Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/130

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Д.*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.*******, 

гэрч Д.*******, Г.******* /цахимаар/,

шинжээч эмч Ц.******* /цахимаар/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, -ны өдөр аймаг, суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, хувиараа эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт дүүрэг, хороо, гудамжны тоотод оршин суух,

урьд Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 9 зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 23 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 114 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял дээр урьд оногдуулсан 23 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 15 жил 4 cap 1 хоногийн хорих ялыг нэмж, нийт эдлэх хорих ялыг 15 жил 5 cap 1 хоногийн хугацаагаар тогтоосон,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 1 сарын 05-ны өдрийн 99 дугаар захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сар баривчлах ялыг өршөөн хэлтрүүлж, эдлээгүй үлдсэн 13 жил 2 cap 6 хоног хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 119 дугаар захирамжаар 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10. зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хэмжээнд дүйцүүлэн хасч, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 8 cap 15 хоногийн хугацаагаар тогтоосон,

******* овогт *******ы ******* /РД: /.

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23 цагийн орчим Налайх дүүргийн хороо, ны ойролцоо “” ХХК-ийн баригдаж буй барилгын ажилчдын гэрийн гадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.ын хэвлий тус газарт нь хутгалж алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, хохирогчийн хууль ёсны төлөлөгчийн өмгөөлөгч Б.******* “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүнийг үндэс, угсаагаар үзэн ядаж алсан” гэж улсын яллагчийн зүйлчилсэн хууль зүйл, заалттай маргаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

   Шүүгдэгч Ц.******* шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: “Хохирогчийн ар гэрээс уучлал гуйж байна. Би бол хохирогчийг танихгүй, урьд өмнө харж байгаагүй. 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн орой л ийм асуудал болсон. Надад хохирогчийг санаатай алъя гэсэн зорилго байгаагүй. Тухайн хэрэг явдал болсон газар манай байрлаж байсан гэрээс 13-14 метрийн цаана болсон. Намайг гэрээс зугтаагаад гүйж байх хооронд араас “наадхаа бариад ав, алаад өг” гэж цаанаас бахирах шиг болсон. Араас гурван хүн явж байсан санагдаж байна, тухайн үед би согтуу байсан сайн санахгүй байна. Нэг нь ирээд намайг дарж унах үед хохирогч хүрч ирж, намайг хутгатай минь дараад хутган дээр унасан. Би үүнд их харамсаж байгаа” гэв.

 

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.******* шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: “Миний ханийг ын гэдэг байсан. 1984 оны 06 сарын 03-ны өдөр аймгийн суманд төрж өссөн. Миний хань дээрээ нэг ахтай, доороо хоёр дүүтэй айлын ажилч хичээнгүй, хүнлэг ч тусч хүү байсан. Та гэдэг айлын сор болсон хүүгийнх нь алтан амийг хөнөөчихлөө. 2002 онд аймгийн сургуулийг төгссөн. 2006 онд Шинжлэх ухааны их сургуулийг төгссөн. 2009 онд сургуулийг төгссөн. Миний хань улсын мужид ажиллаж амьдарч байгаад ирсэн. 2012 оноос 2018 оны хооронд аймгийн ,т хийж байсан. Би өнөөдөр энэ шүүх танхимыг хүндлээд ханийнхаа дүрэмт хувцсыг өмсөж ирлээ. Гурван хүүхэдтэй бид хоёр 2011 онд гэр бүл болж анхныхаа охиныг өлгийдөн авсан. Миний том охин 12 настай, дунд охин 10 настай, бага хүү одоо 2 дугаар ангид сурдаг. Өнгөрсөн хавар үсэглэлийн баяраа хийж ангиа төгссөн. Миний хань ,т ажиллах хугацаандаа үр бүтээлтэй ажиллаж байгууллагын шилдэг ажилтан, ийн яамны хүндэт жуух бичиг, ны тэргүүний алтан медалиар шагнагдаж байсан. Хамт олон, найз нөхөддөө нэр хүндтэй нэгэн байсан. Та сая хэлэхдээ алнаа гээд хөөсөн, араас тань миний хань хөөсөн, хутган дээр нь унасан гэж байна. Тийм зүйл огт байхгүй. ...Яг юу буруу хийсэн болоод миний хань таны гарт алтан амиа алдсан юм. ...Үнэхээр маш их гомдолтой байна. Ханийгаа гэсэн харуусал, танд гомдсон гомдол хэзээ ч дундрахгүй дуусашгүй. Араас ална гэж хөөсөн, хутган дээр дарж унасан гэдэг бол зөвхөн таны л үг. ...Энэ хэргийг санаатайгаар хийсэн. Гарал үүслээр нь гадуурхаж хийсэн хэрэг гэж бодож байна. Өөр хэлэх зүйлгүй” гэв.  

 

   Гэрч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Ц.******* гэх хүнтэй цуг барилга дээр ажиллаж байсан. Орой бид хоёр хоолоо идчхээд дэлгүүр цуг явсан. Дэлгүүр явж ирээд Ц.******* 12 цаг өнгөртөл архи уусан. Би уугаагүй бараг эрүүл байсан. Хутга авч байхыг нь хараагүй, гал тогоо руу намайг орсон хойно Ц.******* гуай орсон байх” гэв.

 

   Гэрч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ажилчид, ууд амралтын байдалтай байсан. Ганц нэг хүмүүс архи уусан байдалтай байсан. Хоол ундаа идээд амарч байтал 23 цагийн үед хүмүүс гадуур шуугилдаад байсан. Үүдээр Ц.******* гуай хутга барьчихсан орж ирсэн байсан. Гартаа хутга барьсан над руу дөхөөд ах нь хүн хутгалчихлаа гэсэн. Тэгээд би босоод та юу ярьж байгаа юм гэтэл Ч. ах босоод гарсан. Би араас нь хувцсаа өмсөөд босож байтал Ч. ах буцаж орж ирээд ийм зүйл болсон байна гэж хэлсэн. Тэгээд очоод түргэн дуудсан, түргэн иртэл Ц.*******гийн байрлаж байсан гэрт Ц.*******тэй 30 минут орчим хамт байсан. Ерөнхийдөө хүн хутгалчихлаа гээд ааш зан нь хурц, авиртай байсан. Тайвшруулаад тамхи татуулаад цагдааг иртэл нь саатуулж байсан. Тэгээд цагдаад хүлээлгэж өгсөн” гэв.

   Шинжээч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хүн энэ гэмтлийг авсан тохиолдолд эмнэлгийн тусламж авсан ч амь насыг нь аврах боломжгүй. Хүний үйлдлийн улмаас үүсэх гэмтэл бөгөөд байрлалын хувьд дээрээс доош чиглэлтэй буюу цээжний өрцийг гэмтээгээд доош элгийг гэмтээсэн ташуу чиглэлтэй гэмтэл учирсан байсан. Хэрэв дээш харсан хутган дээр унах юм бол ихэвчлэн харалдаа гэмтдэг. Хүн 1.3% промилли согтолттой буюу хөнгөн зэргийн согтолттой байх үедээ орчинтойгоо харилцах, аливаа идэвхтэй үйлдэл хийх бүрэн боломжтой. 4.5% промилли согтолттой хүн идэвхтэй үйлдэл хийх боломжгүй, ухамсарт ухаан манарсан байдалтай байна” гэв.

 

   Иргэдийн төлөөлөгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ:Архи ууснаас болж энэ хэрэг гарах болсон байна. Албан газрууд хариуцлагагүй байсан гэж бодож байна. Олон хүмүүс архи дарс уугаад хэрүүл уруул болж байхад хутга, шөвгөө нуухгүй яасан юм гэж бодож байна. Урьд нь ял шийтгэл эдэлж байсан байж засарсан зүйлгүй, ийм айхтар хэрэг хийсэн байна. Энэ айл гэрт зовлон учруулсан учир энэ гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэж байна” гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 23 цагийн орчим Налайх дүүргийн хороо ны ойролцоо “” ХХК-ийн баригдаж буй барилгын ажилчдын гэрийн гадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.ын хэвлий тус газарт нь хутгалж, алсан гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураглал ( хавтаст хэргийн 2-19 дэх тал),
  • Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 20-24 дэх тал),
  • Ц.*******гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 27-28 дахь тал),

 

  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай талийгаач нөхөр Б. нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр өөрийн төрсөн ах Б.ын ажиллаж байгаа Налайх дүүргийн хороо, Тэрэлж гэх газарт баригдаж байгаа барилгын ажилд түр хугацаагаар туслахаар явсан юм. Тэгээд бид нар хэрэг болдог өдрийнх нь маргааш өглөө буюу 20-ны өглөөний 09 цагт сонссон...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 44 дэх тал),

 

  • Гэрч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.******* гэх хүнийг барилга дээр хамт ажиллаж эхэлснээс хойш мэддэг болсон. Бид хоёр нэг бригадад, нэг гэрт байдаг юм. 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Налайх дүүргийн хороо, ны зүүн талд барьж байгаа амралт, сувиллын барилгын ажил хүйтрээд салхи шуургатай байсан учраас ажилчид буугаад явчихсан. Манай бригадаас бид хоёр л үлдсэн. Орой 20 цагийн үед бид хоёр хоолондоо орчхоод хамт дэлгүүр явсан. Дэлгүүр ороод Ц.******* цэнхэр шилтэй 0.5 литрийн архи авсан. Амралтын гэртээ очоод тэр архиа ууж эхэлсэн. Надад архи хийж өгснийг нь би амсчхаад тавьчихсан чинь Ц.******* өөрөө аваад уучихсан. Тэр шилтэй архийг Ц.******* ганцаараа уугаад дуусгачихсан. Бид хоёр унтах гээд хэн хэн нь ороо засчихсан байхад гарч ороод яваад байхаар нь би 23 цагийн орчим болов уу дагаад гараад явсан чинь гал тогооны гэр рүү Ц.******* явж орсон. Эргээд гэртээ орсон чинь Ц.******* учиргүй “гурван Оросыг алнаа” гээд гараад явсан. Би араас нь дагаад явсан нэг гэр рүү хоёр удаа орж гарч ирээд дараа нь ы бригадын хойд талаасаа 2 дахь гэр рүү яваад орсон. Би араас нь орох гэж байтал хоёр хүн пижигнээд гэрийн хаалгаар ноцолдоод гараад ирсэн. Нэг нь Ц.*******, нэг нь талийгаач болдог залуу гараад ирсэн. Тэр хоёр гэрийн хаалганаас урагш 2-3 алхам зайтай очтол нөгөө талийгаач болдог залуу “гэдэс рүү хатгачихлаа” гээд гэдсээ дараад гэр рүүгээ яваад орчихсон. Ц.******* гүйгээд явчихсан. Би гүйгээд хөл муутай учраас гүйж шалиагүй болохоор буцаад нөгөө зууралдаж гарч ирсэн залуугийн гэр рүү яваад ороход хаалганы хажууд цус алдаад байж байтал А. гэх нүдний шилтэй залуу нөгөө талийгаач залууг хойш нь хэвтүүлсэн. Би гэрээс гүйгээд бригадын дарга байдаг хамгийн урд гэр рүү очиход Ц.******* “би хүн алчихлаа” гэж хэлсэн шиг байсан. Гэрийн гадаа бол надаас өөр ямар нэгэн хүн байгаагүй. Цохиж зодсон эсэхийг хараагүй, тухайн үед гадаа харанхуй байсан. Гэрийн хаалга нээгдэхэд гарч байгаа гэрэлд тэр хоёрыг харсан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 46-47 дахь тал),

 

  • Гэрч А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бүх ажилчид ажилгүй амарч байсан болохоор өглөө 10 цагаас эхлүүлээд бид хэд бөөндөө ны хажууд байдаг хүнсний дэлгүүрээс Соёрхол нэртэй 1 литрийн хэмжээтэй 1 шил архи авч бригадын ажилчид болох 12 хүн хувааж уусан. Мужаан , бид гурав нэмж ууя гээд тогооч оос 50.000 төгрөг зээлээд дахиж дэлгүүр орж, 2 шил 0.75 литрийн Хараа нэртэй архи, 2 лааз пиво аваад ажилчдын амралтынхаа гэрт ороод бусад ажилчид болох , , , талийгаач , , бид хэд хувааж ууцгаасан. Тухайн үед би уусан архиндаа согтоод үүнээс цааш юу болсныг сайн санахгүй хальт, хальтхан үйл явдлуудыг санаж байна. Нэг мэдсэн миний байсан гэрт , хоёр хоорондоо хэрэлдэж муудалцаад байхаар нь би тэр хоёрт “одоо больцгоогооч, унтаж амарцгаа” гэж хэлчхээд ажилчдын амралтын нөгөө гэр болох урд гэр рүү орж байснаа санаж байна. Нэг мэдсэн манай ыг нэг танихгүй залуу цохиж байхаар нь би очиж салгаад тэр залууг гэрээс гаргаад Б. хажууд зогсож байхаар нь “нөгөө ыг цохисон залуу явчихсан уу?” гэсэн чинь надад “тэр залуу явчихсан” гэж хэлсэн. Нэг анзаарсан талийгаач Б. гэрийн хаалганы тэнд зогсчихсон хэвлий хэсгээс нь цус гарчихсан байдалтай “ахаа” гээд над руу ирсэн. Би хувцаснаас нь барьсан чинь миний гар цус болчихсон, ингээд би цочирдоод уусан архи ч гарах шиг болоод өөрийн гэсэн ухаантай болсон. Талийгаачийг гэрийн баруун талд хэвтүүлээд гараараа шархан дээр нь дараад, талийгаач амьсгаа нь давхцаад байхаар нь амаараа хиймэл амьсгаа хийсэн. Ч. гэх бригадын дарга гэрт орж ирээд намайг холдуулаад шархыг боогоод эхэлсэн. Тэр үед талийгаачийг амьсгаатай байна гэж байснаа гэнэт л өнгөрчихлөө, цагдаа, эмнэлэг дууд гэж байсан. Ямар ч байсан Гарма, , , нар байсан. Түүний хэвлийн зүүн талд нь зүсэгдсэн бололтой том ангайчихсан шархтай байсан...”,  “...Одоо бодоход тэр Ц.******* гэж хүн байсан. Одоо би тэр хүнийг хараад шууд танина. Ямар учраас ыг цохисон болохыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлгүүд ( хавтаст хэргийн 49-50, 52 дахь тал),

 

  • Гэрч Санзаев Пурбоцыреновичийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Ц.******* гэх хүнийг Тэрэлжид 3 удаа л харсан, ямар нэгэн юм ярьж байгаагүй, нэр усыг нь ч сайн мэдэхгүй. 2 удаа гал тогооны гэрт тааралдаж байсан. Сүүлд хэрэг болдог орой тааралдсан. Би Тэрэлжид барилга барьж байгаа газарт ирээд 6 хонож байна. Өдрийн хоолондоо орчхоод 14 цагийн үед гэртээ сууж байтал талийгаач Б.ын гэрт байдаг нэг залуу намайг “архи уудаг уу, ороод ирэх үү” гэхээр нь манай гэрийн хажуу талын хамгийн захын гэр рүү орсон. Тэнд байсан хүмүүс бүгд архи ууцгаачихсан ширээн дээр нь 4-5 хоосон архины шил байсан. Ингээд би тэд нартай нийлээд хамт суугаад архинаас уусан. Намайг 2 хундага уусны дараа архи нь дууссан. Цаг гаруй хугацааны дараа дахиад нэг шил том архи авчраад тэрийг хувааж ууцгаасан. Орой 18-19 цагийн орчим Монгол хүмүүсийн цалин орчихлоо гээд дэлгүүр яваад дахиж архи ууцгаасан. Орой 20 цагийн үе гэхэд би нэлээн согтчихсон байсан. Гэрийн нааран дээр сууж байсан, нэлээн согтчихсон байсан болохоор хэн байсныг санахгүй байна. Энэ Ц.******* орж ирэхэд тэр хүнийг бид нарт битгий саад болоочээ гэж хэлсэн. Би Орос, Буриадаар холиод хэлсэн байх гэж бодож байна. Гэтэл тэр хүн намайг ямартай ч цохисон болохыг санаж байна. А. тэр хүнийг гэрээс түлхээд гаргасан санагдаж байна...”, “...Тэрнээс хойш дахиж би хүнтэй маргалдаагүй, удалгүй Б. гэдэс дээрээ хоёр гараараа дарчихсан орж ирсэн, гэдэснээс нь цус гарчихсан байхыг хараад шоконд орсон. Тэгээд айсандаа гэрээс гараад явчихсан...” гэх мэдүүлгүүд ( хавтаст хэргийн 57, 59 дэх тал),

 

  • Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед байх гал тогооны гэр рүү цай авах гээд ортол Ц.******* гэр дотор үүдэн хэсэгт зогсож байсан. Тухайн үед Ц.******* архи уусан нэлээн халамцуу байсан. Ц.******* манай барилгын тогооч руу ална гээд агсам тавиад байсан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 61 дэх тал),

 

  • Гэрч Б.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хүн ороод ирэхээр нь хартал Ц.******* ах цухалдангуй хүн намайг зодлоо гэсэн. Би ч юм дуугараагүй Б. ч юм дуугараагүй, тэгсэн чинь зэрэгцээд нэг эмэгтэй аягануудаа оруулж ирж тавиад гарахад Ц.******* ах бас араас нь гараад явсан. Өглөө босоод гараад иртэл хүмүүс хоорондоо талийгаач Б.ыг Ц.******* ах хутгалсан гээд яриад байхаар нь Ц.******* ахыг шөнө орж ирээд гараад явсныг санаад манай хутганууд хаалганы зүүн талын тавиур дээр байдаг болохоор тэндээс хутга авсан юм биш биз дээ гэж бодоод Б.ын хамт хутгаа бүртгэж үзэхэд бор модон иштэй, том хутга байхгүй байсан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 65 дахь тал),

 

  • Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б. эгч цай аваад гарах гэтэл өөдөөс нь Ц.******* ороод ирсэн. Орж ирээд сонин сонин юм яриад байсан. Би Ц.******* ахыг “та гар би унтлаа” гээд гэрээс гаргаад хаалгаа цоожлоод хэвтсэн. Удалгүй 20-30 минутын дараа гадаа баахан хүмүүс шуугиад байсан. Удалгүй хаалга нүдсэн. Онгойлготол барилгыг хариуцдаг Жак ах ороод ирсэн. Эмийн сан хаана байна гээд каминтел болон эмийн сан аваад явсан. Араас дагаад очтол гэрийн баруун хэсэгт хүн хэвтэж байсан. Ухаангүй юм шиг байсан. Өглөө нь цайны цагаар хүмүүс орж ирээд “өчигдөр орой Ц.******* ах хүн хутгалчихсан байна, нөгөө хүн нь нас барсан байна” гээд яриад байсан...”, “...Ахыг хүн цохичихлоо гэнэ үү нэг юм яриад байсан. Ер нь тэр Ц.******* гэх хүн архи уучихсан юм шиг байсан. Ц.******* гэх ах манай гал тогоогоор орж гараад байдаг юм, байнга орж ирээд эргэлдээд байдаг. Тэр хэрэг гардаг өдрийн маргааш нь бид нар хаанаас ямар хутгаар хүн хохироочихсон юм бол гээд гал тогооны хутгануудаа бүртгээд үзсэн чинь модон иштэй, том хутга алга болчихсон байсан. Манай гэрийн хаалганы хажууд дөрвөлжин стекэнд бүх хутгануудаа хийгээд ил байрлуулаад тавьчихсан байдаг. Яг хэдийд авчихсан болох талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлгүүд ( хавтаст хэргийн 69-71, 73 дахь тал),

 

  • Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрт миний мэдэж байгаагаар Б., А., , манай гэрийн хоёр залуучууд архи ууцгааж байсан. Би утсаараа оролдож байхад 23 цаг дөхөж байхад нэг үл таних эрэгтэй орж ирээд манай гэрт унтаж байгаа хоёрыг харчхаад л буцаад гарчихсан. Удалгүй Гарма намайг сэрээгээд “Б. руу яаралтай залгах хэрэгтэй байна ямар нэг болчихлоо” гээд байсан. г хайгаад хэрэг болсон хажуугийн гэр рүү ортол хаалганы хажууд зогсож байсан. Б. шалан дээр хэвтчихсэн А. цусыг гараараа тогтоох гээд байгаа бололтой сууж байсан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 77-78 дахь тал),

 

  • Гэрч Будаев Гарма Бадмаевичийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой 20 цагийн үед хүмүүс манай гэрт архи ууж эхэлцгээсэн. Би огт архи уудаггүй учраас би тэд нарт ерөөсөө анхаарал хандуулаагүй эхнэртэйгээ л видео чатаар яриад байж байсан. Тэгээд хэвтэж байтал Б. хутгалуулчихсан байдалтай хаалгаар ороод ирэхийг анзаарсан. Хэрэг болсны дараа тай ярьж байгаад манай гэрт хэрэг хийдэг хүн ыг цохисон гэдгийг л мэдсэн. Яаралтай мэдэгдэх хэрэгтэй гээд л гүйгээд гарсан юм. Ямар нэгэн Тува хүмүүс огт байгаагүй, гадаад хүмүүс гэвэл , Эрдэни, бид гурав л байсан. Бид нар тэр хүнтэй огт муудалцаж байгаагүй, юм ч ярьж үзээгүй..” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 86-87 дахь тал),

 

  • Гэрч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрийн хаалгыг татаад түгжээг нь мултлаад хүн орж ирсэн. Гэрийн голд асаалттай тенийн гэрэлд гартаа хутга барьсан хүн Г.******* руу чиглээд алхсан ба пизда нарыг бүгдийг нь алнаа, эд нар надад томорч байна гэсэн. Би гар утасны гэрлээ тусгаад харахад ах байсан, шууд над руу чи хэн бэ гээд хүрээд ирэхээр нь би Жак дүү нь байна, ахаа юу болоод байгаа юм бэ? гэхэд эд нар чинь над руу томроод байна гэсэн. ах түрүүлээд гараад явахаар нь би араас нь гүйж очоод ахаа юу болоод байгаа юм бэ гэхэд энэ Тувачууд чинь над руу дайрлаа, би нэгийг нь хутгалчихлаа гэсэн. Би сандраад хутгыг нь авалгүй гүйгээд хэрэг болсон гэрт ортол гэрийн баруун талд нааран дээр талийгаач дээшээ хараад хэвтсэн, А. амаараа амьсгал өгөөд суусан байсан. Би жижиг бинт дөрвөлжлөөд шарх дээр нь тавиад зогсож байтал Г.******* ороод ирсэн, араас нь ах хутгаа барьсан чигтээ ороод ирэхээр нь баруун гартаа хутгаа барьсан байсан болохоор шуун дээрээс нь атгаж аваад хурууг нь хөшиж нээгээд хутгыг нь авахад Г.******* ахын хойноос татаж барьж авсан. Би ахиад хутгаа авчхаж магадгүй гэж бодоод амьхандаа нууж байгаа нь гээд шууд зуухны амсар онгойлгоод хийгээд ахыг Г.*******тай хамт дагуулж гараад урд гэрт ороод ахыг тайвшруулсан. Бор модон иштэй нэлээн том хутга байсан...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 98-99 дэх тал),

 

  • Гэрч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц.******* ах талийгаач Б.ын гэрийн үүдэнд хутгаа барьчихсан зогсож байхаар нь Ч. ах бид хоёр нийлээд хутгыг нь салгаж аваад Ц.******* ахын өөрийнх нь амардаг гэр рүү оруулсан. Тэгээд би Ц.******* ахыг хараад үлдсэн, Ч. ах цагдаа эмнэлэг дуудах гээд гэрээс гараад явсан. Тэгсэн чинь Ц.******* ах би очиж амьд эсэхийг шалгамаар байна, үхээгүй байвал гүйцээх болно гээд гэрээс гарах гээд байхаар нь би тайвшруулаад тамхи татуулаад суулгаж байх үед цагдаа болон эмнэлэг хүрч ирсэн...” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 101-102 дахь тал),

 

  • Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 202 дугаартай “Санзаев Пурбоцыренович-н биед баруун доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн цохигдох үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сариулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Ерөнхий ийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 117-118 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 3тай “Талийгаач нь цээж, хэвлий хөндий рүү нэвтэрч үнхэлцэг, өрц, элэгний зүүн дэлбэнг гэмтээсэн шархны улмаас хурц цус алдалт, цус алдалтын шоконд орж нас баржээ. Талийгаачид 2023.05.21-ний өдрийн 15 цаг 30 мин гадна үзлэг хийхэд нас бараад 24 цагаас дээш болсон байжээ. Талийгаачийн цогцост цээжний зүүн талын 5, 6-р хавирга, өвчүүний доод завсраар цээж, хэвлий хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг, өрц, элэгний зүүн дэлбэнгийн 4-р сегментийг хатгаж гэмтээсэн хатгагдсан шарх, үнхэлцгийн хөндий дэх 200 мл цус хуралдалт, хэвлий, цээжний зүүн хөндийн 1000 мл шингэн цус хуралдалт, баруун гарын 3, 4-р хурууны хуучин шарх, баруун өвдөг, зүүн шилбэний хуучин зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 4.5% промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтын хэмжээ болно” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 128-132 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 0 сарын 12-ны өдрийн 2264 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн улаан цамцанд үүссэн 75мм, хөх фудболканд үүссэн 70мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 154-156, 158 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 0 сарын 08-ны өдрийн 2463 дугаартай “Хохирогчийн цогцост хийсэн үзлэгээр хураан авсан гэх улаан өнгийн Adidas гэсэн бичигтэй малгайтай цамц, хөх өнгийн Columbia гэсэн бичигтэй фупболка, цэнхэр өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн фудболка, бор өнгийн тэлээ, хар өнгийн түрийтэй гутал 1 хос, бор өнгийн дотуур өмд, хөх ногоон өнгийн дотоож дээр цус илэрсэн. Уг цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 160-161 дэх тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 0 сарын 12-ны өдрийн 2465 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “*******” гэж хаягласан хуруу шилтэй цусанд 1.3% промилли спиртийн агууламж илэрсэн. Цус дахь 1.3% промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 166-167 дахь тал),

 

  • Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор модон иштэй, ажлын хэсэг нь 20 см, бариул нь 13 см, нийт 33 см урттай 1 ширхэг хутга зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10. зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэрэг нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Ц.*******гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Б.ын амьд явах эрхэд хууль бусаар халдаж, амь насыг нь хөнөөж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаар шүүгдэгч Ц.******* нь амь хохирогч Б.ын хэвлий тус газар нь нэг удаа хутгалж алсан үйлдэл нотлогдож байх бөгөөд түүний энэ хууль бус үйлдэл нь амь хохирогчийн биед цээж, хэвлий хөндий рүү нэвтэрч үнхэлцэг, өрц, элэгний зүүн дэлбэнг гэмтээсэн шарх үүсэж, түүний улмаас хурц цус алдалт, цус алдалтын шоконд орж хохирогч нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой байна.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч Б.******* нар дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10. зүйлд заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, мөн үндэс, угсаагаар нь үзэн ядаж алсан” гэж маргасныг шүүх хянаж үзлээ.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10. зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй буюу гэмт этгээд хохирогчийг бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байх нөхцөлийг шаардах ба амь хохирогч Б.ын цусанд 4.5% промилли спиртийн агууламж илэрсэн, согтолтын хүнд зэрэг боловч тухайн үед өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байсан гэх нөхцөл тогтоогдоогүй, харин амь хохирогч нь идэвхтэй үйлдэл хийж, хариу үйлдэл үзүүлж байсан гэх нөхцөл тогтоогдсон тул хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэх дүгнэлт, тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10. зүйлийн 2 дахь хэсгийн 2.14-т заасан “үндэс, угсаагаар нь үзэн ядаж алсан” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал нь хохирогчийг үндэс, угсаагаар нь ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь үгүйсгэсэн, хязгаарласан идэвхитэй үйлдэл, эс үйлдэхүй байх нөхцөлийг шаардах ба шүүгдэгч Ц.******* нь “Байгал далай танайх биш манайх”, “гурван Оросыг ална” гэх зэргээр хэлж, ярьж байсан нь ОХУ-ын Буриад улсын иргэдийн эрх, эрх чөлөөг нь үгүйсгэсэн, хязгаарласан, бусдыг үндэс, угсаагаар нь ялгаварлан гадуурхсан идэвхтэй үйлдэл биш байх бөгөөд ОХУ-ын Буриад улсын иргэн Санзаев Пурбоцыреновичтэй маргаж биед нь халдаж, улмаар гал тогооны гэрээс хутга авч явахдаа амь хохирогч Б.тай тааралдаж, маргаан үүсгэж, хохирогчийг хутгалж амь насыг нь хохироосон байх тул үндэс, угсаагаар нь үзэн ядаж алсан гэх дүгнэлт, тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

             Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Ц.*******г гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй болно.  

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10. зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

           Гэмт хэргийн улмаас хохирогч Б.ын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оршуулгын зардалд 31.061.312 төгрөг, лам болон шашны зардалд 510.000 төгрөг, эрхлэлтийг дэмжих сангийн зээлийн үлдэгдэл 3.325.200 төгрөг, сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 11.362.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг, нийт 49.258.512 төгрөг, амь хохирогчийн 3 хүүхдэд цаашид 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү сар бүр 2.284.690 төгрөгийг тус тус нэхэмжилсэн болно.

 

            Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд и-баримтаар нэхэмжилсэн 4.324.822 төгрөг, зарлагын баримтаар нэхэмжилсэн 15.120.950 төгрөг, бензиний зардалд нэхэмжилсэн 681.604 төгрөг, буяны цайллагын зардал, жолооч, тогооч нарын ажлын хөлсөнд төлсөн 9.830.000 төгрөг, 49 хоног хураахад гарсан 1.103.936 төгрөг буюу нийт 31.061.312 төгрөгийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал гэж үзэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******гээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******т олгохоор шийдвэрлэв.

 

            Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 3.000.000 төгрөг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөр гэж үзэн, энэ нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй гэх үндэслэлээр, лам болон шашны зардалд нэхэмжилсэн 510.000 төгрөг нь оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал бус зан үйлтэй холбоотой зардал гэх үндэслэлээр, эрхлэлтийг дэмжих сан болон Сум хөгжүүлэх зээлийн сангийн үлдэгдэл нийт 14.687.200 төгрөг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол бус гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгов. Харин амь хохирогчийн 3 хүүхдэд цаашид 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулах нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

            Шүүхээс шүүгдэгч Ц.*******г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь “хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлага авах” хүсэлт гаргахгүй гэсэн болохыг дурдав.

                                                                                                                                                                    

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх” гэсэн дүгнэлт,

   шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь “шүүгдэгч Ц.******* нь өөрийн хийсэн үйлдэлдээ маргадаггүй, гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон, түүний нас зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10. зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 8 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлт,

   хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.******* “Шүүгдэгч хохирлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө ч илэрхийлээгүй, урьд нь хүнийг алах гэмт хэрэг үйлдэж байсан, хорих ял эдэлж байхдаа хүн зодож гэмтэл учруулсан, ахиад хүн алсан, ял хүндрүүлэх нөхцөл байдлаг хангасан зэргийг харгалзан 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.******* “Улсын яллагч 12 жил гэж байна, өмгөөлөгч нь 8 жил гэж байна, энэ хүн дахиад ийм үйлдэл хийхийг үгүйсгэхгүй, дахиад олон хүмүүсийн аз жаргалтай амьдрал, үр хүүхдийг өнчрүүлэхийг үгүйсгэхгүй тул өмгөөлөгчтэйгөө санал нэг байна” гэж эрүүгийн хариуцлагын тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч Ц.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаа ял шийтгэгдэж, уг ялыг эдэлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6. зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, амь хохирогч нар аль аль согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж биед нь халдсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хүний амь нас хохирсон, оршуулгын зардал төлөгдөөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч маш их гомдолтой гэх), хувийн байдал (урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлсэн атал ухамсарлан ойлгоогүй, дүгнэлт хийгээгүй байгаа байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 жил хорих ял шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.*******гийн 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр  сэжигтнээр баривчлагдсан 48 цаг буюу 2 хоног, 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 107 хоног, нийт 109  хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор модон иштэй, ажлын хэсэг нь 20 см, бариул нь 13 см, нийт 33 см урттай хутга 1 ширхэг, 1 литрийн хэмжээтэй “Соёрхол” нэртэй архины хоосон шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37. зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар    шүүгдэгч Ц.*******г 14 (арван дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 14 (арван дөрөв) жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******гийн баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 109 (нэг зуун ес) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******гээс 31.061.912 (гучин нэгэн сая жаран нэгэн мянга есөн зуун арван хоёр) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*******т олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 3.000.000 (гурван сая) төгрөг, зээлийн үлдэгдэл 14.687.200 (арван дөрвөн сая зургаан зуун наян долоон мянга хоёр зуу) төгрөг, шашны зан үйлтэй холбоотой зардал 510.000 (таван зуун арван мянга) төгрөг буюу нийт 18.197.200 (арван найман сая нэг зуун ерэн долоон маянга хоёр зуу) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.******* нь тэжээгчээ алдсны тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.*******гээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор модон иштэй, ажлын хэсэг нь 20 см, бариул нь 13 см, нийт 33 см урттай хутга 1 ширхэг, 1 литрийн хэмжээтэй “Соёрхол” нэртэй хоосон архины шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Э.ЭНХЖАРГАЛ

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Х.ГАНБОЛД

 

                                             ШҮҮГЧ                                         Д.ЧИНЗОРИГ