Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,

улсын яллагч Г.Баясгалан,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.,

шүүгдэгч Т.*******, О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн ******* нарт холбогдох эрүүгийн 07000610097 дугаартай хэргийг 20 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймаг, ******* суманд  төрсөн, настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, г хувиараа эрхэлдэг, ам бүл , , хамт , , , 8 тоотод оршин суух,

урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн,

******* овогт *******гийн ******* /РД: /,

 

Монгол Улсын иргэн, -ны өдөр хот, т төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хот дахь т ажилтай, ам бүл 2, ээжийн хамт , , , 8 тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй

******* овогт *******гийн ******* /РД: /.

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.******* нь 20 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 11 цагийн үед дүүргийн ны нутаг дэвсгэрт орших орчмоос такси үйлчилгээ хөлслөн мөн дүүргийн , 5 дүгээр байрны орчимд хүргүүлэхдээ уг таксины өмнөх үйлчлүүлэгч болох хохирогч Г.ийн арын суудалд гээсэн Самсунг А33 маркийн гар утсыг бусдынх болохыг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 92.600 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч О.******* нь өөрийн хамаатны эгч Т.*******гийн урьд гэмт хэрэг үйлдэн олж авч, хууль бус эзэмшил тогтоосон болохоо мэдэгдэж хүлээлгэн өгсөн ИМЕЙ кодтой Самсунг А33 маркийн гар утсыг авч, өөрийн эзэмшлийн дугаарыг идэвхжүүлэн 20 оны 02 дугаар сарын 07-ны өдөр эзэмшиж, уг гар утсыг ломбардад барьцаалж мөнгө авч ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.*******, О.******* нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч О.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг тус тус нотлох, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г. “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Т.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Шүүгдэгч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Т.******* нь 20 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 11 цагийн үед дүүргийн ны нутаг дэвсгэрт орших орчмоос такси үйлчилгээ хөлслөн мөн дүүргийн , 5 дүгээр байрны орчимд хүргүүлэхдээ, уг таксины өмнөх үйлчлүүлэгч болох хохирогч Г.ийн арын суудалд гээсэн Самсунг А33 маркийн гар утсыг бусдынх болохыг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 92.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь

Шүүгдэгч О.******* нь өөрийн хамаатны эгч Т.*******гийн урьд гэмт хэрэг үйлдэн олж авч, хууль бус эзэмшил тогтоосон болохоо мэдэгдэж хүлээлгэн өгсөн ИМЕЙ кодтой Самсунг А33 маркийн гар утсыг авч, өөрийн эзэмшлийн дугаарыг идэвхжүүлэн 20 оны 02 дугаар сарын 07-ны өдөр эзэмшиж, уг гар утсыг ломбардад барьцаалж мөнгө авч ашигласан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Хохирогч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 20 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 10 цаг орчмын үед ажлаасаа буугаад Соёлын ордны урдаас такси бариад Шинэ хорооллын 7 дугаар байрны үүдэнд буусан. Би таксины тооцоог бэлэн мөнгөөр хийгээд дэлгүүр орж ойр зуурын идэж уух зүйл авчхаад тооцоо хийх гэхэд миний утас байхгүйг мэдсэн. Би такси бариад ажлын газартаа очиж утсаа орхисон эсэхээ шалгахад байхгүй байсан. Тэгээд суусан таксиндаа хаясан байх гэж бодоод таксинд суусан газраа очиход тухайн таксины жолооч байж байсан. Ингээд утсаа орхисон эсэх талаараа асуухад таксины жолооч “чиний дараа 1 эмэгтэй суусан, би аваагүй” гэж хэлсэн. Алдагдсан утсаа 2022 оны 08 дугаар сард 1.00.000 төгрөгийн хэрэглээний лизингээр Самсунг А33 5Ж маркийн гар утас худалдаж авч байсан. Имей код нь , 357905551550378 дугаартай утас байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал),

 

- Иргэний нэхэмжлэгч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 20 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ажил болох дүүргийн ны нутаг дэвсгэрт байрлах “” ломбардан дээрээ байж байхад гаднаас үл таних 3 эмэгтэй орж ирсэн. Тэгээд иргэн Т. нь өөрийн иргэний үнэмлэхээ үзүүлэн Самсунг А33 гэх маркийн утсыг 50.000 төгрөгөөр тавьсан. Манай ломбардад 50.000 төгрөгийн хохирол учирсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

 

  • Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:Би 20 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр таксинд явах гээд дүүргийн ордны урд зогсож байхад 10 цагийн үед 2 охин суусан. Тэгээд Шинэ ад буулгаад, ордны урд ирсэн. Мөн нэг эгч суугаад дүүргийн , 5 дүгээр байрны урд буусан. Ингээд би буцаад ордны урд ирсэн. Удалгүй нөгөө анх таксинд суусан охин ирээд “ах таны машинд утсаа гээсэн юм шиг байна” гээд миний утсаар өөрийн дугаар болох 9572-082 гэх дугаарлуу залгасан. Тэгэхэд эхлээд утас нь яриад байсан ба дахиад залгахад холбогдох боломжгүй болсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

 

  • Гэрч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:20 оны 02 дугаар сарын 0-05-ны амралтын өдөр манай найз О.******* нь гэрт ирээд, хоол цай идсэн. Тэгснээ нэг утас гаргаж ирээд “манай эмээ олсон, эмээ зараад өг гэсэн” гэж надад хэлж байсан. Удалгүй О.******* “надад иргэний үнэмлэх байхгүй” гэхээр нь би “миний иргэний үнэмлэхээр ломбардад тавьчих уу” гээд хамт дүүргийн , Өег цайны газрын баруун талд байдаг “” гэх ломбардад ороод утсыг нь тавьсан. Тэгээд дараа нь гэр гэртээ харьсан. Самсунг А33 маркийн цайвар өнгийн утас байсан. Ломбардад 00.000 төгрөг болсон ба эмээдээ өгнө гээд О.******* нь дүүтэйгээ явсан. Би болон О.*******, Ц. бид гурав ломбардад орсон, Ц. гэдэг нь О.ын хамаатны дүү гэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

 

  • Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:Би 20 оны 02 дугаар сарын 07-ны өдөр О.******* эгч дээр очиход “хоёулаа дүүргийн 3 дугаар хороонд байдаг манай найз Т. дээр очих уу” гээд 13 цагт очсон. Тэгээд тэр найзынд нь хоол хийж идээд суусан. О.******* эгч гэнэт “гар утсаа ломбардад тавих гэсэн юм” гэж хэлээд Ц.ийн гэрээс гарсан. Өдөр 16 цагийн орчимд Соёлын ордны урд байдаг “” нэртэй ломбард руу ороод гар утсаа 50.000 төгрөгт тавьсан. Тэгээд бид гурав хамт хоолонд орчхоод О.******* эгч эмээдээ мөнгөө өгнө гээд явсан. Би тэгээд гэртээ харьсан. О.******* эгч хэлэхдээ “эмээ энэ гар утсыг олсон, би гар утсаа гээсэн юм чинь хэсэгтээ энэ утсыг барьчих уу гээд сим картаа хийж 2-3 цаг хэрэглэсэн” гэсэн. А33 маркийн, усан цэнхэр өнгийн гар утас байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

  • “Дамно” ХХК-ийн 20 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн НД--02 дугаартай “Самсунг А33 маркийн гар утас, 92.600 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
  • Мөрдөгчийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дэх тал),
  • Мобиком корпораци” ХХК-ийн 20 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн /173 дугаартай “... ИМЕЙ кодтой утсанд ашигласан дугаарын эзэмшигч *******гийн *******” гэх албан бичиг (хавтаст хэргийн 39-0 дэх тал),
  • “Их даян хайрхан” ХХК-ийн “” нэртэй ломбардад иргэн Төмөрбаатарын нь А маркийн гар утсыг 50.000 төгрөгт барьцаалан зээлдсэн талаарх баримтын хуулбар (хавтаст хэргийн 57 дахь тал) зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд “Гээгдэл эд хөрөнгө завших” гэдэгт гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийнх нь биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг бөгөөд “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

 

Шүүгдэгч Т.******* нь гээгдэл эд хөрөнгө болох Самсунг А33 маркийн гар утсыг өөрийнх нь биш бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж зохих байгууллага, иргэнд мэдэгдэхгүйгээр өөрийн эзэмшилд авч, нагац дүү О.*******д өгсөн байх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад буюу хохирогч Г.т 300.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш 92.600 төгрөгийн хохирол учирсан байгаа нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг нь эдийн засгийн эсрэг гэмт хэрэг бөгөөд “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэдэгт гэмт хэргийн замаар олсон хөрөнгө буюу эд зүйл гэдгийг лавтай сайн мэдсээр байж зориуд авч ашигласан, өөрийн эзэшмилд оруулсан байхыг ойлгоно.

 

Шүүгдэгч О.******* нь нагац эгч Т.*******гийн өмчлөлийн биш, таксинаас олсон гээгдэл хөрөнгө гэдгийг мэдсээр байж Самсунг А33 маркийн гар утсыг авч, хууль бус эзэмшил тогтоон өөрийн эзэмшлийн Мобикомын дугаарыг идэвхжүүлэн 20 оны 02 дугаар сарын 07-ны өдөр эзэмшиж, улмаар уг гар утсыг ломбардад 50.000 төгрөгөөр барьцаалж, мөнгийг нь авч ашигласан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, шүүгдэгч О.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч Г.ийн гээгдүүлсэн Самсунг А33 маркийн гар утсыг 92.600 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээний байгууллага тогтоосон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 20 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Г.т Самсунг А33 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” гэх баримтаар тогтоогдож байна.

 

            Иргэний нэхэмжлэгч “Их даян хайрхан” ХХК-ийн төлөөлөгч А.т шүүгдэгч О.******* нь 50.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, “Их даян хайрхан” ХХК-ийн “тухайн гар утсыг ломбардад тавьсан 50.000 төгрөгийг төлж барагдуулсан тул гомдолгүй” гэх албан бичиг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох” гэсэн дүгнэлт,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Г. нь “Шүүгдэгч О.*******д анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Шүүгдэгч Т.*******д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

           

            Шүүгдэгч О.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 

Шүүгдэгч Т.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 20/ШЦТ/1 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 20 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 20/ДШМ/559 дугаар магадлалаар “шүүгдэгч Т.*******г дүүргийн ны нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож” гэснийг “шүүгдэгч Т.*******г дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, 20 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор дээд шүүхэд шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. 

 

Шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч О.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (урьд гэмт хэрэг үйлдэн олж авч, хууль бус эзэмшил гэдгийг мэдэгдэж хүлээлгэн өгсөн эд зүйлийг эзэмшиж, ашигласан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эд хөрөнгөд 92.600 төгрөгийн хохирол учирсан боловч гээгдэл эд зүйлийг хураан авч буцаан олгосон), хувийн байдал (тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч Т.******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (таксиын арын суудалд гээсэн Самсунг А-33 маркийн гар утсыг бусдынх болохыг мэдсээр байж завшсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эд хөрөнгөд 92.600 төгрөгийн хохирол учирсан боловч гээгдэл эд зүйлийг хураан авч буцаан олгосон), хувийн байдал  (өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан, одоо настай, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 20/ШЦТ/1 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 20 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 20/ДШМ/559 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн  хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 20 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 528 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Т.*******, О.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, , 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

 ******* овогт *******гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******г 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 20/ШЦТ/1 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 20 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 20/ДШМ/559 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн  хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 20 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 528 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сар 20 (хорь) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн , 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******д оногдуулсан 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч О.*******д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн , 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

  1. Шүүгдэгч Т.*******, О.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 (нэг) ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******, О.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ