Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/133

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ /томилолтоор/,

Хохирогч Ч.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******ид холбогдох эрүүгийн 2119001160015 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ний өдөр ******* аймгийн Хүрмэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Уул уурхайн нөхөн сэргээлтийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******* аймгийн Хүрмэн сум,*******,******* тоотол оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй урьд ******* аймгийн сум дундын 15 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/261 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн.

******* овогт *******ын ******* /РД:/,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.******* нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр фейсбүүк цахим орчинд “хямдхан металл хайгч зарна” гэж хуурамч зар оруулан хохирогч Б.өөс 400,000 төгрөгийг Хаан банкны дугаартай данс руу 350,000 төгрөгийг Хаан банкны дугаартай данс руу тус тус шилжүүлэн авч нийт 750,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр фейсбүүк цахим орчинд “чирдэг чингэлэг зарна” гэх хуурамч зар оруулан өөрт байхгүй эд зүйлийг байгаа мэтээр бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Ч.*******аас 3,000,000 төгрөгийг Хаан банкны дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

мөн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр фейсбүүк цахим орчинд “” гэх фейсбүүк хаягаас “яаралтай хямд зарна, 7 сая жаахан ярьж болно. 2.50х7.60 хэмжээтэй дугаараа бас үлдээнэ үү яаралтай” гэсэн чингэлгийн зурагтай, хуурамч зар байршуулж, улмаар зарын дагуу Г аймгаас холбогдсон хохирогч Л.д чингэлгийг худалдахаар тохиролцон Хаан бакны дугаарын дансанд 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, ашигласан атлаа урьдаас амласан үйлдлийг хийлгүйгээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан 2,000,000 төгрөгийг залилсан бөгөөд хохирогч Б., Ч.*******, Л. нараас нийт 5,750,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  М.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...2022 оны 02 дугаар сар, 2021 оны 10 дугаар сард шалгагдаж байхдаа бүгдийг нь хэлээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. фейсбүүк орчинд хуурамч зар оруулаад хүмүүсээс мөнгө авсан нь үнэн. Хүмүүсээс авсан мөнгөөр онлайн покер тоглоом тоглоод бүх мөнгийг нь алдаж, хүмүүсийн хохирол төлбөрийг барагдуулаагүй нь миний буруу. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна...Өмнөх шийтгэх тогтоол гарахаас өмнө н. гэх цагдаа ирж мэдүүлэг авсан. Тэгээд надад “чиний хэрэг одоо боогдоод явна” гэж хэлэхэд нь би надад дахиад 3 үйлдэл байгаа, би нэг мөр шалгуулаад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир хамт шийдүүлье, энэ хэрэгтээ нэгтгүүлээд хохирлын хэмжээг ч нэг болгоод шийдүүлмээр байна гэж хэлсэн чинь “за ямар үйлдэл байгаа юм бэ” гэхэд нь би Г,,,т байгаа гэсэн чинь “за би дараагийн 4 дэх өдөр хүрээд ирье” гэсэн. Тэгээд ирээд “Чойрт гэх хүний 2,000,000 төгрөгийн үйлдэл гарсан. Налайх дүүргийн АТМ-ээс мөнгө авсан байна. Энэ үйлдэл дээрээ мэдүүлэг өгчих” гэж хэлсэн. Тэгээд бусад үйлдлүүд нь илрээгүй юу гэхэд “чамд холбогдуулаад хохирогчоор гомдол гаргасан хүн байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд прокуророос яллах дүгнэлт гардуулахад нь надад дахиад хэрэг байгаа гэж хэлэхэд чамд дахиж хэрэг байхгүй, баахан хүн хохироочхоод юу яриад байгаа юм гэж хэлсэн. Тэгээд улсын өмгөөлөгч н.Долгор гэх өмгөөлөгчдөө хэлэхэд байцаагчтай чинь уулзуулъя гэж хэлсэн. Тэгээд ахмад н. гэх байцаагчид хэрэг нэгтгүүлэх хүсэлтээ гаргахад “д холбогдох хэрэг гарчихсан гэж байна, наад өршөөлд орсон хэргүүдээ орхичих, чи азтай байна” гэж хэлсэн. Тэгээд өмгөөлөгчид хэлэхэд “шүүх хурал дээрээ хэлье” гэж хэлсэн. Тэгээд өмгөөлөгчдөө хэлээд прокурорт дахин хэлэхэд “дахин нэгтгэх хэрэг байхгүй” гэж хэлээд энэ үйлдлүүдийг нэгтгэж шийдээгүй...” гэв.

Хохирогч  Ч.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...2021 оны зун чингэлэг зарна гэсэн зар тавьсан байсны дагуу холбогдож 8,000,000 төгрөгөөр зарна гэсэн. Энэ хүн хэлэхдээ миний хүүхэд 80 хувийн түлэгдэлтэй, маргааш хагалгаанд орно, эхнэр маань тахир дутуу, би хөдөө мал малладаг овоон дээрээс утсаар ярьж байна гэж хэлэхээр нь би 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш өглөө нь утсаар ярих гэхэд утас нь холбогдохгүй байсан, тэгээд намайг луйвардсан. Энэ хүн надад зовлонгоо яриад гуйгаад байхаар нь би итгэж өрөвдөөд мөнгө шилжүүлсэн. Би 200 км цаана очоод би өдөржингөө хүлээсэн. Тэгээд ирэхгүй болохоор нь намайг луйвардчихлаа гэж бодоод цагдаад өргөдлөө бичиж өгсөн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: “Хохирогч Б.ийн мэдүүлэг /1хх-10-11, 44/, Хаан банк ХХК-ийн дансны хуулга /1хх-5, 227, 2хх-81/, гэрч Б.ийн мэдүүлэг, /1хх-39-40/, гэрч Б.ын мэдүүлэг /1хх-42/, Юнител ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 05-04/9803 дугаартай албан бичиг /1хх-103/, хохирогч Ч.*******ы мэдүүлэг /1хх-216/, хохирогч Л.ын мэдүүлэг /1хх-88-89/, гэрч Г.ийн мэдүүлэг /2хх-106-107/, яллагдагч М.*******ийн мэдүүлэг /1хх-166, 2хх-44-45, 93/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын зүгээс: “шийтгэх тогтоолын хуулбар /1хх-111-118/, яллагдагч М.*******ийн мэдүүлэг /2хх-93/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Шүүгдэгч М.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.******* нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр фейсбүүк цахим орчинд “хямдхан металл хайгч зарна” гэх хуурамч зар оруулан хохирогч Б.өөс 750,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр фейсбүүк цахим орчинд “чирдэг чингэлэг зарна” гэх хуурамч зар оруулан өөрт байхгүй эд зүйлийг байгаа мэтээр бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Ч.*******аас 3,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

мөн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр фейсбүүк цахим орчинд “” гэх фейсбүүк хаягаас “яаралтай хямд зарна, 7 сая жаахан ярьж болно. 2.50х7.60 хэмжээтэй дугаараа бас үлдээнэ үү яаралтай” гэх чингэлгийн зурагтай, хуурамч зар байршуулж, улмаар зарын дагуу хохирогч Л.аас 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, ашигласан атлаа урьдаас амласан үйлдлийг хийлгүйгээр хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Б., Ч.*******, Л. нараас нийт 5,750,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ийн өгсөн: “...Би 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр фейсбүүк үзэж байх үед Металл хайгч зарна гэсэн хаягтай групп дээр гэсэн хаягаас хямдхан металл хайгч зарна гэсэн зар байсны дагуу мессенжер чатаар холбогдож худалдан авахаар өөрийн гэсэн дугаараа бичиж үлдээсэн. Тэгээд 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 20 цагийн орчим над руу дугаараас залгаж би металл хайгч зарна гэсэн хүн байна гээд ******* аймгийн суманд байна унаа саатсан д хоносон гэж дугаараас мессеж бичсэн байсан. Би энэ хайгчийг 2.500.000 төгрөгөөр худалдаж авна гэж тохирсон байсан. Тэгээд би 400.000 төгрөгийг тоот Хаан банкны Б. гэсэн хүний данс руу хийсэн. Мөн тоот Хаан банкны Хүрэлбаатар гэсэн хүний данс руу 350.000 төгрөг тус бүр шилжүүлж нийт 750.000 төгрөг шилжүүлсэн...Би гомдолтой байна хохирол төлбөрөө барагдуулан авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,

/1хх-10-11, 44/,

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.ийн өгсөн: “...2021 оны 04 сарын дундуур би өөрийн гар утаснаас Xpoker club нэртэй тоглоом тоглодог байхад админы ширээн дээр Дансаа ашиглуулчих хүн байна уу манай лимит хэтэрчхээд байна, манайх албан ёсны эрхтэй клуб зөвхөн теллерийн үйл ажиллагаа гүйцэтгэдэг. Дансыг ашигласны төлбөр болгож Покер тоглох эрх өгч, хэрэглээний мөнгө өгнө гэсэн. Тэгэхээр нь би тэр хүнд дансныхаа дугаар болон нэвтрэх нэр нууц үг, гүйлгээний нууц үгээ бичиж өгсөн...2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр миний данс нөгөө хүнд ашиглагдаж байсан бөгөөд маш олон удаагийн орлогын гүйлгээ хийгдсэн байсан..." гэх мэдүүлэг,

/1хх-39-40/,

 

  1.  Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ч.*******ы өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр өөрийн Facebook хаягаас аймгийн шуурхай зар гэсэн групп руу орж чирдэг чингэлэг зарна гэсэн зарын дагуу чатаар холбогдож сонирхсон. Уг зар тавьсан хаяг нь гэсэн хүн зар тавьсан байсан. Уг хүнтэй чатаар холбогдоход энэ зарыг хүн тавиулсан. Та сонирхож байвал утсаа үлдээнэ үү гэсэн. Тэгэхээр нь би утасны дугаараа үлдээсэн. Хэсэг хугацааны дараа гэсэн дугаараас залгаж би чингэлгийн эзэн байна. 6х2,50 харьцаатай чингэлэг байгаа. Би өөрөө 1 жил хэрэглэсэн 7 сая төгрөгөөр зарах гэсэн юм. Учир нь манай хүүхэд 70% түлэгдэлттэй хотод эмнэлэгт байгаа юм. Тэгээд хүүхдийнхээ эмчилгээний төлбөрийг олох гэсэн юм гэж хэлсэн. Би наад чингэлэг чинь хаана байгаа юм бэ? гэж асуухад аймгийн Мандах сумаас хойш 70 км байна. Манайх аймгийн Адаацаг сумын айл гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи маргааш өглөө буюу 2021 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 11 цагийн орчимд аймаг Мандах суман дээр уулзаж худалдаж авахаар болсон. Тэгтэл одоо урьдчилгаа болох 3 сая төгрөгийг өгчхөөч гэхээр нь би маргааш өглөө тэртэй тэргүй худалдаж аваад мөнгөө өгнө гэтэл би маргааш өглөө малаа эхнэртэй харуулчхаад чингэлгээ аваад очно. Манай эхнэр суугаа хүн байдаг. Бас манай хүүхэд маргааш өглөө 08 цагт хагалгаанд орох гэж байгаа 70% түлэгдэлттэй эрүү болон түнхний хагалгаанд орно. Хагалгааны зардал болох 3 сая төгрөгийг одоо өгчхөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би хуурна гэж бодолгүй өрөвдөөд өөрийн хаан банкны дугаарын данснаас уг хүний хэлснээр Очирбатын заяа гэж хүний дугаарын данс руу 3 сая төгрөг шилжүүлсэн. Уг хүн хэлэхдээ энэ түлэгдсэн хүүхдийн ээж миний охин гэж хэлсэн. Тэгээд би 2021 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 11 цагийн үед Мандах суман дээр очсон. Тэгээд нөгөө хүн ирээгүй байсан. Би дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэндээ орой 17 цаг хүртэл хүлээгээд буцаж сумандаа ирсэн..." гэх мэдүүлэг,

/1хх-216/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Л.ын өгсөн: "...Миний бие Г аймгийн Шивээговь сумын нутагт нөхөр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг юм. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр " нэгдсэн зар" фейсбүүк цахим групп дээр " " гэх фейсбүүк цахим хаягаас "Яаралтай хямд зарна 7 саяд жаахан ярьж болно 2.50х7.60 хэмжээтэй дугаараа үлдээнэ үү яаралтай" гэсэн сэтгэгдлийн дагуу өөрийн эзэмшлийн дугаараас дээрх дугаар руу залгаж чингэлэг хэдээр зарах вэ гэж асуутал бэлэн 7 сая төгрөгөөр зарна, би одоо аймгийн Өндөршил суманд байдаг одоогоор аймгийн төвд явж байна маргааш суллаад аваад очно урьдчилгаа 2,000,000 төгрөг одоо шилжүүлчих мөнгөний хэрэг байгаа учир гэж хэлэхээр нь Хаан банкны тоот дугаарын гэх хүний эзэмшлийн данс өгөхөөр нь өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот дугаарын данснаас мобайл банк ашиглан 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 30 минутын үед шилжүүлсэн. Маргааш нь залгахад гарч амжаагүй байна оройхон очно гэж хэлсэн. Тэрнээс хойш холбоо барьж чадаагүй." гэх мэдүүлэг,

/2хх-88-89/

 

  1.  Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.ийн “...Би 2021 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод ажил хийж байх үедээ Баянзүрх дүүргийн Монелд нийтийн байранд өрөө түрээслэн амьдардаг байсан. Энэ үед манай хажуу өрөөнд М.******* гэж залуу байдаг байсан юм. Би тухайн хүнтэй ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Хөршүүд учир зүс мэддэг байсан...2021 оны 09 дүгээр сарын сүүлээр М.******* миний дугаартай дансны виза картыг ашиглаж байсан юм. Би тухайн гүйлгээ ямар учиртай болохыг мэдэхгүй байна...******* надад миний захиалсан карт гарч ирээгүй байна, надад виза карт хэрэгтэй байна, чи картаа надад түр хугацаанд хэрэглүүлээч гэхээр нь би картаа өгсөн юм...” гэх мэдүүлэг,

/2хх-106-107/

 

  1.  Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулга, фейсбүүк зурвас,

/2хх-13-15, 18-36, 43-48, 52-68, 72-73, 205-209, 226-228, 231-234, 239-250, 2хх-81-82, 110-117/,

 

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өрийн 2021/ШЦТ/261 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,

/1хх-111-129/,

 

  1. М.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгар хуудас /2хх108/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн зүгээс: “...Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон гэрч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч М.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас 5,750,000 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгчээс хохирогч Б.өд 750,000 төгрөг, хохирогч Л.д 2,000,000 төгрөг, хохирогч Ч.*******д 3,000,000 төгрөгийг тус тус төлөх төлбөртэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар 8 цагийг 1 хоногийн хорих ялаар сольж нийт 40 хоногийг шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн 6 жил 4 сар 21 хоногийн ял дээр нэмж 6 жил 6 сар 1 хоног болгон нэгтгэх, өнөөдрийг хүртэл 136 хоногийн цагдан хоригдсон ялыг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна” гэх,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын зүгээс: “...шүүгдэгчийн хувьд гэм буруу дээр маргахгүй, хохирогч нарын хохирол төлбөрийн үнэлгээнд маргах зүйлгүй. 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй үлдсэн ялтай нь нэмж нэгтгэж өгнө үү гэх саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн хувьд өмнө хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнээ мөрдөн байцаалтын шатанд хэлж байсан хэдий ч мөрдөн шалгах ажиллагаанд нэмж нэгтгэж шалгаагүй учраас шүүгдэгч нь хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулан нөхцөл байдал тогтоогдсон байгааг шүүх харгалзан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү.” гэх, дүгнэлт тайлбарыг тус тус гаргав.

 

Залилах гэмт хэргийг үйлдэх арга нь хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух дарагдуулах, эсхүл өөрийн нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах байдлаар илэрдэг бөгөөд аль аль нь эцэстээ хохирогчийг төөрөгдөлд оруулан эд хөрөнгийг нь авахад чиглэгдсэн байдаг.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч М.******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг шунахайн сэдэлт, зорилгоор хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож шилжүүлэн авсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч М.******* нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч М.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч М.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.өд 750,000 төгрөг, Ч.*******д 3,000,000 төгрөг, Ч.д 2,000,000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч нь хохирол төлбөр төлөөгүй учир түүнийг бусдад төлөх төлбөртэй гэж  үзэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлөгдөөгүй байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

Харин Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/261 дугаар шийтгэх тогтоолоор М.*******ид “...2020 оны 12 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарыг хүртэл, нийт 18 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт 22,695,000 төгрөгийн хохирол учруулж, залилах... гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жил 1 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

 

Гэтэл аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Б.ийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, хохирогч Ч.*******ы 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр, хохирогч Л.ын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус тус гаргасан өргөдөл, гомдол, мөн М.*******ид холбогдуулан дээрх гомдлуудын дагуу 2023 оны 01 дүгээр сарын 02, 2023 оны 06 дугаар сарын 20, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ийн өгсөн “...Өмнөх шийтгэх тогтоол гарахаас өмнө н. гэх цагдаа ирж мэдүүлэг авсан. Тэгээд надад “чиний хэрэг одоо боогдоод явна” гэж хэлэхэд нь би надад дахиад 3 үйлдэл байгаа, би нэг мөр шалгуулаад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир хамт шийдүүлье, энэ хэрэгтээ нэгтгүүлээд хохирлын хэмжээг ч нэг болгоод шийдүүлмээр байна гэж хэлсэн чинь “за ямар үйлдэл байгаа юм бэ” гэхэд нь би Г,,,т байгаа гэсэн чинь “за би дараагийн 4 дэх өдөр хүрээд ирье” гэсэн. Тэгээд ирээд “Чойрт гэх хүний 2,000,000 төгрөгийн үйлдэл гарсан. Налайх дүүргийн АТМ-ээс мөнгө авсан байна. Энэ үйлдэл дээрээ мэдүүлэг өгчих” гэж хэлсэн. Тэгээд бусад үйлдлүүд нь илрээгүй юу гэхэд “чамд холбогдуулаад хохирогчоор гомдол гаргасан хүн байхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд прокуророос яллах дүгнэлт гардуулахад нь надад дахиад хэрэг байгаа гэж хэлэхэд чамд дахиж хэрэг байхгүй, баахан хүн хохироочхоод юу яриад байгаа юм гэж хэлсэн. Тэгээд н.Долгор гэх улсын өмгөөлөгчдөө хэлэхэд байцаагчтай чинь уулзуулъя гэж хэлсэн. Тэгээд ахмад н. гэх байцаагчид хэрэг нэгтгүүлэх хүсэлтээ гаргахад “д холбогдох хэрэг гарчихсан гэж байна, наад өршөөлд орсон хэргүүдээ орхичих, чи азтай байна” гэж хэлсэн. Тэгээд өмгөөлөгчид хэлэхэд “шүүх хурал дээрээ хэлье” гэж хэлсэн. Тэгээд өмгөөлөгчдөө хэлээд прокурорт дахин хэлэхэд “дахин нэгтгэх хэрэг байхгүй” гэж хэлээд энэ үйлдлүүдийг нэгтгэж шийдээгүй...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.”, мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулна.” гэж тус тус заасны дагуу Баянгол дүүргийн хяналтын прокурор М.Амарзаяа нь шүүгдэгч М.*******ид холбогдох хэргийг хуульд заасны дагуу нэг мөр шалгаж тогтоогүйгээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг эцэслэж шийдвэрлүүлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд М.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй боловч дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Бусад асуудлаар

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидитэй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ид 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/261 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.*******ид оногдуулсан 6 /зургаа/ жил 8 /найм/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 /зургаа/ жил 4 /дөрөв/ сарын хорих ял дээр 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 21 /хорин нэг/ хоногийг нэмж 6 /зургаа/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 136 хоногийг хорих ялд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.*******оос 750,000 төгрөгийг гаргуулж Б.өд, 3,000,000 төгрөгийг гаргуулж Ч.*******д, 2,000,000 төгрөгийг гаргуулж Л.д тус тус олгосугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ