| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2023/0139/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/137 |
| Огноо | 2023-09-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Лхагваа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батжаргал,
улсын яллагч А.Лхагваа,
хохирогч Д.*******,
шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн й1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******эд холбогдох эрүүгийн 2307000000223 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д ажилтай, ам бүл 3, нагац эгч, түүний нөхрийн хамт дүүргийн хороо, гудамж од орших суух,
урьд , Багахангай дүүргийн шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан,
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,
******* овогт *******ийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 06 дугаар сарын 03-ны орой 21 цагийн үед дүүргийн хороо, тоотод салсан эхнэр Д.*******г “архи уусан байна” гэх шалтгаанаар түүний зүүн шанаа руу нь гараараа цохиж пийшин дээр унагаасны улмаас биед нь баруун бугалга, шилбэ, зүүн хавирганы нум, зүүн өгзөг, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 06 дугаар сарын 03-ны орой би ээж дээр очсон. Ээж нойр булчирхай нь өвдсөн гээд түргэн тусламж дуудсан. Тэр үед манай хоёр хүүхэд ээжтэйгээ ирсэн, тэндээс хэрүүл маргаан үүсгэсэн. Чи эхнэрээ тоохгүй гээд согтуу их олон юм ярьсан. Эхлээд би дуугүй байж байсан, сүүлдээ намайг машины түлхүүрээр зоогоод цохиод байхаар нь тийм асуудал болсон. Цагдаад дуудлага өглөө гэхэд нь би зугтаагаагүй. Би ээжийн араас явах гээд такси хүлээж байсан. Тийм л зүйл болсон” гэв.
Хохирогч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би дүүргийн хороо, тоотод хашаа байшинд амьдардаг. Г.*******ийн ээж нь манайд ирээд хоёр ачтайгаа уулздаг, би тэр үед нь зөвшөөрдөг. Бие нь муудсан гэж хэлсэн. Би тэр үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийнхээ баярт явсан. Манай хоёр ихэр охины нэг нь 100 хувь хөгжлийн бэрхшээлтэй, дауны хам шинж өвчтэй, одоо байнгын асаргаанд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос дауны хам шинж өвчтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг хүүхдүүдийн хамт “” нэртэй амралтын газарт аваачиж, ивээн тэтгэгч компаниас арга хэмжээ зохион байгуулсанд оролцож явсан. Би машинтай хоёр охиноо аваад явсан. Би “” ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажилладаг. ХАБ-ын ахлах гээд 1991 оны хүүхэд байдаг. Тэрийг ирэхээр нь би машин бариад яваад өгөөч, хүмүүстэй зовлон жаргалаа яриад ууж идэж магадгүй гээд аваад явсан. Энэ хүнтэй намайг их хардаж сэрддэг. Миний хүү 1994 онд төрсөн, энэ оны өвөл 1 дүгээр сард нас барсан. Тэр залуу миний хүүгээс гурван насаар ах, манай ахлах дарга юм. Хүмүүс надад маш их тусалдаг. Миний хоёр охиныг баярлуулж, яаж байна ийж байна гээд санаа зовдог хүмүүсийн нэг юм. Тэр хүнтэй хардаж сэрдээд намайг цохисон. Цагдаа дуудахад гараад зугтаасан. Би араас нь гарч очоод чи ээжийгээ аваад гар, би асарч чадахгүй гэж хэлсэн. Энэ хүн ээж нь өвдөөд эмнэлгээр яваад байхад ирдэггүй л байсан. Өөрийгөө өмгөөлөх шаардлага байхгүй. Энэ хүнийг гуйхаар нь прокурор дээр ирээд би гомдол саналгүй гэдгээ хэлсэн. Иргэний шүүхийн шийдвэр гарсан, гүйцэтгэх хуудас өгсөн байгаа. Энэ сараас эхлэн би хүүхдийн тэтгэмжийн мөнгөө аваад явна” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 06 дугаар сарын 03-ны орой 21 цагийн үед дүүргийн хороо, тоотод салсан эхнэр Д.*******г “архи уусан байна” гэх шалтгаанаар түүний зүүн шанаа руу нь гараараа цохиж пийшин дээр унагаасны улмаас биед нь баруун бугалга, шилбэ, зүүн хавирганы нум, зүүн өгзөг, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Г.*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Д.*******гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Г.*******ийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.******* нь салсан эхнэр Д.*******г “архи уусан байна” гэх шалтгаанаар түүний зүүн шанаа руу нь гараараа цохиж пийшин дээр унагаасны улмаас биед нь баруун бугалга, шилбэ, зүүн хавирганы нум, зүүн өгзөг, шилбэнд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.******* нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүх эмнэлэгт л үзүүлсэн, өөр эмнэлэгт үзүүлээгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Г.*******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Г.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт,
хохирогч Д.******* “энэ сараас эхэлж Г.******* нь хоёр охиндоо хүүхдийн тэтгэмж төлж эхлэнэ, иймд ажил хийх боломжоор нь хангаж торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн тайлбар гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч санал, тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгч Г.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч Г.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (архи уусан байна гэх шалтгаанаар биед нь халдсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан), хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой) зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр (1 нэгж=1.000 төгрөг) торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан тухайн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ