Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 10

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч Б.Долгион

шүүгдэгч Л.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 4 дүгээр сарын 7-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эх, эхнэр нарын хамт Сонгинохайрхан 23 дугаар хороо, Хангайн 43 дугаар гудамжны 05 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:МА90040718/ Боржигон овогт Лхагважавын Эрдэнэбатад холбогдох 201626022987 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Л.Эрдэнэбат  2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 9 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын урд талын автобусны буудал дээр иргэн Ч.Хуланг автобусанд орох үед халааснаас нь I Phone 5 загварын гар утсыг хулгайлан авч 500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Л.Эрдэнэбат шүүхийн хэлэлцүүлэгт:  Мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ цагдаа дээр хүлээн мэдүүлсэн. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

Шүүгдэгч Л.Эрдэнэбатын хувийн байдалтай холбоотой оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 23/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24/, ял шалгах хуудас /хх-ийн 25/ зэргийг шинжлэн судлав.

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Лхагважавын Эрдэнэбат 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 9 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын урд талын автобусны буудал дээр иргэн Ч.Хуланг автобусанд орох үед халааснаас нь I Phone 5 загварын гар утсыг хулгайлан авч бусдад 500.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчоор Ч.Хулангийн...”2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 9 цагийн орчимд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын урд талын автобусны буудал дээрээс Офицер 5 шар чиглэлийн автобусанд суугаад ТБД андууд руу явах замдаа буюу автобусан дотор байхдаа баруун халаасандаа байсан I Phone 5 загварын гар утсаа хулгайд алдсанаа мэдсэн. Би гар утсаа алдхаасаа өмнө куртикнийхээ баруун талын халаасандаа хийсэн байсан. 2015 оны 1 дүгээр сард Тэди төв дээрээс 680.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би гар утсаа эргүүлэн авсан. Миний хулгайд алдсан гар утас мөн байна. надад өөр алдагдсан эд зүйл байхгүй. Алдсан гар утсыг 500.000 төгрөгөөр комисс үнэлснийг би хүлээн зөвшөөрч байна. надад одоо нэхэмжлэх зүйл болон санал хүсэлт байхгүй. /хх-ийн 14/ гэсэн,

 

сэжигтнээр Л.Эрдэнэбатын...”би 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 8 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн автобусны буудал дээр Ганзоригтой таараад хамт Хархорин захын автобусны буудал дээр очиход Адъяа явж байсан тэгээд хамтдаа яваад “Номин” их дэлгүүрийн автобусны буудал дээр буусан. Энэ хугацаанд бид нар хулгай хийгээгүй. Тэндээсээ дахиад автобусанд суугаад Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын автобусны буудал дээр ирцгээсэн тэгэхэд нь би офицер 5 шар чиглэлийн автобусанд суух гэж байсан үл таних эмэгтэй хүний баруун талын халааснаас I Phone 5s Gold загварын гар утсыг хулгайлж аваад араас дагаад автобусанд суусан. Тэгээд тэр автобуснаасаа ТБД андуудын автобусны буудал дээр буусан. Тэгэхэд халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөлөөгч хүрч ирсэн. Тэгээд миний биеэс хулгайлсан гар утас гарч ирсэн. Миний хулгайлж авсан гар утсыг намайг барьсан цагдаа хураан авч хохирогч эзэнд нь хүлээлгэн өгсөн. Яг хулгай хийх үедээ би ганцаараа хулгай хийгээд автобусанд суугаад явсан. Үл таних эмэгтэйн халаасанд гар утас унах гэж байгаа юм шиг харагдахаар нь би хулгайлаад авчихсан юм. /хх-ийн 21/ гэсэн,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 8/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 9/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Прокуророос Л.Эрдэнэбатад холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж шүүх  дүгнэлээ.

 

Иймд Боржигон овогт Лхагважавын Эрдэнэбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хуулийн үндэслэлтэй.

 

Шүүхийн шатанд хохирогч Ч.Хулангаас ирүүлсэн “..Чүлтэмдорж овогтой Хулан би 10 дугаар хорооллын автобусны буудалд автобусанд суух гэж байгаад I Phone 5 маркийн утсаа хулгайд алдсан боловч гар утсаа эргүүлж авч миний хохирол бүрэн барагдсан. Би Эрдэнэбаттай сайн дураараа эвлэрсэн. Цаашид надад санал гомдол байхгүй учир энэ хэргийг хэрэгсэхгүй болгож хааж өгнө үү” гэсэн бичгийн хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн Л.Эрдэнэбатад холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан “хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн”  үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг баримтлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг дурдаж байна.