Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 00211

 

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2020/00211

Жаргалант сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, А-н .. тоотод байрлах, Э... ХХК /.../-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Х-д холбогдох,

гэрээний үүргийн гүйцэтгэл 154,016,882.6 /нэг зуун тавин дөрвөн сая арван зургаан мянга найман зуун наян хоёр төгрөг зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 153/2020/00230/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э... ХХК-ийн захирал Г.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжпэгч Э... ХХК нь хариуцагч Х-тай 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулж, Ховд аймгийн Чандмань суманд жижиг, дунд үйлдвэрлэл, эрхлэхэд шаардлагатай бараа материал нийлүүлэх гэрээ хийсэн.

Уг гэрээний дагуу нэхэмжлэгч Э... ХХК 154,016,882.6 төгрөгийг дүн бүхий бараа материалыг Ховд аймгийн Чандмань сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгсөн.

Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан актад Ховд аймгийн Чандмань сумын Засаг дарга, нягтлан бодогч, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, мэргэжилтэн болон Э... ХХК-ийн захирал менежер нар гарын үсэг зурж албажуулсан.

Иймд хариуцагчаас 154,016,882.6 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ууганбаяр нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Э... ХХК нь Х-д холбогдуулан 154,016,882.6 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн үнийн дүнгээс 1 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганданповрон нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид суманд хэрэгцээтэй Жижиг дунд уйлдвэрлэлийн тоног төхөөрөмж (буцалтгүйгээр) худалдан авах ажиллагааг зохион байгуулсан юм.

Ховд аймгийн Чандмань сумаас ирсэн Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн судалгааг зах зээлийн үнэ ханштай уялдаагүй байснаас зарлагдсан тендерт ялсан компани нь ашиглагч сумтай холбогдон зах зээлийн судалгаа хийгээд ажлын хэсэг байгуулан бараа бүтээгдэхүүн худалдан авсан ба иргэдэд хүлээлгэн өгсөн байгаа юм.

Урьдчилан компани нь 150 гаруй сая төгрөг гарган Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авч өгсөн санхүүгийн хүндрэлтэй байгааг ойлгож байгаа юм.

Ашиглагч тал буюу Ховд аймгийн Чандмань сум нь хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагч талаас эхний санхүүжилт болох 154,016,881.6 /нэг зуун тавин дөрвөн сая арван зургаан мянга найман зуун наян нэгэн төгрөг зургаан мөнгө/ төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э... ХХК нь Х-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэл 154,016,882.6 /нэг зуун тавин дөрвөн сая арван зургаан мянга найман зуун наян хоёр төгрөг зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ууганбаяр нь нэхэмжлэлийн шаардлагаас 1 төгрөг гаргуулахаас татгалзан 154,016,881.6 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганданповрон нь нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний үүргийн гүйцэтгэл 154,016,881.6 /нэг зуун тавин дөрвөн сая арван зургаан мянга найман зуун наян нэгэн төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч Э... ХХК-нд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Дүгэрсүрэн нь 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1/473 дугаартай албан бичгээр Ц.Ганданповронд итгэмжлэл олгосон байна.

Итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганданповронд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг олгосон байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг олгосон болохыг дурдлаа. /хх-ийн 34 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч Э... ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Төрийн сангийн 100160000945 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 928,035 /есөн зуун хорин найман мянга гучин тав/ төгрөгийн тал хувь болох 464,017.5 /дөрвөн зуун жаран дөрвөн мянга арван долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 464,017.5 /дөрвөн зуун жаран дөрвөн мянга арван долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х-ас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 464,017.5 /дөрвөн зуун жаран дөрвөн мянга арван долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Э... ХХК-д олгохоор тогтов.

Хариуцагч Х- нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Э... ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэл 154,016,881.6 /нэг зуун тавин дөрвөн сая арван зургаан мянга найман зуун наян нэг төгрөг зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганданповрон нь гэрээний үүргийн гүйцэтгэл 154,016,881.6 /нэг зуун тавин дөрвөн сая арван зургаан мянга найман зуун наян нэгэн төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч Э... ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 928,035 /есөн зуун хорин найман мянга гучин тав/ төгрөгийн тал хувь болох 464,017.5 /дөрвөн зуун жаран дөрвөн мянга арван долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 464,017.5 /дөрвөн зуун жаран дөрвөн мянга арван долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х-ас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 464,017.5 /дөрвөн зуун жаран дөрвөн мянга арван долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Э... ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х- нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

 

ШҮҮГЧ                     С.ОЮУНЖАРГАЛ