| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00277/И |
| Дугаар | 00214 |
| Огноо | 2020-04-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 00214
| 2020 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 153/ШШ2020/00214 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт байрлах, Ховд аймгийн М дарга //-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт оршин суух, Х овогт Э-н Ш //-д холбогдох,
сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 218,614 төгрөг, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 35/06/42 дугаартай актын төлбөрийн үлдэгдэл 52,467 төгрөг, нийт 271,081 /хоёр зуун далан нэгэн мянга наян нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 153/2020/00277/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх Блокны цех байгуулах зориулалтаар 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр сумын Засаг даргатай гэрээ байгуулан 1.0 сая /нэг сая/ төгрөгний зээл авч, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийж дуусгахаар гэрээнд тусган, гэрээ байгуулсан. Үүнд:
Эргэн төлөлт: 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 300,000 сая төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 300,000 сая төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 400,000 сая төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. Үндсэн зээл 10.0 сая төгрөг, хүү 19,614 төгрөг, алданги 17,000 төгрөг, нийт 1,036,614 төгрөг сум хөгжүүлэх санд төлөхөөр байна.
Эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлээ хийхээс хугацаандаа хийгээгүй тул алданги 17,000 төгрөг тавиулсан. Үүнээс 818,000 төгрөг төлж үлдэгдэл 218,614 төгрөг, 2019 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 35/06/42 улсын байцаагчийн актаар 52,467 төгрөг, нийт 271,081 төгрөг төлөхөөр байна.
Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж Эрхэмбаярын Шгээс сум хөгжүүлэх сангийн зээл 271,081 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Ш тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Мөнххайрхан сумын Засаг даргын гаргасан нэхэмжлэлийн дагуу Сум хөгжүүлэх сангийн гэрээний үүргийн гүйцэтгэл 271,081 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга нь Э.Шд холбогдуулан сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 218,614 төгрөг, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 35/06/42 дугаартай актын төлбөрийн үлдэгдэл 52,467 төгрөг, нийт 271,081 /хоёр зуун далан нэгэн мянга наян нэг/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Ш нь нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 218,614 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 35/06/42 улсын байцаагчийн актаар тогтоосон алданги 52,467 төгрөг, нийт 271,081 /хоёр зуун далан нэгэн мянга наян нэг/ төгрөгийг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжлүүлэх сангийн дансанд төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамжид 8,782 /найман мянга долоон зуун наян хоёр/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 271,081 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 8,782 төгрөгийн тал хувь болох 4,391 төгрөгийг хариуцагч Э.Шгээс гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Хариуцагч Э.Ш нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Шд холбогдох, сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 218,614 төгрөг, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 35/06/42 дугаартай актын төлбөрийн үлдэгдэл 52,467 төгрөг, нийт 271,081 /хоёр зуун далан нэгэн мянга наян нэг/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Ш нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 271,081 /хоёр зуун далан нэгэн мянга наян нэг/ төгрөгийг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг даргын Тамгын газрын Сум хөгжлүүлэх сангийн дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Мөнххайрхан сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж 8,782 /найман мянга долоон зуун наян хоёр/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Э.Шгээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,391 /дөрвөн мянга гурван зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000945 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Ш нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ