Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/132

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч А.Лхагваа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 13.5 дугаар зүйлийн 1, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 144 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2307001260218 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт *******,*******,******* тоотод оршин суух,

Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

******* овогт *******ын ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь үргэлжилсэн үйлдлээр, санаатайгаар хохирогч Э.ыг “өөртэй нь уулзсангүй” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас Э.ын төрсөн эх хохирогч Ц.гийн тээврийн хэрэгслийн дугуйг хагалан гэмтээх санаа зорилгоор хадаас ашиглан түүний өмчлөлийн 22-75 УБЕ улсын дугаартай “тоёота приус 40” загварын тээврийн хэрэгслийн дугуйнуудыг,

- 2023 оны 03 дугаар сарын 09-ний өглөө Налайх дүүргийн*******, тоот байрны гадаа зогсоол дээр байрлуулсан байхад нь баруун талын урд, хойд дугуйг,

- 2023 оны 03 дугаар сарын 16-ны өглөө урд 2, хойд баруун талын 1 дугуйг- 2023 оны 03 дугаар сарын 31-ний өглөө Налайх дүүргийн*******,ийн хажуу талын зогсоол дээр байрлуулсан байхад нь жолоочийн эсрэг талын урд 1 дугуйг,

- 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө жолоочийн талын урд 1, хойд 1 дугуйг тус тус хагалж, дахин ашиглаж, хэрэглэх ямар ч бололцоогүй болгон устгаж, хохирогч Ц.д 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн*******, тоот Э.ын оршин суух, орон сууцны зүүн талын өрөөний цонхыг чулуу шидэн хагалж, дахин ашиглаж, хэрэглэх ямар ч бололцоогүй болгон устгаж, хохирогч Ц.д 138.720 төгрөг, нийт 618.720 төгрөгийн хохирол учруулсан,

мөн өөрийнхөө “” гэсэн цахим хаягаас хохирогч Э.ын “” гэсэн цахим хаяг руу 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “би үгийн дуугүй шууд чамайг ална шүү, тэрийг сайн санаж яваарай Марлаа минь, би чамд маш хатуу сануулъя, тэгээд ч бас хэд хоногийн дараа үхнэ гэдгээ мэдэж аваарай. Чамайг алчхаад би шууд өөрийгөө ална” гэж,

- 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “би чамайг хүнгүй газарт жинхэнэ мал гаргаж байгаа юм шиг шаана за, харж л байгаарай, би хэзээ ч зогсохгүй, бас шантрахгүй, /хохирогч Э.ын хүүхэд/-г тарахыг хүлээе за, тэгээд чиний сэтгэл насаараа хоосон оргихыг харъя, чамаас өс хонзонгоо авна даа, насаараа уйл, би чиний толгойг хага шаана даа” гэсэн зурвас илгээн, хохирогч Э.ын хүүхдийг алахаар сүрдүүлж, хүүхдийн сургуулийнх нь зургийг зурвасаар илгээж, өөрийн “Instagram” хаягаас гар бууны зураг илгээж “чамд зориулж гар буу хүртэл хийлээ, энүүгээр чамайг буудаж ална”, “чи надтай уулзахгүй бол дахиад ийм нийтлэлүүд өөр зөндөө групп дээр тавина шүү” гэж Өөрийн дугаарын утаснаас хохирогч Э.ын дугаар руу:

- 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “-той дугаар чиний залуугийн дугаар юм уу? ажлыг чинь тараад шувтан дагаж явна, одоо гэрийн чинь үүдэнд отож үзнэ, за араас орвол шууд чамайг ална шүү, наад залуутай чинь цуг” гэж,

- 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “заяагүй амьтан минь чамайг дагасаар л байгаа шүү, аль хүртэл явахыг чинь харж л байя” гэж,

- 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Б. гэсэн фейсбүүк цахим хаягаас хохирогч Э.ын “” гэсэн фейсбүүк цахим хаяг руу “Аан хүү чинь нээрээ хичээлдээ ганцаараа явдаг юм байна лээ, чиний нэг хайртай юмыг чинь би булааж авах болно, тэгээд чи насаараа харамсаарай, ядаж тэгээд ч болов үхье даа” гэсэн зурвас илгээж хохирогч Э.ыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн,

мөн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Хулан хуланка” гэх хуурамч фейсбүүк цахим хаяг ашиглан “+18 санхүү өгнө, авна” гэсэн фейсбүүк группт хохирогч Э.ын “” гэсэн утасны дугаарыг бичиж “яг одоо санхүү авна, дуудлагаар очно, сайн хөхнө, нас 25, ах нартай уулзана, та хэзээ ч харамсахгүй шүү, хэзээд бэлэн, урьдчилгаа авахгүй” гэсэн нийтлэл оруулж,

2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “” гэсэн хуурамч цахим хаягаас “ны групп”, “ групп”, ын групп”-д хохирогч Э.ын зургийг нийтэлж “энэ хүүхэн хүний нөхөр рүү юм бичээд байна, төрийн банканд ажилладаг байж ямар ёс зүйгүй юм бэ? таньдаг найз нөхөд, хамаатан садан, төрөл нь байвал энэ хүндээ хэлээрэй, гэдэг дугаартай, Сүхбаатарын талбайн хажууд төрийн банканд ажилладаг юм байна” гэсэн нийтлэл нийтэлж Э.ын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд санаатай тараасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт:  “Би Э.тай үерхдэг байсан. Би хардалтын улмаас Э.ын машины дугуйнуудыг хагалсан. Би Э. нь надаас нууцаар өөр залуутай үерхдэг байсан учраас тэр хүнтэй нь уулзуулахгүй гэдэг үүднээс хардаж машины дугуйнуудыг нь хагалсан. Би тай уулзах гэж өдөр бүр байрных нь гадна очиж уулздаг байсан. Тэгэхдээ 8 ширхэг дугуйг нь 4 удаа хагалсан. Мөн түүний гэрийн цонхыг хагалсан. Тухайн үедээ архи уусан үедээ Э.ын цахим хуудаст юм бичиж байснаа сайн санахгүй байгаа. Би түүнийг өөр залууд алдчих вий гэсэн үүднээс цахим хаягт пост оруулж бичсэн” гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: “ хохирогч Э.ын Цагдаагийн хэлтэст гаргасан гомдол, хүсэлт /хх-9-12, 13/, Эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-20, 24-76/, хохирогч Ц.гийн мэдүүлэг /хх-80-81, 83/, хохирогч Э.ын мэдүүлэг /хх-86-87, 89/, гэрч Д.ын мэдүүлэг /хх-97/, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт /хх-111-112/, Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-113/, хохирол төлсөн баримт /хх-166/, яллагдагчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-142, 144-146, 162-163/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын зүгээс: “шинжээчийн дүгнэлт /хх-111-113/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-142/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-162-163/, хохирол төлбөр төлсөн баримт /хх-166/ шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа /хх-191/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Шүүгдэгч Б.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.******* нь үргэлжилсэн үйлдлээр, санаатайгаар хохирогч Э.ыг “өөртэй нь уулзсангүй” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас Э.ын төрсөн эх хохирогч Ц.гийн тээврийн хэрэгслийн дугуйг хагалан гэмтээх санаа зорилгоор хадаас ашиглан түүний өмчлөлийн 22-75 УБЕ улсын дугаартай “тоёота приус 40” загварын тээврийн хэрэгслийн дугуйнуудыг

- 2023 оны 03 дугаар сарын 09-ний өглөө Налайх дүүргийн*******, тоот байрны гадаа зогсоол дээр байрлуулсан байхад нь баруун талын урд, хойд дугуйг,

- 2023 оны 03 дугаар сарын 16-ны өглөө урд 2, хойд баруун талын 1 дугуйг

- 2023 оны 03 дугаар сарын 31-ний өглөө Налайх дүүргийн*******,ийн хажуу талын зогсоол дээр байрлуулсан байхад нь жолоочийн эсрэг талын урд 1 дугуйг,

- 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө жолоочийн талын урд 1, хойд 1 дугуйг тус тус хагалж, дахин ашиглаж, хэрэглэх ямар ч бололцоогүй болгон устгаж, хохирогч Ц.д 480.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны өдөрт шилжих шөнө Налайх дүүргийн*******, тоотод Э.ын оршин суух, орон сууцны зүүн талын өрөөний цонхыг чулуу шидэн хагалж, дахин ашиглаж, хэрэглэх ямар ч бололцоогүй болгон устгаж, хохирогч Ц.д 138.720 төгрөг, нийт 618.720 төгрөгийн хохирол учруулсан,

мөн өөрийнхөө “” гэсэн цахим хаягаас хохирогч Э.ын “” гэсэн цахим хаяг руу

- 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “би үгийн дуугүй шууд чамайг ална шүү, тэрийг сайн санаж яваарай Марлаа минь, би чамд маш хатуу сануулъя, тэгээд ч бас хэд хоногийн дараа үхнэ гэдгээ мэдэж аваарай. Чамайг алчхаад би шууд өөрийгөө ална” гэж,

- 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “би чамайг хүнгүй газарт жинхэнэ мал гаргаж байгаа юм шиг шаана за, харж л байгаарай, би хэзээ ч зогсохгүй, бас шантрахгүй, /хохирогч Э.ын хүүхэд/-г тарахыг хүлээе за, тэгээд чиний сэтгэл насаараа хоосон оргихыг харъя, чамаас өс хонзонгоо авна даа, насаараа уйл, би чиний толгойг хага шаана даа” гэсэн зурвас илгээн, хохирогч Э.ын хүүхдийг алахаар сүрдүүлж, хүүхдийн сургуулийнх нь зургийг зурвасаар илгээж, өөрийн “Instagram” хаягаас гар бууны зураг илгээж “чамд зориулж гар буу хүртэл хийлээ, энүүгээр чамайг буудаж ална”, “чи надтай уулзахгүй бол дахиад ийм нийтлэлүүд өөр зөндөө групп дээр тавина шүү” гэж өөрийн дугаарын утаснаас хохирогч Э.ын дугаар руу:

- 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “-той дугаар чиний залуугийн дугаар юм уу? ажлыг чинь тараад шувтан дагаж явна, одоо гэрийн чинь үүдэнд отож үзнэ, за араас орвол шууд чамайг ална шүү, наад залуутай чинь цуг” гэж,

- 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “заяагүй амьтан минь чамайг дагасаар л байгаа шүү, аль хүртэл явахыг чинь харж л байя” гэж,

- 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Б. гэсэн фейсбүүк цахим хаягаас хохирогч Э.ын “” гэсэн фейсбүүк цахим хаяг руу “Аан хүү чинь нээрээ хичээлдээ ганцаараа явдаг юм байна лээ, чиний нэг хайртай юмыг чинь би булааж авах болно, тэгээд чи насаараа харамсаарай, ядаж тэгээд ч болов үхье даа” гэсэн зурвас илгээж хохирогч Э.ыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн,

мөн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Хулан хуланка” гэх хуурамч фейсбүүк цахим хаяг ашиглан “+18 санхүү өгнө, авна” гэсэн фейсбүүк группт хохирогч Э.ын “” гэсэн утасны дугаарыг бичиж “яг одоо санхүү авна, дуудлагаар очно, сайн хөхнө, нас 25, ах нартай уулзана, та хэзээ ч харамсахгүй шүү, хэзээд бэлэн, урьдчилгаа авахгүй” гэсэн нийтлэл оруулж,

2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “” гэсэн хуурамч цахим хаягаас “ны групп”, “ групп”, ын групп”-д хохирогч Э.ын зургийг нийтэлж “энэ хүүхэн хүний нөхөр рүү юм бичээд байна, төрийн банканд ажилладаг байж ямар ёс зүйгүй юм бэ? таньдаг найз нөхөд, хамаатан садан, төрөл нь байвал энэ хүндээ хэлээрэй, гэдэг дугаартай, Сүхбаатарын талбайн хажууд төрийн банканд ажилладаг юм байна” гэсэн нийтлэл нийтэлж Э.ын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд санаатай тараасан болох нь:

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.ын өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сараас эхлэн Б.******* гэх залуутай үерхэж эхэлсэн. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр *******, Амур 2 хотхонд байх нэг найзындаа хамт байж байгаад шөнө муудалцсан, тэгэхэд Б.******* хотхоны гадаа гудамжинд над руу дайрч, намайг цохиж зодсон асуудал гарсан. Үүнээс нь болоод тэр өдрөөс нь авхуулаад Б.*******ээс салахаар шийдээд түүнээс холбоогоо тасалсан юм. Гэтэл нөгөөдрөөс нь буюу 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлээд над руу өөрийнхөө Б.******* гэх фейсбүүк хаягаасаа эхлээд “намайг уучлаарай, хоёулаа уулзаад учир зүйгээ олоод буцаад эвлэрье” гэдэг байсан тухайн үед би түүнд гомдож, уурласан байсан болохоор зөвшөөрөөгүй. Тэгтэл над руу байн байн чат бичиж, утсаараа залгаж “чи надтай уулзахгүй бол би чамайг алаад дараа нь өөрийгөө ална" гэж хэлж сүрдүүлж эхэлсэн. 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өглөө 07 цагийн үед Налайх дүүргийн 2-р хороо, тоот гэрээсээ гараад ажил руу явах гэж байтал байрны зогсоол дээр тавьчихсан байсан миний ээж Ц.гийн эзэмшлийн 2275 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд , хойд дугуйг хагалчихсан байсан. 2023 оны 03 дугаар сарын 16-ны өглөө бас ажил руу явах гээд гэрээсээ гартал мөн адил байрны зогсоол дээр тавьчихсан байсан ээжийн машины урд 2 хойд 1 дугуйг хагалсан. 2023 оны 03 дугаар сарын 31-ны өглөө гэрээсээ гараад Налайх дүүргийн*******,ийн хажуу талын зогсоол дээр тавьчихсан байхад хүртэл жолоочийн эсрэг талын урд 1 дугуйг   хагалсан. 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө бас л Налайх дүүргийн*******,ийн хажуу талын зогсоолд тавьчихсан байсан машины маань урд 1, хойд 1 дугуйг нэмээд хагалчихсан байсан. Үүнээс гадна 2023 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд хагалчихсан байсан. Үүнээс гадна 2023 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө  Б.******* нь Налайх дүүргийн*******, тоот гэрийн жижиг өрөөний цонхыг чулуу шидэж хагалсан. Мөн дээрээс нь намайг фейсбүүк болон инстаграм чатаар айлган сүрдүүлж дарамталсан асуудлуудыг нь тоочиж хэлбэл: 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Налайх дүүргийн*******, 42- 18 тоот намайг гэртээ байхад Б.******* өөрийнхөө "miracle_95" гэсэн хаягаасаа над руу "би үгийн дуугүй шууд чамайг ална шүү, тэрийг сайн санаж аваарай Марлаа минь, би чамд маш хатуу сануулъя, тэгээд ч бас чи хэд хоногийн дараа үхнэ гэдгээ мэдэж аваарай. Чамайг алчхаад би шууд өөрийгөө ална." гэж бичиж сүрдүүлсэн, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Налайх дүүргийн*******, тоот намайг гэртээ байхад Б.******* өөрийнхөө гэсэн дугаараасаа над руу "-той дугаар чиний залуугийн дугаар юм уу? ажлыг чинь тараад шувтан дагаж явна, одоо гэрийн чинь үүдэнд отож үзнэ, за миний араас орвол шууд чамайг ална шүү, наад залуутай чинь цуг" гэж хэлж сүрдүүлсэн, 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр "заяагүй амьтан минь чамайг дагасаар л байгаа шүү аль хүртэл явахыг чинь харж л байя” гэж сүрдүүлсэн, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Б.******* өөрийнхөө "miracle_95" гэсэн хаягаасаа "би чамайг хүнгүй газарт жинхэнэ мал гаргаж байгаа юм шиг шаана за, харж л байгаарай, би хэзээ ч зогсохгүй, бас шантрахгүй, /манай хүүхэд- /г тарахыг нь хүлээе за, тэгээд чиний сэтгэл насаараа хоосон оргихыг харья, чамаас өс хонзонгоо авна даа, насаараа уйл, би чиний толгойг хага шаан даа" гэж хэлж хүүхдийг минь алахаар сүрдүүлж, манай хүүхдийн сургуулийнх зургийг над руу чатаар явуулсан, тэгээд тэр өдрийнхөө орой нь над руу инстаграм хаягаараа гар бууны зураг явуулаад "чамд зориулж гар буу хүртэл хийлээ, энүүгээр чамайг буудаж ална" гэж сүрдүүлсэн, тэр өдрөө бас Б.******* “Хулан хуланка” гэх хуурамч фейсбүүк хаяг ашиглан “+18 санхүү өгнө, авна” гэсэн фейсбүүк групп дээр гэсэн миний утасны дугаарыг бичээд "яг одоо санхүү авна, дуудлагаар очно, сайн хөхнө, нас 25 ах нартай уулзана, та хэзээ ч харамсахгүй шүү хэзээд бэлэн урьдчилгаа авахгүй” гэж бичсэн пост оруулсан, тэгэхэд над руу тэр шөнөдөө бараг 60-70 гаруй хүмүүс залгаж "явах уу? хэдээр явах уу? хамт явж шоудах уу? хонох газаргүй болчхоод байгаа юм уу? яваад очих уу? хаана уулзах уу?” гэх мэт асуултууд асуугаад эхэлсэн, тухай бүрд нь би “тийм юм байхгүй, та нар дугаар андуураад байна, би тийм зар оруулаагүй” гэж хэлдэг байсан. 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Б.******* бас гэх фейсбүүк хаягаас "ны групп", " групп”, ын групп” дээр миний зургийг оруулаад “энэ хүүхэн хүний нөхөр лүү юм бичээд байна, төрийн байгууллагад ажилладаг байж ямар ёс зүйгүй юм бэ? таньдаг найз нөхөд хамаатан садан төрөл нь байвал энэ хүндээ хэлээрэй, гэдэг дугаартай, Сүхбаатарын талбайн хажууд төрийн банканд ажилладаг юм байна" гэж бичсэн пост оруулсан байсан. Үүнээс нь болоод манай ны намайг таньдаг хүмүүс над руу залгаж “энэ фейсбүүк дээр чиний зураг хөрөгтэй пост яваад байна, энэ үнэн юм уу? чи хаягаа алдчихсан юм уу?" гэж асууж байсан. Мөн дээрээс нь тэр постын доор намайг харааж зүхсэн хүмүүсийн сэтгэгдлүүд хүртэл зөндөө байсан. Энэнээс хойш над руу "чи надтай уулзахгүй бол дахиад ийм нийтлэлүүд өөр зөндөө групп дээр тавина шүү" гэж чат бичиж сүрдүүлсэн. 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Б. өөрийнхөө фейсбүүк хаягаас над руу "Аан хүү чинь нээрээ хичээлдээ ганцаараа явдаг юм байна лээ, үс нь ургачихсан, Эрхмээ, Төкө, Ээж нь хүргэж өгдөг юм байна лээ, чиний нэг хайртай юмыг чинь би булааж авах болно, тэгээд чи насаараа харамсаарай, ядаж тэгээд ч болов үхье даа” гэж бичиж сүрдүүлсэн. Сүүлд цагдаагаас Б.*******ийг дуудаж уулзааснаас хойш дахиж над руу холбогдож янз бүрийн зүйлс бичихээ больсон. Уг 2275 УБЕ улсын дугаартай Тоёота Приус-41 загварын тээврийн хэрэгсэл нь манай ээж Ц.гийн эзэмшлийн машин байгаа юм, түүнийг гадаад явсан хойгуур нь би түр ашиглаж байсан юм...”, “...2022 оны 07 дугаар сарын 18-ний өдөр ******* гэх залуутай танилцаад уулзаж танилцаад үерхэж эхлээд 8 cap үерхсэн тэгээд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ******* Аман Хуур хотхонд найз Мандаа / бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх найзынд нь хамт пиво уусан тэгсэн тухайн шөнө 04 цагийн үед ******* намайг сэрээгээд хамт явъя гэж хэлэхээр нь би шөнө хаашаа явах гээд байгаа юм хоноод өгдөө явъя гэж хэлсэн чинь миний мөр, нүүр хэсэг рүү гараа цохисон тэгэхээр нь би босоод бид хоёр бага зэрэг маргалдаад тэгээд би гараад явчихсан тэгсэн чинь ******* ардаас гарч ирээд миний үснээс зулгаагаад газар чирээд орцноос гаргаад миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон тэгээд шууд зугтаад явчихсан тэгээд би тухайн өдөр шууд найз Үүрийнтуяагийнд очсон би тухайн үед бол цагдаад мэдэгдээгүй би шууд ингээд салчихна гэж бодоод тоохгүй орхичихсон юм тэгсэн 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хойш намайг байнга уулзъя гээд дуудаад байсан тэгэхээр нь би чи намайг зодсон чамтай дахиж уулзахгүй гэж хэлснээс болж фейсбүүкээр намайг байнга дарамталж уулзъя чамайг би буудаж ална гэх мэтээр байнга дарамтлаад миний 22-75 УБЕ тээврийн хэрэгслийн дугуйг 2 удаа хагалсан тэгээд чатаар 2023 оны 03 дугаар сарын 22-ний орой над руу байнга залгаад байхаар нь би авахгүй байсан чинь фейсбүүк чатаар гэрийн чинь цонхыг хагалчхаад яваад өгнө шүү чи даараад хоноорой гээд байсан тэгэхээр нь би хариу бичээд тайвшруулаад уулзаагүй тэгсэн өчигдөр над руу байнга залгаад байхаар нь авахгүй байсан чинь манай гэрийн цонхыг шөнө 00 цаг 14 минутад манай гэрийн цонхыг хагалчихсан одоо надад тайван байхад хэцүү байна намайг байнга дарамталж байгаа тул цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Б.*******тэй бол хамт амьдарч байгаагүй, зүгээр 8 сарын хугацаанд үерхэж байсан үерхэж байх хугацаандаа бол байнга намайг хараадаг өмнө бол намайг цохиж зодож бол байгаагүй. Тухайн үед цагдаад хандаагүй шалтгаан нь би зүгээр дахиж уулзахгүйгээр салах болно гэж бодоод цагдаад мэдэгдээгүй тэгсэн намайг байнга дарамтлаад байгаа учир би цагдаад мэдэгдэж байгаа юм. Тухайн үед намайг зодох болсон шалтгаан бол найз Мандаатайгаа намайг хардаад зодсон гэж бодож байгаа. 2023 оны 03 дугаар сарын 08-ний өдөр байрны машинаа орхиод гэртээ орсон 2023 оны 03 дугаар сарын 09-ний өглөө ажилдаа явах гээд гарах үед машины жолооч талын урд болон хойд хоёр дугуйг хурц үзүүртэй зүйлээр хагалчихсан байсан. сүүлд 2023 оны 03 дугаар сарын 16-ны өглөө ажилдаа явах гээд гараад ирсэн чинь машины урд хоёр дугуй хойд нэг дугуй нийт 3 дугуй бас хагалчихсан байсан...” гэх мэдүүлэг,

/хх-86-87, 89/

 

  1.  Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ц.гийн өгсөн: “...Би Б.******* гэх хүүхдийг бол сайн таньж мэдэхгүй байна. Ямар ч байсан манай охин Э.тай найзалж үерхэж байсан талаар бол мэднэ. Өөр сайн мэдэхгүй, албан ёсоор танилцаж байгаагүй. 22-75 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйг хагалах үед би Солонгос улсад байсан. Намайг Солонгос улсад байхад Б.******* гэх хүүхэд хагалчихлаа гэж манай охин надад утсаар хэлж байсан. Тухайн үед би хол байсан учир ямар нэгэн арга хэмжээ авч чадаагүй. Би гомдолтой байна. Манай хүүхдийг болон бид нарыг байнга дарамталж байсан, тийм учраас би их гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Үнэлгээгээр тогтоогдсон эд зүйлсийн нэхэмжилж байна...”, “...Би 2023 оны 03 дугаар сарын эхээр Солонгос улс руу яваад 2023 оны 04 дүгээр сүүлээр Монгол улсад ирсэн, намайг гадаад улсад байхад миний өөрийн эзэмшлийн 2275 УБЕ улсын дугаартай Тоёота Приус-41 маркийн тээврийн хэрэгслийг манай охин Э. унаж ашиглаж байсан юм, одоо бол би өөрөө уг тээврийн хэрэгслээ унаж ашиглаж байгаа. Б.******* гэх залуугийн хувьд манай охин үерхэж байсан гэдгээр нь л би хальт мэднэ, Э. надад Б.******* гэх залуугаа албан ёсоор танилцуулж байгаагүй, намайг гадаад руу явсан хойгуур харьцахаа болсон. Тэр үеэс эхэлж Б.******* гэх залуу манай охин руу фейсбүүк болон инстаграм чатаар элдэв янзын зүйл бичиж өөртэй нь уулзахгүй бол ална, эсхүл чамайг буудаж алчхаад ардаас нь би өөрийгөө буудаж ална, хүүхдийг чинь гэх зэргээр айлган сүрдүүлж байсан, мөн 2275 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн маань дугуйнуудыг удаа дараа хагалсан, гэрийн маань цонхыг бас S хагалж байсан, энэ бүх үйл явдлууд бүгд намайг Солонгос улсад байхад болсон, би бол Монголд ирээд бүгдийг нь охиноосоо сонсож мэдсэн юм. Би Б.*******ийг Э.ын талаар худал мэдээлэл талаар мэднэ, Б.******* хуурамч фейсбүүк з хаяг нээж Э.ын ажлынх нь групп болон төрийн банкны фейсбүүк групп, Е +18 санхүү өгнө, авна гэсэн группүүд дээр Э.ын зургийг оруулаад дээр нь "энэ хүүхэн бол залилан мэхлэгч мөнгө авчхаад өгөхгүй байна, эсхүл манай нөхөртэй явалддаг хүүхэн, дуудахад бэлэн хүрээд ирдэг" гэх зэрэг утга бүхий зүйлс бичиж доор нь охины маань холбогдох утас гэсэн дугаарыг тавьсан байсан. Яг хэзээ гэдгийг нь манай охин өөрөө сайн мэдэж байгаа, охиныг маань шөнө гэр орондоо унтаж байхад нь түүний утас руу элдэв янзын хүмүүс залгаж "явах уу? хэдээр явах уу? хаана байна очоод авъя? Хамт ууя" гэх зэргээр маш олон хүмүүс залгаж ярьсан байсныг бас би сүүлд охиноосоо сонсож мэдсэн юм. Миний хувьд 2023 оны 05 дугаар сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, Налайх дүүрэг дэх гэртээ фейсбүүк үзэж байтал ны ажилчдын групп хуудсан дээр Erdene Suh гэх фейсбүүк хаягаас Э.ын зургийг оруулж дээр нь "Энэ балиар явдалтай янхнаас болгоомжлоорой нөхөр сүүдэртэй дандаа явалдаж энд тэнд баригдана хүний юм илүү харж билүү долоон талбай хажууд ны нэгжийн салбарт нь ажилладаг   гэдэг энэ хүнийг” гэсэн зүйл бичиж оруулсан байсан. Үүнийг маш олон хүн үзсэн байсан...” гэх мэдүүлэг,

/хх-80-81, 83/

 

  1.  Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.ын өгсөн: “...Манай нь фейсбүүк дээр ажилчид болон харилцагчдыг холбосон хэрэглэгчдийн групп юм. Уг групп дээр 2023 омы 04 дүгээр сарын эхээр “" гэх фейсбүүк хаягаас манай ажилтан Э.ын хэд хэдэн зургийг оруулчихсан дээр нь “Энэ хүүхэн хүний нөхөртэй явалддаг, зээлсэн мөнгөө өгдөггүй луйварчин” гэх зэргээр нэр хүндэд нь халдсан нийтлэл оруулсан байсан. Үүнийг нь манай ажлын зарим хүмүүс харчхаад надаас тодруулж асууж байсан. Тэр үед нь би Э.тай холбогдож түүнээс энэ фейсбүүк дээр ямар учиртай юу яваад байгаа юм бэ? “энэ миний найз залуу маань ингэж хуурамч фейсбүүк хаяг нээж миний талаар янз бүрийн худал зүйлс фейсбүүк групп дээр бичиж тавиад байгаа юм” гэж хэлж тайлбарлаж байсан. Манай бусад ажилчид тэр нийтлэлийн талаар надаас асуухад нь би тэд нарт Э.ыг надад хэлж тайлбарласныг нь үнэнээр нь хэлж ярьж тайлбарлаж өгсөн. Манай уг хэрэглэгчдийн групп маань 19000 хүнтэй тийм болохоор их олон хүн л үзэж харсан байх гэж би бодож байна, яг тухайн нийтлэл дээр яг хэдэн хүн лайк дарж, сэтгэгдэл бичсэн талаар нь сайн санахгүй байна. Ямар ч байсан миний санаж байгаагаар 2-3 удаа Э.ын нэр төрд халдсан нийтлэл оруулсан байсан. Манай ажилчны нэр хүндтэй холбоотой асуудал учраас тэр даруйд админаараа уг нийтлэлүүдийг нь устгуулж байсан...” гэх мэдүүлэг,

/хх-97/

 

  1. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, фейсбүүк сатны зурвас, гэрэл зургийн үзүүлэлт, хагарсан гэх дугуйнуудын гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/хх-14-20, 22-23, 25-76/

 

  1. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...тээврийн хэрэгслийн дугуй нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн үнэлгээгээр 480,000 төгрөг...” гэх тайлан,

/хх-111-112/

 

  1.  Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...цонхны шил нь зэх зээлийн хандлагаар 138,720 төгрөг...” гэх тайлан,

/хх-113/

 

  1. Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-142/,

 

  1.  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 237 дугаар шийтгэх тогтоол,

/хх-144-146/,

 

  1.  Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-155-163/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагчийн зүгээс: “...Б.******* нь хохирогч Э.ыг өөртэй нь уулзсангүй гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас Э.ын ээж хохирогч Ц.гийн өмчлөлийн 22-75 УБЕ улсын дугаартай “тоёота приус 40” загварын тээврийн хэрэгслийн дугуйнуудыг 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл нийт 4 удаагийн үйлдлээр 8 ширхэг дугуйг хагалж, хохирогч Ц.д 480,000 төгрөгийн хохирол, 2023 оны 03 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Налайх дүүргийн*******, тоот Э.ын оршин суух, орон сууцны зүүн талын өрөөний цонхыг чулуу шидэн хагалан устгаж, хохирогч Ц.д 138.720 төгрөг, нийт 618.720 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн яллагдагч Б.******* нь  2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл өөрийн цахим хаяг болон гар утаснаас хаягаас хохирогч Э.ын цахим хаяг руу 2 удаа, гар утас руу 3 удаа санаатайгаар тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж  өөрт нь болон ойр дотны хүнд нь хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд хуурамч цахим хаяг ашиглан хохирогч Э.ын гар утасны дугаар, түүний зураг бүхий нийтлэлийг фейсбүүк цахим орчинд 2 удаа байршуулан Э.ын нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд санаатай тараасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргаж байна.

Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 зааснаар учирсан хохирлыг нөхөн төлсөн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногоор сольж 50 хоногийг зорчих эрхийг хязгаарлах, нийт 9 сар 20 хоногийн хугацаагаар Баянзүрх дүүргийн*******ны нутаг дэвсгэрийн хил хязгаараар тогтоолгох, шүүгдэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдуулах саналтай байна. ” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын зүгээс: “...Шүүгдэгчийн хувьд 3 зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргах зүйлгүй. Хохирогчид учирсан 620,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж өгнө үү. Хохирогч, холбогдогч нарын хоорондын хувийн харилцаатай байсан зүйлийг тодорхой мэдэхгүй ч хохирогч Э. нь өөр бусадтай хувийн харилцаа үүссэнээс болж уг гэмт хэрэг гарах болсон. Б.*******ийн хувьд тухайн үедээ олон гэмт хэргийг үйлдэж байна гэдгээ ойлгоогүй. Цагдаагийн хэлтсээс дуудсаны дараа гэмт хэрэг үйлдсэн гэдгээ ойлгож, түүнээс хойш хохирогчтой дахиж холбоо бариагүй. Шүүгдэгч нь хувиараа хаус барих ажил эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөр төлсөн зэрэг нөхцөл байдал түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний, мөн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний, мөн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, нийт 2,100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.

 

Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан”,

мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн”,

мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төрд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, дээрх зүйл хэсгүүдэд заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.д 618,720 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан, хохирогч Э. нь баримтаар хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж  үзэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сар зорчих эрхийг хязгаарлах...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний, мөн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний, мөн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох...” гэх тус тус дүгнэлтийг гаргав.

 

Харин шүүх Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа ч  гэмт хэргийн шинж байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйгаагүй, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлөгдсөн байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Бусад асуудлаар

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.          

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн”,

13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн”,

13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Э.*******ийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар тус тус нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг, 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар тус тус оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ