Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/127

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Г.Баясгалан,

Шүүгдэгч О.*******,  Б.*******, Н.*******, С.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 148 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******, ******* овогт *******гийн *******, овогт ийн *******, ийн овогт гын *******, овогт ын ******* нарт холбогдох эрүүгийн 2307000000234 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол улсын иргэн, -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ээж нарын хамт , тоотод оршин суудаг,

урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан,

******* овогт *******ын ******* /РД:/,

 

  1. Монгол улсын иргэн, -ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүү нарын хамт , тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй.

******* овогт *******гийн ******* /РД: /,

 

  1. Монгол улсын иргэн, -ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт , тоотод оршин суудаг,

урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэн зан үйлээ засах үүрэг хүлээж байсан.

овогт ийн ******* /РД: /,

 

  1. Монгол улсын иргэн, -ны өдөр Хэнтий аймаг, Баянмөнх суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, эгч, 2 дүүгийн хамт , тоотод оршин суудаг,

урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, улмаар мөн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөгдөж байсан.

ийн овогт гийн ******* /РД: /,

 

  1. Монгол улсын иргэн, -ний өдөр Улаанбат хот, Налайх дүүрэгт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, 28-р ангид аврагч, гал сөнөөгч ажилтай, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт , тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй.

овогт ын ******* /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.******* 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөрт шилжих өдрийн шөнө 03 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баян-Налайх баарны орчимд гудамд Э.тэй “бусдыг өмөөрч өөртэй нь маргасан” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, газарт унаган чирж халда, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.*******, О.*******, С.*******, Б.******* нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөрт шилжих өдөр шөнө 04 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Буян Налайх төвд байрлах CU дэлгүүрийн орчимд хохирогч Н.*******тай “найз Э.ийг зодсон” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар биед нь олон удаа цохин халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: Хохирогч Э.ий мэдүүлэг /хх-27-29/, хохирогч Н.*******ын мэдүүлэг /хх-22/, гэрч Б.*******ийн мэдүүлэг /хх-31/, гэрч О.*******ийн мэдүүлэг /хх-33/, гэрч С.*******ын мэдүүлэг /хх-35/, гэрч Б.гийн мэдүүлэг /хх-39/, гэрч Б.гын мэдүүлэг /хх-37/, гэрч Б.тын мэдүүлэг /хх-41/, шинжээчийн дүгнэлт /хх-42-43, 28-29/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-19/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Н.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Тухайн үед Баян Налайхын тэнд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай найз н.******* н.ий төрсөн өдрийг тэмдэглэж байна чи орж ирээд жаахан суу гэхэд орж суусан. Тэгэхэд н. гэх хүүхэд намайг бааранд байхад “чамайг ална” гэх зэргээр үг хэлж байсан. Тэгээд баарнаас гараад н.той муудалцаж барилцаж авч зодолдсон. Тэгээд цагдаа ирж байсан болохоор нуугдаад CU дэлгүүр рүү орж гараа угаачхаад гараад ирэхэд эдгээр хүмүүс өөдөөс ирж байсан..” гэв.

Шүүгдэгч Б.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...06 дугаар сарын 29-ний өдөр Э. найзын төрсөн өдөр болсон. Бид нар бааранд цуг тэмдэглэж байсан. Манай найз н., Н.******* хоёр зодолдож байсан. Тэр хоёрыг салгаад Э.ий нүүрийг угаах гээд ариун цэврийн өрөө рүү ороход нүүр нь битүү цус болчихсон байсан. Тэгээд яасан гэж асуухад намайг газар чирчихсэн гэж хэлсэн. Тэгээд н.******* дээр очоод хүүхдийн нүүр яаж байгаа юм бэ гэхэд яачихсан юм гээд зодоон эхэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээд зодоон дууссан.” гэв.

Шүүгдэгч О.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Би түрүүлж гараад Буян Налайхын урд найзтайгаа уулзаад Баян Налайх руу ороход найзууд маань ариун цэврийн өрөө орсон. Тэгэхэд ий нүүр нэлээн цус болчихсон байсан. Тэгээд хэн ингэсэн гэхэд Н.******* зодсон гээд хаана байна гэхэд CU орсон байх гэсэн. Тэгэхээр нь очих гээд явж байхад араас манай найзууд ирээд тэгээд зодоон болсон.” гэв.

Шүүгдэгч Б.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Бид нар Баян Налайхад Э.ий төрсөн өдрийг тэмдэглэсэн. , ******* хоёр муудалцаад бид хэд голоор нь орж салгасан. *******ыг Э. авч яваад би ыг авч явсан. Э.ий нүүр нэлээн цус болчихсон байсан. Тэгээд Н.******* хаана байна гээд араас нь бид хэд очоод зодоон болсон. Удалгүй цагдаа нар ирээд салгасан.” гэв.

Шүүгдэгч С.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “..., Н.******* хоёр бааранд байхаас эхлээд хоорондоо муудалцаад байсан. Тэгээд ыг аваад таксинд суулгаж өгөх гээд явсан. Тэгээд буцаад очиход ий нүүрийг ийм болгочихлоо гэсэн. Очоод хартал нүүр нь зулгарчихсан байдалтай байсан. Би н.*******тай муудалцаад намайг жийгээд тэгээд л зодоон эхэлсэн.” гэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Н.*******, Б.*******, О.*******, С.*******, Б.******* нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.******* 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөрт шилжих шөнө 03 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баян-Налайх баарны орчимд гудамд Э.тэй “бусдыг өмөөрч өөртэй нь маргасан” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүр хэсэгт нь гараараа цохиж, газарт унаган чирч халдаж, биед нь баруун хацар, баруун доод зовхинд шарх, дээд уруул, нуруу, зүүн дал, өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Б.******* О.*******, С.*******, Б.******* нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөрт шилжих шөнө 04 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Буян Налайх төвд байрлах CU дэлгүүрийн орчимд хохирогч Н.*******тай “найз Э.ийг зодсон” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар биед нь олон удаа цохин халдаж биед нь зүүн нүдний салстад цус хуралт, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн тохой, өвдөг, нуруунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан болох нь:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.ий өгсөн: “...Би 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өөрийн төрсөн өдрийг найзуудын хамт тэмдэглэсэн бөгөөд бид нар дээр Н.******* гэх залуу өөрөө ирсэн. Тэгээд бид нар юм хэлэлгүй хамт миний төрсөн өдрийг тэмдэглэсэн. Тэгээд Налайх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баян-Налайх баарнаас 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 цагийн орчимд гарцгаасан. Гэтэл Н.******* нь манай найз гэх залуутай маргалдсан ба бид тэр хоёрыг салгасан. Тэгээд би Н.*******ыг аваад ойрхон гудамруу тайвшруулах гээд орсон гэтэл миний нүүр хэсэгт гараараа цохиж намайг газарт унагаагаад, газраар чирч гэмтлүүд учирсан... Н.*******ыг өөрөө холдуулж чадахгүй ноцолдож байтал манай найзууд ирээд бид хоёрыг салгасан. Би Баян- Налайхын ариун цэврийн өрөөнд орж өөрийн гар нүүрийг угааж, цусаа арилгаад гарч иртэл манай найз *******, *******, ******* нар надаас “чамайг хэн зодсон" гэж асуусан. Би тэдэнд “*******тай маргалдаад, намайг зодчихлоо” гэж хэлсэн. Харин яг хэн нь очиж *******тай зодоон хийсэн эсэхийг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,

/хх-27-29/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Н.*******ын өгсөн: “...2023 оны 06 дугаар 30-ны өдөр гээд манай найз төрсөн өдрөө Баян-Налайх бааранд тэмдэглэж байсан ба 02 цагийн орчимд очиж хамт тэмдэглэж байсан. Тэгээд орой 02 цагийн орчимд тус баар хаагаад бүгдээрээ гарцгаасан ба бид нар CU-рүү алхацгаасан. Алхах үед ий найз болох гэх залуу намайг өдөөд “чамайг ална, хөдөөгийн найзуудаа дагуулан ирж чамайг зодно” гэх мэтээр намайг өдөөд байсан. Би “хоёулаа эв зүйгээ ольё” гэтэл миний эрүү хэсэгрүү гараараа 1 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд хацарлуу нь гараараа 1 удаа цохисон. Тэр үед бид хоёрыг ээ гэх найз маань бид хоёрыг салгахаар нь бөгөөд ээ бид 2 бас хоорондоо маргалдсан. Ингээд бид 2 нэг нэгнийгээ цохиод газар унаад ноцолдсон. Хажуугаас гэх залуу намайг унасан байхад хөлөөрөө нүүрлүү өшиглөж, гараараа нүүрлүү цохисон. Тэндээс зугтаад машин байсан Стар худалдааны төвийн урд байсан машинруу явж байсан ба замдаа ад байх CU рүү ороод нүүр амаа угаачхаад гарсан. Тэгтэл гадаа , , , , Бэсүүдэй, гэх мэт нэрийг нь мэдэх хүмүүсээс гадна миний танихгүй зөндөө хүмүүс байсан. Тэгэхэд гадаа байсан хүмүүс “одоо чамайг ална” гээд хувцаснуудаа тайлаад намайг бүгдээрээ зодож, надруу дайрсан. Дандаа миний толгой, дагз хэсэгрүү цохисон. Тэгээд CU-гийн хамгаалагч цагдаад дуудлага өгсөн... Бүгдээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...гэх мэдүүлэг,

/хх-22/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ийн өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 02 цаг 30 минутын орчимд баарнаас гарсан. Гэтэл гадаа Н.******* нь манай найз ыг цохиж унагаасан. Бид бүгд тэр хоёрыг салгасан бөгөөд манай Э. нь Н.*******ыг аваад гудамруу явсан. Тэгээд удалгүй айлын хашаа цохих чимээ гараад би болон манай найзууд тэр хоёрын араас очтол Э. нь Н.*******ыг унагааж дээр нь гарчихсан байсныг бид нар очиж салгасан. Яг тэр үед хөдөлгөөнд эргүүлийн машин явж байсан бөгөөд тэрийг хараад Н.******* нь зугтаагаад явсан. Харин бид нар Баян-Налайх баарны ариун цэврийн өрөөнд орж Э.ий нүүрийг угаатал “нүүрний баруун хацар болон нүд зулгарч шалбарсан” байсныг нь хараад манай найз Очихсүх бид 2 Н.*******ын араас очиж уулзахаар гарсан. Н.******* нь ын CU дэлгүүрийн урд автомашины зогсоол дээр байсан. Би болон манай найзууд зам хөндлөн гарч Н.******* дээр очтол ямар нэгэн үгийн зөрүүгүй гыг Н.******* нь хөлөөрөө жийж зодоон эхэлсэн. Миний хувьд Н.*******ын толгойны ар хэсэгт гараараа 4 орчим удаах цохиж, хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

/хх-31/,

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр О.*******ийн өгсөн: “...Би тэр баарнаас бусдаасаа түрүүлж гаран Буян- Налайх худалдааны тэнд байх найзынхаа араас оччихоод буцаад иртэл манай найз Э., Б.******* болон тус баарны эзэн нар ариун цэврийн өрөөнд зогсож байсан. Би тухайн үед гайхаад юу болсон талаар асуутал манай найз Э. нь “намайг Өөнөө зодчихлоо” гэсэн. Тэгээд би найз *******, нарын хамт Н.*******ын араас худалдааны төвийн тэнд очсон. Н.******* нь худалдааны төвийн 1-р давхарт байрлах CU дэлгүүрээс гарч ирсэн. Тэгээд би *******т “чи тэр хүүхдийн нүүр яаж байгаа юм, очоод хар” гэж хэлэх үед манай найзууд миний араас гүйж ирээд Өөнөөтэй уулзах гэтэл ямар нэгэн үг солилгүй Н.******* нь манай найз гыг жийж унагаад зодоон эхэлсэн. Зодооны үеэр би Н.*******ын толгой хэсэгт гараараа 20 орчим удаа цохисон...” гэх мэдүүлэг,

/хх-33/,

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр С.*******ын өгсөн: “...Бид 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 цагийн орчимд тус баарнаас гарсан бөгөөд бүгд харих гэж байхад Н.******* нь манай найз ыг цохисон. Тэр хоёрыг бид салгаад би той хамт үлдсэн. Харин хэсэг хугацааны дараа “ зодуулчихлаа” гэж манай найз ******* надад хэлсэн. Тэгээд бид Н.*******ын араас худалдааны төвийн автомашины зогсоол дээр очиж уулзтал манай найз гыг хөлөөрөө жийж унагааснаар тус зодоон эхэлсэн. Би Н.*******ын ар нуруу хэсэгт гараараа 3 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

/хх-35/,

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.гын өгсөн: “...Хэсэг хугацааны тамхи татахаар тус баарнаас гартал манай найз нь Н.******* гэх залуутай маргалдаж байсан. Тэгээд би ий хамт очиж тэр хоёрыг салгасан. Би д “би ыг аваад таксинд суулгаж өгчхөөд ирье, чи *******ыг холдуулаад тайвшруулж бай” гэж хэлээд ын замын хойд талаас таксинд суулгаж өгсөн. Буцаад Баян-Налайх баарны зүг алхаж байхад манай найзуудын нэг нь над дээр хүрч ирээд “******* ий нүүрийг аймар болгочихлоо” гэж хэлсэн... Би болон манай найзууд Н.******* гэх залуу дээр очиж “яагаад манай найз ийг зодсон” талаар асуухаар очих үед Н.******* нь ямар нэгэн үгийн зөрүүгүй намайг жийж зодоон эхэлсэн... Би Н.*******ын толгой хэсэгт баруун гараараа 3 удаа, баруун хөлөөрөө гуя хэсэгт нь 3 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

/хх-37/,

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.гийн өгсөн: “...Н.******* гэх хүн манай найз тай маргалдаж, түүнийг нь салгасан Э.ийг зодсоноор эхэлсэн. Манай найзууд Н. гэх хүнтэй тус баарны гадна ярилцаж байтал Цагдаагийн машин ирж тараасан. Тэр үед нэг гудамруу ороод Цагдааг явахаар нь буцаж ирсэн. Тэгээд манай найзууд Н.*******ын араас CU дэлгүүрийн зүг явсан. Очоод зүгээр ярилцах гэж байхад Н.******* нь манай найз гыг хөлөөрөө жийгээд тус зодооныг эхлүүлсэн. Би найзуудаа салгах гэж үзсэн боловч бүгд зэрэг дайраад байсан учраас салгаж чадаагүй. Удалгүй зодоон дуусч Цагдаагийн машин ирсэн...” гэх мэдүүлэг,

/хх-39/,

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.тын өгсөн: “...Тус баарнаас манай найзууд гарсан бөгөөд би 5 орчим минутын дараа гартал, найз Э. нь “Н.*******т зодуулчихлаа” гээд нүүр хэсэг нь цус болчихсон зогсож байсан. Тухайн үед баарны гадаа Цагдаагийн машин ирж тэнд байсан хүмүүсийг тараасан. Тэгээд гэрлүүгээ явж байгаад буцаад иртэл манай найзууд байгаагүй... CU-рүү найзуудынхаа араас иртэл зодоон болоод дууссан байсан...” гэх мэдүүлэг,

/хх-41/,

  1. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 278 дугаар “...Э.ий биед баруун хацар, баруун доод зовхинд шарх, дээд уруул, нуруу, зүүн дал, өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-42-43/

  1. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 277 дугаар “...Н.*******ын биед зүүн нүдний салстад цус хуралт, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн тохой, өвдөг, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-50-51/

  1. Н.*******, Э. нарт хохирол төлбөр төлсөн баримт,

/хх-162-163/,

  1. Н.*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-73/,

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоол,

/хх-74-83/

  1. Б.*******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-94/,

  1. О.*******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-105/,

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол,

/хх-106-109/,

  1. С.*******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-120/,

  1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 69 дугаар шийтгэх тогтоол,

/хх-121-127/,

  1. Б.гын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-138/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:

 

Улсын яллагч...Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох,

Шүүгдэгч Б.******* О.*******, С.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгож, шүүгдэгч нарыг торгох ялыг тус бүр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна..

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлсөн тул тэднийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүхээс хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Н.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Э.ий эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч Б.******* О.*******, С.*******, Б.******* нар нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Н.*******ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.******* нь хохирогч Э.ий биед баруун хацар, баруун доод зовхинд шарх, дээд уруул, нуруу, зүүн дал, өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 278 дугаартай дүгнэлтээр,

шүүгдэгч Б.******* О.*******, С.*******, Б.******* нар нь хохирогч Н.*******ын биед зүүн нүдний салстад цус хуралт, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн тохой, өвдөг, нуруунд зулгаралт гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 277 дугаар дүгнэлтээр тус тус тогтоогджээ.

 

Тиймээс шүүгдэгч Н.*******, Б.******* О.*******, С.*******, Б.******* нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

   Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Б.******* О.*******, С.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Н.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.ий бие махбодод хөнгөн хохирол, шүүгдэгч Б.******* О.*******, С.*******, Б.******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.*******ын биед хөнгөн хохирол тус тус учирсан ба хохирогч нарт хохирол төлбөрийг төлсөн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

 

Харин шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

  Иймд шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Б.******* О.*******, С.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож тэдэнд прокурортой тохиролцсон ялын төрөл торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлаар

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидитэй, битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”,

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, овогт ийн *******, ийн овогт гын *******, овогт ын ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.гыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр,

Шүүгдэгч С.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр,

Шүүгдэгч Б.*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр,

Шүүгдэгч О.*******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэж, уг торгох ялыг 3 /гурав/  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч  Н.*******, Б.******* О.*******, С.*******, Б.******* нар нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ