Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ /томилолтоор/,

Хохирогч Ц.*******,

Хохирогчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар,

Шүүгдэгч Э.*******, О.******* нарын өмгөөлөгч Ш.Оюунмаа,

Шүүгдэгч Э.*******, Б.*******, О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2307000000161 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ,, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* РД://,

2. Монгол улсын иргэн, -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 9, ээж, дүү нарын хамт ,, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД:/,

 

3. Монгол улсын иргэн, -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ,,, тоотод оршин суух хаягтай,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/309 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хоёр дахин багасгаж 1 жил болгон тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

******* овогт *******ийн ******* РД://

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.*******, Б.*******, О.******* нар нь бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 22 цагийн орчим Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.*******гийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.******* нь шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...04 дүгээр сарын 18-ны орой 22-23 цагийн хооронд би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ц.*******гийн найз охин гээд охин найзтайгаа орж ирээд USB асуусан. Тэгэхээр нь цэнэглэгч байна түр аваад хэрэглэж байгаад өгчих гэж хэлсэн. Миний утасны цэнэг дуусаж байсан тул бие засангаа цэнэглэгчээ авъя гэж бодсон. Бие засаад байж байхад манай хэд нөгөө гэр лүү орж байсан. Үүдэнд нь нэг охин уйлж байхаар нь би очоод гайгүй юу гээд асууж байхад манай хэд гэнэт маргалдаад гараад ирсэн. Цэнэглэгчээ авъя гэсэн чинь Б.******* май гээд өгсөн. Миний санахаар Ц.******* хувцсаа тайлчихсан хүрээд ирсэн. Одоо үзье гээд. Би юм бодоогүй зогсож байхад гэнэт хүрээд ирэхээр нь сандарсандаа нэг л цохисон. Мэдүүлэг дээр хоёр цохисон гэж байна. Би тэр үед хоёр биш нэг л удаа цохисон. Тухайн үед Ц.*******гийн найзуудын найз гээд хоёр залуу ирчихсэн байсан. Тэр хоёр залууг аваад тухайн амралтын газрын манаач ахтай хамт Ц.*******гийн гэр лүү орсон. Тэгсэн манаач ах, нөгөө хоёр залуу гараад явсан. Би ганцаараа Ц.*******гийн гэрт нөгөө хэдтэй байж байсан. Би Ц.*******гээс уучлалт гуйгаад хажуу талын ор луу суухад н.Сарнай гээд охин миний хамар луу хоёр удаа жийсэн. Би тэр үед юу ч яриагүй. Намайг н. ирж авсан. Гэр лүү ороод байж байхад Ц.*******гийн ар гэр ирсэн байсан. Тэгээд нойл орчхоод гараад ирсэн цагдаа ирчихсэн байсан. Цагдаатай хамт Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс орсон...” гэв.

 

Шүүгдэгч Б.******* нь шүүхийн  хэлэлцүүлэгт: “...2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 23 цагийн орчим Тэрэлжийн гүүрний хажуу талын  амралтад найзууд гэр бүлтэйгээ явж байсан. Тэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Хажуу талын гэрээс хоёр охин орж ирээд цэнэглэгч асуусан. Ямар цэнэглэгч гэхэд Айфон гэсэн. Э.******* Айфон барьдаг болохоор нь асууж авсан. Бид нар юм ярьж байгаад гарч бие засахаар болсон. Нэгэнт гарсан юм чинь цэнэглэгчээ олоод авчихъя гэж бодсон. О.******* бид хоёр түрүүлж орсон. Э.******* гадаа нэг охинтой үлдсэн. Би тамхи асуухад надад хоёр ширхэг тамхи өгсөн. Тухайн үед яг юу болсон талаар би сайн санахгүй байна. О.*******ийг нэг залуу араас нь шууд  хөөсөн. Тэгэхээр нь би араас нь очоод юу болсон талаар асуухад эмэгтэй хүн зодсон гэж яриад байсан. Тэгсэн О.******* зүгээр тээглээд уначихсан юм байна лээ. Тэр хоёр залуутай юм яриад байж байхад гэр дотроос хоёр залуу нь хувцсаа тайлчихсан гарч ирээд одоо зодолдъё гэсэн. Э.******* миний хажууд цохиод би араас нь очиж мөргөсөн. Манай эхнэр гарч ирээд намайг гэр лүү авч орсон. Э.*******ыг хажуу талын гэрт Ц.*******тэй юм ярьж байхад нь очиж авчирна гээд очсон. Гэтэл Ц.*******гийн аав нь ирчихсэн миний хүзүүнээс боосон. Сүүлд би Ц.******* болон түүний ааваас уучлалт гуйсан. Тэгсэн төд удалгүй цагдаа ирсэн...” гэв.

 

Шүүгдэгч О.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Тэрэлжид найзуудтайгаа амарсан. Машинаасаа идэх юм авах гээд гэрээс гараад явсан. Тэгээд орж ирэхэд цэнэглэгч авсан гэж ярьж байсан. Тэр хоёр охин орж ирэхэд би байгаагүй. Э.*******ын утас унтарлаа гэхээр нь бие засангаа цэнэглэгчээ авчихъя гэсэн. Э.******* бие засаж үлдээд Б.******* бид хоёр гэр лүү нь явж орсон. Ороод цэнэглэгч авахдаа тамхи асуугаад ам жоохон мурийсан. Гараад учраа ольё гээд Ц.******* босоод ирсэн. Гадаа гараад бүгд маргалдаад байж байтал нэг охин намайг алгадсан. Эргэж хараад алгадсан чинь дахин алгадсан. Урдуур ороод байхаар нь хойшлуулах гэж татсан чинь урд унаад өгсөн. Тухайн үед 3,4 охин байсан. Хоёр залуугаа найзыгаа дуудчихсан байсан. Нэг бүдүүн залуу намайг цохих гээд байхаар нь би зугтаасан. Цаанаас хоёр нүцгэн залуу ирж байсан. Нэг нь Ц.******* байсан. Тэгснээ түрүүнийх шигээ байлдаа. Одоо үзье гэсэн. Тэгэхэд Э.******* ирээд нэг цохиж, мөргөсөн. н., н. хоёр гарч ирж аваад бид гэр лүүгээ орцгоосон...” гэв.

 

Хохирогч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр эхнэр болон найзуудтайгаа морь унахаар Тэрэлж рүү явсан. Амралтын газар хайж байгаад амралтад амрахаар болсон. Манай найзууд пиво хувааж уусан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би цэнэглэгч авсан талаар ерөөсөө мэдээгүй. Гэрт шууд  гурван залуу ороод ирсэн. Б.*******, О.******* тэгээд өөр нэг залуу. Тухайн үед Э.******* бол байгаагүй. Б.******* тамхи өгчих гэхээр нь манай найзууд өгсөн юм байна лээ. Би тамхи татдаггүй тул байхгүй гэж хэлсэн. Тэгснээ манай найз охиныг үнсүүлчих гэсэн. Муудалцах гээд байгаа юм байна гэж бодоод муудалцаад яах юм гэрээс гарцгаая гээд ганцаараа би авч гарсан. Гэтэл О.******* эрчүүдээ дуудаад гаргаад ир гээд хамгийн түрүүнд цохисон. Араас нь үргэлжлүүлээд Б.******* намайг мөргөсөн. Сэхээ ороод байж байтал хаанаас юм мэдэгдэхгүй Э.*******  гарч ирээд намайг цохисон. Хоёр залуу хөөсөн гээд байгаа. Тэр нь манай эмэгтэй найзыг ирж авах  гэж байсан хүмүүс. Би танихгүй. Би хувцсаа тайлаагүй. Манай нэг найз бас Э.*******д цохиулсан юм байна лээ. Биед нь гэмтэл учраагүй тул орхисон. Тухайн үед би гэр лүү орж цусаа тогтоочхоод гэрийнхэн рүүгээ ярьсан. Тэгээд цагдаа дуудсан. Гэрийнхэн ирж байхад цагдаа нар ирсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хохирогч Ц.*******гийн мэдүүлгүүд /хх-5,7/, гэрч Б.ын мэдүүлэг /хх-9/, гэрч Л.ийн мэдүүлэг /хх-11/, гэрч У.ын мэдүүлэг /хх-13/, МЕД ТРУМА эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-24/, шинжээчийн дүгнэлт /хх-26-27/, шүүгдэгч Э.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх хуудас /хх-43/, шүүгдэгч Б.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх хуудас /хх-69/, шүүгдэгч О.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх хуудас /хх-84/,

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: Гэрч Б.ын мэдүүлэг /хх-9/, гэрч Л.ийн мэдүүлэг /хх-11/, гэрч О.ийн мэдүүлэг /хх-17/, МЕД ТРУМА эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-24/, шинжээчийн дүгнэлт /хх-26-27/,  яллагдагч Э.*******ын мэдүүлэг /хх-39/, яллагдагч Б.*******ийн мэдүүлэг /хх-61/, яллагдагч О.*******ийн мэдүүлэг /хх-/, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал /хх-68/,

Шүүгдэгч Э.*******, О.******* нарын өмгөөлөгч Ш.Оюунмаагийн зүгээс: Хохирогч Ц.*******гийн мэдүүлэг /хх-5/, гэрч Б.ын мэдүүлэг /хх-9/, О.*******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд, Шүүгдэгч Э.*******ын ял шалгах хуудас /хх-43/, иргэний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэлэлцэж, нэмэлт ажиллагаа хийлгэж Э.*******, Б.*******, О.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.*******, Б.*******, О.******* нар нь бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 22 цагийн орчим Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас ******* нь эрүү, уруул руу цохисон, Б.******* нь эрүү рүү мөргөсөн, О.******* нь баруун шанаа руу гараараа цохих зэргээр хохирогч   Ц.*******гийн биед баруун хоншоорын хөндийд өмнөд, ар, дотно ханын нийлмэл хугарал, баруун ухархайн доод, гадна ханын цөмөрсөн хугарал, дээд уруулд шарх баруун нүдний салстад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.*******гийн “...2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн үед Налайх дүүргийн Туулийн гүүрний орчимд амралтын газар амарч байтал Сарнай хажуу талын гэрт амарч байсан амрагчаас гар утасны цэнэглэгчийг аваад хэрэглэсэн. Тэгтэл цэнэглэгч авна гээд гаднаас танихгүй 3 залуу орж ирсэн. Ганц тамхи өгчих гэж асуухаар нь би бид нар тамхи татдаггүй байхгүй гэсэн. Залуучуудыг дагуулаад гэрээсээ гаргаад эвтэйхэн яръя, муудалцаад яах вэ гэхэд өндөр залуу ирээд миний эрүү рүү нэг удаа цохисон, дахиад хажууд байсан ******* гэх залуу миний эрүү рүү мөргөсөн. Би хариу үйлдэл хийгээгүй, за одоо больё гэхэд өндөр малгайтай хар залуу ирээд дахиад уруул руу цохисон...******* гэж дуудаад байсан нөгөө хоёроосоо арай намхан залуу миний баруун шанаа руу гараараа цохисон. Тэгтэл ардаас ******* гэдэг залуу нь миний эрүү, баруун талын шанаа хэсэг рүү духаараа хүчтэй мөргөчихсөн, мөргүүлсний дараа миний эрүү шанаа хэсэг хөндүүрлээд, ярих болон амаа хөдөлгөхөд их зовуурьтай байсан. Манай найзууд гарч ирээд ******* болон ******* гэх хоёр залууг надаас салгаж холдуулсан. Тэгтэл удаагүй нөгөө өндөр залуу нь болох ******* гэж дуудаад байсан залуу хүрч ирээд миний уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохисон, тэгээд миний уруулаас цус гараад эхэлсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэсэн мэдүүлэг

/хх-5, 7/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр ын “...Ц.******* босож ирээд “Хэдүүлээ гараад ярилцъя” гэж хэлээд тэр гурван залууг гэрээс аваад гарсан. Санаа зовоод араас нь дагаад гартал нөгөө хоёроосоо намхан нь шууд Ц.*******гийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон, тэгтэл намайг үнсье гээд байсан залуу Ц.*******гийн нүүр, шанаа хэсэг рүү духаараа 1 удаа мөргөчихсөн. Тэгэхээр нь бид хэд салгаад байж байтал бас нэг өндөр залуу гарч ирээд шууд Ц.*******гийн уруул хэсэг рүү гараараа цохисон, ингээд Ц.*******гийн амнаас нь цус гараад байхаар нь би түүнийг гэр рүү оруулаад цусыг нь арчиж цэвэрлэсэн. Ц.******* машин барих байсан учраас ерөөсөө согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг,

/хх-9/,

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Л.ийн “...Гэрийн гадаа гараад зүгээр ярилцаж байснаас нэг намхан залуу нь шууд Ц.*******гийн нүүр рүү гараараа цохисон, ардаас нь бас нэг залуу Ц.*******гийн нүүр рүү мөргөсөн. Бид хэд очоод салгаж байтал анх гадаа гараад тамхи асууж байсан өндөр залуу шууд Ц.*******гийн нүүр рүү гараараа цохисон. Тэгсэн чинь Ц.*******гийн амнаас нь цус гараад уруул нь сэтэрчих шиг болсон. Ц.******* эрүүл байсан...” гэх мэдүүлэг,

/хх-11/,

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр У.ын “...Намхан нь эхлээд Ц.*******гийн нүүр рүү нь гараараа цохисон, ардаас нь бас нэг залуу нь Ц.*******гийн нүүр рүү нь мөргөсөн. Очоод салгаж байтал бас нэг өндөр залуу хүрч ирээд Ц.*******гийн уруул руу гараараа цохисон. Тэгтэл амнаас нь цус гараад эхэлсэн...” гэсэн мэдүүлэг

/хх-13/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр О.ы “...Оргил, *******, ******* гурав цэнэглэгчээ авахаар явсан. Удалгүй гэрийн гадаа хүн хашхирах чимээ гараад Хонгороо бид хоёр гэрээс гараад харсан. Нэг залуугийн амнаас цус гарчихсан байсан. *******өөс асуухад ******* нөгөө залууг мөргөөд, Оргил араас нь цохисон гэж байсан...” гэх мэдүүлэг,

/хх-17/

  1. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Р.Ням-Осорын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 149 дугаартай “Ц.*******гийн биед баруун хоншоорын хөндийд өмнөд, ар, дотно ханын нийлмэл хугарал, баруун ухархайн доод, гадна ханын цөмөрсөн хугарал, дээд уруулд шарх баруун нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-26-27/

  1. Э.*******, Б.*******, О.******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-43, 64, 89/,

  1. Э.*******, Б.*******, О.******* нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд, /хх-49-53, 90-129/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагч “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан нотлох баримтууд болон шүүхийн шатанд шинжлэн судлагдсан хохирогч Ц.*******, гэрч н., н., н., н. нарын мэдүүлгүүд,  МЕД ТРУМА эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Э.*******, Б.*******, О.******* нар нь үйлдлээрээ  санаатай нэгдэн бүлэглэж тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас  хохирогч Ц.*******гийн хуулиар хамгаалсан эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан. Шүүгдэгч О.******* нь нүүрэн тус газар нь цохисон. Шүүгдэгч Б.******* нүүрэн ус газар нь мөргөсөн. Шүүгдэгч Э.******* нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах. Хохирогч Ц.*******гийн биед гэмт хэргийн улмаас хүндэвтэр хохирол учирсан. Хохирогч эмчилгээтэй холбоотой зардлаа хаясан гэж байгаа ч шүүгдэгч нарын зүгээс 500,000 төгрөг төлсөн. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэдгээ илэрхийлсэн. Өнөөдрийн хувьд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэсэн гэм буруугийн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч О.*******, Э.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох. Шүүгдэгч нарт мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Э.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй гэж байгаа боловч өөрийнхөө өгсөн мэдүүлэгтээ Төв аймгийн Эрдэнэ сумд байрладаг Монгол нохой чаргад тогтмол ажилладаг талаараа хэлж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Хохирогчийн эмчилгээний зардалд тодорхой хэмжээний мөнгөн дүнг төлсөн.  Эдгээр нөхцөл байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх эрхийг 7 сарын хугацаагаар хязгаарлах. Шүүгдэгч Б.******* нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрдөг. Хохирогчид тодорхой хэмжээний мөнгөн дүн төлсөн. Түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхыг 8 сарын хугацаагаар хязгаарлах,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийг Сонгинохайрхан дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхыг 7 сарын хугацаагаар хязгаарлах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх тус тус саналыг гаргаж байна.” гэх,

 

Хохирогчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар: ... Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах. Нотлох баримтаас гадна шүүгдэгч нар өөрсдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******гийн биед гэмтэл учирсан. Хохирол төлбөрийн хувьд  хохирогчийн хайхрамжгүй байдлаас болж хохирлын баримтаа хаяж үрэгдүүлсэн. Хүний эрүүл мэнд сэтгэл санаа гэдэг өөр зүйл. Өнөөдөр 200,000, 300,000 төгрөг өгөөд хүний эрүүл мэндийн хохирол арилдаг зүйл биш. Ингээд болчихдог асуудал байж болохгүй. Харамсаж байгаа зүйлийг олж харсангүй. 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс хэрэгжиж эхэлж байгаа Шүүх шинжилгээний хууль, сэтгэл санааны хохирол тооцох журмаар хүртэл эмчилгээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэдэг болсон. Бусдын эрүүл мэндэд хохирол учруулчхаад 500,000 төгрөг өгөөд болчихдог асуудал байж болохгүй. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруудаа гэмшиж, харамсаж байгаа үйл баримтыг би олж харсангүй. Шүүгдэгч нарын гаргаж байгаа хандлага хариуцлага хүлээхэд нөлөөлдөг байх. Гэм буруутай гэж үзвэл хохиролтой холбоотой асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү. Ц.*******гийн хувьд физик эмчилгээ нь дуусаад хагалгаанд орох заалттай байгаа. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд тулгуурлан шийдвэр гаргах  байх. Улсын яллагч зорчих эрхийг хязгаарлах ял өгч байна. Нотлох баримт шинжлэн судлахаар хаягийн лавлагаа тодорхой бус юм байна лээ.  Ял халдаахдаа энэ бүгдийг харгалзан үзэх байх гэж бодож байна.” гэх,

 

Шүүгдэгч Э.*******, Б.******* нарын өмгөөлөгч Ш.Оюунмаа: “...Шүүгдэгч нар нь өсвөр насны хүүхдүүд. Мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Нөхцөл байдлын хувьд эргэлзээ бүхий нөхцөл байдал байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан тул мөрдөн байцаалтын шатанд О.*******ийн хувьд гэмт хэрэг үйлдээгүй гэдэг. Гэм буруугийн хувьд ойлгож гэмшиж байгаа. Хувийн нөхцөл байдал зэргийг харгалзан  үзэж торгуулийн ялын хамгийн бага хэмжээгээр торгож өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Э.*******, Б.*******, О.******* нар нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Ц.*******гийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.******* нь Ц.*******гийн эрүү, уруул руу цохисон, шүүгдэгч Б.******* нь Ц.*******гийн эрүү рүү мөргөсөн, шүүгдэгч О.******* нь Ц.*******гийн баруун шанаа руу гараараа цохиж хохирогчийн биед баруун хоншоорын хөндийд өмнөд, ар, дотно ханын нийлмэл хугарал, баруун ухархайн доод, гадна ханын цөмөрсөн хугарал, дээд уруулд шарх баруун нүдний салстад цус хуралт гэмтэл учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 149 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

 

Иймд шүүгдэгч Э.*******, Б.*******, О.******* нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Э.*******, Б.*******, О.******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******гийн биед хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч нь баримтаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй ба “нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх хүсэлт гаргасан тул шүүгдэгч нар нь хохирол төлбөрт 500,000 төгрөгийг төлсөн тул энэ тогтоолоор шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж  үзэв.

Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож тэдэнд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.*******, О.******* нарыг 9 /ес/,

шүүгдэгч Б.*******ийг 10 /арав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг Төв аймгийн Эрдэнэ сум, О.*******ийг , Б.*******ийг Сүхбаатарын дүүргийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тус тус тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр Б.*******ийг ,,, тоот суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 10 сарын хугацаагаар,

Э.*******ыг Төв аймгийн Эрдэнэ сум, 3 дугаар багт, О.*******ийг ,, тоот хаягаа оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 9 сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЧИНЗОРИГ