Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 00253

 

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2020/00253

Жаргалант сум

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн .. тоотод оршин суух, Тасбике овогт Ш Ж //-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 153/2020/00152/и дугаар индекстэй иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Ш.Ж нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шошайн Ж миний бие 1969 оны 4 дүгээр сарын 12-нд Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багт Шошайн 7 дахь охин болж төрсөн.

Ховд аймгийн Жаргалант сумын 2 дугаар 10 жилийн дунд сургуульд 1977 онд 1 дүгээр ангид элсэн орж, 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар бригадад эцэг эхийн хамт мал маллаж тус нэгдлийг тартал ажилласан.

Одоо өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр байхгүй байна. Ийм учраас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаагаар шүүлгэхэд ажиллаж байсан зарим он дутуу, тухайн үеийн бригадын 70 дугаар данснаас олдохгүй

Иймд Ш.Ж намайг Ховд аймгийн Ховд сумын тариалан нэгдлийн 3 дугаар 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Би өөрөө сайн дурын даатгалаа төлж байгаа тэтгэвэрт гарах хүсэлттэй байна. Манай эцгийг нас барсны дараа манай эх 1988 онд Ховд аймгийн Жаргалант суманд шилжиж ирсэн байгаа. Би 1987 онд 8-р анги төгссөн. 8-р ангиа төгсөөд Баян-Өлгий аймгийн Техник мэргэжлийн сургуульд элсэн суралцсан боловч манай эцэг нас бараад ар гэрийн гачигдалаар сургуулиасаа чөлөө авч дахин сураагүй. Би регистрээ 1988 он Баян-Өлгий аймгаас авсан. Би Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд сурагч байхдаа ажиллаж байсан. Эцэг нас бараад ах, эгч нар тусдаа гараад ээж аймгийн төв дээр шилжээд ороод ирсэн байсан. Би ээжтэйгаа хамт аймгийн төв дээр байсан. Тариалан нэгдэлд би ажиллаагүй....1985 онд 2 дугаар 10 жилийн 8 дугаар анги төгссөн гэж хэлж болох болов уу гэж бодсон....1985, 1986 оны Ховд аймгийн Ховд сумын 70 дугаар данс аавын нэр дээр гарч ирсэн учраас болох байх гэж бодсон...гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ж нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 3 дугаар 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ш.Ж нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд ажиллаагүй гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Жимсгүлийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч Ш.Жимсгүлийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ш.Ж нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд ажиллаагүй гэх үндэслэлээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Жимсгүлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

 

ШҮҮГЧ                                С.ОЮУНЖАРГАЛ