Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 00213

 

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2020/00213

Жаргалант сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт байрлах, Ховд аймгийн М дарга //-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт оршин суух, Чойрд овогт Ц-н Ж //-д холбогдох,

сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 29,988 төгрөг, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 35/06/42 дугаартай актын төлбөр 725,398 төгрөг, нийт 4,755,386 /дөрвөн сая долоон зуун тавин таван мянга гурван зуун наян зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 153/2020/00275/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн М дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх Борц үйлдвэрлэх хийх зориулалтаар 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр сумын Засаг даргатай гэрээ байгуулан 4,0 сая /дөрвөн сая / төгрөгний зээл авч, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийж дуусгахаар гэрээнд тусган, гэрээ байгуулсан. Ц.Ж нь эргэн төлөлт 2017 оны 12 сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 12 сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус Зээлийн гэрээний дагуу төлөх байсан боловч ямар ч эргэн төлөлт хийгээгүй байна. Одоо үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүү 29,988 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 35/06/42 улсын байцаагчийн актаар 725,398 төгрөгний алданги тооцож, нийт 4,755,386 төгрөг байна.

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж Цэдэвийн Жгаас сум хөгжүүлэх сангийн зээл 4,755,386 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Ж нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн М даргын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 4,755,386 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн М дарга нь Ц.Жд холбогдуулан сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 29,988 төгрөг, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 35/06/42 дугаартай актын төлбөр 725,398 төгрөг, нийт 4,755,386 /дөрвөн сая долоон зуун тавин таван мянга гурван зуун наян зургаа/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Ж нь нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 29,988 төгрөг, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 35/06/42 дугаартай актын төлбөр 725,398 төгрөг, нийт 4,755,386 /дөрвөн сая долоон зуун тавин таван мянга гурван зуун наян зургаа/ төгрөгийг Ховд аймгийн М даргын Тамгын газрын Сум хөгжлүүлэх сангийн дансанд төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн М дарга  нь улсын тэмдэгтийн хураамжид 91,036 /ерэн нэгэн мянга гучин зургаа/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 4,755,386 ногдох улсын тэмдэгтийн хураамж 91,036 /ерэн нэгэн мянга гучин зургаа/ төгрөгийн тал хувь болох 45,518 /дөчин таван мянга таван зуун арван найм/ төгрөгийг хариуцагч Ц.Жгаас гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

Хариуцагч Ц.Ж нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн М даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Жд холбогдох, сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үндсэн зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү 29,988 төгрөг, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 35/06/42 дугаартай актын төлбөр 725,398 төгрөг, нийт 4,755,386 /дөрвөн сая долоон зуун тавин таван мянга гурван зуун наян зургаа/ төгрөг гаргуулах тухай  иргэний хэрэгт хариуцагч Ц.Ж нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 4,755,386 /дөрвөн сая долоон зуун тавин таван мянга гурван зуун наян зургаа/ төгрөгийг Ховд аймгийн М даргын Тамгын газрын Сум хөгжлүүлэх сангийн дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн М дарга нь улсын тэмдэгтийн хураамж 91,036 /ерөн нэгэн мянга гучин зургаа/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Жгаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 45,518 /дөчин таван мянга таван зуун арван найм/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000945 тоот дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.Ж нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

ШҮҮГЧ                                С.ОЮУНЖАРГАЛ