эмч ид үзүүлсэн. Тэгээд орой 21 цагийн үед юм авах гээд дэлгүүрт ороход *******тай таараад та нар ах, дүү хүмүүс байж яах гэж уснаас болж хоорондоо зодоон хийж байгаа юм. Хүн амьтнаас ичдэггүй юм уу, сумын хүмүүс бүгд ярьж байна гэж хэлсэн чинь ******* тийм сүртэй юм болоогүй шүү дээ би харин ч бага зодсон шүү гэж хэлэхээр нь би дэлгүүрээс гараад явсан. Манай ахын хамар нь зүүн тал руу хавдсан байсан. Бас цус гоожчихсон байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 20-21 /,

8. Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би энэ өдөр үзлэгтэй байсан юм. Ажил дээрээ байж байтал 14 цагийн үед хүнд зодуулсан гээд ******* гэх хүн хамраас нь цус гоожсон хатсан байдалтай ирсэн. Би биед нь эмчийн үзлэг хийхэд нүүрний хэсгийн буюу хамар нь мурийсан, хавдсан байдалтай байсан. Уруулын доод буюу дотор хэсэгт бага зэрэг шалбарсан байсан. Өөр ил харагдах шарх, сорив бол байгаагүй. Би *******ы биед үзлэг хийхэд бол хамар, доод уруулын дотор хэсэгт үүссэн шарх бол шинэ гэмтэл байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 24-25 /,

9. Гэрч З.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... ы эхнэр лүү утсаар яриад та нар малаа услахад яадаг юм. Мал чинь худаг дээр гүйгээд ирлээ. Би худгийн онгоцны усыг дүүргэчихсэн байсан юм. Танай мал уучихлаа гэж хэлэхэд эхнэр нь наана чинь яваа гээд утсаа салгасан. Тэгээд худаг руу хартал малаа худаг дээрээс цааш нь хөөчхөөд манайх руу банзны хугархай барьчихсан мотоциклтой хүрээд ирсэн. Манай нохой руу дайрсан чинь барьж байсан банзаа шидээд над дээр хүрч ирээд тэр балаг усыг чинь уугаагүй, дундраагүй байна. Балаг усыг юуг нь харамладаг юм гэхээр нь би малаа усалж байхад яадаг юм. Танай малыг өдөр болгон усалж байна. Хөгшин хүн ядарч байна гэсэн чинь муу хөнхөрцөг, банди нарынхаа зарцыг хийж байгаа биз дээ гэж хэлэхээр нь ыг би айлгах санаатай барьж байсан бээлийгээрээ далдираасан чинь намайг муу хөгшин хөнхөрцөг газар өмчлөөгүй шүү гэж хэлчхээд яваад өгсөн. Тэгсэн ******* мотоциклоо асаагаад ы араас яваад өгөхөөр нь би энэ хоёр хоорондоо зодоон хийж магадгүй гээд араас нь мотоциклоо асаагаад явсан. Тэр хоёр дээр яваад очтол тэр хоёр хоорондоо барилцаад авчихсан. , *******ыг боосон байдалтай байсан. *******ын нүүр нь улайсан байхаар нь би мотоциклоо данхраадчихаад хартал тэр хоёр, хоёр тийшээ болсон байхаар нь та хоёр одоо боль төрсөн ах дүүсийн хүүхдүүд байж яасан ичдэггүй юм гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр, хоёр тийшээ салаад явсан. Худаг уснаас болж малаа услахгүй байна гэсэн шалтгаанаас болж маргалдсан...гэх мэдүүлэг / хх-ийн 32-33 /,

 10. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 172 дугаартай шинжээчийн:

1.2. *******ы биед хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зулгаралт, дээд уруулын язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл болно.

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 41-43 / болон Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн албан бичиг /хх-ийн 40 /, шүүгдэгч *******ын гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар / хх-ийн 48/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч 3 хуудас, хохирогч 4 хуудас шинээр нотлох баримтуудыг нотлох баримтуудыг шинээр гаргаж өгч нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******ы “...Манай хурагтай хонь худгаас ус уугаад гарсан чинь ******* гуай над руу залгаад мал чинь худгийн онгоцонд байсан ус цөмийг нь уугаад гарсан байна гэхээр нь би мотоциклоо унаад худаг дээр очоод онгоцны усыг нь харсан чинь бага зэрэг дундарсан байхаар нь *******ынд явж очоод сүртэй их уугаагүй байна. Та чинь яасан сүртэй юм, худгийн ус харамлаад гэж хэлсэн чинь ******* намайг заамдаж аваад толгой руу 2 удаа цохиод авахаар нь би *******ын урдаас юм хэлэлгүй мотоциклоо унаад *******ын гаднаас мал руугаа явж байтал араас *******ын хүү ******* мотоциклтой хүрч ирэхээр нь би зогссон чинь ******* мотоцикл дээрээсээ бууж ирээд намайг заамдаж аваад ганц цохилтын ая даахгүй чи үхнэ шүү гэхээр нь би чаддаг юм бол чи цохичих гэсэн чинь шууд миний баруун хацар луу цохиод авсан. Би мотоцикл дээрээсээ буугаад *******тай барилцаад авсан чинь аав нь хүрч ирээд бид хоёрыг салгах гээд дундуур ороод ирсэн чинь ******* миний хамар болон хоёр талын хацар луу 4 удаа цохиод авсан...” гэх, гэрч З.*******ын “...Тэр хоёр дээр яваад очтол тэр хоёр хоорондоо барилцаад авчихсан. , *******ыг боосон байдалтай байсан. *******ын нүүр нь улайсан байхаар нь би мотоциклоо данхраадчихаад хартал тэр хоёр, хоёр тийшээ болсон байхаар нь та хоёр одоо боль төрсөн ах дүүсийн хүүхдүүд байж яасан ичдэггүй юм гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр, хоёр тийшээ салаад явсан. Худаг уснаас болж малаа услахгүй байна гэсэн шалтгаанаас болж маргалдсан...” гэх мэдүүлэг шүүх эмнэлгийн 172 дугаартай шинжээчийн “*******ы биед хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зулгаралт, дээд уруулын язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл болно..” гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын 2 дугаар багт иргэн *******ыг өөрийн эцэг З.*******ыг хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар хамар болон хацар хэсэгт гараараа цохисны улмаас биед хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зулгаралт, дээд уруулын язрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь хохирогч *******ыг өөрийн төрсөн эцгийг доромжилсон, малын худгийн ус дундарсан гэх үл ялиг шалтгаанаар маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардал 4.500.000 төгрөг нэхэмжлэх талаар илэрхийлж эмчилгээнд гаргасан нотлох баримтыг бичиж гаргаж өгсөн бөгөөд шүүх хохирогчоос гаргаж өгсөн нотлох баримтыг шинжлэн судлаад эмчилгээ хийлгэсэн зардал нийт 1.000.000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нараас шүүхээс тогтоосон 1 сая төгрөгийг хохирогчид төлөх талаар шүүх хуралдаан завсарлуулах хүсэлтийг гаргаж шүүх хуралдааныг завсарлуулснаар шүүгдэгч ******* нь 1 сая төгрөгийг хохирогч *******д төлж барагдуулсан тул шүүгдэгч *******ыг хохирогч *******д төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир  цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                         

                                                         ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг дөрвөн зуун тавин  / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 /    төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ