Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 120/ШШ2022/0006

 

аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: овогт *******ын

Хариуцагч: аймгийн сумын Засаг дарга болон сумын Газрын даамал нар 

Гуравдагч этгээд: “ ” ХХК

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү, хариуцагч аймгийн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Одгариг, хариуцагч сумын Газрын даамал Ү., гуравдагч этгээд “ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., А., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ууганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч. нь аймгийн сумын Засаг дарга болон сумын Газрын даамал нарт холбогдуулан аймгийн сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн Ч.ын өвлөж авсан газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, газрыг улсын бүртгэлд бүртгэхийг сумын Газрын даамалд даалгуулах” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодорхойлсон[1],

Гуравдагч этгээд “ ” ХХК-иас ” аймгийн сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар захирамжийн иргэн Ч.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар бие даасан шаардлага гарган тус тус маргаж байна.

2. Нэхэмжлэгч Ч.ын аав М.******* өдөр нас барсан бөгөөд охин Ч. нь М.*******ын эзэмшлийн ний газрыг эзэмших эрхийг өвлөн авах хүсэлт гаргасны дагуу түүнд 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Улмаар аймгийн сумын Засаг дарга 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дугаар захирамжаар Ч.т баг, ******* ******* , хаваржааны зориулалттай 3500 м2 газрыг эзэмших эрхийг өвлүүлэх шийдвэр гаргасан. Гэтэл хариуцагчаас Ч.т олгосон газар нь “ ” ХХК-ийн эзэмших эрх бүхий уурхайн нөөц эдэлбэр газартай давхцсан тул түүнтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулах, эрхийн гэрчилгээ олгох боломжгүй гэж үзсэн тул нэхэмжлэгчээс энэхүү үйл баримттай холбогдуулан маргаж байна.   

3. Ч. нь аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нарт гомдол гаргасан боловч 2021 оны 10 дугаар сарын 18-ны 4-2722 дугаар, мөн оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 412 дугаар албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариу авсан.

Нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч Ч. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Талийгаач эцэг М.*******ын сумын нутаг ******* ус гэх газар байрлах 3500 м2 ний газрыг Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлөн авч, мөн хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т зааснаар Өвлөх эрхийн гэрчилгээ авсан. аймгийн сумын Засаг даргын 2020 оны дугаар захирамжаар -Овоо баг, ******* ******* нд байрлах нэгж талбарын дугаар бүхий 3500 м2 газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гарсан.

Улмаар газрын гэрчилгээ гарсан ирж гэрчилгээгээ ав гэсний дагуу очиход газрын даамал “газар чинь байхгүй, газрын гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй" гэснээс тодорхой тайлбар өгөөгүй тул ямар учраас татгалзаж буйг нь лавлахаар өргөдөл гаргасан бөгөөд сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар албан бичгээр “2020 оны дугаар захирамжийг Газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэх боломжгүй байх тул газрын гэрээ, гэрчилгээ нь хууль тогтоомжийн дагуу дахин олгогдох боломжгүй” гэсэн хариуг авсан.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмшүүлэх тухай Засаг даргын шийдвэр гарсан бол сумын Газрын даамал иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх ёстой. М.*******ын өөрийнх нь газар эзэмших эрх шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн хүсэлт болон “ ” ХХК-тай гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан зүйл байхгүй. М.*******ын газар нь хуульд зааснаар “ ” ХХК-д шилжээгүй байхад түүний газартай давхцуулан “ ” ХХК-д олгосон хуулийн зөрчил байгаа юм. сумын Засаг даргын 2020 оны дугаар захирамжийн дагуу хууль ёсны эзэмшигч Ч.тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулахгүй, гэрчилгээ олгохгүй байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Иймд аймгийн сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн Ч.ын өвлөж авсан газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, газрыг улсын бүртгэлд бүртгэхийг сумын Газрын даамалд даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ”...Анх тухайн маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Ч.ын аав талийгаач М.******* нь сумын Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 42/2 дугаартай захирамжаар 60 жилийн хугацаатай, бууцны зориулалтаар эзэмших эрхийг олж авсан. М.******* нь 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан. сумын Засаг даргын 2020 оны дугаартай захирамжаар иргэн Ч.т тухайн газрыг өвлүүлж, эзэмшүүлэхээр шийдвэр гарсан.

Тухайн үед Ч. нь гэрээгээ байгуулъя, газрын гэрчилгээгээ авъя гээд олон удаа Газрын даамалд хандсан байдаг. Тухай бүрд Газрын даамал нь бичгээр хариу өгөөгүй, утсаар гэрээгээ байгуулаарай, эрхийн гэрчилгээ чинь гарсан шүү гэж байсан. Улмаар очиж авахгүй байсаар сүүлд нь очоод уулзахад танай газрын эзэмших эрхийн гэрээ болон гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй гэсэн тайлбар өгсөн. сумын Засаг дарга байсан Ц. “2010 оны А/08 дугаартай захирамжаар “ ” ХХК-д олгосон газартай давхцуулсан байна. Та 4,500,000 төгрөгийн нөхөн олговор авсан гэдгийг “ ” ХХК-иас бидэнд мэдэгдлээ. Тиймээс таны захирамжийг Газрын мэдээллийн цахим санд бүртгэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн.

М.******* гэх хүний эзэмшлийн газрыг Ч. сумын Засаг даргын 2020 оны дугаар захирамжаар өвлөн авсан, мөн оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн нотариатын Өвлөх эрхийн гэрчилгээгээр нотлогддог. Гэтэл 2010 онд А/08 захирамжаар М.*******ын эзэмшлийн газартай давхардуулж “ ” ХХК-д олгосон. М.*******ын зүгээс 2010 онд маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрээгээ цуцлах хүсэлт, мөн “ ” ХХК-д тухайн газрыг шилжүүлж өгч байна гэсэн нотариатаар батлуулсан гэрээ, Газрын тухай хуульд заасан шаардлага хангасан ямар нэгэн гэрээ хэлцэл, түүний хүсэл зоригийг илэрхийлээгүй байхад нь тухайн маргаан бүхий газрыг “ ” ХХК-д шилжүүлсэн нь хууль бус.

Газрын тухай хуульд заасны дагуу М.******* нь газраа “ ” ХХК-д шилжүүлэх хүсэлт өгөөгүй тул хуульд зааснаар газар эзэмших эрх нь хэвээр байгаа учраас тухайн газрыг өвлөх эрхийнхээ дагуу эзэмшилдээ авах хүсэлтэй байна. 2020 оны дугаар захирамж нэгэнт гарсан тул гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, улсын бүртгэлд бүртгэх үүргийг сумын Газрын даамал хүлээдэг. Иймд сумын Газрын даамал нь уг үүргээ биелүүлж, гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү“ гэв.

5. Хариуцагч аймгийн сумын Засаг дарга Г.******* хариу тайлбартаа: “...Тухайн үед 2020 оны 11 сарын 27-ны өдөр сумын Газрын даамлаар ажиллаж байсан Х. нь 2020 онд мөрдөгдөж байсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2.1.2-т “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх”, 2.1.3-д "Хээрийн судалгаа хийх”, 5.1.1-д “Иргэн, хуулийн этгээдийн гаргасан өргөдлийн дагуу аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн, сумын Газрын даамал энэ журмын 2.1.3-2.1-6, 2.1.8-2.1.11-д заагдсан үйл ажиллагааг хийж гүйцэтгэх” зэрэг ажиллагаануудыг хийгээгүйгээс “ ” ХХК-ийн эзэмшил газартай давхцуулан Ч.т 3500 м2 газрыг эзэмших эрхийг шилжүүлэн олгосон нь хууль бус болсон.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасныг зөрчиж сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/08 дугаар захирамжаар “ ” ХХК-д эзэмшүүлсэн газар дээр давхцуулан 2020 оны дугаар захирамжаар иргэн Ч.т ******* ******* ний зориулалттай 3500м2 газрыг өвлүүлэн эзэмшүүлсэн байна.

Сумын Засаг даргын 2020 оны дугаар захирамжийн хавсралтаар иргэн Ч.т эзэмшүүлсэн газрыг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар захирамжийн хавсралтад тусгагдсан иргэн Ч.т өвлүүлэн эзэмшүүлсэн захиргааны акт нь бус гэж үзэж байна“ гэжээ.

6. Хариуцагч сумын Газрын даамал Ү. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...2009 онд Газрын кадастрын нэгдсэн санг сумын Газрын даамал эрхэлдэггүй байсан. Харин аймгийн Газрын албаны газрын кадастрын хэлтсийн мэргэжилтэн газрын кадастрын мэдээллийн санг эрхэлдэг байсан. 2017 оноос хойш Газрын мэдээллийн сан шинээр нэвтэрч, сумын Засаг даргын захирамжаар олгогдсон газруудыг нөхөн бүрдүүлэх ажлыг хийсэн. Уг нөхөн бүрдүүлэлтийг хийхдээ хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээтэй буюу Газрын тухай хуульд заасан гэрээгээр заасан үүргээ биелүүлсэн, газрын төлбөрөө хугацаанд нь төлсөн, зориулалтын дагуу ашиглаж байгаа газруудыг Газрын мэдээллийн санд бүртгэж эхэлсэн. Газрын нэгдсэн мэдээллийн санд ний газрыг бүртгэдэггүй байж байгаад улсын хэмжээнд 2017 оноос бүртгэж  эхэлсэн.

М.*******ын ний газар нь “ ” ХХК-ийн ашиглалтын лицензтэй талбай дээр байрлаж байгаад 2010 онд “ ” ХХК-иас нөхөн олговор авсан нь хэрэгт байгаа гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Гэрээний үндсэн дээр газрыг эзэмшдэг. Тухайн газрын дээр нь барьж байгуулсан зүйлд нь “ ” ХХК нөхөн олговор өгсөн байх. Газрыг “ ” ХХК нь үнэлэх эрхгүй. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар нь төрийн өмч. Тиймээс уг газар нь иргэн М.*******ын газар биш юм. Дээр нь барьж байгуулсан хороо бууц нь иргэн М.*******ын хөрөнгө гэж үзэж байна. Мөн иргэн М.******* нь газрын төлбөр төлж байгаагүй, уг газраа зориулалтын дагуу ашиглаж байгаагүй.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасны дагуу тухайн өвлөж авах газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй байна гэсэн байдаг ч Ч.т олгосон газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхацсан байсан. Энэ нь 2020 онд сумын Газрын даамлаар ажиллаж байсан Х. өргөдлийг аваад Газрын мэдээллийн сандаа шүүлт хийж үзээгүй, мөн Засгийн газрын 83 дугаар тогтоолын дагуу суурин болон хээрийн судалгааг хийгээгүйн улмаас тухайн газарт өвлөх эрхийн захирамж гарсан байсан. Сумын Газрын даамал нь хийх ёстой үйл ажиллагааг хийгээгүй учраас тухайн захирамж нь анхнаасаа хууль бус захирамж.

Газрын тухай хуульд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь гэрээний хамт хүчинтэй гэж заасан байхад нотариат нь М.*******тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй байхад зөвхөн эрхийн гэрчилгээг үндэслэж өвлөх эрх нээж өгсөн нь алдаатай байна. Иймээс энэ захирамж нь гарсан цагаасаа илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

7. Гуравдагч этгээд “ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Д. нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...“ ” ХХК 2005 онд үүсгэн байгуулагдсан, ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. 2009 оноос Ухаа худаг уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний хөрөнгө оруулалттай компани. 2009 онд уурхайн үйл ажиллагаа эхлэх үед манай компанийн зүгээс орон нутгийн удирдлагуудтай хэлэлцээд тухайн уурхайн нөлөөллийн бүсэд амьдарч байгаа малчин иргэдтэй хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулсан байдаг.

Уурхайн үйл ажиллагааны нөлөөлөл нь хүн гэлтгүй тухайн орчинд байх мал амьтанд ямар сөрөг нөлөөлөл үзүүлэх талаар танилцуулаад өөрсдийнх нь саналыг үндэслээд нүүлгэн шилжихийг зөвшөөрсөн малчдын хувьд 2 арга замаар тэдгээрт тусламж дэмжлэг үзүүлсэн. Энэ нь өөр газарт амьдрахаар зөвшөөрсөн малчдын хувьд шинээр хашаа хороог нь барьж г нь бэлдэж өгсөн. Суурин газар амьдрахаар болсон иргэдэд харилцан тохиролцоод гэрээ байгуулаад нөхөн төлбөр өгсөн байдаг.

Манай компанид анх сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/08 дугаар захирамжаар 1510,6 га газрыг уурхайн нөөц эдэлбэрийн газрын зориулалтаар эзэмших эрх олгосон. 2020 онд газрын хэмжээнд бага зэрэг өөрчлөлт орж 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар 14,9 га газрыг 50 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн. Газар эзэмших эрхийн гэрчилгээг анх авсан хугацаанаас хойш буюу 2010 оноос хойш Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрх үүргээ хууль тогтоомжийн дагуу биелүүлж, төлбөрөө төлж зохих ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа.

Манай компаниас 2009 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн аав М.******* гэх хүнтэй уулзалт хийгээд 4,500,000 төгрөгийн нөхөн олговор олгож, энэ газраасаа нүүх, дахиж амьдрахгүй байх гэсэн нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж, гэр бүлийн хүн н. гэх хүнтэй хамт байхад нь нөхөн төлбөрийн баримтыг үйлдээд олгосон байдаг. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-д зааснаар эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан гэж үзэх боломжтой. Учир нь нүүлгэн шилжүүлэлтийн гэрээнд М.******* гарын үсэг зурж, мөнгө хүлээн авсан баримт дээр мөн гарын үсэг зурж мөнгөө хүлээн авсан. Энэ нь нас барсан дараа нь ч хүчинтэй байх ёстой.

Гэтэл 2020 онд нэхэмжлэгч гэнэт энэ миний газар гэж гарч ирсэн. М.*******ын охин нь нэхэмжлэл гаргаад явж байгаа нь хууль бус байна. Газрын тухай хуульд газар эзэмших гэрчилгээ дуусгавар болох үндэслэлд газрын төлбөрөө төлөөгүй, газрыг зохих ёсоор эзэмшээгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ дуусгавар болох үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн хувьд тухайн газарт оршин сууж байгаагүй, газрын төлбөр төлж байгаагүй. Тиймээс М.******* гэдэг хүн манай компанитай гэрээ байгуулаад нөхөн төлбөр авснаар дуусгавар болсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Ч.ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Гуравдагч этгээд “ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* бие даасан шаардлагадаа: ”...Нэхэмжлэгч Ч. нь өөрийн эцэг М.*******ад сумын Засаг даргын 2008 оны 42/2 дугаар захирамжаар олгогдсон , хаваржааны газрыг өв залгамжлалаар хүлээн авсан, энэ газрын эзэмших эрхийг өөрт олгохыг хүсч байгаа тухай нэхэмжлэлд дурдсан. Гэтэл бодит байдал дээр тухайн газар нь уурхайн эдэлбэр газарт орж, нөлөөлөлд өртсөн тул манай компаниас нөхөн олговор авч газрын эрхээсээ татгалзсан байдаг. Өөрөөр хэлбэл М.******* нь 2009 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “ ” ХХК-тай уулзалт хийж, нөхөн төлбөрийн гэрээ байгуулан, мөнгө хүлээж авч, тухайн байршил нутгаас 2009 онд нүүсэн нь түүний амьд ахуй цагтаа хийсэн хүсэл зоригийн илэрхийлэл нь баримтаар нотлогдоно.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасны дагуу хэлцэл хийснээс хойш нас барсан этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна гэж хуульчилсан. 2008 онд М.*******ад газар олголт хийсэн харилцаа дуусгавар болж, 2010 онд сумын нутаг дэвсгэрт байрших Ухаа худаг нүүрсний ордын 11952А лицензтэй 1510,6 га газрыг “ ” ХХК-нд уурхайн нөөц эдэлбэрийн газрын зориулалтаар 60 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.

Харин М.*******ын охин Ч. нь өөрийн эцэг М.******* нь амьд ахуй цагтаа 2009 онд өөрийн хүсэл зоригоор газраа чөлөөлж өгөх холбогдох гэрээг байгуулан уг хүсэл зоригоо зохих ёсоор нотлон баталгаажуулж, улмаар харилцан тохиролцсон нөхөн төлбөрийг хүлээн авсны үндсэн дээр газраасаа нүүсэн, түүнээс хойш амьд сэрүүн байх хугацаандаа уг чөлөөлж өгсөн газартайгаа холбоотой ямар нэг байдлаар маргаж байгаагүй байхад 2008 оны хүчингүй газрын гэрчилгээг санаатайгаар ашиглаж нотариатаас өв залгамжлалын гэрчилгээ гаргуулан авсан байна.

Улмаар тухайн өвийн гэрчилгээг үндэслэн сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай газар шилжүүлэн авах захирамж гаргуулсан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “газар эзэмших хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн хууль бус шийдвэр байна.

Иймд “ ” ХХК-ийн газар дээр давхцуулан газар олголт хийсэн сумын Засаг даргын 2020 оны дугаартай захирамжийн Ч.т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гарьдхүү шүүх хуралдаанд бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: “...“ ” ХХК-ийн Ухаа худаг уурхайн нөлөөллийн бүсээс нүүлгэсэн малчидтай хийсэн гэрээ нь талийгаач М.*******ыг зөвхөн уурхайн нөлөөллийн бүсээс нүүлгэн шилжүүлэх зардалд 4,500,000 төгрөг авсан тухай хэлцэл юм. Өөрөөр хэлбэл уг гэрээний дагуу нөхөн олговор авсан нь түүнийг тухайн газрын эзэмших эрхээсээ татгалзсан эсхүл газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлсэн гэрээ байгуулсан гэсэн үг биш.

Газрын тухай хуульд заасан үндэслэлээр М.*******ын газар эзэмших эрх дуусгавар болоогүй, газрын гэрчилгээгээ “ ” ХХК-д шилжүүлээгүй, газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлтийг сумын Газрын даамалд гаргаж байгаагүй юм. Тухайн гэрээ нь М.******* 4,500,000 төгрөгийн нөхөн олговрыг “ ” ХХК-иас авч, ний газраасаа нүүснээр дуусгавар болсон.

М.*******ын тухайн үеийн хүсэл зоригийг илэрхийлэл нь нүүхэд шаардагдах нөхөн олговрыг авах байсан бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлагын үндэслэлдээ дурдсан “газрын гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших эрхээсээ татгалзах хүсэл зориг илэрхийлсэн, уг хүсэл зоригийг илэрхийлэл нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр” гэх тайлбар нь гэрээг буруу тайлбарлаж ойлгож байна гэж үзэж байна.

Харин М.*******ын газар эзэмших эрхийг түүний хүсэл зоригоо илэрхийлсэн гэрээ, хүсэлтгүйгээр “ ” ХХК-д эзэмшүүлсэн нь хууль бус бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч нь хуулийн дагуу тухайн газар эзэмших эрхийг өвлөн авсан бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

“ ” ХХК-иас нэр бүхий 5 хүнд итгэмжлэл олгосон байна. Тухайн итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* бие даасан шаардлага гаргасан. Тухайн итгэмжлэлд бие даасан шаардлага гаргах тусгайлсан эрхийг Х.*******д олгоогүй байна.

Тиймээс бие даасан шаардлага гаргахдаа хуульд заасан журмыг зөрчсөн байх тул бие даасан шаардлага гаргах эрхгүй этгээд шаардлага гаргасан учраас бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

10. Хариуцагч аймгийн сумын Засаг дарга Г.******* бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: “...Сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар захирамжийн хавсралтад тусгагдсан иргэн Ч.т өвлүүлэн эзэмшүүлсэн захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47.2-т заасны дагуу хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Мөн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын  2008 оны 83 дугаар тушаалын хавсралтад дурдагдсан хээрийн судалгаа, суурин судалгаа зэргийг хийлгүйгээр өвлөх эрхийн захирамжийг гаргаж эзэмшүүлсэн байдаг.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчиж бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцуулан өвлөх эрхийн захирамжийг гаргасан. Сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар “ ” ХХК-д эзэмшүүлсэн газар дээр давхцуулан иргэн Ч.т ******* ******* ний зориулалттай 3500м2 газрыг сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар захирамжаар эзэмшүүлсэн байна. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлага үндэслэлтэй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ч.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Анх М.*******ад (Ч.ын аав) аймгийн сумын Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 42/2 дугаар[2] захирамжаар 3500 м2 газрыг 60 жилийн хугацаатай  эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд түүнд 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн дүгээр гэрчилгээ олгожээ. Талийгаач М.******* өдөр нас барьсан[3] байна.  

өдөр Ч. нь аймгийн тойргийн нотариатч Н.Хандмаад хандаж аав М.*******ын эзэмшиж байсан н сум, баг, ******* ******* , хаваржааны зориулалттай 3500 м2 газрыг өв залгамжлан авах хүсэлт гаргасны дагуу түүнд 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ******* дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байна[4].

Улмаар аймгийн сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” дугаар захирамжаар Ч.т баг, ******* ******* , хаваржааны зориулалттай 3500 м2 газрыг 48 жилийн хугацаатай эзэмших эрхийг өвлүүлэн олгосон.

3. Гуравдагч этгээд “ ” ХХК-д анх аймгийн сумын Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/08 дугаар захирамжаар ...1510,6 га газрыг уурхайн нөөц эдэлбэр газрын, ...зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. 2020 онд “ ” ХХК-иас эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулах хүсэлт гаргаснаар 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр А/144 дүгээр захирамжаар Ухаа худаг уурхайн нөөц эдэлбэр газрын зориулалтаар 14,961,699 м2 газрыг 50 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гаргажээ.

4. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд: “ ” ХХК-ийн Ухаа худаг нүүрсний уурхайн нөлөөллийн бүсэд н сумын малчдын , хаваржаа орсон тул тус компаниас эдгээр 11 малчин-өрх айлтай 2009 оны 02 дугаар сарын 11-ны өдөр, мөн оны 09 дүгээр сарын 10-ны өдөр уулзалт[5] хийж малчидад худалдан авахад зориулж нөхөн олговор олгох, эсхүл шинээр бариулах (хороо, саравч), худаг гаргаж өгөх, улмаар газрыг чөлөөлж нүүлгэн шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд энэ уулзалтуудад малчин М.******* биечлэн байлцсан байна.

М.******* нь баг, ******* ******* н дээр байсан гэр, хороогоо чөлөөлж, 4,500,000 төгрөгийн нөхөн олговор авахаар харилцан тохиролцож, 2009 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Уулзалтын тэмдэглэл үйлдэж “ ” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд болон М.*******, бэр Б.******* нар гарын үсэг зурсан. Мөн “ ” ХХК-ийн “Ухаа худаг нүүрсний уурхайн нөлөөллийн бүсээс нүүлгэсэн малчидтай хийсэн гэрээ”-г байгуулж, М.*******, эхнэр Л., хүү Ч.Отгобаяр, бэр Б.******* нар гарын үзэг зурж, М.*******ад нөхөн олговорт 4,500,000 төгрөгийг бэлнээр өгсөн болох нь 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Кассын зарлагын ордероор[6] нотлогдож байна.  

Мөн гэрч Ц.******* “...уурхайн олборлолтын талбайд байгаа 11 айлуудыг нүүлгэн шилжүүлэхэд оролцож байсан. Нөлөөллийн бүсэд М.*******ын ******* ******* хамрагдсан. М.*******ын хувьд хороо бууц бариулахгүй, нас өндөр болсон гээд нөхөн төлбөрт бэлэн мөнгө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Ухаа худаг уурхайн нөлөөллийн бүсээс нүүлгэсэн малчидтай гэрээ байгуулсан, дараа нь бэлэн мөнгийг санхүүгийн хүн өгч байсан...” гэж, гэрч Б.******* “...М.******* нөхөн олговор авсан. 5,000,000 гэж байгаад 4,500,000 төгрөг авсан билүү сайн санахгүй байна. Өвөлжөөгөө чөлөөлөөд М.*******ых ******* руу нүүсэн, Ч.баярынх н сум руу нүүсэн, бэлэн мөнгөөр нөхөн олговор авсан...” гэж  тус тус мэдүүлэг шүүхэд өгсөн.

5. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд, “ ” ХХК-ийн Ухаа худаг нүүрсний уурхайн нөлөөллийн бүсэд М.*******ын багийн нутаг дэвсгэрт байрших ******* ******* хамрагдсан бөгөөд тэрээр гөө (газраа) чөлөөлөн нүүж, шинээр бууц худалдан авахад зориулан нөхөн олговор авахаар харилцан тохиролцож, 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 4,500,000 төгрөгийн нөхөн олговор авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Уулзалтын тэмдэглэл, гэрээ, гэрч Ц.*******, гэрч Б.******* нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна[7].  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...4,500,000 төгрөгийг авсан, мөнгө аваагүй гэж маргаагүй. Гэрээнээс нь үзэхэд тухайн газраас нүүлгэн шилжүүлэх зардал 4,500,000 төгрөг болсон юм байна“ гэж тайлбар гаргасан бөгөөд талууд 2009 онд М.******* 4,500,000 төгрөгийн нөхөн олговор авсан уг үйл баримтыг үгүйсгэж маргаагүй болно.

6. Бодит байдалд гуравдагч этгээд болон М.******* нарын хооронд хийгдсэн тохиролцоо, Уулзалтын тэмдэглэл, Ухаа худаг нүүрсний уурхайн нөлөөллийн бүсээс нүүлгэсэн малчидтай хийсэн гэрээ зэрэг баримт бичгүүдээс үзвэл М.******* нь нөхөн олговор авч ******* ******* ний газрыг эзэмших эрхээсээ сайн дураар татгалзсан, уг газраа “ ” ХХК-д шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэхээр байна.

7. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх талаар зохицуулсан бөгөөд 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж заажээ. Тухайн үед “ ” ХХК болон М.******* нараас ******* ******* ний газар эзэмших эрхийн гэрчилгээг “ ” ХХК-д шилжүүлэх хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу эрх бүхий этгээдэд гаргаагүй байна. 

Хэдийгээр Газрын тухай хуулиар иргэний эзэмших эрх бүхий газрыг бусад этгээд мөнгөөр худалдан авах талаар хуульчлагдаагүй, иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч боловч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд газар дээрх эд хөрөнгөнд нөхөн олговор олгох замаар газрыг чөлөөлүүлэх, эзэмших эрхийг шилжүүлж авахыг хуулиар хориглоогүй байх ба энэ тохиолдолд “ ” ХХК-ийг шууд буруутах боломжгүй.

Иймээс хариуцагч нь 2009 онд “ ” ХХК-иас Ухаа худаг уурхайн нөлөөллийн бүсэд хамрагдсан зарим малчдад нөхөн олговор олгох, заримд нь шинээр , хаваржаа, худаг барьж өгч тухайн газраас нүүлгэн шилжүүлэх замаар газрыг чөлөөлүүлсэн тул тухайн малчид , хаваржааны газраа эзэмших эрхээ шижүүлэхээр тохиролцсон гэж үзэж сумын Засаг дарга 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдөр А/08 дугаар[8] захирамжаар “ ” ХХК-д 1510,6 га газрыг уурхайн нөөц эдэлбэр газрын зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргасныг хууль бус гэж үзэх боломжгүй.

8. Гуравдагч этгээдийн хүсэлтээр сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр А/144 дүгээр захирамжаар “ ” ХХК-ийн эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулж, 14,961,699 м2 газрыг эзэмшүүлэхээр  шийдвэрлэж, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ” олгож, “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулагдсан байна[9].

9. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 38 дугаар зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасан. Гэтэл М.*******ад 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0169184 дүгээр[10] гэрчилгээ олгосон байх ба харин түүнтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдаагүй, мөн эзэмшил газрын кадастрын зураглал байхгүй, газрын кадастрын Мэдээлэлийн санд бүртгүүлээгүй зэргээр газар эзэмших эрхээ хуулийн дагуу баталгаажуулаагүй байжээ.

Харин Ч. нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр М.******* гэх нэртэй Эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарыг зураглалыг[11] “Эрдэнэс Цэций Сервэй” ХХК-иар үйлдүүлсэн байна. Уг зураглалаар “ ” ХХК-ийн уурхайн нөөц эдэлбэр газрын зориулалттай 1510,6 га болон 14,961,699 м2 газартай ******* ******* ний 3500 м2 газар бүхэлдээ давхцалтай байна[12].

10. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Газрын тухай хуульд заасны дагуу М.******* газраа “ ” ХХК-д шилжүүлэх хүсэлтийг гаргаагүй тул хуульд зааснаар газар эзэмших эрх нь хэвээр байгаа учраас тухайн газрыг өвлөх эрхийнхээ дагуу эзэмшилдээ авах хүсэлтэй байна“ гэж тайлбарлан маргаж буй нь хууль бус, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ч.ын аав М.******* 2009 онд нөхөн олговор авч гөө чөлөөлөн нүүж, газар эзэмших эрхээ “ ” ХХК-д шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлж байсан болох нь тогтоогдож байх тул аймгийн сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн Ч.ын өвлөж авсан газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

11. Нэхэмжлэгчид 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр олгосон Өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн сумын Засаг дарга 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дугаар[13] захирамжаар Ч.т ******* ******* ний 3500 м2 газрыг эзэмших эрх олгохдоо өдрийн А/144 дугаар захирамжаар “ ” ХХК-ийн эзэмших газартай давхцуулан олгосон байна.  

Хариуцагч сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...тухайн үед сумын Газрын даамал нь Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын дагуу өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх, хээрийн судалгаа хийх ажлаа гүйцэтгээгүй, хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчиж Ч.т 3500 м2 газрыг өвлүүлэн эзэмшүүлсэн байна. Газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна“ гэжээ.

12. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар[14] батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2.1.2-т “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх”, 2.1.3-д "Хээрийн судалгаа хийх”, 5.1.1-д “Иргэн, хуулийн этгээдийн гаргасан өргөдлийн дагуу аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн, сумын Газрын даамал энэ журмын 2.1.3-2.1-6, 2.1.8-2.1.11-д заагдсан үйл ажиллагааг хийж гүйцэтгэх” гэж тус тус зааж, өргөдлийн хүлээн авч нягтлан шалгах ажиллагааны талаар нарийвчлан зохицуулжээ.

Энэ тохиолдолд захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь дээрх журамд заагдсан газар эзэмшүүлэх эрх олгохоор судлагдаж байгаа газрыг нягтлан шалгах, Суурин судалгаа болон Хээрийн судалгаа огт хийгээгүй, газрын кадастрын мэдээллийн санд газрын солбицолыг оруулж давхцал байгаа эсэхийг нягтлан шалгах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй болох нь илэрхий тогтоогдож байх ба захиргааны акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчимд нийцэхгүй байна.

Иймд сумын Засаг дарга өдөр дугаар захирамжаар Ч.т 3500 м2 газар эзэмших эрхийг олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчсөн байх тул Ч.тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулах, эрхийн гэрчилгээ олгох, газрыг улсын бүртгэлд бүртгэхийг сумын Газрын даамалд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.

13. Гуравдагч этгээд “ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* нь  ” аймгийн сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар захирамжийн иргэн Ч.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар бие даасан шаардлага гаргасан[15].

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, 28 дугаар зүйлийн 28.2-т “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ”, 28.2.1-д “нэхэмжлэлд гарын үсэг зурах,...”, 28.2.4-д “нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, эс үл багасгах” зэрэг эрхийг итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд гуравдагч этгээдийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бие даасан шаардлага гаргах хуулийн зохицуулалттай болно.

Гэтэл “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлээс 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Х.*******д олгосон итгэмжлэл[16] нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байх ба уг итгэмжлэлд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-д заасан гуравдагч этгээдийг төлөөлж бие даасан шаардлага гаргах бүрэн эрх олгогдоогүй байгаа болохыг дурьдсугай.

Иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******д бие даасан шаардлага гаргах эрх итгэмжлэлээр олгогдоогүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасны дагуу “ аймгийн сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар захирамжийн иргэн Ч.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянахаас гадна уг актын улмаас нэхэмжлэгчийн хуулийн дагуу үүссэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй тохиолдолд түүнийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үндсэн зорилготой.

Нэхэмжлэгч Ч. нь ний газрын хууль ёсны өвлөгч мөн эсэх, өв нээгдэх болон хүлээн авах үйл ажиллагаа, өвлөх эрх хуулийн дагуу үүссэн эсэх зэрэг нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш тул дээрх үйл баримтад дүгнэлт өгөөгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.1 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.ын аймгийн сумын Засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн Ч.ын өвлөж авсан газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох, газрыг улсын бүртгэлд бүртгэхийг сумын Газрын даамалд даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтад заасны дагуу гуравдагч этгээд “ ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******ын гаргасан ” аймгийн сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар захирамжийн иргэн Ч.т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг аймгийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.ЦЭЦЭГМАА

 

 

[1] Хэрэг 1-р хавтас 189 дах хуудас

[2] Хэрэг 1-р хавтас 108 дахь хуудас

[3] Хэрэг 1-р хавтас 80 дахь хуудас

[4] Хэрэг 1-р хавтас 75-84 дэх хуудас

[5] Хэрэг 1-р хавтас 156-157 дахь хуудас

[6] Хэрэг 1-р хавтас 160 дахь хуудас

[7] Хэрэг 1-р хавтас 156-160, 208-209, 213-214 дэх хуудас

[8] Хэрэг 1-р хавтас 109 дэх хуудас

[9] Хэрэг 1-р хавтас 135-136, 148-155 дахь хуудас

[10] Хэрэг 1-р хавтас 99-100 дахь хуудас

[11] Хэрэг 1-р хавтас 101 дэх хуудас

[12] Хэрэг 1-р хавтас 128, 164 дэх хуудас

[13] Хэрэг 1-р хавтас 89-90 дэх хуудас

[15] Хэрэг 1-р хавтас 193-194 дэх хуудас

[16] Хэрэг 1-р хавтас 60 дахь хуудас