Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/135

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Д.*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ /томилолтоор/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.*******,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 0 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт дүүргийн хороо, од оршин суух хаягтай,  

урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

******* овогт *******ийн ******* /РД: /.

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 03 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчим дүүргийн хороо байрны гадна Ч.тай хардалтын улмаас “чи муу пизда энд юу хийж байгаа юм бэ” гэснээр маргаан үүсгэн маргалдаж, цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.******* улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай, маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан Сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулахаар нэмэлт ажиллагаа хийлгэх гэсэн хоёр байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

   Шүүгдэгч Г.******* шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: “Би гэм буруу дээр маргаагүй, амьдралынхаа төлөө л явсан. Амьдралаа л бүтэн авч үлдэе гэж бодсон. Би Ч.тай өмнө нь уулзаж байсан, тэгэхэд Ч. хоёр хүүхдийг чинь бодоод эхнэртэй чинь дахиж уулзахгүй гэж хэлж байсан. Тэгтэл намайг дахиад хөдөө ажилд явсан хойгуур байнга уулзаад байсан” гэв.   

 

   Иргэдийн төлөөлөгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ:Шүүгдэгчийн үйлдэл нь буруу байна. Хохирогчийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтийг харгалзан үзнэ үү. Шүүгдэгч нь хийсэн үйлдэлдээ гэм буруутай байна” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 03 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчим дүүргийн хороо байрны гадна Ч.тай хардалтын улмаас “чи муу пизда энд юу хийж байгаа юм бэ” гэснээр маргаан үүсгэн маргалдаж, цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хохирогч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 03 дугаар сарын 05-ны орой 18 билүү 19 цагийн үед найз хүүхэн болох ын дүүргийн хороо гэрт унтаж байсан юм. Тэгсэн гэнэт нэг эрэгтэй хүний орилж уурласан чимээ сонсогдохоор нь сэртэл ын салсан нөхөр ******* гэх залуу ороод ирчихсэн над руу “чи муу пизда минь энд юу хийж байгаа юм бэ босооч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод иртэл ******* надтай маргалдаж зодолдох гээд байгаа бололтой байхаар нь тухайн үед ын хүүхдүүдийг нь айлгачихна гэж бодоод би ын гэрээс гараад тэдний байрных нь орцны үүдэн дээр зогсож байтал араас ******* гартаа нэг юм барьчихсан гараад ирсэн. Тэгээд над руу цохих гээд байгаа юм шиг гараа далайгаад дайрахаар нь би түүнийг хөлөөрөө өшиглөөд хойшоо унагаачихсан. Тэгсэн ******* босож ирээд дахиад над руу дайраад байхаар нь би түүнд “чи болиоч ээ” гэж хэлсэн. Над руу дайраад гараараа миний цээж рүү цохиод цаашаагаа машиндаа суугаад зугтаагаад яваад өгсөн. Тэгсэн гэнэт миний цээж хэсэг халуу оргиод байхаар нь гараараа тэмтрээд үзэхэд цээж маань нойтон цус болчихсон байсан. Тэгээд би ын том хүү рүү залгаж “аав чинь ахыг нь хутгалчихлаа” гэж хэлсэн. гэрээсээ гарч ирээд бид хоёр ын эгчийнх нь машинаар дүүргийн Эрүүл мэндийн төв рүү хүргүүлж очсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

  • Гэрч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аав, ээж хоёр салаад жил гаруй хугацаа өнгөрч байгаа юм. Өнөөдөр 21 цаг орчмын үед гэрт дүү, нагац эгчийн хүүхэд бид гурвыг байхад ээжийн найз болох гэх ах согтуу гэрт орж ирээд “Унаа олдохгүй байна. Маргааш өглөө явъя” гэж хэлэхээр нь би гал тогооны өрөөнд ор засаж өгөөд хэвтүүлсэн. Орой 22 цаг орчмын үед аав ******* гаднаас орж ирээд ахтай маргалдаад барьцалдаад авахаар нь би салгангуутаа ахыг гэрээс гаргасан чинь аав араас нь гараад явсан. Удалгүй танихгүй дугаараас ах залгаад “Ахыг нь аав нь хутгалчихлаа” гэж хэлэхээр нь би гарч очиход цээжин хэсгээс нь цус гарчихсан гараараа дарчихсан байдалтай байхаар нь нагац эгчийг утсаар дуудсан. Нагац эгч хүрч ирээд ахыг аваад эмнэлэг явсан. Би гэрт орж ирээд хутгуудаа шалгаж үзэхэд ногоо арилгадаг хар өнгийн бариултай хутга байхгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

 

  • Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн хуучин нөхөр болох *******аас салаад 2 жил гаруй хугацаа өнгөрч байгаа юм. Салснаас хойш үе үе над руу залгаж “эвлэрье” гэх утга бүхий зүйлс ярьж байдаг юм. 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр найз яриад салхинд гарах талаар асуухаар нь би зөвшөөрөөгүй юм. Тэгсэн чинь манай гэрт хүрээд ирэхээр нь би хамтдаа салхинд гарч, н гүүрний ойролцоо очсон. өөрийн 2 найзын хамт явсан байсан учир тэр 3 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн. Би архи ууж дуусахаар нь машиныг нь бариад дүүрэгт авч ирээд Соёлын ордны урд тай маргалдаад салаад цуг ажилладаг эгч рүү ярьж машинд нь хамтдаа нэлээн удаан сууж байгаад гэртээ харих гэсэн чинь 22 цаг 30 минут орчмын үед төрсөн эгч залгаад “ хутгалуулчихжээ, би сая эмнэлэг дээр авчирлаа, хутгалчихжээ” гэж хэлэхээр нь би эмнэлэг дээр очиход цээжиндээ хутганы шархтай орон дээр хэвтэж байсан. Би юу болсон талаар асуухад “манай гэрт салсан нөхөртэй маань маргалдсан” талаараа хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

 

  • дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 11тай “гийн ын биед цээжний гол дээд хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

 

  • Шинжээч Р.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хутганы чиглэл зүүн дээрээс баруун доош чиглэлтэйгээр цээжний хөндий рүү зүсэж нэвтэрсэн байсан. Үзүүлэгчийн биед тус тусдаа ялгаж үзэх гэмтэл тогтоогдоогүй, цээжний хөндийд нэвтэрч гялтангийн хөндийд цус хуруулсан шарх гэмтэл гэсэн ганц л гэмтэл тогтоогдсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал),

 

  • Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“2023 оны 03 дугаар сарын 06-ны шөнө яг хэдэн цаг гэдгийг нь санахгүй байна, дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай хүлээн авах тусламжийн тасагт иргэн Ч. нь дүүргийн хороо, Городокт бусдад хутгалуулсан гэж ирсэн. Тухайн үед энэ хүний биед анхан шатны үзлэг тусламж үзлэг хийхэд цээжний урд хананы өвчүүний дээд гуравны нэг хэсэгт 3 см орчим зүүнээсээ баруун тийшээ чиглэлтэй гүн нэвтэрсэн шархтай, шархнаас их хэмжээний цус гоожсон байдалтай байсан. Тухайн үед би шархыг шалгаад анхдагч оёдол тавьж эмчилгээ хийгээд Цэргийн төв эмнэлэг рүү яаралтайгаар хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал),

 

  • Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 714 дугаартай “Урьд гаргасан 11 дүгнэлт үндэслэлтэй байна.  Шинжээчийн дүгнэлтийн хэсэг газрын үзлэг болон дүгнэлт хэсэгт нэг шархны байрлалыг хоёр өөрөөр тодорхойлж бичсэн байна. Цээжний гол дээд хэсэг дэх цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас цээжний баруун хөндийд цусан хураа үүсчээ. Хохирогчид хийсэн цээжний КТГ-н шинжилгээгээр “...баруун гялтангийн хөндийд 1,7 см зузаантай шингэнтэй” гэж оношлогдсон байх ба цээжний баруун хөндийд хатгалт хийж 100 мл цус авсан байна. Хийгдсэн КТГ-н шинжилгээгээр илэрсэн болон хийгдсэн мэс ажилбарын үеийн авсан цусыг өөр өөр хэмжээсээр тодорхойлсон байна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “энэ гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан бөгөөд “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдэгт иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгодог.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Г.*******ы үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Ч.ын эрх чөлөөнд халдаж, хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч Г.*******ы үйлдлийн улмаас хохирогч Ч.ын биед учирсан цээжний гол дээд хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт гэмтэл нь амь насанд аюултай буюу гэмтэл учрах үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн, үхэлд хүргэх боломжтой хүнд зэргийн гэмтэл болохыг тогтоосон байх бөгөөд шүүгдэгч Г.******* нь хохирогчийн биед уг гэмтлийг хутга буюу хүйтэн зэвсгээр учруулсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хооронд шалтгаант холбоо байна.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.******* дүгнэлтдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулахаар нэмэлт ажиллагаа хийлгэж өгнө үү” гэснийг шүүх хянаж үзлээ.

 

            Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр, гэмт хэрэг үйлдэх үедээ санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж халдсан байхыг ойлгох бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндэд хохирол учруулах үедээ заавал сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдан, өөрийн үйлдлийг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байх ёстой. Хэрэв гэмт этгээд ийм байдалд ороогүй үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэж үзнэ.

 

            Шүүгдэгч Г.******* нь хоёр хүүхэдтэйгээ уулзахаар дүүргийн хороо байрны од ирэхэд гал тогооны өрөөнд нь хохирогч Ч. согтуу унтаж байхаар нь уурлаж, хэрүүл маргаан үүсгэж, хохирогчийг гэрээс гарсных нь дараа хутга авч, хойноос нь гарч, дахин маргаан үүсгэж биед нь халдсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.******* нь хохирогчийг гэрээс гараад явсных нь дараа хутга авч, хойноос нь гарч байгаа үйлдлийг сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автсан, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болсон гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ талаарх өмгөөлөгчийн тайлбар, дүгнэлтийг хүлээн авахаас татгалзав.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Г.*******ыг гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй болно.  

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан боловч хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, өмнөх шүүх хуралдаанд “шүүгдэгч Г.*******аас хохиролд 2.*******0.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Ж.Ганжаргал нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 2.780.700 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Г.******* 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төлж барагдуулсан болох нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлт,

   шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.******* нь “шүүгдэгч Г.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй, өөрийн үйлдэлд гэмшиж, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, эрүүл мэндийн байдал, хохирогчийн зүй бус үйлдэл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч Г.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

   Шүүх шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хардалтын улмаас маргалдаж, зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж биед нь халдсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогчид 2.*******0.000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй гэх), хувийн байдал (гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа байдал, чихрийн шижин хэв шинж 2 гэх өвчний оноштой эрүүл мэндийн байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй, ажлын хэсэг нь 13 см, нийт 23 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.*******ыг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21. зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй, ажлын хэсэг нь 13 см, нийт 23 см урттай 1 ширхэг хутгыг тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Э.ЭНХЖАРГАЛ

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Х.ГАНБОЛД

 

 

                                             ШҮҮГЧ                                         Д.ЧИНЗОРИГ