Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 00210

 

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2020/00210

Жаргалант сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн .. дугаар .. жилийн багш нарын байр . дүгээр орцны . тоотод оршин суух, Тугчин овогт Б-н Б... /.../-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Гүн чандмань .. дугаар .. айлын орон сууцны .. тоотод оршин суух, С... овогт С-н Б... /.../-д холбогдох,

1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 153/2020/00153/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Б... миний бие 2019 оны 8 дугаар сарын 7-нд Голомт банкны зээлийн эдийн засагч С.Б...д 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг 7 хоногийн хугацаатай данснаас шилжүүлэн зээлдүүлсэн болно.

С.Б... худал хэлж өдийг хүртэл буюу 2020 оны 1-р сарын 29-ний өдрийг хүртэл өгөхгүй, утсаа авахгүй, ажил дээрээ ирэхгүй, зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа учир миний бие аргаа барж шүүхэд хандаж байна.

Иймд хариуцагч С.Б...оос миний зээлдүүлсэн 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Б... нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б...гийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би Б.Б...д 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б... нь С.Б...д холбогдуулан 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б... нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Б...д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч Б.Б...гийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 /гучин найман мянга есэн зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 19,475 /арван есэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 19,475 /арван есэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Б...оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,475 /арван есэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Б...д олгохоор тогтов.

Хариуцагч С.Б... нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б...гийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Б...д холбогдох, 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Б... нь 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Б...д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б...гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 /гучин найман мянга есэн зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 19,475 /арван есэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 19,475 /арван есэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч С.Б...оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 19,475 /арван есэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Б...д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Б... нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

  

ШҮҮГЧ                      С.ОЮУНЖАРГАЛ