| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2023/0120/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/123 |
| Огноо | 2023-08-28 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Март,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхбадрах,
Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 116 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2307000890187 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдсэн.
******* овогт *******гийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шөнө 00 цаг 30 минутын орчим Налайх дүүргийн*******, ын урд замд улсын дугаартай тоёота приус 40 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу ******* улсын Замын хөдөлгөөний дүрмийн “...11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас улсын дугаартай тоёота румион маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, автомашин дотор зорчиж явсан зорчигч Н., Ц., Г. нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр *******т байдаг гэрээсээ хотод байдаг эгчийндээ очих гээд 10 цагийн үед гарсан. Эгч дээрээ очиж золгочхоод буцаад Багануур луу харьж явсан. Явж байхдаа би өөрийнхөө утсыг цэнэглэчихсэн байсан. Эхнэр маань хажууд унтчихсан явж байсан. Хүү, охин хоёр арын суудалд явж байсан. Охин унтчихсан байсан. Хүү сэрүүн байж байгаад ын салдаг зам дээр ааваа би таны утсыг аваад газрын зураг үзэж болох уу гэхээр нь болно гээд хэлсэн. Өөрийнхөө утсыг машины голын хайрцаг дээр тавьчихсан байсан. Голын хайрцаг дээр утас тавьсныг би мэдээгүй. Эргэлт эргээд жигдэрч байхад урдаас гэрэл тусахаар нь хөдөлгөөнөө удаашруулах зорилгоор тоормос гишгэхэд утас хажуу талаас унаад ороод ирсэн. Тэгээд утсаа авах гэж байхдаа жолооныхоо хүрдийг зүүн гар тийш дарсан. Дарснаас болоод ийм үйл явдал болсон...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Г. болон авто машины төлбөрийг төлсөн байгаа. Г. одоо хадаастай байгаа. Жилийн дараа хадаасаа авхуулах болохоор зардал мөнгө гэж гарах байх. Тэрийг нь яадаг юм бол. Тухайн үед бид нар унтаж явсан болохоор бэртлүүд маань гайгүй гарсан. Амьд гарсандаа талархаад явж байгаа. Настай хоёр хөгшнөөс бие хааг нь асуугаад ярьчихгүйдээ. Авто машины осол санамсаргүй байдлаар гардаг болохоор бас хэцүү юм...Баримтаар нотлогдсон хохирлоо барагдуулж авсан. Эргээд хүүгийнхээ хадаасыг авхуулах тул тэр талаар нээлттэй үлдээж өгнө үү. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын бүдүүвч зэрэг, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-3-12/, хохирогч Н.ын мэдүүлэг /хх-16/, хохирогч Ц.гийн мэдүүлэг /хх-19/, насанд хүрээгүй хохирогч Г.ий хууль ёсны төлөөлөгч О.*******гийн мэдүүлэг /хх-22/, П.ын мэдүүлэг /хх-27/, иргэний нэхэмжлэгч О.*******гийн мэдүүлэг мөн Я.ийн /хх-41-42/, насанд хүрээгүй гэрч Б., Б. нарын мэдүүлэг /хх 45,47/, гэрч О.ын мэдүүлэг /хх-52/, гэрч Б.ийн мэдүүлэг /хх-54-55/, 3193 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-64-65/, 3192 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-67-68/, 3131 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-61-62/, Вендо ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-92-93/, мөрдөгчийн магадалгаа /хх-107/, шүүгдэгч Н.*******гийн мэдүүлэг /хх-127/, 677 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт /хх-220/,
Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: Хохирогч Н.ын мэдүүлэг /хх-16/,хохирогч Ц.гийн мэдүүлэг /хх-19/, 3131 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-61-62/, 3193 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-64-65/, хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримт, бичгийн нотлох баримтууд /хх-131-141/, 677 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт /хх-220/,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт /хх-167/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэлэлцэж, нэмэлт ажиллагаа хийлгэж Н.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 02 дугаар сарын 21-нээс 22-ны шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Налайх дүүргийн*******, ын урд замд тоёота приус 40 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу ******* улсын Замын хөдөлгөөний дүрмийн “...11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Тоёота румион маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөж, зорчигч Н.ын биед зүүн 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, зүүн гуя, шилбэ, шагайнд цус хуралт, Ц.гийн биед зүүн шаталт, тахилзуур, баруун шуу, богтос ясны далд хугарал, эрүүний баруун үений хагас мултрал, тархи доргилт, духны зүүн хэсэгт шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн тохой, шуу, бүсэлхий, хоёр хөл, зүүн тавхайд цус хуралт, Г.ий биед зүүн дунд чөмөгт ясны зөрөөтэй хугарал, духанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь:
/хх-6-12/
/хх-16/
/хх-19/
/хх-21/
/хх-27/
/хх-30/
/хх-41-42/
/хх-45/
/хх-47/
/хх-49/
/хх-51/
/хх-54-55/
/хх-61-62/
/хх-64-65/
/хх-67-68/
/хх-93-94/
/хх-131-143/
/хх-153-158/
/хх-159, 167-/,
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Н.******* нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалыг сөрөхийг хориглоно...” гэх заалтыг зөрчиж иргэн Ц., Н., Г. нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.******* нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж Тоёота Румион маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж Ц., Н., Г. нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, схем зураг зэргээр тус тус тогтоогдсон ба хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 3193, 3192, 3191 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгч Н.*******г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Н.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц., Н., Г. нарын бие махбодод хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч Ц., Н. нар 1,170,456 төгрөг, Г.ий хууль ёсны төлөөлөгч 215,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч О.******* 10,976,000 төгрөг тус тус нэхэмжилсэн ба шүүгдэгч нь шүүх хуралдааны өмнө хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрийг төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар:
Улсын яллагч: “...шүүгдэгч Н.******* нь 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шөнө 00 цаг 30 минутын орчим Налайх дүүрэг, 5 хороо, ын замд 8602 УАМ улсын дугаартай тоёото приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар зүйлд заасан эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас улсын дугаартай тоёото румион загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж авто машин дотор зорчиж явсан зорчигч Н., Ц., Г. нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт нотлогдон тогтоогдсон байна. Иймээс шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах. Гэмт хэргийн улмаас Н., Ц., Г. нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Мөн улсын дугаартай тоёото румион загварын тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр 10,975,000 төгрөг учирсан бөгөөд шүүгдэгчээс нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэсэн гэм буруугийн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Н.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Шүүгдэгч Н.******* нь ажил хөдөлмөр эрхэлдэг тогтсон орлоготой буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас нэхэмжилсэн мөнгөн дүнг бүрэн төлж барагдуулсан бөгөөд түүний хувийн байдал гэмт хэргийн шинж зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 төгрөгөөр торгох. Уг торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардал тооцогдож ирээгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх тус тус саналтай байна...” гэх,
Хохирогч нарын өмгөөлөгч: “....Хохирогч Н., Ц. нарын өмгөөлөгчөөр өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Н., Ц. нарын хувьд хүндэвтэр гэмтэл авсан. Ц.гийн хувьд баримтаар учирсан хохирол буюу 1,170,450 төгрөгийг шүүгдэгч Н.*******гээс авсан. Өнөөдрийн байдлаар нэмж гаргах баримт байхгүй. Гомдол санал байхгүй. Хоёулаа хүндэвтэр гэмтэл авсан хадаастай байгаа. Жилийн дараа хоёулаа хадаас авхуулах хагалгаа хийлгэх тул цаашид нэхэмжлэх эрхийг нь нээлтэй үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгдөг. Тухайн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Тогтвортой мэдүүлэг өгсөөр ирсэн. Учирсан хохирлоо төлж барагдуулсан. Ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг нь харгалзан үзээд Н.*******д торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэл оноож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
зүйтэй.
******* Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
3. Хохирогч Ц., Н. нар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч Н.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ