Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 00202

 

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2020/00202

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                             

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын .. багийн .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух, Х овогт Ж-н Б /../-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 153/2020/00168/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралаанд гаргасан тайлбартаа:... Хотон овогт Жавсангийн Б нь 1978 онд Ховд аймгийн Цэцэг сумын Ард Аюушийн нэрэмжит 8 жилийн дунд сургуульд элсэн орж суралцаад 1986 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн илгээлтээр илгээлтээр мал аж ахуйн үйлдвэрлэлд гарч Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдлийн 1 дүгээр бригадад эцэг эхийн хамт мал маллаж байгаад 1992 оны эхээр нэгдэл тарж компани болоход Цэцэглэх ХК-д малчнаар ажиллаж байгаад 1994 оны сүүлчээр компани тарж өмч хувьчлал явагдахад ээжийн хамт мал хувьчлан авч хувийн аж ахуйтан болсон. Өмч хувьчлал явагдсанаас хойш ээж аавын хамт Ховд аймгийн Цэцэг суманд мал маллан амьдарч байгаад 2001 онд нутгийн залуу Б.Өнөрзаяатай гэр бүл болсон. Аав М.Жавсан 1997 онд нас барсан. Ээж Д.Дашхүү өндөр настай одоо Ховд аймгийн Цэцэг суманд амьдарч байгаа юм.

Иймд Ж.Бг Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд 1986 он 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчнаар, Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Говь-Алтай аймгийн Хөх морьтод явж байх үед улс даяар регистрийн дугаар олгож байсан. Тэгээд уг регистрийн дугаартай болсон гэдэг. Ж.Бг би багаас нь мэднэ. Ховд аймгийн Дарви, Цэцэг сум нь Говь-Алтай аймгийн Тонхил сумтай залгаа учир регистрийн дугаар олгож байх үед Говь-Алтайд явж байгаад авсан гэдэг....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.Б нь Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 293 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Цэцэг сумын 1-р бригадын 1988-1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбаруудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 8-9 дүгээр тал/

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино., мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн хамаарахаар тус тус хуульчилжээ.

Нэхэмжлэгч Ж.Б нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан гэх үндэслэлээр 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь нэхэмжлэгчийн 1600001900 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар /хх-ийн 10 дугаар тал/ тогтоогдож байна.

Ж.Б нь 1990-2000 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан гэх Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг ханган 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан байх тул нэхэмжлэгч Ж.Бгийн тус шүүхэд гаргасан Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд 1990 он 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчнаар, Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч Ж.Б нь Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд 1986 он 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд Ж.Б нь нь Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд 1986 он 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 6-7 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Ховд аймгийн Цэцэг сумын 1-р бригадын 1988-1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбаруудад нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй, хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан 1985 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Жавсангийн Бд олгосон Талархал нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд авагдсан 1986 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 86 дугаартай Жавсангийн Бгийн нэгдлийн гишүүний эх хувийн он, сар, өдөр нь засвартай буюу нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй, бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгч Ж.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хотон овогт Жавсангийн Б /../-ийн Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд 1988 он 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд 1990 он 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчнаар, Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Ж.Б нь Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд 1986 он 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          С.ОЮУНЖАРГАЛ