| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00195/И |
| Дугаар | 00266 |
| Огноо | 2020-04-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 00266
| 2020 оны 04 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2020/00266 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн 2 дугаар хэсгийн 198 тоотод оршин суух, Чорос овогт Д-н С //-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсанаагийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 153/2020/00195/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсанаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:....Далхжав овогтой С нь 1960 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд эмнэлэгт Далхжавын 4 дахь хүү болон мэндэлж байжээ.
Д.С нь суурь боловсрол эзэмшээд 1976 оны 6 дугаар сарын 20-нд цэргийн албанд татагдаж цэргийн албыг Оросын холбооны улсад хааж байгаад 1982 оны 3 дугаар сарын 29 нд халагдаж ирсэн.
Ховд аймгийн Ховд хотын 1 дүгээр 8 жилийн сургуулд 1982 оны 3 дугаар сарын 30 наас 6 дугаар сарын 30-ныг дуустат орос хэлний багшаар, тэгээд тэр үеийн томилолтоор 1982-1983 оны хичээлийн жилд Дөргөн сумын 8 жилийн сургуульд орос хэлний багшаар, 1983-1985 оны хичээлийн жилүүдэд Ховд хотын 8-н жилийн 1 дүгээр сургуульд орос хэлний багшаар, 1985-1988 оны хичээлийн жилүүдэд Мөнххайрхан сумын 8-н жилийн сургуульд орос хэлний багшаар ажиллаж байгаад 1988 оны 9 дүгээр сард УБДС-д элсэн суралцахаар явжээ.
Ах С одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр болон бусад батлах материал дутуу учраас шүүхэд хандаж байна.
Иймд Д.Сг Ховд аймгийн 1 дүгээр 8 жилийн дунд сургуульд 1982 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал тус тус орос хэлний багшаар, Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд 1982 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал орос хэлний багшаар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуульд 1985 оны 1 дүгээр сарын 03-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал орос хэлний багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.... гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Д.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсанаа нь тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг Д.Сг Ховд аймгийн 1 дүгээр 8 жилийн дунд сургуульд 1982 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал тус тус орос хэлний багшаар, Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд 1982 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал орос хэлний багшаар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуульд 1985 оны 1 дүгээр сарын 03-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал орос хэлний багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв
Нэхэмжлэгч Д.С нь Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд 1982 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал орос хэлний багшаар, Ховд аймгийн 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал орос хэлний багшаар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуульд 1985 оны 1 дүгээр сарын 03-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал орос хэлний багшаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 394 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд амйгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1982 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 139 дугаартай “Сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, багш, хүмүүжүүлэгчдийн хуваарь батлах тухай” тушаалын хуулбар, Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 23 дугаартай “Багш нарыг авч ажиллуулах тухай” тушаалын хуулбар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 28 дугаар албан бичгээр ирүүлсэн 1987-1988 оны хичээлийн жилийн багш нарын ирц, ажлын тооцооны хуулбар, гэрч Э.Эрдэнэхишигийн “....Намайг 1986 оны 8 дугаар сараас эхлэн 1988 оны хооронд Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуульд анх томилогдож очиход Д.С нь орос хэлний багшаар тус сургуульд ажиллаж байсан. 1988 оны 6 дугаар сард хичээл амрахад бүх багш нар амарч, буцаад 1988 оны 9 дүгээр сард хичээлийн шинэ жил эхлэхэд Д.С багш нь мэргэжил дээшлүүлэхээр суралцахаар явсан гэж манай багш ажилчид ярьж байсан. Д.С нь ямар ч байсан болосвролын салбарт тасралтгүй ажиллаж байгаа хүн юм. Д.С нь бидэнтэй утсаар ярьж холбогддог. Д.С нь одоо Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёлын газарт ажиллаж байгаа гэж утсаар ярихдаа хэлж байсан....” гэх мэдүүлэг, гэрч Д.Уранбилэгийн “....Би Ховд аймгийн 1 дүгээр 8 жилийн дунд сургуульд 1984 онд монгол хэл уран зохиолын багшаар томилогдож ирсэн. Намайг томилогдож ирэхэд Д.С нь Ховд аймгийн Дөргөн сум руу шилжээд явсан гэж яригдаж байсан. Д.С нь 1984, 1985 оны үед дахиж Ховд аймгийн 1 дүгээр 8 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар ирж 2 жил орчим хугацаанд ажиллаад Ховд аймгийн Мөнххайрхан сум руу шилжээд явсан. Үүнээс хойш Д.Сгийн талаар мэдэхгүй. Би Д.Стэй 2 жил орчим хамт ажилласан нь үнэн. Гэхдээ он, сарыг нь санахгүй байна....” гэх мэдүүлэг, гэрч О.Цагаанмандалын “....Би Д.Стэй хамт 1982 онд анх Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд багшаар томилогдож байсан. Тухайн үед Ховд аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын нэг тушаалаар Д.С нь орос хэлний багшаар, би математикийн багшаар томилогдож байсан. Д.С нь Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд 1982-1983 оны хичээлийн жил дуустал ажиллаж байгаад Ховд аймгийн төв рүү шилжиж орж ирсэн шиг санагдаж байна. Д.С бид 2 Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд багшилж байх үедээ тус сумын нэгдлийн байранд хамт амьдардаг байсан. Би 1986 онд цэргээс халагдаж ирээд Д Сг сураглаж асуухад Сэлэнгэ аймаг руу шилжсэн гэж сонссон. Үүнээс хойш уулзалдаагүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6-9, 45-55, 29-31, 32-34, 42-44 дүгээр тал/
Харин нэхэмжлэгч Д.С нь Ховд аймгийн 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1982 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал орос хэлний багшаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд Д.С нь Ховд аймгийн 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1982 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал орос хэлний багшаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэргийн 11-13 дугаар хуудсанд авагдсан иргэн О.Цагаанмандал, Э.Эрдэнэхишиг, Д.Уранбилэг нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 14 дүгээр хуудсанд авагдсан 1983 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нээсэн Далхжавын Сгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар нь нотариатаар гэрчлүүлээгүй буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, хавтаст хэргийн 56-57 хуудсанд авагдсан гэрэл зургийг хэзээ, хаана авхуулсан болох нь тодорхойгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч Д.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсанаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсанаагийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Чорос овогт Далхжавын С //-ийн Ховд аймгийн Дөргөн сумын 8 жилийн дунд сургуульд 1982 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал орос хэлний багшаар, Ховд аймгийн 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал орос хэлний багшаар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуульд 1985 оны 1 дүгээр сарын 03-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал орос хэлний багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч Д.С нь Ховд аймгийн 8 жилийн 1 дүгээр дунд сургуульд 1982 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал орос хэлний багшаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарсанаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ