| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2023/0121/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/126 |
| Огноо | 2023-08-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ, |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/126
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ /томилолтоор/,
хохирогч И.*******,
гэрч Б.******* /цахимаар/,
гэрч М.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.*******,
шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр хот, дүүрэгт төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-д малтагч ажилтай, ам бүл 2, эцгийн хамт дүүрэг, , од оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт *******ын ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 25-ны өглөө 04 цагийн орчим дүүргийн , гудамжинд иргэн И.*******той маргаан үүсгэж, биед нь халдаж, нүүрэн тус газарт нь цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэх явцдаа халаасанд нь байсан бэлэн мөнгө 122.800 төгрөгийг хууль бусаар авсан, уг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд уруулд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.******* “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч И.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны шилжих шөнө би найз нөхөдтэйгөө ажил хийчхээд архи, пиво уусан. гудамжинд манай ээжийнх байдаг. Охин дүү маань дөнгөж төрөөд нялх хүүхэд харж байсан болохоор би гэртээ ганцаараа хонохоос төвөгшөөгөөд ээжийндээ очоод унтчихъя гээд явсан. гудамжнаас гараад 6 дугаар гудамж руу явж байхад 10 дугаар гудамжинд болсон үйл явдлыг би сайн санахгүй байна. Нэлээн согтолттой байсан. Худгийн хажууд очоод намайг цохиход би ухаан алдаж унаад гэнэт ухаан орсон. Би зодуулж байгаа юм байна гэж бодсон. Өшиглөхөөр нь хөлөөс нь барих гэж байгаад алдчихсан. Тэгээд байж байтал халаасанд гараа хийгээд мөнгө аваад яваад өгсөн. Өшиглөх үед нь би амь авраарай гэсэн. Э.******* хэлсэн үү, нэг нь ямар ч байсан утсаа гаргаад ир гэсэн. Тухайн үед би утсаа халаасандаа хийгээгүй ханцуйндаа хийсэн байсан. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэв.
Гэрч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед 03 цагаас 04 цаг болж байсан. Эхлээд М.******* жоохон маргаад байсан. Тухайн үед хорооны гэрэл унтарчихсан байсан тул хэн нь цохисон талаар хараагүй. М.******* маргаад байхаар нь би араас нь очиж М.*******ийг гэр лүү нь авч очсон. М.******* бас тухайн үед согтуу байсан. Тэгээд хоёр согтуу хоорондоо маргасан юм шиг байна лээ. Ахын дүү хүрээд ир юм яръя гэсэн. Би М.*******ийг гэр лүү нь оруулж өгөөд араас нь очиход хоёулаа юм яриад зогсож байх шиг байсан. Тэгээд хоорондоо жоохон маргасан. И.******* ах хорооны дүү нар тамхи татдаг болчихсон юм уу гэсэн. Түлхэж унагаасан нь 10 дугаар гудамжинд болсон. Барьцалдаж авсан нь худгийн тэнд болсон. Тухайн үед хорооны гэрэл унтарчихсан байсан болохоор Э.*******ыг цохичихлоо гэж харсан. Өөр зүйл болоогүй. Цохисных нь дараа би Э.*******ыг аваад Н.ын гэр лүү явсан” гэв.
Гэрч М.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манай хажуу талын айлаас И.Бекболат ах гарч ирж байсан. Би согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Ямартай ч би айлд унтаж байгаад сэрсэн. Гэр лүүгээ явах гээд гарсан. Б.******* намайг гэрт хүргэж өгсөн. Тэгээд унтаж байхад цагдаа нар орж ирсэн. Тухайн үед цагаан сар болж байсан. Айл айлаар орсон. Пиво 2-3 шилийг уусан. Архи нээх уугаагүй. Маргалдаж байхад нь би очиж салгасан. Салгахдаа түлхсэн чинь хохирогч унасан. Тэгээд Б.******* намайг гэр лүү оруулсан. Тухайн үед гарч явж байхдаа таарсан. Э.******* доошоо яваад хохирогчийг яасан талаар мэдэхгүй байна” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 25-ны өглөө 04 цагийн орчим дүүргийн , гудамжинд иргэн И.*******той маргаан үүсгэж, биед нь халдаж, нүүрэн тус газарт нь цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэх явцдаа халаасанд нь байсан бэлэн мөнгө 122.800 төгрөгийг хууль бусаар авсан, уг дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд уруулд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон идэвхитэй үйлдэл байдаг. Өөрөөр хэлбэл гэмт этгээд өөрийн санаа зорилгоо хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүйгээс үл шалтгаалан хүч хэрэглэхээр довтолгоон эхэлсэн үеэс төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ И.*******той хэрүүл маргаан үүсгэн нүүрэн тус газарт нь цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэн биед нь халдсан, улмаар хөнгөн хохирол учруулах явцдаа түүний халаасанд байсан бэлэн мөнгийг харж, түүнийг дээрэмдэх сэдэлт, санаа зорилго бий болж, халаасан дахь 122.800 төгрөгийг хүч хэрэглэн, хууль бусаар авч зугтаасан нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл буюу гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд түүний үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, хохирогчид хүч хэрэглэх явцдаа түүний халаасанд байсан бэлэн мөнгийг авснаар Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг журамлан хэрэглэсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч И.*******ын эрүүл мэндэд хөнгөн, эд хөрөнгөд 122.800 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нь хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Э.*******аас гаргуулан авсан 122.800 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч И.******* нь “шүүгдэгч Э.******* надаас уучлалт гуйж 100.000 төгрөг өгсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт эдлэх хорих ялыг 2 жил 7 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх” гэсэн дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.******* нь “шүүгдэгч Э.******* нь гэм буруу дээр маргадаггүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, өсвөр нас буюу 19 настайдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өвчтэй аавыгаа тэжээн тэтгэж, хоёулаа амьдардаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн бага ялыг оногдуулж, нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Э.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргаан үүсгэж, хүний биед халдаж, халаасан дахь мөнгийг авсан байдал) учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, эд хөрөнгөд 122.800 төгрөгийн хохирол учирсан, хохирогч гомдолгүй гэх), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 19 настай, өвчтэй аавыгаа асардаг) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцон 40 хоног буюу 1 сар 10 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 1 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.*******ын 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сэжигтнээр баривчлагдсан 48 цаг буюу 2 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ