| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00283/И |
| Дугаар | 00215 |
| Огноо | 2020-04-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 00215
| 2020 оны 04 сарын 06 өдөр | Дугаар 153/ШШ2020/00215 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт байрлах, Ховд аймгийн М дарга //-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт оршин суух, Т овогт Д-ийн Ц //-д холбогдох,
сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 642,350 /зургаан зуун дөчин хоёр мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 153/2020/00283/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн М дарга Б.Батболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх Шахмал түлш хийх зориулалтаар 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр сумын Засаг даргатай гэрээ байгуулан 1.0 сая / нэг сая / төгрөгний зээл авч, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг хийж дуусгахаар гэрээнд тусган, гэрээ байгуулсан. Үүнд:
Эргэн төлөлт: 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 05-нб өдөр 300,000 төгрөг, 2017 онд 400,000 төгрөг төлөхөөр гэрээнд заасан байна. Үндсэн зээл 900,000 төгрөг, хүү 5,941, алданги 17,000 төгрөг, зээлийн гэрээний 2.4-д заасны дагуу алданги тооцон 342,000 төгрөг, нийт 1,264,941 төгрөг төлөхөөр байна. Үүнээс 2017 оны 03 дугаар сарын 16-нд Эвлэрүүлэн зуучлалийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээнд 622,591 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсныг нийт төлбөрөөс 622,591 хасаж 642,350 төгрөг төлөхөөр байна.
Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж Даваагийн Цгаас сум хөгжүүлэх сангийн санд 642,350 төгрөг төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Ц нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн М даргын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 642,350 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн М дарга нь Д.Цд холбогдуулан сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 642,350 /зургаан зуун дөчин хоёр мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 642,350 /зургаан зуун дөчин хоёр мянга гурван зуун тавь/ төгрөгийг Ховд аймгийн М даргын Тамгын газрын Сум хөгжлүүлэх сангийн дансанд төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн М дарга нь улсын тэмдэгтийн хураамжид 19,920 /арван есэн мянга есэн зуун хорь/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 642,350 /зургаан зуун дөчин хоёр мянга гурван зуун тавь/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 19,920 /арван есэн мянга есэн зуун хорь/ төгрөгийн тал хувь болох 9,960 /есэн мянга есэн зуун жар/ төгрөгийг хариуцагч Д.Цгаас гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Хариуцагч Д.Ц нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн М даргын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Цд холбогдох, сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 642,350 /зургаан зуун дөчин хоёр мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 642,350 /зургаан зуун дөчин хоёр мянга гурван зуун тавь/ төгрөгийг Ховд аймгийн М даргын Тамгын газрын Сум хөгжлүүлэх сангийн дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн М дарга нь улсын тэмдэгтийн хураамж 19,920 /арван есэн мянга есэн зуун хорь/ төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Цгаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9,960 /есэн мянга есэн зуун жар/ төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100160000945 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Ц нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ