Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/940

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,

Улсын яллагч Д.Түмэнжаргал,

шүүгдэгч Г.Б******ь, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Г.Б******ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308003050265 дугаар хэргийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт ****** оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Б****** овогт Г******ын Б******ь (РД:МЭ91042309).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б******ь нь 2022 оны 12 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** нэртэй зочид буудлын 12 тоот өрөөнд буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, П.Э******ын эзэмшлийн Samsung фирмийн Galaxy A90 5g загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 220А дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

- Шүүгдэгч Г.Б******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би мэдүүлэг өгөхгүй. Гэм буруу дээрээ маргахгүй. Би буудал руу орсноо санахгүй байна. Тэр залуучуудтай 5 шарын ситигийн тэнд таарсан байх. Буудлын хэдэн номерын өрөө рүү орсноо санахгүй байна. Хохирогчийн гар утсыг би маргааш нь гэртээ ирээд харахад авчихсан байсан. Би өөрийнхөө утсыг гэж андуурсан байж магадгүй. Хэдэн шил архи ууснаа санахгүй байна. Би өмнөх өдөр нь архи уусан байсан. Надад өөрийн гар утас байсан. Гэхдээ сайн санахгүй байна. Би гутлаа хулгайд алдсан өдрөөс эхэлж хэрэгч учрал болох хүртэл архи уусан. Буудлын төлбөрийг тэр залуу л өгсөн байх. Миний байрлаж байсан өрөөнөөс хохирогчийн байрлаж байсан өрөө 4, 5 алхам газар байсан. Хулгайлах зорилго байсан бол нууж гарах байсан. Буудлаас хэдэн цагт гарснаа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 139-149 дэх тал),

- Хохирогч П.Э******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын урд талд байрлах ****** гэх зочид буудлын 12 тоотод орж амарсан. Би дэлгүүрээс 2 ширхэг лаазтай Сэнгүр нэртэй пиво авч уугаад 22 цагийн үед унтаж амраад 03 цаг 03 минутын үед сэрээд өөрийн гар утсаа хайгаад олоогүй... Би 2022 оны 11 дүгээр сарын 20-ны үед Хөвсгөл аймгийн гар утасны худалдааны төвөөс 700,000 төгрөгөөр худалдан авч байсан Самсунг Галакси А90 5жи маркийн гар утас байсан. Одоо 600,000 төгрөгөөр үнэлж байна. Би гар утсаа хамгийн сүүлд унтаж амрахын өмнө фейсбүүк орж байгаад дэрэн доороо хийгээд унтсан. Би IMEI кодыг нь мэдэхгүй. Тухайн 12 тоотод надаас өөр хүн байгаагүй, би тухайн буудлын өрөөнийхөө хаалгыг нь цоожлоогүй унтаж амарсан. Цагаан өнгөтэй, саарал өнгийн кейстэй, аваад удаагүй байсан учир сэв зураас байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал),

- Гэрч Б.Б******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 19 цаг өнгөрч байхад ажлаасаа гараад Та Чи-гийн урд талын автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байсан чинь самарт хамт явж байсан ах таарсан.  ...ахын гар утсанд нь дуудлага ирээд ах ярьж дуусаад “манай хоёр найз нэг хүүхэнтэй буудалд байна гэнэ, хоёулаа тийшээ явъя” гээд байхаар нь... бид хоёр тухайн буудалд очсон. Ахын хоёр найз нь нилээн халамцуу манай Сэлэнгийн охин гээд Б******ь гээд хүүхэн байсан. Жаахан юм яриад сууж байсан чинь манай самарт цуг явж байсан ах нэг найзынхаа хамт караоке орно гээд гараад явсан. Нөгөө нэг найз нь тасраад унтаад өгсөн. Б******ь гэх эмэгтэй нь намайг “хоёулаа эндээс гаръя, намайг аваад яваач” гээд гуйгаад байхаар нь хамт гараад Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо Депо автобусны буудал дээр байрлах ****** зочид буудлын гадаа буугаад тухайн буудал руу ороод төлбөр тооцоогоо хийгээд “орох уу” гээд асуусан чинь “уух юм авахгүй юм уу” гэхээр нь буудлаас гараад дэлгүүр орж 0,5 литртэй Хараа нэртэй архи аваад, нэг сүү аваад ****** зочид буудлын 2 давхарт гараад нэг өрөө рүү орсон. Тухайн авсан архинаас Б******ь нь 200 грамм л уусан байх, би тухайн архинаас уугаагүй, жаахан юм ярьж сууж байгаад 40 минутын дараа гарсан. Б******ь нь тухайн өрөөнд ганцаараа үлдсэн. Би Б******ь гэх эмэгтэйтэй тухайн өдөр нь тааралдаад уулзсан, урьд өмнө нь харж байгаагүй. 25-30 орчим насны 172 орчим өндөртэй, туранхай, улаандуу хацартай, жижигхэн давхраатай, хар үстэй эмэгтэй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

- Гэрч Г.Б******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай байгууллагын шинэ жил гээд би шинэ жилдээ орсон. 23 цагийн үед миний 9912-7422 гэсэн дугаар луу 8805-2503 гэсэн дугаараас дуудлага ирэхээр нь аваагүй орхисон. 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 03 цагийн үед тухайн дугаараас дахин залгаад байхаар нь авсан чинь манай төрсөн дүү Г******ын Б******ь залгаж байсан. “Би гэртээ байна, та хаана байгаа юм бэ, би гэрээс гарах гээд байна, түлхүүр байхгүй байна, хурдан ир” гэхээр нь “чи хэнтэй байгаа юм бэ, хэний дугаараас залгаад байгаа юм, гэрт хамаагүй хүн аваад ирсэн юм уу” гээд асуусан чинь “би гэртээ ганцаараа байна, хурдан ир” гээд байхаар нь шинэ жилээсээ гараад гэртээ иртэл манай ээж, ахын хүүхдийг харж байгаад надтай хамт гэр лүү орсон. Гэр лүү ортол Б******ь гэртээ ганцаараа байхаар нь манай ээж “хаагуур яваад ирсэн юм бэ” гээд загнаж байгаад унтаж амарсан. Маргааш өглөө нь Б******ь нь “та энэ гар утсыг надаас 150,000 төгрөгөөр худалдаад авчих, надад мөнгө хэрэгтэй байна” гээд байхаар нь би Б******ьд 150,000 төгрөг бэлэн өгөөд тухайн 358366100283996 IMEI дугаартай гар утсыг худалдан авсан. Манай дүү Б******ь нь гэрээсээ гарч яваад 14 хоног болж байсан, гэрээсээ гарч явахдаа годон гутал, хар өнгийн куртиктэй гарч яваад гэртээ ирэхдээ гутал, куртикгүй орж ирсэн. Миний гутал, куртикийг авсан хүн надад энэ гар утсыг өгсөн юм гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

- Гэрч С.Г******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 23 цагт 14 тоотод байсан эмэгтэй 12 тоотод байсан залуугийн гар утсыг аваад гарч байгаа хяналтын камерын бичлэг байсан. ...12 тоот өрөө цоожгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 151-152 дахь тал),

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23/008 дугаар хөрөнгийн үнийн “Самсунг фирм, Галакси А-90 5 жи загварын гар утас - 500,000 төгрөг” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 153 дахь тал),

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 154-159 дэх тал),

- Гэрэл зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 33-39 дэх тал),

- Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн “...Г.Б******ээс Самсунг Галакси А-90 5Жи маркийн гар утсыг хүлээн авч, хохирогч П.Э******т хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 40-44 дэх тал),

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (139-149 дэх тал),

- Шүүгдэгч Г.Б******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн буудлын өрөөнд унтаж байгаад бие засах гээд өрөөнөөсөө гараад нойл орчихоод өрөөгөө олохгүй нэг өрөө рүү орсон чинь нэг залуу унтаж байсан. Хажууд нь Самсунг маркийн гар утас байхаар нь би тэр гар утсыг нь аваад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 24 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 28 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт Г.Б******ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Учир нь, шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Б******ь нь согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” нэртэй зочид буудлын 14 тоот өрөөгөөр үйлчлүүлсэн бөгөөд тухайн өрөөний гадна байрлах нийтийн ариун цэврийн өрөөнд бие засаж, улмаар үйлчлүүлж байсан өрөөгөө андуурч 12 тоот өрөөнд орж, П.Э******ын 500,000 төгрөгийн үнэ бүхий Samsung фирмийн Galaxy A90 5g загварын гар утсыг хулгайлсан нөхцөл байдал тогтоогдсон.

Дээрх шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал нь хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 139-149 дэх тал),

хохирогч П.Э******ын “...гар утсаа хайгаад олоогүй... ...би тухайн буудлын өрөөнийхөө хаалгыг нь цоожлоогүй унтаж амарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7 дахь тал),

гэрч Б.Б******ийн “...нилээн халамцуу манай Сэлэнгийн охин гээд Б******ь гээд хүүхэн байсан. ...гараад ...****** зочид буудлын 2 давхарт гараад нэг өрөө рүү орсон. Тухайн авсан архинаас Б******ь нь 200 грамм л уусан байх...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

гэрч С.Г******гийн “...14 тоотод байсан эмэгтэй 12 тоотод байсан залуугийн гар утсыг аваад гарч байгаа хяналтын камерын бичлэг байсан... 12 тоот өрөө цоожгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 151-152 дахь тал),

шүүгдэгч Г.Б******ийн “...тухайн буудлын өрөөнд унтаж байгаад бие засах гээд өрөөнөөсөө гараад нойл орчихоод өрөөгөө олохгүй нэг өрөө рүү орсон чинь нэг залуу унтаж байсан. Хажууд нь Самсунг маркийн гар утас байхаар нь би тэр гар утсыг нь аваад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 23/008 дугаар хөрөнгийн үнийн “Самсунг фирм, Галакси А-90 5 жи загварын гар утас - 500,000 төгрөг” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 154-159 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл, зочид буудлын 12, 13, 14 тоот өрөөний гадна хаалганууд бүгд ижил модон хийцтэй, бор өнгөтэй, өрөөнүүдийн дугаарын байрлал, үзэмж адилхан байгаа нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургаас харагдахаас гадна тухайн үед шүүгдэгчийн согтуурлын зэргийг шалгасан нотлох баримт байхгүй хэдий ч, шүүдэгч их хэмжээний согтолттой байсныг өөрөө болон гэрч Б.Б****** нар нотолж мэдүүлсэн, мөн 12 тоот өрөө нь онгорхой байсан нь хохирогч, гэрч С.Г****** нарын мэдүүлгээр нотлогдох бөгөөд дээрх шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн “12 тоот өрөөнд андуурч орсон” гэсэн мэдүүлэг давхар нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж хуульчилснаас дүгнэхэд шүүгдэгчийн мэдүүлгийг давхар бусад нотлох баримтуудаар нотлогдсон тохиолдолд нотлох баримтаар үнэлэхээр хууль тогтоогчоос зохицуулсан тул шүүх шүүгдэгч Г.Б******ийн “санаатай 12 тоот өрөөнд ороогүй, андуурч орсон” гэсэн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Прокуророос шүүгдэгч Г.Б******ийн хулгайлах гэмт хэргийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж ялласан.

Эрүүгийн эрх зүйн онол, жишиг ойлголтод хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэх шинийг гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтрэн орсон байхыг ойлгоно.

Дээрх шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, шүүгдэгчийн мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан диспозиц, эрх зүйн онол, жишиг ойлголтыг нэгтгэн дүгнээд Г.Б******ийг ““****** 12 тоот өрөөнд хууль бусаар нэвтрээгүй, их хэмжээний согтолттой үедээ түгжээгүй өрөөнд андуурч орсон” гэж үзэн, шүүгдэгчийн хулгайлах гэмт хэргийн үйлдэлд хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэсэн хүндрүүлэх шинж тогтоогдоогүйн зэрэгцээ, Прокуророос шүүгдэгчийг ялласан хэргийн зүйчлэл тохироогүй гэж дүгнэлээ.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байхыг шаардана.

Иймд Прокуророос Г.Б******ьд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлээс хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэсэн хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгож, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Б******ийн хохирогч П.Э******ын 500,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нууцаар, хууль бусаар авсан болох нь дээрх шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Г.Б******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Энэ хэргийн улмаас хохирогч П.Э******т 500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн “...Г.Б******ээс Самсунг Галакси А-90 5Жи маркийн гар утсыг хүлээн авч, хохирогч П.Э******т хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 40-44 дэх тал)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Б******ь нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Г.Б******ьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай”,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тус тус санал гаргасан.

Шүүгдэгч Г.Б******ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй), бусдад учруулсан хохирлын хэмжээ (бусдад 500,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохирол төлөгдсөн), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Б******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Б******ийн цагдан хоригдсон 104 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 832 цагийг эдлэх ялаас хасаж, түүнийг ял эдэлсэнд тооцов.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б******ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Г.Б******ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2.Шүүгдэгч Б****** овогт Г******ын Б******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3.Шүүгдэгч Г.Б******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Б******ийн цагдан хоригдсон 104 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 832 цагийг эдлэх ялаас хасаж, түүнийг ял эдэлсэнд тооцсугай.

            5.Эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б******ь нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай. 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б******ьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б******ьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР

    2023            8             09                                        2023/ШЦТ/940